| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2024/04583/И |
| Дугаар | 102/ШШ2024/04124 |
| Огноо | 2024-09-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 102/ШШ2024/04124
2024 оны 09 сарын 02 өдөр Дугаар 102/ШШ2024/04124 Улаанбаатар хот
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би
Нэхэмжлэгч: ** дүгээр баг * айл * тоотод оршин суух, *
Хариуцагч: Баянгол дүүрэг *дугаар хороо * давхар * тоотод оршин суух, *
7,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн аваад
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч * нь хариуцагч *д холбогдуулан 7,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлээс татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 134,950 төгрөг төлснийг дурдаж, 50 хувь болох 67,475 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн данснаас гаргуулан *д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА