Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 155/ШШ2024/00627

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 155/ШШ2024/00627

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Г.Даваахүү  даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Рашаант сумын ***************** оршин суух, Н  Б-ын  Д  (********** )-ийн нэхэмжлэлтэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай, нэхэмжлэгч Б.Д  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Д  нь  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Б.Д  нь Хөвсгөл аймгийн Рашаант суманд 1969 онд мэндэлсэн бөгөөд Рашаант сумын 8 жилийн дунд сургуульд суралцаж, 8 дугаар анги, Их-Уул сумын 10 жилийн дунд сургуульд суралцаж 10 дугаар ангийг тус тус төгссөн. Сургуулиа төгсөөд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд хуваарилагдан Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаан-Од нэгдлийн Тариа бригадад 1989 оноос 1992 оныг дуустал хугацаанд үтрэмийн ажилтнаар ажиллаж байгаад гэр бүлтэй болж, Их-Уул сум руу шилжин тус сумын С  Амьдрал ХК-ийн 2 дугаар бригадад 1992 оноос 1993 оныг дуустал хугацаанд ажиллаж байсан. Гэтэл одоо өндөр насны тэтгэвэрт орох болтол тухайн нэгдэлд ажиллаж байсан хугацаанд аймгийн архиваас ажилд томилсон, чөлөөлөгдсөн болон бусад холбогдох тушаал олдоогүй, цалин хөлсний түүвэр архиваас бүрэн олдохгүй байгаа зэргээс миний улсад ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байгаа юм. Мөн би улсаас 11 жилийг нөхөн тооцуулж авсан ба уг хугацаанд ажиллаж байсан байдлыг шүүх давхардаж тогтоохгүй гэдгийг сая ойлголоо. Иймээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, намайг Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаан Од нэгдлийн Тариа бригадад 1989 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрий дуустал үтрэмийн ажилтнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Нотлох баримтаар: Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдийн 11/468 дугаартай Архивын тасгийн тодорхойлолт,

Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаан Од нэгдлийн даргын 1989 оны 06 дуагар сарын 21-ний өдрийн №18 дугаартай Ерөнхий боловсролын дунд сургуулийн 10 дугаар анги төгсөөд шууд үйлвэрлэлд хуваарилагдсан сурагчдыг ажилд томилох тухай тушаал, тушаалын хавсралтын хуулбар,

Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаан Од нэгдлийн даргын 1992 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн №12 дугаартай...Буянт овогтой Д г 5 дугаар сарын 01-нээр үүрэг ажлаас нь чөлөөлсүгэй... гэх Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай тушаалын хуулбар,

Нэхэмжлэгчээс Хөвсгөл аймгийн Их Уул сумын ЗДТГ-аас 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр олгосон цалингийн тодорхойлолт, архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Б.Д гийн ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөлсний лавлагаа,

Б.Д гийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг 1990 оны 01 дүгээр сараас 2000 оны 12 дугаар сарыг дуустал нөхөн тооцуулсан тухай Н  Б-ын  Д гийн 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Баталгаажилтын хуудасны хуулбар,

Хөвсгөл аймгийн Ардын хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын 1998 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Их-Уул сумын С  Амьдрал нэгдлийг хувьчлах тухай тогтоол, тогтоолын хуулбар,

Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаан Од нэгдлийн зөвлөлөөс 1989 оны 10 дугаар сарын 05-ны өдөр нээж олгосон Хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтуудыг ирүүлжээ. (хх-ийн 4-16, дахь тал)

Нэхэмжлэгчийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Ү.П , Ш.С  нарыг гэрчээр асуусан ба онцгой ажиллагааны журмаар шүүх Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Б.Д гийн Хаатр-21 (А), Хаатр 01 (А), Хаягийн хуудас № 7, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс лавлагаа зэрэг баримтын лавлагаа гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн. (хх-ийн 26-28, 33-38 дугаар тал),

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн

 судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н  Б-ын  Д  (********** нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба тэрээр ажиллаж байсан байдлаа тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байна.

Б.Д  нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан бөгөөд тэрээр Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаан Од нэгдлийн Тариа бригадад 1989 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үтрэмийн ажилтнаар ажиллаж байсан болох нь:

Тухайлбал:

Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаан Од нэгдлийн даргын 1989 оны 06 дуагар сарын 21-ний өдрийн №18 дугаартай ...5.Буянт Д , тариа бригадад үтрэмийн ажилтнаар... гэх Ерөнхий боловсролын дунд сургуулийн 10 дугаар анги төгсөөд шууд үйлдвэрлэлд хуваарилагдсан сурагчдыг ажилд томилох тухай... тушаал, тушаалын хавсралтын хуулбар,

Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаан Од нэгдлийн даргын 1992 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн №12 дугаартай ...Буянт овогтой Д г 5 сарын 01-нээр үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй... гэх Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай тушаалын хуулбар,

Хөвсгөл аймгийн Их Уул сумын ЗДТГ-аас 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр олгосон цалингийн тодорхойлолт, архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Б.Д гийн ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөлсний лавлагаа,

Хөвсгөл аймгийн Ардын хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын 1998 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн ...93 Буянт Д ... гэх Их Уул сумын С  амьдрал нэгдлийг хувьчлах тухай тогтоол, тогтоолын хуулбар,

БНМАУ-ын Ардын Боловсролын яам үйлдвэрлэлд хуваарилагчдад олгох №893 дугаартай ...Буянт овогтой Д  нь ХАА-н үйлдэврлэлд илгээлтээр хуваарилагдсан тул томилолт олгов... гэх Томилолтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаан Од нэгдлээс 1989 оны 10 дугаар сарын 05-ны өдөр нээж олгосон Хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

Н  Б-ын  Д гийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр гаргаж ирүүлсэн Хаатр 1 (А) маягтын баримт 1 хуудас (Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарагдсан),

Н  Б-ын  Д гийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр гаргаж ирүүлсэн Хаягийн хуудас №7 маягтын баримт 1 хуудас (Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарагдсан),

Н  Б-ын  Д гийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр гаргаж ирүүлсэн Хаатр 21 (А) маягтын баримт 1 хуудас (Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарагдсан),

Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 06 дугар сарын 05-ны өдрийн №411 дугаартай Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаан Од компани нь 1994 онд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тухай холбогдолтой баримт байхгүй болно гэх тодорхойлолт,

Хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан гэрч Ү.П гийн ...Б.Д  нь 1989 онд 10 дугаар анги төгсөөд Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаан Од нэгдлийн Тариа бригадад 1989 оны 06 дугаар сараас 1992 он хүртэл үтрэмийн ажилтнаар ажиллаж байсан... гэх, гэрч Ш.С ын ...Б.Д  нь Хөвсгөл аймгийн Их Уул сумын С  Амьдрал нэгдэлд 1992 оноос 1994 он хүртэл түрээсийн малчнаар ажиллаж байсан... гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар давхар тогтоогдож байх тул хангаж шийдвэрлэв. (хх-ийн 5-16, 26-28, 33-38 дахь тал)

Хэрэгт Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 10/468 дугаартай ...Хөвсгөл аймгийн Их Уул сумын С  Амьдрал ХК-ийн 1992 оны тушаал манай архивт шилжиж ирээгүй тул Б.Д д холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй... гэх тодорхойлолт,

Б.Д гийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг 1990 оны 01 дүгээр сараас 2000 оны 12 дугаар сарыг дуустал нөхөн тооцуулсан тухай Н  Б-ын  Д гийн 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Баталгаажилтын хуудасны хуулбар зэрэг баримтууд авагдсан ба нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар улсын орлогод хэвээр үлдээв. (хх-ийн 4, 11 дахь тал)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн

135.2.6-д зааснаар Н  Б-ын  Д  (********** )-ийн Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаан Од нэгдлийн Тариа бригадад 1989 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрий дуустал үтрэмийн ажилтнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс хойш 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.ДАВААХҮҮ