| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2024/00638/И |
| Дугаар | 155/ШШ2024/00594 |
| Огноо | 2024-05-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 155/ШШ2024/00594
| 2024 оны 05 сарын 30 өдөр | Дугаар 155/ШШ2024/00594 | Хөвсгөл аймаг |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү би,
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Галт сумын *********** байрлах, Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг дарга,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Галт сумын *********** багт оршин суух, О Э.Б (*********** )
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Галт сумын ************* оршин суух, Б Б.С (*********** ) нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 5,028,976.44 (таван сая хорин найман мянга есөн зуун далан зургаан төгрөг дөчин дөрвөн мөнгө) төгрөг гаргуулах тухай 155/2024/00638/и индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг дарга Д.Эрдэнэхуяг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Э.Б , Б.С нар нь 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Сайн үйлдэр" зориулалтаар төсөл сонгон шалгаруулах журмын дагуу Сум хөгжүүлэх сан- аас 7,000,000 (долоон сая) төгрөгийн зээлийн гэрээг жилийн 3 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай байгуулж, 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр зээлийн гэрээний дагуу 7,000,000 төгрөгийг зээлдэгч нарт олгосон. Зээлдэгч нар нь зээл эргэн төлөх хуваарийн дагуу 1,971,024 төгрөгийг төлсөн ба зээлийн гэрээний хугацаа 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр дууссан ба үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 5,028,976 төгрөг байна. Иймд сум хөгжүүлэх сангийн зээлийн үлдэгдэл төлбөр 5,028,976 төгрөг, зээлийн хүү 226,296.44 төгрөг, нийт 5,255,276.44 төгрөгийг гаргуулж, хоршоо хөгжүүлэх сангийн 100170555406 тоот дансанд оруулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг дарга Д.Эрдэнэхуяг нь шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Э-ийн Б , Б.С нар нь 5,255,272 төгрөгийн өр төлбөрөө төлж барагдуулсан тул энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг дарга нь Э.Б , Б.С нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,028,976.44 (таван сая хорин найман мянга есөн зуун далан зургаан төгрөг дөчин дөрвөн мөнгө) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Б , Б.С нар нь нэхэмжлэлийн шаардлага нийт 5,028,976.44 (таван сая хорин найман мянга есөн зуун далан зургаан төгрөг дөчин дөрвөн мөнгө) төгрөгийг Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг даргад төлсөн болох нь нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг дарга Д.Эрдэнэхуягийн тус шүүхэд 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ирүүлсэн хүсэлт, орлогын дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үнэ 5,028,976.44 (таван сая хорин найман мянга есөн зуун далан зургаа төгрөг дөчин дөрвөн мөнгө) төгрөгийн дүнд төлөх улсын тэмдэгтийн хураамж 99,034 (ерэн есөн мянга гучин дөрөв) төгрөгөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар хариуцагч Э.Б , Б.С нараас улсын тэмдэгтийн хураамж 99,034 (ерэн есөн мянга гучин дөрөв) төгрөгийн тал хувь болох 49,517 (дөчин есөн мянга таван зуун арван долоо) төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг даргын нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Б , Б.С нарт холбогдох, Зээлийн гэрээний үүрэгт 5,028,976.44 (таван сая хорин найман мянга есөн зуун далан зургаан төгрөг дөчин дөрвөн мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Э.Б , Б.С нар нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 5,028,976.44 (таван сая хорин найман мянга есөн зуун далан зургаан төгрөг дөчин дөрвөн мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг даргад төлсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг дарга нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үнэ 5,028,976.44 (таван сая хорин найман мянга есөн зуун далан зургаан төгрөг дөчин дөрвөн мөнгө) төгрөгийн дүнд төлөх улсын тэмдэгтийн хураамж 99,034 (ерэн есөн мянга гучин дөрөв) төгрөгөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар хариуцагч Э.Б , Б.С нараас улсын тэмдэгтийн хураамж 99,034 (ерэн есөн мянга гучин дөрөв) төгрөгийн тал хувь болох 49,517 (дөчин есөн мянга таван зуун арван долоо) төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ