| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баттулга Номин |
| Хэргийн индекс | 135/2024/00480/и |
| Дугаар | 135/ШШ2024/00704 |
| Огноо | 2024-05-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 135/ШШ2024/00704
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс:135/2024/00480/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ****** аймаг, ****** сум, ****** баг, ******* ****** гудамж, ****** тоотод оршин суух ******* овгийн *******гийн ******* /итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, утас: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:****** аймаг, ****** сум, ****** баг, ****** хороолол, ****** байр, ****** тоотод оршин суух ******* овгийн *******ийн ******* /утас: /-т холбогдох,
“10,000,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******
Хариуцагч: Б.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Сувдаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* болон хариуцагч Б.******* нар нь эвлэрлийн гэрээндээ:
“...Нэхэмжлэгч Н.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч Б.******* бид харилцан тохиролцож дараах байдлаар эвлэрэв. Үүнд:
1.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 6,800,000 төгрөг болгон багасгаж, хариуцагч нь 6,800,000 төгрөгийг 2024.09.15-ны өдрөөс эхлэн сар бүр 200,000 төгрөгөөр 2024.12.15-ны өдрийг хүртэл нийт 800,000 төгрөг, 2025.01.15-ны өдрөөс сар бүр 300,000 төгрөгийг төлж 2026.08.15-нд төлбөрийг бүрэн төлж дуусгахаар тохиролцов.
2.Б.******* нь төлбөрөө сар бүрийн 15-ны өдөр Н.*******гийн банк дахь тоот дансанд төлнө.
3.Б.******* нь сар бүрийн төлөлтөө хугацаанд нь төлөхгүй 1 сар хоцроосон тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгүүлнэ.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Б.*******т холбогдуулан “10,000,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэл гаргасан.
Хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа 6,800,000 төгрөг болгон багасгаж, хариуцагч нь 6,800,000 төгрөгийг 2024.09.15-ны өдрөөс эхлэн сар бүр 200,000 төгрөгөөр 2024.12.15-ны өдрийг хүртэл нийт 800,000 төгрөг, 2025.01.15-ны өдрөөс сар бүр 300,000 төгрөгийг төлж 2026.08.15-нд төлбөрийг бүрэн төлж дуусгахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулсан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна” гэж заасан.
Иймд зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******ээс улсын тэмдэгтийн хураамж 123,750 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.*******д олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Н.*******гийн нэхэмжлэлтэй, Б.*******т холбогдох “10,000,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэрэгт “нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 6,800,000 төгрөг болгон багасгаж, хариуцагч нь 6,800,000 төгрөгийг 2024.09.15-ны өдрөөс эхлэн сар бүр 200,000 төгрөгөөр 2024.12.15-ны өдрийг хүртэл нийт 800,000 төгрөг, 2025.01.15-ны өдрөөс сар бүр 300,000 төгрөгийг төлж 2026.08.15-нд төлбөрийг бүрэн төлж дуусгана. Б.******* нь төлбөрөө сар бүрийн 15-ны өдөр Н.*******гийн банк дахь тоот дансанд төлнө. Сар бүрийн төлөлтөө хугацаанд нь төлөхгүй 1 сар хоцроосон тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгүүлнэ” гэж эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******ээс 123,750 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.*******д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч талууд энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НОМИН