Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 129/ШШ2024/00389

 

 

 

                                                   

 

                                                    

                             

 

                                                          

 

 

 

 

                                     129/ШШ2024/00389

   

 

 

                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

                                                                                                              

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

Хүсэлт гаргагч: А аймгийн Ц сумын Т багт оршин суух Б овгийн Ц.Б

Нэхэмжлэлийн шаардлага: Мал маллаж байснаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч Ц.Б

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн

                                                                                                                                                                                                                                                                                                 

ТОДОРХОЙЛОХ нь:

                                        

1. Хүсэлт гаргагч Ц.Б нь мал маллаж байснаа тогтоолгох нэхэмжлэл гаргасан.

 

 Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 

 

Би Д.Б-тай 1993 онд гэр бүл болж, гэрлэлтээ батлуулсан. Би ээж Цэ-р овоглодог, хойд аавыг Г гэдэг байсан. Би 1988 онд сургуульд төгсөөд 2004 он хүртэл мал малласан. 2004 оноос багийн Засаг даргаар ажиллаж байна. Эхнэр Д.Б малчин нөхцлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл миний 1999 оны малын А дансанд миний овог Г гэж зөрүүтэй бүртгэгдсэн, манай сумын 1995-1998, 2000 оны малын А данс архивт байхгүй. Би 1995-2000 онд мал маллаж байснаа шүүхээр тогтоолгочихвол гэрлэлт бүртгэлтэй учраас эхнэр Д.Б малчин нөхцлөөр өндөр насны тэтгэвэрт гарах боломжтой болно. Иймд намайг Архангай аймгийн Ц суманд 1995 оны 01 сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд мал маллаж байсан байдлыг тогтоож өгнө үү  гэв.

 

2. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Хүсэлт гаргагч Ц.Б 1995-2000 онд мал маллаж байснаа тогтоолгохоор Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлд хандсан. Ц.Б-ын 1999 оны малын А данс овог зөрүүтэй учраас 1995-2000 онд мал маллаж байсныг тогтоох боломжгүй гэж шийдвэрлэсэн. Нийгмийн даатгалын ерөнхий газрын Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Ц.Б 2004 оноос багийн Засаг даргаар ажилласан учраас өөрөө малчин нөхцлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй. Ц.Б мал маллаж байснаа тогтоолгочихвол гэрлэлт бүртгэлтэй тохиолдолд түүний эхнэр малчин нөхцлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжтой. Хүсэлт гаргагч Ц.Б 1995-2000 онд багийн Засаг даргаар ажиллаж байсан бол дээрх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх лавлагаа гарна гэв.

 

3. Хүсэлт гаргагчаас:

- Архангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 7 сарын 03-ны өдрийн 611, 612 тоот тодорхойлолт

- Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багийн Засаг даргын 2024 оны 7 сарын 02-ны өдрийн 210 тоот тодорхойлолт

- Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2024 оны 4 сарын 22-ны өдрийн 03/08 дугаар тогтоол

- Нийгмийн даатгалын ерөнхий газрын Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлийн 2024 оны 6 сарын 13-ны өдрийн 32/29 дүгээр шийдвэр

- . регистрийн дугаартай Г.Б-ын 1999 оны мал тооллогын баримт /Архангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 3 сарын 21-ний өдрийн 324 дүгээр лавлагаа/

- Ц.Б нь Г, Б-ын ах гэсэн төрөл садангийн лавлагаа /Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа 2024 оны 8 сарын 26-ны өдрийн CVL2465010001000327 дугаар, CVL2465000001000905 дугаар лавлагаа/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

 

4. Хүсэлт гаргагч Ц.Б-н хүсэлтээр Б, Г, Х нараас авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.

 

5. Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 123 дугаар зүйлийн 123.1-д заасны дагуу

- нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан, шимтгэл төлсөн, тэтгэвэр тогтоолгосон эсэх талаарх Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 7 сарын 22-ны өдрийн 01/603 дугаар лавлагаа

- 1988 оны 11 сарын 22-ны өдрийн БНМАУ-ын хүн амын регистрийн ХААТР-1 маягт, 1987 оны 12 сарын 03-ны өдрийн хүсэлт гаргагчийн анх иргэний паспорт авсан маягт-1, гэрлэсний ХААТР-15 маягт, биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэл ИУБ-31А, иргэний үнэмлэх авах өргөдөл ХААТР-21А, шилжилт хөдөлгөөний бүртгэл ИУБ-22А, 000201566 дугаар газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа/

- Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн Засаг даргын 2024 оны 7 сарын 18-ны өдрийн 195 тоот тодорхойлолт

- Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2024 оны 7 сарын 19-ний өдрийн 01/332 тоот тодорхойлолт

- Ц.Б, Д.Б, Б.Ч нар 1996, 1997 онд нэг өрхөд бүртгэгдсэн талаарх Буйлан багийн 1996, 1997 оны хүн амын судалгаа

- хүн ам, орон сууцны 2000 оны тооллогын баримт /Үндэсний төв архивын 2024 оны 7 сарын 22-ны өдрийн 03-02/4073 дугаар лавлагаа/ зэрэг нотлох баримтыг бүрдүүлжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            1. Хүсэлт гаргагч Ц.Б нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор Архангай аймгийн Цэнхэр суманд 1995 оны 01 сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 сарын 31-ний хугацаанд мал маллаж байснаа тогтоолгох хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагыг хангасан Архангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 7 сарын 03-ны өдрийн 611, 612 тоот тодорхойлолт, Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багийн Засаг даргын 2024 оны 7 сарын 02-ны өдрийн 210 тоот тодорхойлолт, Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2024 оны 4 сарын 22-ны өдрийн 03/08 дугаар тогтоол, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлийн 2024 оны 6 сарын 13-ны өдрийн 32/29 дүгээр шийдвэр, . регистрийн дугаартай Б-ын 1999 оны мал тооллогын баримт /Архангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 3 сарын 21-ний өдрийн 324 дүгээр лавлагаа/, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан, шимтгэл төлсөн, тэтгэвэр тогтоолгосон эсэх талаарх Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 7 сарын 22-ны өдрийн 01/603 дугаар лавлагаа, 1988 оны 11 сарын 22-ны өдрийн БНМАУ-ын хүн амын регистрийн ХААТР-1 маягт, 1987 оны 12 сарын 03-ны өдрийн хүсэлт гаргагчийн анх иргэний паспорт авсан маягт-1, гэрлэсний ХААТР-15 маягт, биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэл ИУБ-31А, иргэний үнэмлэх авах өргөдөл ХААТР-21А, шилжилт хөдөлгөөний бүртгэл ИУБ-22А, 000201566 дугаар газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа/, Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн Засаг даргын 2024 оны 7 сарын 18-ны өдрийн 195 тоот тодорхойлолт, Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2024 оны 7 сарын 19-ний өдрийн 01/332 тоот тодорхойлолт, Б, Д.Б, Б.Ч нар 1996, 1997 онд нэг өрхөд бүртгэгдсэн талаарх Буйлан багийн 1996, 1997 оны хүн амын судалгаа, хүн ам, орон сууцны 2000 оны тооллогын баримт /Үндэсний төв архивын 2024 оны 7 сарын 22-ны өдрийн 03-02/4073 дугаар лавлагаа/, худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэх хуулийн зүйл, заалттай танилцаж, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасан гэрч Б, Г, Х нарын мэдүүлгээр тус тус дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3. Гэрч Г.Га-н “Миний аавыг Г ээжийг Ц гэдэг. Би эцэг, эхээс 8-лаа. Б, Э, П, Б гэсэн ах, эгчтэй. Ба, Б, А гэсэн дүүтэй. Б нь миний хамгийн том ах. Бид эх нэг, эцэг ондоо учраас овог зөрүүтэй байдаг. Б ах ээж Ц-р овоглодог” гэх мэдүүлэг, “Б овгийн Ц.Б нь У овгийн Г.Г, Б овгийн Г.Б-ын ах” гэсэн төрөл садангийн лавлагаа /Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа 2024 оны 8 сарын 26-ны өдрийн CVL2465010001000327 дугаар, CVL2465000001000905 дугаар лавлагаа/ зэрэгт үндэслэн “хүн ам, орон сууцны 2000 оны тооллогоор Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн хөдөөд оршин суугч Г.Б, тэргүүлэгч өөрөө, 1970 оны 12 сард төрсөн, нас-29, эрэгтэй, эрхэлдэг ажил-малчин” гэж тоологдсон Үндэсний төв архивын 2024 оны 7 сарын 22-ны өдрийн 03-02/4073 дугаар лавлагаа, . регистрийн дугаартай Г.Б-ын 1999 оны мал тооллогын баримт /Архангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 3 сарын 21-ний өдрийн 324 дүгээр лавлагаа/ зэргийг хүсэлт гаргагч Ц.Б-н мал маллаж байсантай холбоотой баримт гэж үзэх үндэслэлтэй байна.

 

4. “Тус архивын сан хөмрөгт Цэнхэр сумын малын А дансны 1995-1997, 1998, 2000 оны баримт шилжиж ирээгүй тул Ц.Б-т лавлагаа гаргах боломжгүй байна” гэсэн Архангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 7 сарын 03-ны өдрийн 611, 612 тоот тодорхойлолт хэрэгт авагдсан бөгөөд Ц.Б-г 1995-2000 онд малчнаар ажилласнаар тооцох боломжгүй гэж Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөл, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөл тус тус шийдвэрлэжээ.

 

Хүсэлт гаргагч Ц.Б нь 1995-2000 онд мал маллаж байснаа тогтоолгохоор Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөл, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлд тус тус хандаж шийдвэрлүүлсэнийг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх талаар хуульд заасан журмыг хэрэглэсэн гэж үзнэ.

 

Хүсэлт гаргагчийн 1995 оноос 2000 онд мал маллаж байсан талаарх нотлох баримт төрийн байгууллагад хадгалагдаагүйн улмаас дээрх үйл баримтыг шүүхээр тогтоолгохоор хүсэлт гаргасан нь онцгой ажиллагааны журмаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэг төрөл болох эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг сэргээн тогтоолгох хүсэлт юм.

 

5. Хүсэлт гаргагч Ц.Б-н мал маллаж байсан талаар тодорхойлсон “Б овгийн Ц.Б нь 1995-2000 онуудад тус багт мал маллан амьдарч байсан нь үнэн болно” гэсэн Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн Засаг даргын 2024 оны 7 сарын 18-ны өдрийн 195 тоот тодорхойлолт, Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2024 оны 7 сарын 19-ний өдрийн 01/332 тоот тодорхойлолт, “Ц.Б, ., малчин” гэж бүртгэгдсэн Буйлан багийн 1996, 1997 оны хүн амын судалгаа, “хүн ам, орон сууцны 2000 оны тооллогоор Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн хөдөөд оршин суугч Г.Б, тэргүүлэгч өөрөө, 1970 оны 12 сард төрсөн, нас-29, эрэгтэй, эрхэлдэг ажил-малчин” гэж тоологдсон Үндэсний төв архивын 2024 оны 7 сарын 22-ны өдрийн 03-02/4073 дугаар лавлагаа, . регистрийн дугаартай Г.Б-н 1999 оны мал тооллогын баримт /Архангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 3 сарын 21-ний өдрийн 324 дүгээр лавлагаа/, гэрч Б.Б-н “Ц.Б бид хоёр 1986 онд 8 дугаар анги төгссөн. Б 9-р ангид орж сураад 10-р анги төгсчихөөд мал маллах, сонин зөөх ажил хийж байсан. Б эрүүл мэндийн шалтгааны улмаас цэргийн алба хаагаагүй. Цэнхэр сумын Социализмын нэгдэл  хувьчлагдснаас хойш Б хувийн малаа маллаж байна. Б Цэнхэр сумын Буйлан багийн Засаг даргаар 16 жил ажилласан. Одоо Цэнхэр сумын Тамир багийн Засаг даргаар ажилладаг. Ц.Б багийн Засаг даргаар ажиллахын хажуугаар хувийн малаа малладаг. Б 1994 онд Б-тай гэр бүл болж одоог хүртэл хамт амьдарч малаа маллаж байна. Б 2005 оноос эхлэн Буйлан багийн Засаг даргаар ажилласан. Үүнээс өмнө хувийн малаа малладаг байсан. Багийн засаг дарга хийж байхдаа ч хувийн малаа малладаг юм” гэх мэдүүлэг, гэрч Г.Г-н “Намайг 1995 онд аав, ээжийнхээ хамт хөдөө мал маллаж байх үед Ц.Б ах эмээ Ба-тэй хамт Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багт нутаглаж хувьдаа мал маллаж байсан. Ах маань эмээ дээр өссөн учраас эмээтэй хамт амьдарч мал маллаж байсан. Ахыг хэдэн онд гэрлэснийг сайн мэдэхгүй байна. Эхнэр авч өрх тусгаарласны дараа эхнэртэйгээ мал маллаж байсан. Б ах 2004 онд байхаа Буйлан багийн Засаг даргаар ажиллаж эхлэх хүртлээ хувийн малаа тасралтгүй малласан. Энэ хооронд мал маллахаас өөр ажил хийгээгүй.  2004 оноос 2020 он хүртэлх хугацаанд Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн Засаг даргаар, 2020-2024 онд Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багийн Засаг даргаар ажиллаж байгаа” гэх мэдүүлэг, гэрч Н.Х-н “Г.Б Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн Засаг даргаар 12 жил ажилласан. Одоо Цэнхэр сумын Алтан-Овоо багийн Засаг даргаар ажиллаж байгаа. Б Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн Засаг даргаар томилогдохоосоо өмнө Буйлан багийн Хоовон гэх газраар нутаглаж хувийн малаа маллаж байсан. Ц.Б одоо багийн Засаг даргаар ажиллахын хажуугаар хувийн малаа малладаг” гэх мэдүүлэг болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр Ц.Б-н Архангай аймгийн Цэнхэр суманд 1995 оны 01 сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 сарын 31-ний хугацаанд мал маллаж байсан нь тогтоогдож байна.

 

Иймд Ц.Б-ын Архангай аймгийн Цэнхэр суманд 1995 оны 01 сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 сарын 31-ний хугацаанд мал маллаж байснаа тогтоолгох хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

                                                                                                     

                                                                        ТОГТООХ нь:                               

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Б овгийн Ц.Б-н Архангай аймгийн Цэнхэр суманд 1995 оны 01 сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 сарын 31-ний хугацаанд мал маллаж байсныг тогтоосугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

           3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Д.БАЙГАЛМАА