Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2022/ДШМ/17

 

ад холбогдох 
эрүүгийн хэргийн тухай


Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Ш.Төмөрбаатар, О.Однямаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:   
Прокурор М.Үрэлцэцэг
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам
Хохирогчийн өмгөөлөгч Ч.Сайнжаргал
Шүүгдэгч
Нарийн бичгийн дарга Б.Мөнх-Эгшиглэн нарыг оролцуулан,        
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 2022/ШЦТ/60 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцлээр шүүгдэгч ад холбогдох 212200131002******* дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Төмөрбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв. 
Шүүгдэгч: *******, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр Дундговь аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ойжуулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, Дундговь аймгийн ******* сумын ******* дугаар баг ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай /РД: 3E99**************18/.
Шүүгдэгч нь 2021 оны 0******* дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар Дундговь аймгийн ******* сумын 8 дугаар баг Айрагийн ******* дугаар гудамжинд “Соната-6” маркийн 65-5******* УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслээр мөргөж ын биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
мөн 2021 оны 0******* дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө ******* сумын 8 дугаар баг Айрагийн ******* дугаар гудамжинд ын “Huawei Р-40 Lite” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авч 540000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 
           Дундговь аймгийн Прокурорын газраас: Шүүгдэгч ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 1*******.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
           Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг, бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч ад Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэж, шүүгдэгч ыг Эрүүгийн хуулийн *******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ад Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1000000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн *******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 1*******.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг тус тусад нь биелүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь энэхүү тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг шүүгдэгчид мэдэгдэж, Эрүүгийн хуулийн *******.1 дүгээр зүйлийн 3, *******.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч ад тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх зорчин явахдаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн *******.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг шүүгдэгч ад анхааруулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ын эрүүл мэндийн хохиролд *******00000 төгрөг, гар утасны хохиролд 540000 төгрөгийг нөхөн төлсөн энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, өмгөөллийн хөлс *******00000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг зааж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэргийн газрын үзлэгийн явцад хураан авсан Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын журмын хашаанд хадгалагдаж байгаа 3 метр, 20 см урттай, 9 см өргөнтэй цагаан шаргал өнгийн 2 үзүүртэй хадаастай модны гол хэсгээр бор хүрэн өнгийн нимгэн төмрөөр 2 газарт модыг ороож хадаасаар тогтоосон бөөрөнхий хэлбэртэй модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Дундговь аймгийн Шүүхийн тамгын газарт даалгаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна. 
            Прокурор М.Үрэлцэцэг давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл, давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: ад холбогдох хэрэгт прокурорын яллах дүгнэлт үйлдэн, 2022 оны ******* дугаар сарын *******-ны өдөр хэргийг шүүхэд шилжүүлсэн.
            ад холбогдох хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч танилцсан. 
            Анхан шатны шүүхээс ад Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах, бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн *******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн, эсхүл хорих ялын дээд хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн, эсхүл зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн гэмт хэрэг үйлдсэн бол энэ зүйлийн 1 дэх хэсэгт хамаарахгүй” гэж заасан байна. 
Иймд анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 2022/ШЦТ/60 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв. 
Шүүгдэгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Тайлбар байхгүй гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: ... прокурор хуулийг буруу хэрэглэсэн гэж эсэргүүцэл бичсэн байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд анхан шатны шүүхийн  оногдуулсан ял хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлд зааснаар хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэдэг эсхүл тус тусад нь оногдуулж шийдвэрлэхээр заасан. Шүүгдэгчийг 2 зүйл ангиар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 
Хохирогчийн өмгөөлөгч Ч.Сайнжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 1*******.1 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцож тус тусад нь ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн *******.1 дүгээр зүйлд 2 гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож байна. Мөн прокурорын гаргасан эсэргүүцэл хууль зүйн үндэслэлтэй байгаа учир прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна гэв.
 
ТОДОРХОЙЛОХ НЬ:
           Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 2022/ШЦТ/60 дугаар шийтгэх тогтоолтой ад холбогдох 212200131002******* тоот хэргийг прокурорын эсэргүүцлээр хянан хэлэлцэв. 
            Шүүгдэгч нь 2021 оны 0******* дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө согтуугаар той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, 65-5******* УАЕ улсын дугаар бүхий “Соната-6” тээврийн хэрэгслээр мөргөж биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан, ын “Huawei Р-40 Lite” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авч 540000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Прокуророос түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 1*******.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.
           Шүүх хэргийг хянан үзээд ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэж, Эрүүгийн хуулийн *******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ад Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1.000.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн *******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 1*******.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг тус тусад нь биелүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн байна. 
           Энэхүү шийтгэх тогтоолд прокурор эсэргүүцэл бичжээ. 
           Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрлэлт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн бөгөөд энэ талаарх прокурорын эсэргүүцэл үндэслэл бүхий байна. 
           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.1 дүгээр зүйлийн 2-д “энэ хуулийн тусгай ангид заасан, хоёр түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн, эсхүл хорих ялын дээд хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг ... үйлдсэн бол энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан тэнсэх арга хэмжээг хэрэглэхгүй байхаар хуульчлан тогтоожээ. 
           Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн хоёр зүйл ангиар ял шийтгүүлсэн байхад хуулийн дээрх заалтыг зөрчин тэнссэн нь шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн шинжтэй, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй байна. 
           Шүүх Эрүүгийн хуулийн хориглох хэм хэмжээ тогтоон зохицуулсан энэхүү заалтыг хэрэглэх болсон талаар тодорхой тайлбар хийгээгүй байна. Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн дээрх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв. 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.    Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 2022/ШЦТ/60 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.  
2.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.


ДАРГАЛАГЧ                            Ц.ОТГОНЦЭЦЭГ 

                                        ШҮҮГЧИД                            О.ОДНЯМАА 

                                                     Ш.ТӨМӨРБААТАР