Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2024/04132

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 02 өдөр Дугаар 102/ШШ2024/04132 Улаанбаатар хот

 

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг * дугаар хороо *тоотод оршин суух,*

Хариуцагч: Баянгол дүүрэг *дугаар хороо *тоотод оршин суух, *

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн аваад

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч * нь хариуцагч *д холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлээс татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлснийг дурдаж, 50 хувь болох 35,100 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн данснаас гаргуулан нэхэмжлэгч * олголсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА