Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 155/ШШ2024/00598

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 155/ШШ2024/00598

Хөвсгөл аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү би,

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Түнэл сумын **********  оршин суух, Ө Ч-ийн Г (РМ97110730)-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ************ байрлах, Л ХХК-д холбогдох,

Цалин 2,300,000 (хоёр сая гурван зуун мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 202оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Г  нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ж.С  Л махны үйлдвэрт 11 дүгээр сарын 20-ны өдрөөс ажиллаж эхэлсэн. Тухайн газар эхлээд ачигчаар ороод дараа нь хонь хуулж, хайрцаг зөөж, хөдөө явж мал цуглуулах зэрэг ажлуудыг хийдэг байсан. Ажиллаж эхэлснээс хойш цалингаа хугацаанд нь өгөхгүй 1 сар араасаа утасдуулж ажил дээр хонуулж байж цувуу, увуу өгдөг байсан. Ажлаас гарах гэхээр цалингаараа боогоод гаргадаггүй байсан. Одоо 01 сарын 11-24-ний өдрийг хүртэл цалинг өгөхгүй байгаа. Миний бие нийт 4,980,000 төгрөгийн цалин авахаас 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 410,000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 200,000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 325,000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 724,000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 1,029,000 төгрөг тус тус авснаас одоо 2,300,0000 төгрөг авах ёстой. Цалингаа авах гээд залгахад 2, 3 хоногоос өгнө гээд сүүлдээ утсаа унтрааж эсхүл салгаад авахаа байсан. Иймд Ч.Г  миний цалин 2,300,000 төгрөгийн цалинг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөөлөгч Ж.С  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ч.Г-ын нэхэмжлэлийн шаардлага болох 2,300,000 төгрөгийг 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор бүхэлд нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Нэхэмжлэгч Ч.Г  шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлага 2,300,000 төгрөгийг 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор бүхэлд нь төлж барагдуулах тайлбарыг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Г  нь хариуцагч Л ХХК-д холбогдуулан цалин 2,300,000 (хоёр сая гурван зуун мянга) төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С  нь шүүхэд... нэхэмжлэлийн шаардлага болох 2,300,000 төгрөгийг 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор бүхэлд нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна... гэх тайлбарыг ирүүлсэн бөгөөд нэхэмжлэгч уг тайлбартай танилцаад ...хариуцагчийн тайлбарыг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэсэн ба хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51,750 (тавин нэгэн мянга долоон зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л ХХК-иас 25,875 (хорин таван мянга найман зуун далан тав) төгрөгийг, улсын орлогоос буцаан 25,875 (хорин таван мянга найман зуун далан тавтөгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ч.Г д олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Ч.Г-ын нэхэмжлэлийн шаардлага цалин 2,300,000 (хоёр сая гурван зуун мянга) төгрөгийг хариуцагч Л ХХК 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Г-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 51,750 (тавин нэгэн мянга долоон зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л ХХК-иас 25,875 (хорин таван мянга найман зуун далан тавтөгрөг, улсын орлогоос буцаан 25,875 (хорин таван мянга найман зуун далан тавтөгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ч.Галсангдагвад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ