Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 155/ШШ2024/00624

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 155/ШШ2024/00624

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Г.Даваахүү  даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Цагаан Уул сумын ************ оршин суух, Г  А-н П  (*********** )-ын нэхэмжлэлтэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Дагий нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.П  нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие 1969 онд төрсөн. 1977 оноос 1987 онд тус сумын 10 жилийн сургууль төгссөн. 1987-1989 онд Барилгын цэргийн 022 дугаар ангид хугацаат цэргийн алба хаасан. 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл тус сумын Бадрал нэгдэлд хоньчноор ажиллаж байсан боловч хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн, ажлаас чөлөөлсөн тушаал байхгүйгээс дээрх хугацаа ажиллаж байснаар тооцогдохгүй байна.

Иймд архивын лавлагаа, ажилд томилж, чөлөөлсөн тушаал, цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны түүвэр зэргийг үндэслэн 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл Бадрал нэгдэлд хоньчноор, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Бадрал ХХК-д хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Дагий шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Би өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. А.П  нь Хөвсгөл аймгийн Цагаан Уул сумын Бадрал нэгдэлд 1990-1991 он хүртэл, Бадрал ХК-д 1992-1993 он хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан. Гэтэл одоо тэрээр өндөр насны тэтгэвэрт орох гэтэл хөдөлмөрийн дэвтэр байхгүй зэргээс түүний улсад ажиллаж байсан байдал тогтоогдохгүй байна.

Иймд А.П ын Хөвсгөл аймгийн Цагаан Уул сумын Бадрал нэгдэлд 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл, Бадрал ХК-д 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Нотлох баримтаар:

Монгол Улс, Батлан хамгаалах яам Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн №1286 дугаартай Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа,

Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 11/504 дугаартай тодорхойлолт,

Хөвсгөл аймгийн Цагаан Уул сумын Бадрал нэгдлийн даргын 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №38 дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбар,

Хөвсгөл аймгийн Цагаан Уул сумын Бадрал нэгдлийн даргын 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн №74 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаал, тушаалын хавсралтын хууулбар,

Хөвсгөл аймгийн Цагаан Уул сумын Бадрал ХК-ийн захирлын 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн №01 дугаартай Ажилд томилох тухай тушаал, тушаалын хавсралтын хуулбар, Хөвсгөл аймгийн Цагаан Уул сумын ЗДТГ-аас 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр олгосон цалингийн тодорхойлолт, архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн А.П ын ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөлсний лавлагаа зэрэг баримтуудыг ирүүлжээ. (хх-ийн 5-17 дахь тал)

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Ж.Б , Ц.С  нарыг гэрчээр асуусан ба онцгой ажиллагааны журмаар шүүх Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс А.П ын Хаатр-21 (А), Хаатр 01 (А), Хаягийн хуудас № 7, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс лавлагаа зэрэг баримтын лавлагаа гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн. (хх-ийн 26-30, 35-40 дахь тал),

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Г  А-н П  нь ажиллаж байсан байдлаа тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байна.

А.П  нь Хөвсгөл аймгийн Цагаан Уул сумын Бадрал нэгдэлд 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл, Бадрал ХК-д 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хоньчноор ажиллаж байсан болох нь:

Хөвсгөл аймгийн Цагаан Уул сумын Бадрал нэгдлийн даргын 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №38 дугаартай...Андейн П ...гэх Ажилд томилох тухай тушаалын хуулбар,

Хөвсгөл аймгийн Цагаан Уул сумын Бадрал нэгдлийн даргын 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн №74 дугаартай...51 А.П  малчнаар...гэх Ажлаас чөлөөлөх тухай тушаал, тушаалын хавсралтын хуулбар,

Хөвсгөл аймгийн Цагаан Уул сумын Бадрал ХК-ийн захирлын 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн №01 дугаартай...53.А.П  малчнаар...гэх Ажилд томилох тухай тушаалын хуулбар,

Хөвсгөл аймгийн Цагаан Уул сумын ЗДТГ-аас 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр олгосон цалингийн тодорхойлолт, архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн А.П ын ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөлсний лавлагаа,

1993 он, Өвгөд баг ...А.П ... гэх тушаалын хавсралтын хуулбар,

Г  А-н П  (*********** )-ын Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдөр гаргаж ирүүлсэн Хаатр 1 (А) маягтын баримт 1 хуудас (Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарагдсан),

Г  А-н П  (*********** )-ын Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдөр гаргаж ирүүлсэн Хаягийн хуудас №7 маягтын баримт 1 хуудас (Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарагдсан),

Г  А-н П  (*********** )-ын Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдөр гаргаж ирүүлсэн Хаатр 21 (А) маягтын баримт 1 хуудас (Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарагдсан),

Хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан гэрч Ж.Б ийн ...А.П  нь Хөвсгөл аймгийн Цагаан Уул сумын Бадрал нэгдэлд 1990 оноос 1991 он хүртэл малчнаар ажиллаж байгаад, 1991 онд Бадрал нэгдэл нь тарж, Бадрал ХК болж өөрчлөгдөхөд Бадрал хувьцаат компанид мөн малчнаар 1992 оноос 1993 он хүртэл үргэлжлүүлэн ажиллаж байсан... гэх, гэрч Ц.С ийн...А.П  нь Хөвсгөл аймгийн Цагаан Уул сумын Бадрал нэгдэлд 1990 оноос 1991 он хүртэл малчнаар ажиллаж байгаад, 1991 онд Бадрал нэгдэл нь тарж, Бадрал ХК болж өөрчлөгдөхөд Бадрал хувьцаат компани мөн малчнаар 1992 оноос 1993 он хүртэл малчнаар үргэлжлүүлэн ажиллаж байсан...гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар давхар тогтоогдож байх тул хангаж шийдвэрлэв. (хх-ийн 7-17, 26-30, 35-40 дахь тал)

Хэрэгт Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн №408 дугаартай...Цагаан Уул сумын Бадрал ББХК 1992, 1993 онд тус газарт нийгмийн даатгалын шимтгэлийн тэтгэврийн санд төлж байсан болно...гэх,

Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 11/504 дугаартай: ...Хөвсгөл амйгийн Цагаан Уул сумын Бадрал ХХК-ийн захирлын 1993 оны тушаал шүүж үзэхэд А.П ыг малчнаас чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна... гэх тодорхойлолтууд,

Монгол Улс, Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 1286 дугаартай...Андрейн П  БХЯ-ны сайдын 1987.09.25-ны өдрийн н/507 дугаар тушаалаар Хөвсгөл аймгаас 1987.10.15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Барилгын цэргийн 022 дугаар ангид алба хааж, мөн сайдын 1989.09.26-ны өдрийн н/347 дугаар тушаалаар 1989.10.15-ны өдөр 622890 дугаарын цэргийн батлахтай халагдсан...гэх Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа зэрэг баримтууд хэрэгт авагдсан ба хугацаат цэргийн алба хаасан хугацаа нь ажилласан жилд тооцогддог  болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар улсын орлогод хэвээр үлдээв. (хх-ийн 5, 6, 40 дахь тал)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Г  А-н П  (*********** )-ын Хөвсгөл аймгийн Цагаан Уул сумын Бадрал нэгдэлд 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл, Бадрал ХК-д 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс хойш 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.ДАВААХҮҮ