Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 2017/ШЦТ/75

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам

улсын яллагч Э.Нямбилэгт,

шүүгдэгч, хохирогч Ж.Шунхлай,

шүүгдэгч, хохирогч Б.Энхтөр,

шүүгдэгч Б.Урангоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овогт Жүгдэрийн Шунхлай, Боржигин овогт Баясгалангийн Энхтөр, Хүрнүүд овогт Баатардоржийн Урангоо нарт холбогдох 1717000670030 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Хужирт суманд 1978 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автозасварчин мэргэжилтэй, хувиараа жоншин дээр ажилладаг, ам бүл 3, эхнэр охины хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Тээвэрчдийн байрны 33 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Тайж овогт Жүгдэрийн Шунхлай /РД:ФМ78093011/,

 

Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Даланжаргалан суманд 1982 оны 05 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 35 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, жоншны хашаанд сахиул ажилтай, ам бүл 5, эхнэр гурван хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Аяганы хонхорын задгайд оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд:

- Дорноговь аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2010 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж уг ялыг /2002 оны/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд зааснаар тэнсэж хянан харгалзсан,

- Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ялаар тус тус шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Боржигин овогт Баясгалангийн Энхтөр, /РД:ЕЙ82051314/

 

Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд 1987 оны 08 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 30 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн /0,8 сартайгаас 12 насны хүүхдүүдтэй/ хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Аяганы хонхорын  задгайд оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Хүрнүүд овогт Баатардоржийн Урангоо /РД:ЛЙ87082065/

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч Ж.Шунхлай нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 11 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Аяганы хонхорын задгайн 12 тоотод иргэн Б.Энхтөрийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Яллагдагч Б.Энхтөр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 11 цагийн үед Говьсүбмэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Аяганы хонхорын задгайн 12 тоотод иргэн Ж.Шунхлайг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Яллагдагч Б.Урангоо нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 11 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Аяганы хонхорын задгайн 12 тоотод иргэн П.Насантуяаг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ. Шүүгдэгч Ж.Шунхлай нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 11 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Аяганы хонхорын задгайн 12 тоотод хохирогч Б.Энхтөрийг зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Энхтөр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 11 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Аяганы хонхорын задгайн 12 тоотод хохирогч Ж.Шунхлайг зодож хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Урангоо нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 11 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Аяганы хонхорын задгайн 12 тоотод хохирогч П.Насантуяаг зодож хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинэчлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

1.1. Шүүгдэгч Ж.Шунхлай шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 

Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.

1.2. Шүүгдэгч Б.Энхтөр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.

1.3. Шүүгдэгч Б.Урангоо шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.

 

1.4. Хохирогч Ж.Шунхлай шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

...2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр өглөө Энхтөрийнд очиж шуудай хийхдээ архи уусан. Энхтөр бид хоёр шуудай хийж байхдаа маргасан. Маргасны улмаас хоёр биенийгээ хэд хэдэн удаа цохисон... гэв.

1.5. Хохирогч Б.Энхтөр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

...2017 оны 10 дугаар сарын сүүлээр Шунхлай бид хоёр хоорондоо маргалдсаны улмаас бие биедээ хөнгөн хохирол учруулсан. Ажлын шуудайнаас болоод маргасан. Архи уусан байсан болохоор хоёр биенийгээ хэд хэдэн удаа цохисон. Өөр зүйл болоогүй... гэв.

1.6. Хохирогч П.Насантуяа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

...Би нөхөр Шунхлайн хамт 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Төмөр замын баруун талд Энхтөрийнд жонш уутлахаар очсон. Тэгсэн Энхтөр ганцаараа яваад дэлгүүрээс 2 шил 0.75 литрийн Ерөөл архи авчирсан. Тэгээд авчирсан архийг нь Энхтөр, Шунхлай, Урангоо бид 4 хувааж уусан. Архиа ууж дуусчихаад Шунхлай, Энхтөр нар жонш уутлана гээд хашааруу орсон. Тэгээд нилээн байж байгаад Энхтөрийн нүүр ам нь цус болчихсон гэртээ орж ирсэн Шунхлайг зодчихоод гэрлүүгээ явлаа гэж байсан. Тэгсэн Урангоо надруу уурлаад дайрсан. Бид нар бүгдээрээ л согтуу байсан. Тэгээд гэрээс гараад Урангоо намайг татаад газар унагаачихсан. Тэгэж унахдаа би газар мөргөөд духны зүүн хэсэгтээ шалбалчихсан. Урангоо түргэн дуудсан байх. Миний хувьд ямар ч гомдол санал байхгүй. Урангоогоос нэхэмжлэх зүйлгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/

1.7. Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 396 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. П.Насантуяагийн биед тархи доргилт, духанд шарх гэмтэл тогтоогдлоо..

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, 2017.04.03-нд үүссэн байх боломжтой.

3. Уг гэмтэл нь “Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: шинжээч эмч Б.Сэргэлэн гэжээ. /хх-ийн 33 дугаар хуудас/

1.8. Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 398 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Б.Урангоогийн биед гэмтэл тогтоогдсонгүй.

Дүгнэлт гаргасан: шинжээч эмч Б.Сэргэлэн гэжээ. /хх-ийн 37 дугаар хуудас/

1.9. Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 397 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Б.Энхтөрийн биед хоёр нүдний дотор булан, дээд доод зовхинд цус хуралт, хамрын таславч баруун тийш бага зэрэг мурийсан, зөөлөн эдийн няцралтай, хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгднэ.

3. Уг гэмтэл нь “Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: шинжээч эмч Б.Сэргэлэн гэжээ. /хх-ийн 41 дүгээр хуудас/

1.10. Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 399 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Ж.Шунхлайн биед зүүн хөмсөгт шарх, духны баруун хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгднэ.

3. Уг гэмтэл нь “Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: шинжээч эмч Б.Сэргэлэн гэжээ. /хх-ийн 45 дугаар хуудас/

1.11. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-4 дүгээр хуудас/

1.12. Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5 дугаар хуудас/

Иймд шүүгдэгч Ж.Шунхлайг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

шүүгдэгч Б.Энхтөрийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч Б.Урангоог хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

ХОЁР. Шүүгдэгч Ж.Шунхлай, Б.Энхтөр, Б.Урангоо нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг судлав. Үүнд:

2.1. Гэрч С.Төрмөнх мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:

...Энхтөр, Урангоо хоёр 3 хүүхдийн хамт ТЗ-ын баруун талд айлын жоншны хашаа манадаг бөгөөд тэндээ гэрээ бариад амьдардаг. Хүүхдүүд нь цэцэрлэг сургуульд явдаг. Бага хүүхэд нь 2 нас хүрч байгаа бөгөөд тэр нь гэртээ ээж, аав дээрээ байдаг. Зан байдлын хувьд Энхтөр сургуульд байхын гайгүй ааш зантай хүүхэд байсан. Одоо ч найзалж нөхөрлөж явдаг. Хамтдаа цуг архи ууж л байсан. Тэгэхэд айхавтар агсам согтуу зан байхгүй. Би сүүлийн үед Энхтөр, Шунхлай нартай жоншин дээр ажиллаж байгаа бөгөөд Шунхлайн хувьд ч гэсэн гайгүй л ааш зантай хүн шиг байдаг. Шунхлай согтуу байхыг нь мэдэхгүй байна. Эрүүл сэруулдаа ажил төрөл хийхдээ ажилд их сайн, даруу дуу цөөтэй хүн байна лээ... /хх-ийн 29 дүгээр хуудас/

2.2. Гэрч А.Саранцэцэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:

...Б.Урангоо, Б.Энхтөр нар ТЗ-ын баруун тал Аяганы хонхорт нүүж очоод 2 жил гаран болж байгаа. Бид нар хамт жоншуутлаж, савладаг юм. тэрнээс хойш таньдаг болоод 4 жил болж байна. Найз нөхдийн харилцаа холбоотой, төрөл садан биш юм. Б.Урангоо, Б.Энхтөр нар нь дундаж амьдралтай, зан байдлын хувьд уг нь их гайгүй хүмүүс байгаа юм. Хааяа архи уудаг болохоос биш хэрэг хийгээд байдаггүй. Б.Урангоо, Б.Энхтөр нь төлөв даруу хүмүүс бөгөөд 3 хүүхэдтэй өөрсдийнхөө гэрт амьдардаг. Шунхлай би цуг жоншин дээр хамт ажилладаг байсан. Ажил төрөлд бол их сайн. Дуу цөөтэй хүн байгаа юм. Хааяа архи уудаг дутагдалтай зан чанартай боловч архи уулаа гээд хүнтэй муудаад байдаггүй хүн юм... гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/  

2.3. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 75-76, 79-80, 83-84 дүгээр хуудас/

2.4. Дорноговь аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2010 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, /хх-ийн 86-91 дүгээр хуудас/

Шүүгдэгч Б.Энхтөр, Ж.Шунхлай, Б.Урангоо нарт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн болохыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамааруулж үзлээ.

Иймд Ж.Шунхлай, Б.Энхтөр, Б.Урангоо нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Шунхлайг 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Энхтөрийг 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Урангоог 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ж.Шунхлай, Б.Энхтөр нарт тус бүр оногдуулсан 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ажлын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй гэж үзэв.

Мөн шүүгдэгч Б.Урангоогийн бусад орлого олох боломжийг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Урангоо нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол уг ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Ж.Шунхлай, Б.Энхтөр, Б.Урангоо нар нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримт, иргэний бичиг баримт хураагдан ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Тайж овогт Жүгдэрийн Шунхлайг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Боржигин овогт Баясгалангийн Энхтөрийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Хүрнүүд овогт Баатардоржийн Урангоог хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Тайж овогт Жүгдэрийн Шунхлайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

шүүгдэгч Боржигин овогт Баясгалангийн Энхтөрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

шүүгдэгч Хүрнүүд овогт Баатардоржийн Урангоог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Ж.Шунхлай, Б.Энхтөр нарт тус бүр оногдуулсан 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын ажлын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Урангоод оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

5. Шүүгдэгч Б.Урангоо нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол уг ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

6. Шүүгдэгч Б.Энхтөр, Ж.Шунхлай, Б.Урангоо нар нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримт, иргэний бичиг баримт хураагдан ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Энхтөр, Ж.Шунхлай, Б.Урангоо урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Т.ЭНХМАНДАХ