Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 182/ШШ2024/03681

 

 

 

 

 

 

2024 09 11 182/ШШ2024/03681

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Аззаяа би,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******,*******,*******,

 

Хариуцагч: *******,, нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 30,305,436.69 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ХААН банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч , нар нь ХААН банк ХК-ийн СБ Их тойруу тооцооны төвтэй 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр ЗГ/201944303536 тоот зээлийн гэрээ байгуулж 22,300,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, цалингийн зээл зориулалтаар зээл авсан. Талуудын хооронд байгуулсан 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн ЗГ/201944303536 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр БГХ201944303536 тоот хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж гэрийн эд хогшил болон ирээдүйд орж ирэх цалин орлогыг барьцаалуулсан. Зээлдэгч , нар нь 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн ЗГ/201944303536 тоот зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрт 8,016,415 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2,532,889 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 41,483 төгрөг, нийт 10,590,787 төгрөг төлсөн байна. Зээлдэгч , нар нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул банк зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан арга хэмжээ авах талаар мэдэгдэж нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн байна.

Иймд банк талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.4.4, 5.1.1, 5.1.7, 5.1.10, 6.5, 7.1, 7.3 дахь заалтууд болон Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3, Монгол улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар хуулийн 453.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтуудыг үндэслэн зээлдэгч , нар 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 14,283,584.85 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 14,522,775.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1,480,076.80 төгрөг, нотариатын зардал 19,000 төгрөг, нийт 30,305,436.69 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд:

ХААН Банк ХК-ийн нэхэмжлэлтэй Цэрэнпилийн Батцоож /РД:ШУ92041035/, Ганболдын Нууцхантуяа /РД:СЖ95061400/ нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 30,286,436.69 төгрөг, нотариатын үйлчилгээний зардал 19,000 төгрөг, нийт 30,305,436.69 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нарын банкинд гаргасан хүсэлтийг хүлээн авч дараах нөхцлөөр эвлэрэхээр харилцан тохиролцов.

Хариуцагч , нар нь ХААН Банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт нийт 30,305,436.69 төгрөгийг бүрэн хүлээн зөвшөөрч 12 сарын хугацаанд буюу 2024 оны 09 дүгээр сараас 2025 оны 08 дугаар сарыг дуустал сар бүрийн 30-ны өдрийн дотор дараах хуваарийн дагуу төлөхөөр тохиролцов.

1. 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг

2. 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг

3. 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг

4. 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг

5. 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг

6. 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1,500,000 төгрөг

7. 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг

8. 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг

9. 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг

10. 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг

11. 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг

12. 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 13,805,436.69 төгрөг.

1.4. Хариуцагч , нар нь дээрх хуваарийн дагуу зээлийн төлбөрийг 2 сар ба түүнээс дээш хугацаанд төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэнэ. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч ХААН банк ХК нь хариуцагч , нарт холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 30,305,436.69 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ХААН банк ХК, хариуцагч , нар харилцан тохиролцож, , нар нь 30,305,436.69 төгрөгийг 12 сарын хугацаанд буюу

1. 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг

2. 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг

3. 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг

4. 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг

5. 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг

6. 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1,500,000 төгрөг

7. 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг

8. 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг

9. 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг

10. 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг

11. 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг

12. 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 13,805,436.69 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн байна.

 

2.Зохигчид дээрх байдлаар эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантогтох, хариуцагч гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт эвлэрэх эрхтэй итгэмжлэл олгогдсон байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 309,477.18 төгрөгийн 50 хувь болох 154,738.59 төгрөгийг улсын орлогоос, 154,738.59 төгрөгийг хариуцагч , нараас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ХААН банк ХК, хариуцагч , нар харилцан тохиролцож, , нар нь 30,305,436.69 төгрөгийг 12 сарын хугацаанд буюу

1. 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг

2. 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг

3. 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг

4. 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг

5. 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг

6. 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1,500,000 төгрөг

7. 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг

8. 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг

9. 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг

10. 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг

11. 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг

12. 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 13,805,436.69 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ХААН банк ХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 309,477.18 төгрөгийн 50 хувь болох 154,738.59 төгрөгийг улсын орлогоос, 154,738.59 төгрөгийг хариуцагч , нараас тус тус гаргуулж нэхэмжлэгч ХААН банк ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ О.АЗЗАЯА