Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 155/ШШ2024/00572

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 155/ШШ2024/00572

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Г.Даваахүү  даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын **************** тоотод оршин суух, Б онход Л-ийн О (********** )-ийн хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн, нэхэмжлэгч Л.О  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.О  нь  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Техник мэргэжлийн сургуулийг 1984-1986 онд суралцаж төгссөн. Төгсөхөд намайг Монгол ажилчдын захиргаа, Хүнд механизм удирдах газарт томилсон. Гэхдээ би тухайн байгууллагад ажиллаагүй. Харин Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн гал тогоонд 1987 онд тогоочоор ажилд орж, өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Гэтэл одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу зэргээс миний улсад ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байна.

Иймд намайг Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн гал тогоонд 1987 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тогоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Нотлох баримтаар:

Нэхэмжлэгчид Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгээс 1987 оны 07 дугаар сарын 10-ны өдөр нээж олгосон Хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 1987 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн №04 дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбар зэрэг баримтуудыг ирүүлсэн. (хх-ийн 3, 4 дахь тал)

Мөн нэхэмжлэгчийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Ч.Ч , Г.С  нарыг гэрчээр асуусан ба онцгой ажиллагааны журмаар шүүх Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Л.О-ийн хаатр-21 (А), хаягийн хуудас № 7, Хаатр 01 (Азэрэг баримтын лавлагаа гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн. (хх-ийн 15-25 дахь тал)

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн 

судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  Б онход Л-ийн О нь  ажиллаж байсан байдлаа тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байна.

Л.О  нь Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн гал тогоонд 1987 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тогоочоор ажиллаж байсан болох нь Тухайлбал:

Нэхэмжлэгчид Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгээс 1987 оны 7 дугаар сарын 10-ны өдөр нээж олгосон Хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 1987 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн №04 дугаартай: ...төв корпусын гал тогоонд тогоочоор Л.Оюун-Эрдэнийг ... гэх Ажилд томилох тухай тушаалын хуулбар,

Б онход Лувсангийн О-ийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр гаргаж ирүүлсэн Хаатр 1 (А) маягтын баримт 1 хуудас (Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарагдсан), 

Б онход Лувсангийн О-ийн Улсын бүртгэлийн 2024 оны 05 дугаар дүгээр сарын 16-ны өдөр гаргаж ирүүлсэн Хаягийн хуудас №7 маягтын баримт 1 хуудас (Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарагдсан), 

Б онход Лувсангийн О-ийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр гаргаж ирүүлсэн Хаатр 21 (А) маягтын баримт 1 хуудас (Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарагдсан), 

Хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан  гэрч Ч.Ч ийн ... Л.О  нь 1987 онд анх Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн гал тогоонд тогоочоор ажилд орж байсан. Тэрээр 1987 оноос өнөөдрийг хүртэл Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн гал тогоонд тасралтгүй тогоочоор ажилласан... гэх, гэрч Г.С гийн ...Л.О  нь Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн гал тогоонд ажиллаж байсан бөгөөд 1998 онд цомхотголоор ажлаасаа чөлөөлөгдсөн. Ингэж чөлөөлөгдөхөд Л.О  нь тогоочоороо тухайн байгууллагад ажиллаад үлдсэн. Тэрээр одоо ч Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн гал тогоонд тогоочоор ажилласаар байгаа... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар давхар тогтоогдож байх ба гэрчийн дээрх мэдүүлэг нь эргэлзээгүй, зөрүүгүй байх тул үнэн зөв гэж үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Хэрэгт Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 347 дугаартай ...Танай 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 4/824 албан тоотын дагуу манай байгууллагаас Лувсангийн О-ийн 1987 оноос 1994 оны цалингийн цэс шүүж үзэхэд архивд байхгүй байна... гэх тодорхойлолт авагдсан болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар  Б онход Л-ийн О (********** )-ийн Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн гал тогоонд 1987 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тогоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс хойш 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.ДАВААХҮҮ