| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2024/00571/И |
| Дугаар | 155/ШШ2024/00592 |
| Огноо | 2024-05-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 155/ШШ2024/00592
| 2024 оны 05 сарын 30 өдөр | Дугаар 155/ШШ2024/00592 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын ************ оршин суух, Д Р-ийн Ж (**************** )-ийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнгөнтуяа, нэхэмжлэгч Р.Ж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Р.Ж нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би Сэлэнгэ аймгийн Цагаан толгой сангийн аж ахуйгаас хөдөлмөрийн дэвтэр авч байсан. Хөдөлмөрийн дэвтэрт овог зөрүүтэй бичигдсэн байсан учраас хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох нэхэмжлэл шүүхэд гаргасан. Шүүх хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн. Одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл ажилд томилсон, чөлөөлсөн тушаал дутуу зэргээс миний улсад ажиллаж байсан байдал маань тогтоогдохгүй байна.
Иймд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх Амьдрал нэгдлийн Могой бригадад 1987 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хоньчноор, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний төвд 1988 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл дизелчинээр, Эрчим хүч уул уурхайн үйлдвэр, геологийн яамны Хөвсгөл аймаг дахь Эрчим хүчний үйлдвэрт 1990 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл цахилгаан станцын дизелчинээр, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Эрчим хүчний салбарт 1994 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл халаалтын зуухны машинистаар, Монгол Улсын Түлш эрчим хүчний яамны Хөвсгөл аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт 1994 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл дизелчинээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Нотлох баримтаар:
Нэхэмжлэгчээс Хөвсгөл аймгийн Орон сууц, нийтийн аж ахуйн газрын даргын 1988 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн №73 дугаартай Сум нэгдлүүдээс шилжиж ирсэн ажилчдыг ажилд томилох тухай тушаал, тушаалын хавсралтын хуулбар,
БНМАУ Эрчи хүч, уул уурхайн үйлдвэр, геологийн яамны Хөвсгөл аймаг дахь Эрчим хүчний үйлдвэрийн захиргааны 1990 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн №171 дугаартай Салбаруудын орон тооны бүрэлдэхүүнд өөрчлөлд оруулах тухай тушаалын хуулбар,
Батлан хамгаалахын төв архивын 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн №2861 дугаартай Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа,
Нэхэмжлэгчид Цагаантолгойн хөдөө аж ахуйн Техник мэргэжлийн сургуулиас 1983 оны 06 дугаар сарын 28-ны өдөр нээж олгосон Хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын ЗДТГ-аас 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр олгосон архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Р.Жанчинвдоржийн ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөлсний лавлагаа,
Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн захирлын 1996 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн №59 дугаартай Хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилд авах тухай тушаалын хуулбар,
Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Ардын депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргааны 1989 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн №08 дугаартай Иргэдэд арга хэмжээ авах тухай Захирамжийн хуулбар,
Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр олгосон цалингийн тодорхойлолт,
БНМАУ Эрчи хүч, уул уурхайн үйлдвэр, геологийн яамны Хөвсгөл аймаг дахь Эрчим хүчний үйлдвэрийн захиргааны 1990 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 77-В дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбар,
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 155/ШШ2024/00567 дугаартай шүүхийн шийвэрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
Монгол Улс Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын төв архивын 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн №2861 дугаартай Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа зэрэг баримтуудыг ирүүлсэн. (хх-ийн 4-11, 18-25 дахь тал)
Мөн нэхэмжлэгчийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Ц.П , Ч.С нарыг гэрчээр асууж нотлох баримт бүрдүүлсэн. (хх-ийн 28-31 дахь тал)
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн
судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д Р-ийн Ж нь ажиллаж байсан байдлаа тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байна.
Цагаантолгойн хөдөө аж ахуйн Техник мэргэжлийн сургуулиас 1983 оны 06 дугаар сарын 28-ны өдөр нээж олгосон Рэнцэнгийн Ж гэх хөдөлмөрийн дэвтэр нь Ренчингийн Ж ийн хөдөлмөрийн дэвтэр мөн болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 155/ШШ2024/00567 дугаартай шүүхийн шийвэрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэргээр нотлогдож байх тул дээрх Рэнцэнгийн Ж нэрээр бичигдсэн хөдөлмөрийн дэвтрийг нотлох баримтаар үнэлсэн ба Р.Ж нь Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх Амьдрал нэгдэлд 1987 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хоньчноор, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний төвд 1988 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл дизельчин, Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр, геологийн яамны Хөвсгөл аймаг дахь Эрчим хүчний үйлдвэрт 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл цахилгаан станцын дизельчин,
Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Эрчим хүчний салбарт 1994 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл уурын зуухны машинистаар ажиллаж байсан болох нь:
Тухайлбал,
Хөвсгөл аймгийн Орон сууц, нийтийн аж ахуйн газрын даргын 1988 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн №73 дугаартай ...16.Рэнчингийн Ж зуухны машинист... гэх Сум нэгдлүүдээс шилжиж ирсэн ажилчдыг ажилд томилох тухай тушаал, тушаалын хавсралтын хуулбар,
БНМАУ Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр, геологийн яамны Хөвсгөл аймаг дахь Эрчим хүчний үйлдвэрийн захиргааны 1990 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн №171 дугаартай ...Рэнцэнгийн Ж ийг 9 сарын 01-нээс дизельчин 2-р зэргээр...гэх Салбаруудын орон тооны бүрэлдэхүүнд өөрчлөлд оруулах тухай тушаалын хуулбар,
Нэхэмжлэгчид Цагаантолгойн хөдөө аж ахуйн Техник мэргэжлийн сургуулиас 1983 оны 06 дугаар сарын 28-ны өдөр нээж олгосон Хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын ЗДТГ-аас 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр олгосон архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Р.Жанчинвдоржийн ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөлсний лавлагаа,
Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн захирлын 1996 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн №59 дугаартай ...Р.Ж нарыг 10 сарын 10-ны өдрөөс эхлэн уурын зуухны машинистаар... гэх Хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилд авах тухай тушаалын хуулбар,
Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1989 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн №08 дугаартай ...10. Р.Ж 50 төгрөгөөр... гэх Иргэдэд арга хэмжээ авах тухай тушаал, тушаалын хуулбар,
Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр олгосон цалингийн тодорхойлолт,
БНМАУ Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр, геологийн яамны Хөвсгөл аймаг дахь Эрчим хүчний үйлдвэрийн захиргааны 1990 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 77-В дугаартай...15.Рэнчингийн Ж дизельч... гэх Ажилд томилох тухай тушаал, тушаалын хавсралтын хуулбар,
Хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан гэрч Ц.Пүрвээгийн ... Р.Ж нь 1987 оноос 1988 он хүртэл Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх Амьдрал нэгдлийн 03 дугаар бригадад малчнаар, 1988 оноос 1989 он хүртэл Нийтийн аж ахуй, ахуй үйлчилгээний төвд дизельчнээр ажиллаж байгаад, Мөрөн сум руу шилжсэн. Сүүл Мөрөн сумаас эргээд шилжин ирж Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Эрчим хүчний салбарт 1994 онд 2 сар орчим халаалтын зуухны машинистаар тус тус ажиллаж байгаад, эргээд шилжээд явсан... гэх, гэрч Ч.Сгийн ...Ч.Ж нь Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх Амьдрал нэгдлийн 3 дугаар бригадад 1987 оноос 1988 он хүртэл малчнаар, нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний төвд 1988 оноос 1989 он хүртэл дизельчнээр ажиллаж байгаад, Мөрөн сум руу шилжсэн. Сүүлд Мөрөн сумаас эргээд шилжин ирж, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Эрчим хүчний салбарт 1994 онд 2, 3 сар халаалтын зуухны машинистаар тус тус ажиллаж байгаад, эргээд шилжээд явсан... гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар давхар тогтоогдож байх тул хангаж шийдвэрлэв. (хх-ийн 4-11, 18-24, 28-31 дахь тал)
Харин нэхэмжлэгчийн Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр, геологийн яамны Хөвсгөл аймаг дахь Эрчим хүчний үйлдвэрт 1993 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл, Монгол Улсын Түлш эрчим хүчний яамны Хөвсгөл аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт 1994 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгов.
Учир нь: гэрч нарын мэдүүлгийг давхар нотлох баримт байхгүй, нэхэмжлэгч нь дээрх хугацаанд ажиллаж байсан тухайгаа нотлож чадаагүй болно.
Монгол Улс, Батлан хамгаалах яам Батлан хамгаалахын төв архивын 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн №2861 дугаартай: ...Рэнцэн /Рэнчин/-гийн Ж БХЯ-ны сайдын 1984.05.02-ны өдрийн н/165 дугаар тушаалаар Сэлэнгэ аймгаас 1984.06.08-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 134 дүгээр ангид алба хааж/ мөн сайдын 1987.06.15-ны өдрийн н/234 дүгээр тушаалаар 1987.06.20-ны өдөр 578391 дугаарын цэргийн батлахтай халагдсан гэх Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа зэрэг баримтууд авагдсан ба хугацаат цэргийн алба хаасан хугацаа нь ажилласан жилд тооцогддог болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар улсын орлогод хэвээр үлдээв. (хх-ийн 25 дахь тал)
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Д Р-ийн Ж (**************** )-ийн Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх Амьдрал нэгдэлд 1987 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хоньчноор, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний төвд 1988 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл дизельчин, Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр, геологийн яамны Хөвсгөл аймаг дахь Эрчим хүчний үйлдвэрт 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл цахилгаан станцын дизельчин, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Эрчим хүчний салбарт 1994 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл уурын зуухны машинистаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтийн шаардлагаас Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр, геологийн яамны Хөвсгөл аймаг дахь Эрчим хүчний үйлдвэрт 1993 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл, Монгол Улсын Түлш эрчим хүчний яамны Хөвсгөл аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт 1994 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан гэснийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс хойш 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ