Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 182/ШШ2024/03520

 

 

 

 

 

 

 

 

 

2024 08 30 182/ШШ2024/03520

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******,*******,

 

Хариуцагч: *******,, нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 15,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Хариуцагч ,,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Доржготовын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Б.Доржготов би нөхөр Мягмарсүрэнгийн хамт 2021 онд Төв аймгийн*******ын нутаг дэвсгэрт гэх хүнээс өвөлжөө авахаар тохиролцож 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр өөрийн хаан банкны 5005117065 тоот данснаас 4,000,000 төгрөг, мөн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 6,000,000 төгрөг нийт 10,000,000 төгрөгийг шилжүүлж өгсөн ба түүнээс хойш нөхөр бид хоёрт үзүүлсэн өвөлжөөний бичиг баримтыг шилжүүлж өгнө гэсэн боловч уг өвөлжөө нь ямар нэгэн зөвшөөрөлгүй байсан байна. Би мөнгөө буцааж өгөхийг удаа шаардсан боловч одоо хүртэл өгөөгүй. Мөн өвөлжөө авах зорилгоор Д.Цогт-Эрдэнийн хаан банкны 5033621059 дансанд 5,000,000 төгрөг шилжүүлж өгсөн. Иймд , нараас 15,000,000 төгрөгийг нэхэмжилсэн. Хариуцагч нь 5,000,000 төгрөгийг төлж барагдуулсан учир хариуцагч өөс татгалзаж, хариуцагчтэй 10,000,000 төгрөгийг төлж барагдуулах талаар эвлэрлийн гэрээ байгуулсан гэв.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч Б.Доржготов гэж хүнийг огт танихгүй, түүнтэй өвөлжөө авах талаар тохиролцож ярьж байгаагүй. Харин миний төрсөн ах нь хамаатан садан болох З.Мягмарсүрэнтэй ааваасаа өвлөж авсан өвөлжөөгөө худалдахаар тохирсон. Мөнгийг нь ах нь хөдөө байгаа тул дансаар чинь аваад хот орохоороо авая гэж хэлж 2021 оны 12 дугаар сарын 03-нд 5005117065 тоот данснаас мийгаагаас гэсэн утгатай 4,000,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 6,000,000 төгрөг орж ирснийг 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Д.Цогт-Эрдэнийн 5033621054 тоот дансанд шилжүүлсэн. Иймд авсан эзэн тодорхой, юу ярьсан яагаад өдий хүртэл явж байгааг мэдэх хүмүүстэй нь нэхэмжлэл гаргаж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Би иргэн Б.Доржготов болон нөхөр Мягмарсүрэн нараас өвөлжөө зарна гэж 15,000,000 төгрөг авсан нь үнэн. Миний дүү нь энэ асуудалд хамааралгүй юм. Бид 5,000,000 төгрөг төлж барагдуулсан. Үлдэгдэл 10,000,000 төгрөгийг миний бие төлж барагдуулна гэжээ.

 

4. Зохигч шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч бид харилцан тохиролцож нэхэмжилсэн 15,000,000 төгрөгөөс 5,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 10,000,000 төгрөгийг 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн сар бүр 500,000 төгрөг буюу түүнээс илүүтэй мөнгийг шилжүүлж өгч барагдуулна. Эвлэрлийн гэрээг бид санаа бодол нэгдэн бусдын ятгалганд өртөлгүй сайн дурын үндсэн дээр байгуулав. би сар бүрийн 25-ны өдөр төлбөрийг найдбартай төлөх болно. Нэхэмжлэгч нь хариуцагч өөс татгалзаж байгаа болно гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Доржготов нь хариуцагч Д.Цогт-Эрдэнэ, нарт холбогдуулан 15,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас 5,000,000 төгрөгийг төлж барагдуулсан байна.

 

Улмаар нэхэмжлэгч нь хариуцагч өөс татгалзаж, хариуцагчтэй нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох 10,000,000 төгрөгийг хариуцагч 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн сар бүр 500,000 төгрөг, түүнээс дээш үнийн дүнгээр төлж барагдуулах нөхцөлөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.

 

Зохигчийн эвлэрэл нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчөөгүй тул эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 269,900 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчэс 134,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Доржготов нь хариуцагч Д.Цогт-Эрдэнэ, нарт холбогдуулан гаргасан 15,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь хариуцагч өөс татгалзаж, хариуцагчтэй нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох 10,000,000 төгрөгийг хариуцагч 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн сар бүр 500,000 төгрөг, түүнээс дээш үнийн дүнгээр төлж барагдуулах нөхцөлөөр харилцан тохиролцож эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч Б.Доржготовоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 269,900 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчэс 134,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Доржготовд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4, 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.АЗЗАЯА