Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2024/04133

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 02 өдөр Дугаар 102/ШШ2024/04133 Улаанбаатар хот

 

 

 

  Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг *дүгээр хороо*д байрлах, *

Хариуцагч: Баянгол дүүрэг *дугаар хороо* тоотод оршин суух, *

Зээлийн гэрээний үүрэгт 4,442,240.69 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. *-ийн нэхэмжлэлийн шаардлага 4,442,240.69 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариуцагч *******ын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 86,026 төгрөг төлснийг дурдаж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн данснаас 43,013 төгрөг, хариуцагч *аас 43,013 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч * олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ  Ж.КУЛЬДАНА