Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 140/ШШ2024/00348

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн ...... сумын ........ багт оршин суух ........ овогт Ц...........ийн нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан болохоо тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.. оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.... нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ..........нь 1965 онд төрсөн 1973-1981 он хүртэл ........сумын дунд сургуулийг төгсөж, 1983-1986 онд цэргийн алба хаасан. 1987 оноос ........ сумын ........... нэгдлийн .......... бригадад ......... цэгт санитарч болон малын эмчээр ажиллаж байсан. 1989 онд ...... аймаг дахь ........д суралцаж төгсөөд 1991 онд ........ сумын ......... захиргаанд сурталчилгаа мэдээлэл хариуцсан зааварлагчаар ажиллаж байсан. 2005-2010 он хүртэл ........сумын дунд сургуульд .......... ажиллаж байгаад 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс ......... сумын .......... ажиллаж байна. Одоо өндөр насны тэтгэвэрт орох болсон тул миний ажилд орсон болон гарсан тушаалууд олдохгүй байна. Иймд намайг 1981 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1987 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Завхан аймгийн .......... сумын ....... нэгдлийн ...........бригадад малчнаар, 1988 оны 04 дүгээр сарын 05-аас Завхан аймгийн ........ сумын ......... нэгдлийн ....... бригадад хэвлэл түгээгчээр ажиллаж байсан болохоо тогтоолгох хүсэлт гаргаж байна гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ........ нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүсэж тус шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд өөрийгөө байлцуулалгүйгээр шүүх хуралдааныг хийж өгөхийг хүссэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг байхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч ........ нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч ......... нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдал тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.

Нэхэмжлэгч ......... нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.

Тэрээр 1981 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1987 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Завхан аймгийн ........ сумын .......... нэгдлийн ......... бригадад малчнаар ажиллаж байсан гэх боловч нэхэмжлэгч нь 1981 оноос 1983 оны хооронд Завхан аймгийн .........жилийн сургуульд сурагч, 1983 оноос 1986 оны хооронд ардын армийн ........ дугаар ангид цэргийн алба хааж байсан болох нь Батлан хамгаалахын төв архивын 2008 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн ........ тоот архивын лавлагаа, Завхан аймгийн ......... сургуулийн 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн ....... тоот албан бичгээр ирүүлсэн Завхан аймгийн ............ сургуулийн журнал зэрэг баримтаар тогтоогдож байх тул түүний энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Харин нэхэмжлэгч ....... нь 1987 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүртэл Завхан аймгийн ...... сумын ........ нэгдлийн ....... бригадын эмчилгээ тэжээлийн цэгийн санитарчаар,

-1987 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 1988 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл Завхан аймгийн .... сумын ......... нэгдлийн ........ бригадын хэсгийн малын эмчээр,

-1988 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 1989 оны 8 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл Завхан аймгийн ...... сумын ....... нэгдлийн ......... бригадад хэвлэл түгээгчээр тус тус ажиллаж байсан Завхан аймгийн ....... сумын .........нэгдлийн даргын 1987 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн ........... дугаартай Зарим хүмүүсийг ажилд томилох тухай тушаал, Завхан аймгийн яруу сумын ....... нэгдлийн даргын 1987 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 74 дугаартай Зарим боловсон хүчнийг ажилд томилох тухай тушаал, Завхан аймгийн ........ сумын ........... нэгдлийн даргын 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн ...... дугаартай Нэгдлийн зарим боловсон хүчнийг ажлаас чөлөөлж ажилд томилох тухай тушаал, мөн нэгдлийн даргын 1989 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 43 дугаартай Зарим боловсон хүчнийг ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай гэсэн тушаал зэрэг бичгийн баримтуудаар нотлогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй ба энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаараа зарим нотлох баримтыг бүрдүүлсэн болно.

Хэрэгт авагдсан дээрх баримтууд нь бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт гэж шүүх үнэлсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч .... улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.2, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ........ овогт .........ийг 1987 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүртэл Завхан аймгийн ......... сумын .......... нэгдлийн ....... бригадын эмчилгээ тэжээлийн цэгийн санитарчаар,

-1987 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 1988 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл Завхан аймгийн ..... сумын ......... нэгдлийн .........бригадын хэсгийн малын эмчээр,

-1988 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 1989 оны 8 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл Завхан аймгийн ....... сумын ...... нэгдлийн ........ бригадад хэвлэл түгээгчээр тус тус ажиллаж болохыг тогтоож,

түүний шаардлагаас 1981 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1987 оны 6 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл Завхан аймгийн ...... сумын ........ нэгдлийн ......... бригадад малчнаар ажиллаж байсан болохоо тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Ц.........йн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.6-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ