| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2024/04466/И |
| Дугаар | 102/ШШ2024/04135 |
| Огноо | 2024-09-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 102/ШШ2024/04135
| 2024 оны 09 сарын 02 өдөр | Дугаар 102/ШШ2024/04135 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг 13 дугаар хороо 7 дугаар хэсэг гудамж 750 тоотод оршин суух, *
Хариуцагч: Баянгол дүүрэг * дүгээр хороо *дүгээр хороолол *тоотод оршин суух,/одоо оршин суух хаяг Сонгинохайрхан дүүрэг * дүгээр хороо *дугаар гудамж * тоот/, *
13,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч *д холбогдох *ын нэхэмжлэлтэй хэрэгт зохигч талууд эвлэрч, хариуцагч * 13,500,000 төгрөгийг 2024 оны 09 дүгээр сарын 1-ний өдөр 10,000,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 3,500,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч *д төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 225,450 төгрөг төлснийг дурдаж, улсын төсвийн данснаас 112,725 төгрөг, хариуцагч *оос 112,725 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч *ад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА