Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 155/ШШ2024/00673

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 155/ШШ2024/00673

Хөвсгөл аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү би,

Нэхэмжлэгч:Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Д.Сүхбаатарын талбай 5, Г  банкны төв байранд байрлах Г  банк хувьцаат компанийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ***************** тоотод оршин суух, Х  Б-ны Ж (*********** )-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 2,877,312.34 (хоёр сая найман зуун далан долоон мянга гурван зуун арван хоёр төгрөг гучин дөрвөн мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч202оны 06 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г  банк хувьцаат компаний зээл цуглуулах газрын захирал Б.Энхтүвшин гаргасан нэхэмжлэлдээ: Батчулуун овогтой Жамьянсүрэн нь 2019 оны 10 дугаар сарын 22-ний өдөр Г  банктай R000104319 дугаартай онлайн зээлийн гэрээ байгуулж, 14,500,000 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэйгээр, 30 сарын хугацаатай авсан болно. R000104319 дугаартай зээлийн гэрээний хугацаа 2022 оны 04 дүгээр сард дууссан боловч эргэн төлөлтийг тасалдуулж, үндсэн зээл, зээлийн хүүг төлөхгүй байгаа тул 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт зээлийн үндсэн төлбөр 2,694,175.81 төгрөг, зээлийн хүү 170,543.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,592.66 төгрөг, нийт 2,877,312.34 төгрөг.

R000104319 дугаартай зээлийн гэрээний үүрэгт нийт 2,877,312.34 төгрөгийг Батчулуун овогтой Жамьянсүрэнгээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Жамьянсүрэн шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Би эрүүл мэндийн шалтгааны улмаас цалингийн зээлээ бүрэн төлж чадалгүй, хугацаа хэтрүүллээ. Би нэхэмжлэлийн шаардлага болох 2,877,312.34 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Нэхэмжлэгч Г  банк хувьцаат компанийн зээл цуглуулах газрын захирал Б.Энхтүвшин нь хариуцагч  Б.Жамьянсүрэнгээс зээлийн гэрээний үүрэгт 2,877,312.34 (хоёр сая найман зуун далан долоон мянга гурван зуун арван хоёр төгрөг гучин дөрвөн мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Жамьянсүрэн нь ...нэхэмжлэлийн шаардлага болох 2,877,312.34 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулахыг зөвшөөрч байна... гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн ба хариуцагчийн дээрх зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй  байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иймээс нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 60,987 (жаран мянга есөн зуун наян долоотөгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Жамьянсүрэнгээс 30,493 (гучин мянга дөрвөн зуун ерэн гурав) төгрөгийг, улсын орлогоос 30,493 (гучин мянга дөрвөн зуун ерэн гурав) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Г  банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Жамьянсүрэнд холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 2,877,312.34 (хоёр сая найман зуун далан долоон мянга гурван зуун арван хоёр төгрөг гучин дөрвөн мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн нийт шаардлага болох 2,877,312.34 (хоёр сая найман зуун далан долоон мянга гурван зуун арван хоёр төгрөг гучин дөрвөн мөнгө) төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60,987 (жаран мянга есөн зуун наян долоотөгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Жамьянсүрэнгээс 30,493 (гучин мянга дөрвөн зуун ерэн гурав) төгрөгийг, улсын орлогоос 30,493 (гучин мянга дөрвөн зуун ерэн гурав) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ