Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 155/ШШ2024/00628

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 155/ШШ2024/00628

Хөвсгөл аймаг

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг 
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү би

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын *************** тоотод оршин суух, Ш  П-ийн  Г  (*********** )-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын ************ оршин суух, П-ийн  С-д холбогдох,

Мөрөн сумын 14 дүгээр багийн 25-16 тоот хаягийн газрын гэрчилгээг гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Г  нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: П.Г  миний бие П.С гээс түүний эзэмшлийн гэх Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн 25-16 тоотод байрлах хашаа, байшинг 20,000,000 төгрөгөөр 2023 оны 8 дугаар сарын 20-ны өдөр худалдаж авахаар харилцан тохиролцож 20,000,000 төгрөгийг П.С гийн данс руу шилжүүлсэн юм. Тухайн үед газрын гэрчилгээгээ суманд байдаг гэртээ орхисон байна, маргааш оруулаад ирье гэж хэлээд явсан. Гэтэл түүнээс хойш одоог хүртэл газрын гэрчилгээгээ бидэнд шилжүүлж өгөхгүй, миний өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна. Миний зүгээс П.С  болон үүний эхнэртэй удаа дараа холбогдож газрын гэрчилгээгээ шилжүүлэх талаар ярилцахад маргааш шилжүүлнэ, хэд хоногийн дараа явуулъя гэх мэтээр хойшлуулсаар өнөөдрийг хүрээд байна.

Иймд П.С д Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн 25-16 тоот хаягийн газрын гэрчилгээг гаргаж өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч П.Г  шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: П.С  нь газрын гэрчилгээг надад гаргаж өгч, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн тул шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.Г  нь хариуцагч П.С д холбогдуулан Мөрөн сумын 14 дүгээр багийн 25-16 тоот хаягийн газрын гэрчилгээг гаргаж өгөхийг даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тухай хүсэлтийн шүүхэд бичгээр ирүүлжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-д нэхэмжлэгч нэхэмжлэлээ хариуцагчийн зөвшөөрөлгүй татан авч болно гэж заасан.

Хуулийн дээрх заалтаас дүгнэвэл шүүхэд нэхэмжлэл гаргах эсэх, түүнийг дэмжих эсэх, мөн түүнээсээ татгалзах эсэх нь нэхэмжлэгчид хуулиар олгогдсон эрх байна.

Иймд нэхэмжлэгч П.Г гийн дээрх хүсэлт нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч П.Г гийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгөөс 35,100 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч П.Г д олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Ш  П-ийн  Г  (*********** нь хариуцагч П-ийн  С д холбогдуулан Мөрөн сумын 14 дүгээр багийн 25-16 тоот хаягийн газрын гэрчилгээг гаргаж өгөхийг даалгах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж байх тул татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд нэхэмжлэгч тухайн асуудлаар дахин нэхэмжлэл гаргах, зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ