Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 135/ШШ2024/00693

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 Хэргийн индекс: 135/2024/00486/и

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** баг, ****** хороолол, ****** байр, ****** тоотод оршин суух ******* овгийн *******ын ******* /РД:*******/-ийн хүсэлттэй

“Ажилласан байдал тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч: *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувдаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1.Хүсэлт гаргагч Ц.******* нь шүүхэд гаргасан хүсэлтийнхээ үндэслэлийг дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

“...Миний бие нь Дархан хотын ******* *******ийн нэгдлийн ******* од 1989 оны 11 сарын 25-ны өдрөөс эхлэн 5 жил гаруй ажиллаад 1994 оны 08 сарын 01-ний өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн юм. Манай нь 1994 оноос эхлэн бараг ажиллахаа больж хувьчлагдан, бидний бичиг баримтуудыг ямар газар шилжүүлсэн нь тодорхойгүй болж, улсын архивд шилжүүлээгүйгээс болж энэ од ажиллаж байсан хүмүүс маш их хохирч байна. ******* од ажиллаж байсан бичиг баримтуудаа олж авах гэж олон газраар хөөцөлдсөн боловч материал бичиг баримтууд олдоогүй тул өөртөө байгаа хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, архивын тодорхойлолт, нийгмийн даатгалын газрын тодорхойлолт зэргийг баримт болгон шүүхэд гаргаж өгч байна” гэв.

 

2.Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч ******* нь шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ:

“...Ц.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан. Ц.******* нь 1989 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 1994 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ******* бетон ын зуурмалын цехэд цементийн складын операторчноор ажиллаж байсан. Тэр үеийн бичиг баримтууд болон ажлаас чөлөөлөгдсөн тушаал, ажилд орсон тушаалууд олдохгүй байгаа учраас дээрх байгууллагад ажиллаж байсан 5 жилийн хугацааг тогтоолгох хүсэлтийг гаргасан. Хүсэлтийг дэмжиж байна” гэв.

 

3.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын байцаагчийн тодорхойлолт, Дархан-Уул аймгийн төрийн архивын 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн ****** дугаартай тодорхойлолт, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн ****** дугаартай лавлагаа, хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн хуулбар, хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, “Дарханы ******* үйлдвэрийн нэгдлийн нэр өөрчлөгдсөн байдал” гэх Дархан-Уул аймгийн Архивын тасгийн тодорхойлолт зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. /хх 2-9, 45 хуудас/  

4.Шүүхээс гэрч гийн мэдүүлэг, түүний иргэний үнэмлэхийн хуулбар, Дархан хотын төмөр бетон эдлэлийн үйлдвэрийн даргын 1993 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 59 дугаартай “Жилийн эцсийн тооллого явуулах тухай” тушаал, гэрч гийн ажиллаж байсан байдлыг тогтоосон Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн ****** дугаартай шүүхийн шийдвэр, Дархан-Уул аймгийн засаг даргын тамгын газрын 2024 оны 05 сарын 07-ны өдрийн дугаартай албан тоот, Дархан-Уул аймгийн Төрийн архивын 2024 оны 05 сарын 06-ны өдрийн дугаартай тодорхойлолт, БНМАУ-ын барилгын хороо Дарханы барилга үйлдвэрийн нэгдлийн харьяа, үйлдвэр технологи иж бүрдүүлэх конторын даргын 1989 оны 12 сарын 12-ны өдрийн дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын хуулбар, тушаалын хавсралт, Дархан хотын төмөр бетон эдлэлийн үйлдвэрийн даргын 1993 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн №22 дугаартай “Чөлөө олгох тухай” тушаалын хуулбар, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 05 сарын 07-ны өдрийн №204 дугаартай албан тоот, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 05 сарын 06-ны өдрийн дугаартай албан тоот, гэрч гийн мэдүүлэг, түүний  иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн болно. /хх 20-27, 31-43 хуудас/

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хүсэлт гаргагч Ц.******* нь Дархан хотын барилга үйлдвэрийн нэгдлийн харъяа төмөр бетон од буюу ******* бетон эдлэлийн үйлдвэрт 1989 оны 11 сарын 25-ны өдрөөс 1994 оны 08 сарын 01-ний өдрийг хүртэл операторчноор ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

2.Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д “Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ”, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-т “Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно; 135.2.6-т хүний ажиллаж байсан байдал” гэж заажээ.

Хүсэлт гаргагч Ц.******* нь ажилласан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан нь дээрх хуульд заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарч байна.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д “Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа /оршин байгаа/ газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана” гэж заасны дагуу хүсэлт гаргагч нь тус шүүхэд хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй байна.

5.Мөн дээрх хуулийн 136 дугаар зүйлийн 136.3-д “Хүсэлтэд уг үйл явдлыг тогтоолгох гэж байгаа зорилгыг зааж уг үйл явдлыг тогтооход ач холбогдол бүхий баримт бичгийг олж авах буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсныг нотлох баримтыг хавсаргана” гэж заажээ.

Хүсэлт гаргагч нь Ц.******* нь ажиллаж байсан хугацааны нотлох баримт хангалтгүйн улмаас тэтгэвэр тогтоолгох боломжгүй болж ажилласан байдлаа тогтоолгохоор шүүхэд ханджээ.

6.Хүсэлт гаргагч Ц.******* нь Дархан хотын барилга үйлдвэрийн нэгдлийн харъяа төмөр бетон од буюу ******* бетон эдлэлийн үйлдвэрт 1989 оны 11 сарын 25-ны өдрөөс 1994 оны 08 сарын 01-ний өдрийг хүртэл операторчноор ажиллаж байсан болох Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 305 дугаартай лавлагаа, хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн хуулбар, хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, “Дарханы ******* үйлдвэрийн нэгдлийн нэр өөрчлөгдсөн байдал” гэх Дархан-Уул аймгийн Архивын тасгийн тодорхойлолт, гэрч гийн мэдүүлэг, түүний иргэний үнэмлэхийн хуулбар, Дархан хотын төмөр бетон эдлэлийн үйлдвэрийн даргын 1993 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 59 дугаартай “Жилийн эцсийн тооллого явуулах тухай” тушаал, гэрч гийн ажиллаж байсан байдлыг тогтоосон Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1178 дугаартай шүүхийн шийдвэр, Дархан-Уул аймгийн засаг даргын тамгын газрын 2024 оны 05 сарын 07-ны өдрийн дугаартай албан тоот, Дархан-Уул аймгийн Төрийн архивын 2024 оны 05 сарын 06-ны өдрийн дугаартай тодорхойлолт, БНМАУ-ын барилгын хороо Дарханы барилга үйлдвэрийн нэгдлийн харьяа, үйлдвэр технологи иж бүрдүүлэх конторын даргын 1989 оны 12 сарын 12-ны өдрийн дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын хуулбар, тушаалын хавсралт, Дархан хотын төмөр бетон эдлэлийн үйлдвэрийн даргын 1993 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн №22 дугаартай “Чөлөө олгох тухай” тушаалын хуулбар, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 05 сарын 07-ны өдрийн №204 дугаартай албан тоот, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 05 сарын 06-ны өдрийн дугаартай албан тоот, гэрч гийн мэдүүлэг, түүний  иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж, ажилласан байдлыг тогтоох нь зүйтэй байна.  

7.Хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овгийн *******ын ******* /РД:*******/-г Дархан хотын барилга үйлдвэрийн нэгдлийн харъяа төмөр бетон од буюу ******* бетон эдлэлийн үйлдвэрт 1989 оны 11 сарын 25-ны өдрөөс 1994 оны 08 сарын 01-ний өдрийг хүртэл операторчноор ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.НОМИ