Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 140/ШШ2024/00342

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн ....т сумын .... баг, .....д оршин суух, ....... овогт ..... нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан болохоо тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ...н нарийн бичгийн дарга ....... нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д......... шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1980 онд 8 жилийн дунд сургуульд суралцаж төгссөн. 1982 онд .... аймагт техникумд суралцаж төгссөн. Тэндээсээ Завхан аймгийн ........т хувиарлагдаж, 1982 оны 07 дугаар сарын 15-аас ...... сумын ......... нэгдэлд тракторчоор ажиллаж байгаад 1983 оны 6 дугаар сарын 25-нд цэрэгт татагдан, 1986 оны 06 дугаар сарын 25-нд халагдан ирээд 1988 оны 03 дугаар сарын 12-ноос 1993 оны 09 дүгээр сарын 21-ны хооронд ....... сумын ..... нэгдэлд тракторын жолооч, сантехникчээр ажиллаж байсан юм. Иймд намайг дээрх хугацаанд ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д......... нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Д........ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.

Нэхэмжлэгч ..... нь ажиллаж байсан бадйлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

Тэрээр 1982 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Завхан аймгийн ....... сумын С. нэгдэлд тракторчоор,

-1988 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс 1988 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл мөн нэгдэлд тракторын жолоочоор,

-1988 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 1989 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн .. сумын ....... нэгдэлд сантехникийн слесариар,

-1989 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл мөн нэгдэлд тракторын жолоочоор,

-1991 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 1993 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл Завхан аймгийн ...... сумын .........ХК-д тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь түүний 1982 оны 6 дугаар сарын 29-ний өдөр нээлгэж бичилт хийлгэсэн ...... дугаартай хөдөлмөрийн дэвтэр, Завхан аймгийн ....... сумын ........ нэгдлийн даргын 1989 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн ........ дугаартай Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тушаал, тухайн үед ажиллаж байхдаа авхуулсан фото зургууд зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний ажиллаж байсан талаар мэдэх нэр бүхий гэрчид үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг тайлбарлаж хууль сануулж, шүүх хуралдаан дээр авсан гэрчийн мэдүүлгүүд болох:

гэрч Я.........гийн өгсөн мэдүүлгийн: ...Би 1980 онд анх Завхан аймгийн ..........сумын .......... нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байхад 1982 оны зун байна уу 7 сард байхаа ........ анх манай нэгдэлд тракторчоор томилогдож ирж байсан. Тэгээд удаагүй 1983 онд цэрэгт явчихсан юм. Тэгээд 1988 оны 3 сард байхдаа хаврын газар тариалангийн ажил эхэлсэн байхад ......... 75 трактор барьж байсан. ...бид нар хамтдаа зах зээл эхлэх хүртэл буюу 1993 он хүртэл ажилласан ... гэх хэсэг,

гэрч Н.......... өгсөн мэдүүлгийн: ...намайг 1987 оны хавар цэрэгжилтийн багшаар очиход ........ Завхан аймгийн ....... сумын ........... нэгдэлд уурын зуухны слесариар ажиллаж байсан. Тэгээд 1988 оны хавар трактортой газар хагалаад явж байсныг мэднэ. ......... пойлд зун нь очиж зэрлэг зулгаадаг байсныг санаж байна. ...тухайн үед ........ ДТ-75 трактор барьдаг байсан ... гэх мэдүүлгүүдтэй нийцэж байх тул түүний тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудыг үнэн зөв гэж үнэллээ.

Иймд нэхэмжлэгч Д.........гийн дээрх хугацаанд ажиллаж байсан талаар ажилд томилох, ажлаас чөлөөлсөн зарим тушаал нь өөрт болон архивд хадгалагдаагүйгээс түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэж ажиллаж байсан байдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй ба энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаараа зарим нотлох баримтыг бүрдүүлсэн болно.

Хэрэгт авагдсан дээрх баримтууд нь бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт гэж шүүх үнэлсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Д.........гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 ДУГААР ЗҮЙЛИЙН 133.1.1-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч ...... овогт ........г 1982 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Завхан аймгийн ........ сумын .. нэгдэлд тракторчоор,

-1988 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс 1988 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл мөн нэгдэлд тракторын жолоочоор,

-1988 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 1989 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн ......... сумын ......... нэгдэлд сантехникийн слесариар,

-1989 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл мөн нэгдэлд тракторын жолоочоор,

-1991 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 1993 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл Завхан аймгийн .......сумын ......... ХК-д тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Д...........ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.6-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ