| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2024/00654/И |
| Дугаар | 155/ШШ2024/00623 |
| Огноо | 2024-06-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 155/ШШ2024/00623
| 2024 оны 06 сарын 05 өдөр | Дугаар 155/ШШ2024/00623 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын **************** тоотод оршин суух, Б З-н Л (************* )-ийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай, нэхэмжлэгч З.Л нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч З.Л нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн Ундрал нэгдлийн 01 дүгээр бригадад 1985 оноос 1987 он хүртэл малчнаар ажиллаж байсан.
Гэтэл одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл хөдөлмөрийн дэвтэр байхгүй зэргээс миний улсад ажиллаж байсан байдал тогтоогдохгүй байна.
Иймд намайг Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн Ундрал нэгдэлд 1985 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Нотлох баримт:
Нэхэмжлэгчээс Батлан хамгаалахын төв архив Хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа, З.Л гийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг 1990 оны 01 дүгээр сараас 2000 оны 12 дугаар сарыг дуустал нөхөн тооцуулсан тухай Баталгаажилтын хуудасны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн Ерөнхий газар Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн CVL2467010001003208 дугаартай Төрсний бүртгэлийн лавлагаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн Ерөнхий газар Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн CVL2467160001000205 дугаартай Гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн Ундрал нэгдлийн даргын 1985 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн №36 дугаартай Илгээлтийн эздийг ажилд томилох тухай тушаалын хуулбар, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 11/451 дугаартай тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Галт сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн №46 дугаартай Тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Галт сумын ЗДТГ-аас 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр олгосон цалингийн тодорхойлолт, архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн З.Цэдэнсодномын ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөлсний лавлагаа зэрэг баримтуудыг ирүүлсэн. (хх-ийн 4-14 дахь тал)
Мөн нэхэмжлэгчийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Л.Д г гэрчээр асуусан ба онцгой ажиллагааны журмаар шүүх Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс З.Л гийн хаатр-21 (А), хаягийн хуудас № 7, Хаатр 01 (А) зэрэг баримтын лавлагаа гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн. (хх-ийн 22, 27-31 дахь тал)
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн
судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б З-н Л (РД69042614) нь ажиллаж байсан байдлаа тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байна.
З.Л нь Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн Ундрал нэгдэлд 1986 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь Тухайлбал:
Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн Ундрал нэгдлийн даргын 1985 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн №36 дугаартай...16.З-н Жадамба нас 16... гэх Илгээлтийн эздийг ажилд томилох тухай тушаал, тушаалын хавсралтын хуулбар,
Хөвсгөл аймгийн Галт сумын ЗДТГ-аас 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр олгосон цалингийн тодорхойлолт, архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн З.Цэдэнсодномын ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөлсний лавлагаа,
Б З-н Л (РД69042614)-ийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр гаргаж ирүүлсэн Хаатр 1 (А) маягтын баримт 1 хуудас (Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарагдсан),
Б З-н Л (РД69042614)-ийн Улсын бүртгэлийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр гаргаж ирүүлсэн Хаягийн хуудас №7 маягтын баримт 1 хуудас (Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарагдсан),
Б З-н Л (РД69042614)-ийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр гаргаж ирүүлсэн Хаатр 21 (А) маягтын баримт 1 хуудас (Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарагдсан),
Хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан гэрч Л.Д гийн мэдүүлэг (хх-ийн 22 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар давхар тогтоогдож байх тул хангаж шийдвэрлэв.
Харин нэхэмжлэгчийн Хөвсгөл Галт сумын Идэрийн Ундрал нэгдэлд 1985 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар
ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгов.
Учир нь: гэрчийн мэдүүлэг болон З-н Жадамба гэх ажилд томилсон тушаал нь З-н Л г ажилд томилсон тушаал болохыг давхар нотлох баримт байхгүй, З-жавын Цэдэнсодном гэх цалингийн баримтаар нэхэмжлэгчийн дээрх ажиллаж байсан хугацааг тогтоох боломжгүй бөгөөд нэхэмжлэгч нь дээрх хугацаанд малчнаар ажиллаж байсан тухайгаа нотлож чадаагүй болно.
Хэрэгт З.Л гийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг 1990 оны 01 дүгээр сараас 2000 оны 12 дугаар сарыг дуустал нөхөн тооцуулсан тухай 2013 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Баталгаажилтын хуудасны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 11/451 дугаартай: ...тус аймгийн Галт сумын Идэрийн Ундрал нэгдлийн даргын 1987 оны тушаал шүүж үзэхэд З-нжав овогтой Л (З- овогтой Жадамба)-ыг малчнаас чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна гэх тодорхойлолт,
Монгол Улс, Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн ...З- (Заманди)-н Л БХЯ-ны сайдын 1987.09.25-ны өдрийн н/207 дугаар тушаалаар Хөвсгөл аймгаас 1987.10.15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 126 (138) дугаар ангид алба хааж байгаад Цэргийн госпиталийн эмч нарын комиссын 1989.04.05-ны өдрийн 15/317 дугаар магадлагааг үндэслэн ЗХЖШ-ийн 4 дүгээр газрын 1989.04.20-ны өдрийн 5/1100 дугаар албан бичгээр өвчний учир цэргийн албанаас халагдсан... гэх Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа зэрэг баримтууд авагдсан ба хугацаат цэргийн алба хаасан хугацаа нь ажилласан жилд тооцогддог болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар улсын орлогод хэвээр үлдээв. (хх-ийн 4, 5, 9 дахь тал)
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б З-н Л (РД69042614)-ийн Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн Ундрал нэгдэлд 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтийн шаардлагаас 1985 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байсан гэснийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс хойш 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ