| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баттулга Номин |
| Хэргийн индекс | 135/2024/00467/и |
| Дугаар | 135/ШШ2024/00695 |
| Огноо | 2024-05-24 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 135/ШШ2024/00695
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2024/00467/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: ****** аймаг, ****** сум, дүгээр баг, ****** дүгээр байр, ****** тоотод оршин суух хаягтай ******* овогтой *******ын ******* /РД:*******9/-ын хүсэлттэй,
“Ажилласан байдал болон баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч Ч.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувдаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Ч.******* нь шүүхэд гаргасан хүсэлтийнхээ үндэслэлийг дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:
“...Миний бие нь 1982 оны 07 сарын 01-ний өдрөөс Барилга, Материал, Үйлдвэр дундын авто баазад засварчнаар ажилд орж ажилласан. Гэтэл миний тус баазад ажилласан 1982 оны 07 сарын 01-нд ажилд орсон тушаал архивт байхгүй байна. Иймд тухайн ХК-нууд миний хөдөлмөрийн дэвтэрт ажилд орсон гарсан тушаал хийгдээгүй байна. Иймд тухайн Барилга, Материал, Үйлдвэр дундын авто баазад засварчин, “*******” ХК, “Т*******” ХК-нуудад засварчнаар ажиллаж байсан талаар баримт шүүлгэн үзэхэд огт гарч ирэхгүй байна. Одоо миний бие тэтгэвэрт гарахад ажилласан жил орхигдоход хүрээд байна. Надад өгөх өөр ямар ч баримт байхгүй, энд тэнд шүүлгэж үзэхэд баримт олдохгүй байна. Иймд Барилга, Материал, Үйлдвэр дундын авто баазад 1982 оны 07 сарын 01-ний өдөр ажилд орсон, 1983 оны 06 сарын 29-ний өдөр хүртэл ажилласан 11 сар, 29 хоног, 1993 оны 04 сарын 23-наас 1998 оны 05 сарын 01-ний өдөр хүртэл ажилласан 05 жил, 07 хоног, нийт 06 жил, 06 хоног засварчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү.
Мөн би өмнө эхээрээ овоглож байгаад төрсөн эцгээр овоглох болсон ба тухайн үеийн цэргийн баримт бичиг дээр овог зөрж байна. Энэ асуудлыг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
2.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Дархан-Уул аймгийн нийгмийн даатгалын газрын байцаагч Ч.Байгалмаагийн 2024 оны 03 сарын 18-ны өдрийн тодорхойлолт, хүсэлт гаргагчийн 1983 оны 02 сарын 19-ний өдрийн ******* дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн хуулбар, хүсэлт гаргагчийн 1995 оны 01 сарын 07-ны өдрийн ******* дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Дархан-Уул аймгийн “*******” хувьцаат компанийн захирлын 1997 оны 01 сарын 03-ны өдрийн дугаартай “Тэтгэмж олгох тухай”, Дархан хотын “Т*******” хувьцаат компанийн 1995 оны 02 сарын 08-ны өдрийн дугаартай “Шагнах тухай”, 1995 оны 11 сарын 07-ны өдрийн дугаартай “Амралт олгох тухай” тушаалуудын хуулбар, тушаалын хавсралт, Дархан-Уул аймгийн төрийн архивын 2024 оны 03 сарын 18-ны өдрийн , ****** дугаартай тодорхойлолтууд, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 03 сарын 14-ний өдрийн дугаартай “Лавлагаа хүргүүлэх тухай” албан тоот, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 03 сарын 14-ний өдрийн дугаартай “Нийгмийн даатгалын шимтгэлийн архивын лавлагаа”-ны хуулбар, Монгол Улсын Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 03 сарын 18-ны өдрийн 8 дугаартай “Хугацаат цэргийн албан хаасны архивын лавлагаа”-ны хуулбар, хүсэлт гаргагчийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн. /хх 2-18 хуудас/
3.Шүүхээс Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын 2024 оны 05 сарын 07-ны өдрийн дугаартай албан тоот, Дархан-Уул аймгийн төрийн архивын 2024 оны 05 сарын 06-ны өдрийн , дугаартай албан тоотууд, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 05 сарын 07-ны өдрийн , дугаартай албан тоотууд, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 05 сарын 06-ны өдрийн №254 дугаартай “Нийгмийн даатгалын шимтгэлийн архивын лавлагаа”, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 05 сарын 06-ны өдрийн /472 дугаартай албан тоот, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 05 сарын 06-ны өдрийн дугаартай “Төрсний бүртгэлийн цахим лавлагаа”, хүсэлт гаргагчийн БНМАУ-ын Хүн амын регистрийн картын хуулбар, гэрч гийн мэдүүлэг, түүний иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, гэрч ын мэдүүлэг, түүний иргэний үнэмлэхийн хуулбар, ын дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг баримтуудыг бүрдүүлсэн болно. /хх 32-42, 45-55 хуудас/
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Ч.******* нь ажиллаж байсан байдал болон цэргийн архивын лавлагааны жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгохоор шүүхэд хандаж хүсэлт гаргажээ.
2.Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д “Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ”, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-т “Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно; 135.2.4.эрх олгосон ямар нэгэн баримт бичиг /иргэний үнэмлэх, гэр бүлийн байдлыг бүртгэх байгууллагаас олгосон гэрчилгээнээс бусад/-т дурдсан овог, эцгийн нэр, нэр, төрсөн он, сар, өдөр нь иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээнд бичигдсэнтэй тохирохгүй байвал түүний жинхэнэ эзэмшигч нь мөн эсэх; 135.2.6-т хүний ажиллаж байсан байдал” гэж заажээ.
Хүсэлт гаргагч Ч.******* нь ажиллаж байсан байдал болон цэргийн архивын лавлагааны жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан нь дээрх хуульд заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарч байна.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д “Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа /оршин байгаа/ газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана” гэж заасны дагуу хүсэлт гаргагч нь тус шүүхэд хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй байна.
5.Хүсэлт гаргагчийн ажиллаж байсныг нотлох тушаал, шийдвэрийн зарим нь архивд байхгүй, мөн төрсөн эх Эрвээхэйгээр овоглон бичсэний улмаас цэргийн алба хаасан байдал болон ажиллаж байсан байдал үгүйсгэгдэж, улмаар тэтгэвэр тогтоолгох боломжгүй болж, түүний эрх нь зөрчигджээ.
6.Хүсэлт гаргагч Ч.******* нь 1983.01.19-1983.06.29-ний өдрийг хүртэл Барилга, Материал, Үйлдвэр дундын авто баазад засварчин, 1993.04.23-1998.05.01-ний өдрийг хүртэл “*******” ХК, “Т*******” ХК-нуудад жолоочоор ажиллаж байсан болох нь хавтас хэрэгт авагдсан дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
-Хүсэлт гаргагчийн 1983 оны 02 сарын 19-ний өдрийн ******* дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн хуулбар, хүсэлт гаргагчийн 1995 оны 01 сарын 07-ны өдрийн ******* дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Дархан-Уул аймгийн “*******” хувьцаат компанийн захирлын 1997 оны 01 сарын 03-ны өдрийн дугаартай “Тэтгэмж олгох тухай” тушаал, Дархан хотын “Т*******” хувьцаат компанийн ерөнхий захирлын 1995 оны 02 сарын 08-ны өдрийн дугаартай “Шагнах тухай” тушаал, мөн газрын 1995 оны 11 сарын 07-ны өдрийн дугаартай “Амралт олгох тухай” тушаал, түүний хавсралт, Дархан-Уул аймгийн Төрийн архивын 2024 оны 03 сарын 18-ны өдрийн , 138 дугаартай тодорхойлолтууд, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 03 сарын 14-ний өдрийн дугаартай “Лавлагаа хүргүүлэх тухай” албан тоот, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 03 сарын 14-ний өдрийн дугаартай “Нийгмийн даатгалын шимтгэлийн архивын лавлагаа”-ны хуулбар, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 05 сарын 06-ны өдрийн №254 дугаартай “Нийгмийн даатгалын шимтгэлийн архивын лавлагаа”, хүсэлт гаргагчийн БНМАУ-ын Хүн амын регистрийн картын хуулбар, гэрч гийн мэдүүлэг, түүний иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, гэрч ын мэдүүлэг, түүний иргэний үнэмлэхийн хуулбар, түүний дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг болно.
7.Хэрэгт авагдсан Монгол Улсын Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 03 сарын 18-ны өдрийн 8 дугаартай Хугацаат цэргийн албан хаасны архивын лавлагаан дээр “...Эрвээхэйн ******* нь Дархан хотоос 1983.06.13-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 186 дугаар ангид алба хааж, 1986.06.25-ны өдөр цэргээс халагдсан” гэж тодорхойлжээ.
Дээр дурдсан лавлагаанд хүсэлт гаргагчийн эцгийн нэрийг эхийн нэрээр бичсэн зөрүүтэй болох нь хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 05 сарын 06-ны өдрийн дугаартай “Төрсний бүртгэлийн цахим лавлагаа”, хүсэлт гаргагчийн БНМАУ-ын Хүн амын регистрийн картын хуулбар, Төрөгсдийг бүртгэх анкет зэргээр нотлогдож байна.
Иймд 2024 оны 03 сарын 18-ны өдрийн 8 дугаартай Батлан хамгаалахын төв архивын лавлагааны жинхэнэ эзэмшигч нь ******* овогтой *******ын ******* мөн болохыг тогтоох нь зүйтэй.
8.Хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогтой *******ын ******* /РД:*******9/-г 1983 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүртэл Барилга, Материал, Үйлдвэр дундын авто баазад засварчнаар, 1993 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс 1998 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл “Т*******” болон “*******” хувьцаат компанид жолоочоор ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д заасныг баримтлан Монгол Улсын Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 06/638 дугаартай хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагааны жинхэнэ эзэмшигч нь ******* овогтой *******ын ******* /РД:*******9/ мөн болохыг тогтоосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НОМИН