Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 155/ШШ2024/00625

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 155/ШШ2024/00625

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Г.Даваахүү  даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн ху ралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн *************** оршин суух, Х  Д-н Б  (*********** )-ы нэхэмжлэлтэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнгөнтуяа, нэхэмжлэгч Д.Б  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Б  нь  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Б  нь Хөвсгөл аймгийн Их-Уул суманд 1964 онд Д-н 5 дахь хүү болон мэндэлсэн бөгөөд Тариалан суманд 10 дугаар ангиа 1980 онд төгсөөд хуучнаар ЗХУ-ын ТМС-д 1980-1982 онуудад мужаан мэргэжлээр суралцан төгссөн. Би сургуулиа төгсөж ирээд Хөвсгөл аймгийн Барилга угсралтын конторт 1982 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс мужаанаар томилогдон ажлын гараагаа эхлүүлж байсан. Тэгээд би 1983-1986 онуудад 3 жилийн цэргийн алба хаагаад цэргээс халагдаж ирээд үргэлжлүүлэн Хөвсгөл аймгийн Барилга угсралтын контортоо 1986 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс мужаанаар томилогдон ажиллах болсон. Гэтэл Улаанбаатар хотод Чингис зочид буудлыг барих ажилд Улсын барилгын хорооны шийдвэрээр манай трестээс 10 шилдэг мужааныг томилолтоор ажиллуулахаар нэг жилийн хугацаанд түр чөлөөлөн ажиллуулах болсны нэг нь би болсон бөгөөд хотод 4 сар гаруй хугацаанд ажиллаж байгаад ар гэрийн гачигдлын улмаас буцан ирж Барилга угсралтын 2 дугаар бргадад мужаанаар ажиллах болсон. Гэтэл одоо өндөр насны тэтгэвэрт орох болтол хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу зэргээс

 

миний улсад ажиллаж байсан байдал тогтоогдохгүй байна.

Иймд намайг Хөвсгөл аймгийн Барилга угсралтын конторт 1982 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл мужаан, Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трестэд 1986 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс 1989 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл мужаан, 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл мужаан, Мөрөн пүүсийн харьяа Барилга угсралтын 01 дүгээр ангид 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажилтнаар, Хөвсгөл Эрчим ББХХ-д 1992 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хоньчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Нотлох баримтаар:

ББМҮ Яамны харьяа Хөвсгөл аймгийн барилга угсралтын конторын даргын 1982 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн №137 дугаартай 1982 онд ТМС төгсөгчдийн бүтээлийн нормыг бууруулж тарифт цалинг бүтэн олгох тухай тушаалын хуулбар,

ББМҮ Яамны харьяа Хөвсгөл аймгийн барилга конторын материалын үйлдвэрлэлийн даргын 1983 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн №44 дугаартай: ...Д-н Б  нарыг 1983 оны 06 сарын 25-ны өдрөөс эхлэн ажлаас нь тус тус чөлөөлж...гэх Ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар,

Барилга, Барилгын Материалын Үйлдвэрлэлийн Яамны харьяа Хөвсгөл аймгийн барилга угсралтын конторын даргын 1986 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн №130 дугаартай:...Доржготов овогтой Б ыг 8 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн мужаанаар...гэх Ажилд томилох тухай тушаалын хуулбар,

БНМАУ Улсын барилгын хорооны харьяа Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1989 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн №Б-118 дугаартай:...7.Доржготов Б  2-р бригад...гэх Ажлаас түр чөлөөлөх тухай тушаалын хуулбар,

БНМАУ Улсын барилгын хорооны харьяа Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1989 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б-264 дугаартай:...Д-н Б ыг 10 дугаар сарын 01-нээс эхлэн 2 дугаар бригадад мужаанаар томилон ажиллуулсугай... гэх Ажилд томилох тухай тушаалын хуулбар,

БНМАУ Улсын барилгын хорооны харьяа Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1991 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн №20 дугаартай:...22. Д.Б ....гэх Орон тоо зохион байгуулалтыг өөрчлөх томилох, хөрөнгө материалыг хуваарилах тухай тушаал, тушаалын хавсралтын хуулбар,

Барилга, барилгын материал үйлдвэрийн яамны боловсон хүчний газраас Д-н Б д нээж олгосон Хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

Тагнуулын Ерөнхий газар Тусгай архивын 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 8/3890 дугаартай лавлагаа, гэрэл зургийн үзүүлэлт, Баярын бичиг, 8, 5 жилийн гавшгайчийн тэмдэгийн хуулбар зэрэг баримтуудыг ирүүлжээ. (хх-ийн 4-16, 39-41 дахь тал)

Нэхэмжлэгчийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд М.Маруся, Б.Дэлгэрмөрөн нарыг гэрчээр асуусан ба онцгой ажиллагааны журмаар шүүх Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Д.Б ы Хаатр-21 (А), Хаатр 01 (А), Хаягийн хуудас № 7, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газраас лавлагаа зэрэг баримтын лавлагаа гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн. (хх-ийн 25-28, 34-38, 42 дахь тал),

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн

 судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х  Д-н Б  (*********** нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба тэрээр ажиллаж байсан байдлаа тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байна.

Д.Б  нь Хөвсгөл аймгийн Барилга угсралтын конторт 1982 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл мужаан, Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трестэд 1986 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс 1989 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл мужаан, 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл мужаан, Мөрөн пүүсийн харьяа Барилга угсралтын 01 дүгээр ангид 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажилтнаар, Хөвсгөл Эрчим ББХХ-д 1992 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хоньчноор ажиллаж байсан болох нь:

Тухайлбал:

ББМҮ Яамны харьяа Хөвсгөл аймгийн барилга угсралтын конторын даргын 1988 оны 09 дүгээр сарын 22-ны №137 дугаартай 1982 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн №137 дугаартай:...40 Д-н Б , мужаан 3... гэх 1982 онд ТМС төгсөгчдийн бүтээлийн нормыг бууруулж тарифт цалинг бүтэн олгох тухай тушаалын хуулбар,

ББМҮ Яамны харьяа Хөвсгөл аймгийн барилга конторын материалын үйлдвэрлэлийн даргын 1983 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн №44 дугаартай:...Д-н Б  нарыг 1983 оны 06 сарын 25-ны өдрөөс эхлэн ажлаас нь тус тус чөлөөлж...гэх Ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар,

Барилга, Барилгын Материалын Үйлдвэрлэлийн Яамны харьяа Хөвсгөл аймгийн барилга угсралтын конторын даргын 1986 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн №130 дугаартай:...Доржготов овогтой Б ыг 8 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн мужаанаар...гэх Ажилд томилох тухай тушаалын хуулбар,

БНМАУ Улсын барилгын хорооны харьяа Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1989 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн №Б-118 дугаартай:...7.Доржготов Б  2-р бригад...гэх Ажлаас түр чөлөөлөх тухай тушаалын хуулбар,

БНМАУ Улсын барилгын хорооны харьяа Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1989 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б-264 дугаартай:...Д-н Б ыг 10 дугаар сарын 01-нээс эхлэн 2 дугаар бригадад мужаанаар томилон ажиллуулсугай...гэх Ажилд томилох тухай тушаалын хуулбар,

БНМАУ Улсын барилгын хорооны харьяа Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1991 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн №20 дугаартай:...22. Д.Б ...гэх Орон тоо зохион байгуулалтыг өөрчлөх томилох, хөрөнгө материалыг хуваарилах тухай тушаал, тушаалын хавсралтын хуулбар,

Барилга, барилгын материал үйлдвэрийн яамны боловсон хүчний газраас Д-н Б д нээж олгосон Хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

Х  Д-н Б ы Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр гаргаж ирүүлсэн Хаатр 1 (А) Иргэний үнэмлэх авах өргөдөл маягтын баримт 1 хуудас (Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарагдсан),

Х  Д-н Б ы Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр гаргаж ирүүлсэн Хаягийн хуудас №7 маягтын баримт 1 хуудас (Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарагдсан),

Х  Д-н Б ы Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр гаргаж ирүүлсэн Хаатр 21 (А) маягтын баримт 1 хуудас (Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарагдсан),

Хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан гэрч М.Марусягийн:...Д.Б  нь Хөвсгөл аймгийн Барилга угсралтын конторын 02 дугаар бригадад нормчин буюу мужаанаар 1982 оноос 1983 он хүртэл ажиллаж байгаад, 3 жилийн хугацаат цэргийн албанд явсан. Цэргээс 1986 онд халагдаж ирээд үргэлжлүүлэн Хөвсгөл аймгийн Барилга угсралтын конторт 1991 он хүртэл тасралтгүй мужаанаар ажилласан...гэх, гэрч Б.Дэлгэрмөрөнгийн:..Намайг 1989 онд Хөвсгөл аймгийн Барилга угсралтын конторт засал чимэглэлчнээр ажилд ороход Д.Б  нь Хөвсгөл аймгийн Барилга угсралтын контор нь 1991 онд татан буугдаж, Мөрөн пүүс болж нэршил нь өөрчлөгдсөн ба Д.Б  нь тухайн байгуллагад 1991 оноос 1992 он хүртэл мөн мужаанаар ажилласан. Мөрөн пүүс нь сүүлд дахин 1992 онд Барилга угсралтын Эрчим ББХХ болж өөрчлөгдөхөд мөн 1992 оноос 1994 он хүртэл ажилтнаар тус тус ажиллаж байсан...гэх мэдүүлэг, гэрэл зургийн үзүүлэлт, Баярын бичиг зэрэг бичгийн нотлох баримтуудаар давхар тогтоогдож байх тул хангаж шийдвэрлэв. (хх-ийн 4-15, 25-28, 33-41 дахь тал)

Хэрэгт Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн №409 дугаартай:Мөрөн сумын Барилга угсралтын Эрчим ББХК 1992, 1994 онд тус хэлтэс нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэврийн санд төлж байсан холбогдолтой баримт байхгүй болногэх тодорхойлолт,

Тагнуулын Ерөнхий газар Тусгай архивын 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 8/3890 дугаартай:Д-н Б  нь Хөвсгөл аймгаас НАХЯ-ны сайдын 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 516 дугаар тушаалаар цэргийн албанд татагдаж, 0119 дүгээр ангид алба хаагаад мөн сайдын 1986 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн б/390 дүгээр тушаалаар 6 дугаар сарын 26-ны өдрөөс цэргийн албанаас халагджээгэх Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа зэрэг баримтууд авагдсан ба хугацаат цэргийн алба хаасан хугацаа нь ажилласан жилд тооцогддог болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар улсын орлогод хэвээр үлдээв. (хх-ийн 16, 42 дахь тал)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Х  Д-н Б  (*********** )-ы Хөвсгөл аймгийн Барилга угсралтын конторт 1982 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл мужаан, Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трестэд 1986 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс 1989 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл мужаан, 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл мужаан, Мөрөн пүүсийн харьяа Барилга угсралтын 01 дүгээр ангид 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажилтнаар, Хөвсгөл Эрчим ББХХ-д 1992 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хоньчноор тус тус ажиллаж байсныг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс хойш 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.ДАВААХҮҮ