| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Отгон Аззаяа |
| Хэргийн индекс | 182/2024/04823/И |
| Дугаар | 182/ШШ2024/03683 |
| Огноо | 2024-09-11 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 182/ШШ2024/03683
2024 09 11 182/ШШ2024/03683
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Аззаяа би,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,,,,-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 3,931,982.92 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Зээлдэгч нь*******-иас хэрэглээний зориулалтаар зээл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр МА-203420 дугаар Үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ байгуулж, гэрээний дагуу 93001-30119 дугаартай Цахим зээлийн гэрээний дагуу 145,000 төгрөгийг 3.5 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай буюу 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэйгээр, 93001-30109 дугаартай Цахим зээлийн гэрээний дагуу 580,000 төгрөгийг 3.5 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай буюу 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэйгээр, 93001-30075 дугаартай Цахим зээлийн гэрээний дагуу 1,020,000 төгрөгийг 3.5 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай буюу 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэйгээр, 93001-30050 дугаартай Цахим зээлийн гэрээний дагуу 1,025,000 төгрөгийг 3.5 хувийн хүүтэйгээр, 23 сарын хугацаатай буюу 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэйгээр тус тус зээлсэн болно. Зээлдэгч нь анх зээл авсан өдрөөс хойш 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд нийт зээлийн үндсэн төлбөрт 161,701.62 төгрөг, хүүгийн төлбөрт 191,244.02 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 886.99 төгрөг нийт 353,832.63 төгрөг тус тус төлсөн. Зээлдэгч нь 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар байгуулсан гэрээний дагуу 93001-30119 дугаар гэрээтэй зээл 378 хоног, 93001-30109 дугаартай зээл 378 хоног, 93001-30075 дугаар зээл 378 хоног, 93001-30050 дугаар зээл 378 хоног тус тус хугацаа хэтэрч, зээлийн гэрээнүүдэд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна. Тодруулбал үндсэн зээлийн үлдэгдэл 2,608,298.38 төгрөг, зээлийн хүү 1,226,031.18 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 55,653.36 төгрөг нийт 3,889,982.92 төгрөг төлөхөөр байна.*******-ийн зүгээс зээлдэгч тэй зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холбогдож байсан. Зээлдэгч нь сайн дураар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх тул үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээний 6.3-т болон Цахим зээлийн гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачилгаар цуцалж дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд 2023 оны 04-р сарын 26-ны МА-203420 дугаартай Үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ, тус өдрийн 93001-30119 дугаар, 93001-30109 дугаар, 93001-30075 дугаар, 93001-30050 дугаартай Цахим зээлийн гэрээнүүдийг тус тус цуцалж, гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөр 2,608,298.38 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1,226,031.18 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 55,653.36 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 42,000 төгрөг, нийт 3.931,982.92 төгрөгийн зээлийн төлбөрийг зээлдэгч ээс гаргуулж, ББСБ-г хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
2.Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд:
миний бие*******-ийн нэхэмжилсэн 3,931,982.92 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 1,310,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 1,310,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 1,311,982.92 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Иймд эвлэрлийн гэрээг баталж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч******* нь хариуцагч д холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 3,931,982.92 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 3,931,982.92 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 1,310,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 1,310,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 1,311,982.92 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн байна.
2. Зохигчид дээрх байдлаар эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 77,861.73 төгрөгийн 50 хувь болох 38,930.87 төгрөгийг улсын орлогоос, 38,930.87 төгрөгийг хариуцагч ээс гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч*******, хариуцагч нар харилцан тохиролцож, нь нэхэмжлэлийн шаардлага 3,931,982.92 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 1,310,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 1,310,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 1,311,982.92 төгрөгөөр төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч*******-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 77,861.73 төгрөгийн 50 хувь болох 38,930.87 төгрөгийг улсын орлогоос, 38,930.87 төгрөгийг хариуцагч ээс тус тус гаргуулж нэхэмжлэгч*******-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ О.АЗЗАЯА