| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2024/00664/И |
| Дугаар | 155/ШШ2024/00622 |
| Огноо | 2024-06-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 155/ШШ2024/00622
| 2024 оны 06 сарын 05 өдөр | Дугаар 155/ШШ2024/00622 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ************* тоотод оршин суух, Ш Л-ын Б (********* )-ийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай, нэхэмжлэгч Л.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Л.Б нь Хөвсгөл аймгийн Хатгал хотод 1962 онд төрсөн бөгөөд Хатгал хотын 10 жилийн дунд сургуульд суралцаж, 8 дугаар ангийг төгссөн ба Барилгын цэргийн 110 дугаар ангид 1980.6.02-ны өдрөөс 1983.8.15-ны өдрийг хүртэл хугацаанд 3 жилийн хугацаат цэргийн алба хаасан.
Цэргээс халагдаж ирээд Ноосны Үйлдвэрийн нэгдлийн Хатгалын Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонт Социалист хөдөлмөрийн Ноос угаах үйлдвэрт 1983 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс түлээ зөөгчөөр анх ажилд орж түүнээс хойш 1984 оны 3 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл түлээ зөөгчөөр ажиллаж байгаад ноос ялгах тасагт бохир ноос зөөгчөөр 1984 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 31-ний өдрийг дуустал хугацаанд, 1984 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 8 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл түлээ зөөгчөөр, 1984 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд шалгагч зөөгчөөр тус тус ажиллаж байсан ба ноос угаах үйлдвэр маань Оёдлын үйлдвэр болон бүтцийн хувьд өөрчлөн зохион байгуулагдаж Хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Оёдпын үйлдвэрийн нэгдпийн Хатгалын оёдпын үйлдвэрт шилжин томилогдсон. Хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Оёдлын үйлдвэрийн нэгдпийн Хатгалын оёдлын үйлдвэрт 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг дуустал хугацаанд оёдолчноор ажиллаж байсан билээ. Гэтэл одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл ажилд томилсон, чөлөөлсөн тушаал олдохгүй, хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу зэргээс миний улсад ажиллаж байсан байдал тогтоогдохгүй байна.
Иймд намайг Хөнгөн ба Хүнсний үйлдвэрийн яамны харьяа ноосны үйлдвэрийн нэгдлийн Хатгалын ноос угаах үйлдвэрт 1983 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 1984 оны 3 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл амраагч, түлээ зөөгчөөр, 1984 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 1984 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл бохир ноос зөөгчөөр, 1984 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 08 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл түлээ зөөгчөөр, 1984 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс 1988 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл шалгагч зөөгчөөр, Хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Оёдлын үйлдвэрийн нэгдлийн Хатгалын оёдлын үйлдвэрт 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл оёдолчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Нотлох баримтаар:
Нэхэмжлэгчид Хатгалын үйлдвэрээс 1983 оны 06 дугаар сарын 03-ны өдөр нээж олгосон Хөдөлмөрийн дэвтрийн нотариатчраар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 11/470 дугаартай лавлагаа, Хөнгөн ба Хүнс үйлдвэрийн яамны харьяа Ноосны үйлдвэрийн нэгдлийн Хатгалын Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонт Социалист Хөдөлмөрийн ноос Угаах үйлдвэрийн даргын 1988 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн №140 дугаартай Шинээр ажилд авах, цалинжуулах тухай тушаалын хуулбар, Хөнгөн ба Хүнс үйлдвэрийн яамны харьяа Ноосны үйлдвэрийн нэгдлийн Хатгалын Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонт Социалист Хөдөлмөрийн ноос Угаах үйлдвэрийн даргын 1984 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн №78 дугаартай Ажлаас түр өөрчлөн томлох тухай тушаалын хуулбар, Гавьяаны улаан тугийн одонт Социалист хөдөлмөрийн ноос угаах үйлдвэрийн даргын 1985 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн №120 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаал, тушаалын хавсралтын хуулбар, Хөнгөн ба Хүнсний үйлдвэрийн яамны харьяа Ноосны үйлдвэрийн нэгдлийн Хатгалын ноос угаах үйлдвэрийн даргын 1988 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн №103 дугаартай Хадланчдыг цалинжуулах тухай тушаал, тушаалын хавсралтын хуулбар, Хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Оёдлын үйлдвэрийн нэгдлийн Хатгалын оёдлын үйлдвэрийн даргын 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн №01 дугаартай: Ажилтан, ажилчдыг ажилд хуваарилах тухай тушаалын хуулбар, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн цалингийн тодорхойлолт, Монгол Улс Батлан хамгаалах яам Батлан хамгаалахын төв архивын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн №6559 дугаартай Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа зэрэг баримтуудыг ирүүлсэн. (хх-ийн 7-18 дахь тал)
Мөн нэхэмжлэгчийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд П.Д , Д.Н нарыг гэрчээр асуусан ба онцгой ажиллагааны журмаар шүүх Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Л.Б ийн хаатр-21 (А), хаягийн хуудас № 7, Хаатр 01 (А) зэрэг баримтын лавлагаа гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн. (хх-ийн 26, 27, 32-37 дахь тал)
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн
судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш Л-ын Б (********* ) нь ажиллаж байсан байдлаа тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байна.
Л.Б нь Хөнгөн ба Хүнсний үйлдвэрийн яамны харьяа ноосны үйлдвэрийн нэгдлийн Хатгалын ноос угаах үйлдвэрт 1983 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 1984 оны 3 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл амраагч, түлээ зөөгчөөр, 1984 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 1984 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл бохир ноос зөөгчөөр, 1984 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 08 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл түлээ зөөгчөөр, 1984 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс 1988 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл шалгагч зөөгчөөр, Хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Оёдлын үйлдвэрийн нэгдлийн Хатгалын оёдлын үйлдвэрт 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл оёдолчноор тус тус ажиллаж байсан болох нь Тухайлбал:
Нэхэмжлэгчид Хатгалын үйлдвэрээс 1986 оны 06 дугаар сарын 03-ны өдөр нээж олгосон Хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
Хөнгөн ба Хүнс үйлдвэрийн яамны харьяа Ноосны үйлдвэрийн нэгдлийн Хатгалын Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонт Социалист Хөдөлмөрийн ноос Угаах үйлдвэрийн даргын 1988 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн №140 дугаартай: ...Л.Б ийг асрагч, түлээ зөөгчөөр тус тус 1988 оны 09 дүгээр сарын 20-ноос... гэх Шинээр ажилд авах, цалинжуулах тухай тушаалын хуулбар,
Хөнгөн ба Хүнс үйлдвэрийн яамны харьяа Ноосны үйлдвэрийн нэгдлийн Хатгалын Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонт Социалист Хөдөлмөрийн ноос Угаах үйлдвэрийн даргын 1984 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн №78 дугаартай: ...Л-ын Б ийг 05 дугаар сарын 19-ний өдрөөс 31-ний өдрийг дуустал бохир ноос зөөгчөөр...гэх Ажлаас түр өөрчлөн томилох тухай тушаалын хуулбар,
Гавьяаны улаан тугийн Одонт Социалист хөдөлмөрийн ноос угаах үйлдвэрийн даргын 1985 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн №120 дугаартай ...8.Лхагважав Б , ш.зөөгч, үндсэн амралт 15. нэмэгдсэн амралт 11. бүгд амрах хоног 26... гэх Ээлжийн амралт олгох тухай тушаал, тушаалын хавсралтын хуулбар,
Хөнгөн ба Хүнс үйлдвэрийн яамны харьяа Ноосны үйлдвэрийн нэгдлийн Хатгалын Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонт Социалист Хөдөлмөрийн ноос Угаах үйлдвэрийн даргын 1988 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн №103 дугаартай: ...7.Л.Б ... гэх Хадланчдыг цалинжуулах тухай тушаалын хуулбар,
Хөнгөн үйлдвэрийн яамны харьяа оёдлын үйлдвэрийн нэгдлийн Хатгалын оёдлын үйлдвэрийн даргын 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн №01 дугаартай...2027 Лхагважав Б , оёдолчин... гэх Ажилтан, ажилчдыг ажилд хуваарилах тухай тушаалын хуулбар,
Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн цалингийн тодорхойлолт,
Ш Л-ын Б ийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр гаргаж ирүүлсэн Хаатр 1 (А) маягтын баримт 1 хуудас (Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарагдсан),
Ш Л-ын Б ийн Улсын бүртгэлийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр гаргаж ирүүлсэн Хаягийн хуудас №7 маягтын баримт 1 хуудас (Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарагдсан),
Ш Л-ын Б ийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр гаргаж ирүүлсэн Хаатр 21 (А) маягтын баримт 1 хуудас (Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарагдсан),
Хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан гэрч П.Д гийн ...Л.Б нь 1983 онд цэргийн албанаас халагдаж ирээд, Ноос угаах үйлдвэрт 1983 оноос 1994 он хүртал тасралтгүй түлээ зөөгч, ноос зөөгч, оёдолчноор тус тус ажиллаж байсан. Ноос угаах үйлдвэр нь 1988 онд оёдлын үйлдвэр болж өөрчлөгдсөн... гэх, гэрч Д.Наранимэгийн ...Л.Б нь Ноос угаах үйлдвэрт 1983 оноос 1988 он хүртэл түлээ зөөгч, ноос зөөгчөөр ажиллаж байсан. Ноос угаах үйлдвэр нь 1988 онд Оёдлын үйлдвэр болж, мөн тухайн үйлдвэрт 1988-1994 он хүртэл оёдолчноор тус тус ажиллаж байсан... гэх мэдүүлэг, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар давхар тогтоогдож байх тул шаардлагыг хангаж шийдвэрлэв. (хх-ийн 7-18, 25-27, 32-37 дахь тал)
Хэрэгт Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 11/470 дугаартай ...Хөвсгөл аймгийн Хатгалын Оёдлын үйлдвэрийн 1988 оноос хойшхи баримт, Хөх сувд ББХК-ийн баримт тус тус манай архивт шилжиж ирээгүй тул Л.Б д холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна... гэх тодорхойлолт,
Монгол Улс, Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын төв архивын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн: ...Л-ын Б БХЯ-ны сайдын 1980.06.02-ны өдрийн н/162 дугаар тушаалаар Баянхонгор аймгаас 1980.06.25-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Барилгын цэргийн 110 дугаар ангид алба хааж, мөн сайдын 1983.06.13-ны өдрийн н/227 дугаар тушаалаар 1983.08.15-ны өдөр 414664 дугаарын цэргийн батлахтай халагдсан... гэх хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа зэрэг баримтууд авагдсан ба хугацаат цэргийн алба хаасан хугацаа нь ажилласан жилд тооцогддог болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар улсын орлогод хэвээр үлдээв. (хх-ийн 9, 18 дахь тал)
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ш Л-ын Б (********* )-ийн Хөнгөн ба Хүнсний үйлдвэрийн яамны харьяа ноосны үйлдвэрийн нэгдлийн Хатгалын ноос угаах үйлдвэрт 1983 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 1984 оны 3 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл амраагч, түлээ зөөгчөөр, 1984 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 1984 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл бохир ноос зөөгчөөр, 1984 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 08 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл түлээ зөөгчөөр, 1984 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс 1988 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл шалгагч зөөгчөөр, Хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Оёдлын үйлдвэрийн нэгдлийн Хатгалын оёдлын үйлдвэрт 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл оёдолчноор тус тус ажиллаж байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс хойш 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ