| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2024/00251/И |
| Дугаар | 155/ШШ2024/00671 |
| Огноо | 2024-06-13 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 155/ШШ2024/00671
| 2024 оны 06 сарын 13 өдөр | Дугаар 155/ШШ2024/00671 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Ханх сумын 03 дугаар багт оршин суух, Б Б-ийн З (**************** )-ийн нэхэмжлэлтэй,
Хүүхдийн эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Б.З ,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.З шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би нөхөр Д.Т тай 2008 онд танилцаж, үерхэж байгаад 2009 онд гэрлэлтээ батлуулалгүй айл болон хамтран амьдарсан. Бид дундаасаа 3 хүүхэдтэй. Би урд нь өөр хүнтэй гэрлэлт бүртгэлтэй байж байгаад 2014 онд цуцлуулсан ба талийгаач бид хоёр гэрлэлтээ батлуулж амжаагүй байсан. Гэтэл нөхөр маань 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр гэнэтийн ослоор нас барж, би 5 сартай жирэмсэн үлдсэн. Хоёр том хүү маань хоёулаа ааваараа овоглодог. Одоо хүүхэддээ тэжээгчээ алдсаны тэтгэмж авах гэтэл хүү М т нь нөхрийг нас барснаас хойш 4 сарын дараа төрсөн тул эх надаар овоглосноос тэжээгчээ алдсаны тэтгэмж авах эрх үүсэхгүй байна. Иймд хүү З.М тийн төрсөн эцэг Д.Т мөн болохыг тогтоож өгнө үү...гэв.
Нотлох баримтаар:
Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд, эрүүл бойжиж буй тухай эмнэлгийн тодорхойлолт, нас барсны гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэргийг нотлох баримтаар ирүүлжээ.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр шинжээч томилж дүгнэлт гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
2.Нэхэмжлэгч Б.З нь 2020 оны 05 дугаар сарын 14-ны өдөр төрсөн хүү З.М тийн төрсөн эцэг нь талийгаач Д.Т мөн болохыг тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан ба тэрээр хүүхдийн эцэг тогтоолгосноор хүү З.М т тэжээгчээ алдсныг тэтгэмж тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байна.
3.Ш Д гийн Т (**************** 1) нь 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр нас барсан болох нь Хөвсгөл аймгийн Ханх сумын Улсын бүртгэлийн ажилтнаас олгосон Нас барсны гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбараар нотлогдлоо.
4.Мөн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, РО20251452 регистрийн дугаартай, хүү З.М тийн төрсөн эцэг талийгаач Ш Д гийн Т (**************** 1) мөн болох нь:
Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн №2201 дугаартай...Т.Э , Т.М З.М т нар нь нэг удмын эрэгтэй хүмүүс байна...гэх шинжээчийн дүгнэлт,
Хүүхдийн овог: Б , эцэг (эх)-ийн нэр: З , өөрийн нэр: М т, хүү, 2020 оны 05 дугаар сарын 14-нд Хөвсгөл, Ханх-д төрснийг 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр бүртгэж гэрчилгээ олгов гэх төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн төвийн ерөнхий эмч Б.Баттуяагийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн...З овогтой М т, эрэгтэй, хэвийн бойжиж байгаа...гэх тодорхойлолт,
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн Ерөнхий газар Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн CVL2467010001003969 дугаартай...регистрийн дугаар РО12271151, овог: Шарагчин, эцэг /эх/-ийн нэр: Т , өөрийн нэр: Э , хүйс: эрэгтэй, төрсөн он сар өдөр 2012.07.11, эцгийн регистрийн дугаар: **************** 1, овог: Шарагчин, эцэг /эх/-ийн нэр: Даваа, өөрийн нэр: Т , эхийн регистрийн дугаар: **************** , овог: Б , эцэг /эх/-ийн нэр: Батцэнгэл, өөрийн нэр: З ...гэх төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн Ерөнхий газар Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн CVL2467010001003968 дугаартай...регистрийн дугаар РО14271477, овог: Шарагчин, эцэг /эх/-ийн нэр: Т , өөрийн нэр: Мөнхсүлд, хүйс: эрэгтэй, төрсөн он сар өдөр 2014.07.14, эцгийн регистрийн дугаар: **************** 1, овог: Шарагчин, эцэг /эх/-ийн нэр: Даваа, өөрийн нэр: Т , эхийн регистрийн дугаар: **************** , овог: Б , эцэг /эх/-ийн нэр: Батцэнгэл, өөрийн нэр: З ...гэх төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэргээр тогтоогдож байна. (хх-ийн 5, 6, 30-33 дугаар тал)
5.Иймд 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү З.М тийн төрсөн эцгээр талийгаач Ш Д гийн Т (**************** 1) мөн болохыг тогтоов.
6.Нэхэмжлэгч Б.З гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн135 дугаар зүйлийн 135.2.7-д зааснаар 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү З.М тийн төрсөн эцгээр талийгаач Ш Д гийн Т (**************** 1) мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ