Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 142

 

            Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж, шүүгч Д.Цэцэгээ, Ч.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй,

Улсын яллагч Д.Ганцэцэг,

Иргэдийн төлөөлөгч Р.Цэрэндолгор,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Оюунчимэг,

Шүүгдэгч Ё.Ж ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Болормаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гэлэн овогт Ёндонгийн Ж д холбогдох эрүүгийн 201715000031 дугаартай хэргийг хянан хэлэлцээд

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Гэлэн овгийн Ё.Ж

Шүүгдэгч Ё.Ж  нь согтуурсан үедээ 2016 оны 11 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнийн 03 цагийн орчим Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 5 дугаар баг “Хөх Энгэр” гэх газар нутаглаж байсан тус сумын иргэн Ч.Д  гэрт бусадтай маргалдан улмаар хохирогч Б.Т-н зүүн гарын бугалганы хэсэгт хутгалж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Ё.Ж  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Хөнгөн ял оноож өгнө үү гэв.

Хохирогч Б.Т-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр манай эгчийн хүүхэд Ж, Т нартай Т-н машины дугаарыг санахгүй байна цагаан өнгийн пронтер машинтай агтны адуу өгөх гэж Зүүнбаян-Улаан сумын 5 дугаар багийн нутаг “Шарт” гэх газар нутаглаж байсан Л гэдэг айлын гадаа Зүүнбаян-Улаан сумын иргэн Х, хаанахыг

 мэдэхгүй Баяраа гэдэг залуу хоёрт 2 морь, 3 гүү зарсан. Адуугаа зарчихаад Х  гэдэг айлд би, Т , Ж , нарын хамт очиж 2 шил 0.5 литрийн Ерөөл архи уучихаад 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 00 цаг өнгөрч байхад П -гийнд П  , Т , Ж  бид дөрөв ороод П  , Т  бид гурав нэг шанага монгол архийг хувааж уусан. Ж  архи уудаггүй тул архи уугаагүй. П  гийнхээс 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 01 цаг өнгөрч байхад бид дөрвүүлээ Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 5 дугаар багийн “Хөх Энгэр” гэх газар нутагладаг нутгийнхан Чойг гэж дууддаг айлын гаднаас П  гийн өвсийг авах гэж очсон. Чойг гэх айлд шөнө ороход гэрт Чойг өөрөө эзгүй байсан. Чойгийн эхнэр Чимгээ, Өлзийт сумын харъяат Ж  / Ж / нар байсан. Чойгийн эхнэр бид нарт нэг шанага Монгол архи өгөхөөр нь тэр архийг П  , Т , Ж  /Ж / бид нар хувааж ууж байхдаа П   нь Ж д хандаж хэлэхдээ та өдөр эвээр ярьж байгаад адуугаа зарчихгүй дээ гэж хэлэхэд Ж  нь П  тэй хэрэлдэж маргалдаад эхэлсэн. Монгол архиа ууж дуусаад Т , Ж , бид гурав гараад машиндаа өвсөө ачих гээд гарсан. Ч-н гэрт, Ж  /Ж /, Ч гурав үлдсэн. Бид гурав машин дээр өвсөө ачиж байтал Чойгийн эхнэр Чимгээ бид гурав дээр ирээд Ж  манай гэрээс хутга аваад гарлаа нэг нь очоод хутгийг аваадах гэж хэлсэн. Би машин дээр өвс ачиж байснаа болиод машинаас буугаад Ж , П   хоёр дээр очоод П  г ханцуйн дээрээс татаад дагуулаад эргээд алхтал Ж  эхлээд миний зүүн гарыг юмаар зүсэх шиг болсон. Зүүн гарнаас цус их хэмжээгээр гарахаар нь Ч-г гэх айлд орж дээлээ тайлж зүүн гараа харахад зүүн гарын гадна талын булчин хэсгээс их хэмжээний цус гараад байхаар нь Ч миний зүүн гарны цусыг тогтоох гэсэн боловч цус тогтохгүй байсан. П   нь хадам эгч Ч эмчийг утсаар дуудахад П  гийн хадам эгч Ч миний зүүн гарыг боогоод цус тогтсон. Ч эмч аймгийн эмнэлэгт очиж үзүүлэх шаардлагатай гэхээр нь Т  машинаа унаад, машинд би, Ч  эмч, П   бид нар сууж явсан. Машины ачаан дээр нь Ж  сууж ирсэн. Аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн түргэн дээр очоод түргэний эмч нь үзээд миний зүүн гарт оёо тавьсан. Би тэр өдрөө эмнэлэгт хэвтсэн. Маргааш нь УлаанБ  хотод очиж эмчлүүлэх шаардлагатай гэхээр нь хот руу Ц гэдэг залуугийн машинтай би, Б дүүтэйгээ хамт яваад 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гэмтлийн гар сарвууны тасагт очиж хэвтээд, 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр эмнэлэгээс гарсан. 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр аймагт ирээд 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн гэмтлийн тасагт 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хэвтэн эмчлүүлсэн. Хөдөө гэртээ байж байгаад аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний мэдрэлийн тасагт 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл хэвтэн эмчлүүлсэн. Цэргийн госпиталын эмнэлэгт 2017 оны 01 дүгээр сарын 31-нээс 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүртэл физик эмчилгээ хийлгээд ирсэн. УлаанБ  хот руу эмчилгээ хийлгэж ирээд зүүн гар зүгээр болчих байх гэж бодоод хэлээгүй. Одоо болтол зүүн гарын сарвуу бага зэргийн мэдээ орсон. Бугуй хэсэг нь мэдээгүй байгаа. Би Ж тай маргалдаагүй. Ж  согтуудаа П  тэй маргалдаад байсан. Намайг П  г авч явахад л намайг хутгаар хутгалсан. Би, Т , манай хамаатан Ж  бид гурав түрүүлээд гарсан. Бид гурвыг Ч-н гэрт байхад Ж , П   нар хоорондоо амаараа л хэрэлдэж байсан болохоос зодоон хийгээгүй. Бид гурвыг гэрээс гарснаас хойш П  , Ж , Ч нар үлдсэн. Тэрнээс хойш юу болсонг мэдэхгүй байна. Бид гурав гадаа машиндаа өвс ачиж байсан. Ж  нь УлаанБ  хот руу явахад эмчилгээний зардал гэж 4000000 төгрөгийг өгсөн. Эрүүл мэндийн дэвтэр бөглүүлж өгсөн. Цус цэвэршүүлдэг эм олж ирсэн. Тэр эмийг нь одоо болтол би хэрэглээгүй байгаа. Би халамцуу байсан. Гэхдээ өөрийнхөө үйлдлийг мэдэхээр байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 22-23 дугаар хуудас/,

Хохирогч Ц.П  гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Ж  ахад хандаж та бид 2 ингэж болохгүй юм байгаан шал дэмий юман дээрээс болж маргалдаа гэж хэлсэн чинь Ж  дээлнийхээ ханцуйн дотроос хутга гаргаж ирээд зүүн гарын шуу руу нэг удаа нэвт хутгалсан. ... Т  нь миний хажууд ирчихсэн зогсож байхад

Ж  ах Т-н зүүн гарын булчин хэсэгт нь юм хэлэлгүйгээр зүгээр зогсч байхад нь 1 удаа хутгаар хутгалчихсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

Гэрч О.Ч-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “… 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр би амралтаараа хүргэн П  гийнд амарч байхад шөнийн 04 цагийн орчим гар утас дуугараад хүн цус алдаад байна гэхээр би ганцаараа Доржпалам гэх айлд очиход Т  гэх залуу зүүн гарын бугалга хэсэгтээ нэвт хутгалуулчихсан гараа даавуугаар ороочихсон байхаар гарыг нь нарийн ахиж боож цус тогтоогоод өвс ачиж байсан машинд суулгасан. Өлзийт сумын харьяат Ж  гэх хүнд хутгалуулсан гэж ярьж байсан. Ж  намайг очиход байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг. /1хх-ийн 24 дүгээр хуудас/,

Гэрч О.О-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “… Б.Т ын биед гадны биетээр хатгагдсан шархтай, бас мэс засал хийгдсэн шархтай манай эмнэлэгт ирсэн. Хийгдсэн эмчилгээ нь тасарсан судсыг боож мэдрэлийг залгасан, үхэжсэн булчинг мэс заслаар өөлж авсан, эмийн болон физик эмчилгээ хийсэн. Б.Т  нь хүнд хутгалуулсан талаар ярьж байсан санагдаж байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 30 дугаар хуудас/,

Гэрч Ё.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манай ах Ё.Ж  нь сургуульд сурч байгаагүй, УлаанБ  хотод цэргийн алба хаасан Зан аашийн хувьд элдэв янзын зангүй, үг дуу цөөтэй, даруухан хүн, архи хааяа л найз нөхөдтэйгөө хэрэглэдэг. Байнга хэрэглээд байдаггүй, тамхи татдаггүй, сахарын өвчтэй, зүрх муу, даралт ихтэй, сахар даралтаараа группид байдаг. Гэр бүлийн хэрэгцээнд Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 5 дугаар багт “Ихэр” гэх газар өвөлжөөний газартай, хаваржааны газаргүй, таван ханатай, 4 ханатай, тус тус гэртэй, 13-13 ӨВР улсын дугаартай, саарал өнгийн, “Тоёота Бикхорн” маркийн машинтай, улсын дугааргүй, улбар шар өнгийн БНХАУ-д үйлдвэрлэсэн “Даюун” маркийн мотоцикльтой, 2016 оны жилийн эцсийн байдлаар бог, бод нийлсэн 1000 гаран мал тоолуулсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 31 хуудас/,

Гэрч П.Т ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Т  над руу утсаар ярихдаа машин нь эвдэрчихсэн намайг Ж антын Давааны Өвөрт агт авч байгаа гэнэ адууг хүргээд өгөөч гэхээр нь Т ын 4 тооны адуу, Ж ын 1 тооны адууг хүргэж өгөхөөр нь Ж , Т  бид гурав явсан. Адуугаа Лхагвасүрэнг гэдэг айлын агт авч байхаар нь очиход агт авч байсан хүмүүс ирэхгүй байж байгаад орой нар жаргахын алдад ирэхээр нь 5 адуугаа өгсөн. Агт өгчихөөд явах гэсэн чинь Т  нь Хишгээгийнд орчихоод явъя гэхээр нь Хишгээгийнд бид гурав очсон. Тэднийд 2 шил архи уусан. Архиа ууж дуусахад 00 цаг өнгөрч байсан. Т , П  гийнхээс өвс авна гэхээр нь бид дөрөв П  гийнд орж шанага монгол архи уучихаад, П  гийн гэрээс зүүн тийшээ өөр өвөлжөөн дээр очиход тэнд нэг айл байсан. Тэр айлд айлын эхнэр нь хойд орон дээрээ унтаж байгаад хаалгаа онгойлгож өгсөн. Тэдний баруун орон дээр Ж  унтаж байсан. Бид дөрвийг орсны дараа Ж  ах сэрсэн. Тэр айлын хүн нэг шанага мнгол архи хийж өгсөн. Монгол архинаас би, Т , П  , Ж  нар уусан. Жагаа гэдэг банди архи уугаагүй. Архи ууж байхдаа П   нь Ж д хандаж айлын эзэн байхгүй байхад айлд унтлаа гэж хэлсэн. Ж  нь юм хэлээгүй. Би, Жагаа, Т  бид гурав гэрээс түрүүлж гараад машин дээр гараад өвсөө ачиж байсан. П  тэй ахиж зарах өвс байвал авъя гээд ярьж байтал Ж  ах, айлын эхнэртэй гэрээс нь гараад ирчихсэн зогсож байсан. Би, Т , Жагаа хоёртой машин дээр гараад өвс ачиж байхад П  , Ж , айлын эхнэр хоёр дээр оччихсон юм яриад байсан. Т  өвс ачаад зогсож байхад айлын эхнэр Ж г гэрээс хутга авчихсан гээд хашгирахаар нь Т  машинаас буугаад П  , Ж  нар дээр дөнгөж очиход Т  намайг Ж  хутгаараа дүрчихлээ гээд бахирсан. Сүүлд сонсоход эхлээд П  г Ж  хутгаараа дүрчээд дараа нь Т ыг очихоор нь дүрсэн юм шиг байна лээ. Т ыг хутгалчихлаа гэхээр нь би, Жагаатай машинаас буутал Ж  баруун гартаа хутга барьчихсан, зүүн гартаа мод барьчихсан ирэхээр нь та яаж байгаа юм гэхэд та нар бүгдээрээ намайг элбээд байна гээд над руу алахаад байхаар нь би арагшаа ухраад алхаж байгаад айлд ороход Т , дээлээ тайлчихсан зүүн гарнаас цус гараад тогтохгүй байсан. П  гийн зүүн гарнаас бага зэргийн цус гарч байсан. Тэгсэн эмчийг хэн дуудсан мэдэхгүй нэг эмэгтэй эмч ирээд Т ыг үзээд яаралтай эмнэлэг авч явна гэж хэлэхээр нь би машинаа асаагаад Т , П  , Жагаа, эмч нарыг аваад аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв дээр ирсэн. Т ыг эмнэлэгт хэвтүүлсэн. П  гийн зүүн гарт нь боолт хийгээд явуулсан. Бүдүүн Ж  ах хутгалсан. Өөр хүн хутгалаагүй. П  , Т  нь нар архи их уугаагүй байсан согтолт нь гайгүй өөрийнхөө үйлдлийг мэдэхээр байсан. Т , Жагаа, бид гурвыг гэрээс гарах хүртэл тэр хоёр хэрэлдэж маргалдаагүй. Тэр айлын эхнэр нь мэдэх байх. Өөр хүн байгаагүй. Т , П   нарыг цагдаад мэдэгдсэн байх гэж бодсон. Тийм учраас цагдаад мэдэгдээгүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 33-34 дүгээр хуудас/,

Гэрч Б.Ц-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Ё.Ж  нь чихрийн шинж өвчтэй, уг өвчний улмаас бөөрний хүндрэл өгсөн, даралт ихтэй, таргалалттай, Монгол Улсын Эрүүл мэнд, Спортын сайтын 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 416 тоот тушаалыг үндэслэн хөдөлмөрийн чадвар алдалтыг аймгийн хөдөлмөр магадлалын комисс тогтоосон. Миний хяналтанд байдаг..” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 35 хуудас/,

Гэрч Б.Б-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр шөнийн 03 цагийн орчим миний төрсөн ах Т  нь Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сүмын 5 дугаар багт байдаг Ч гэх айлаас өвс ачих гээд очиход Өвөрхангай аймгийн Өлзийт сумын иргэн Ё.Ж  гэгч нь манай ахтай хамт явсан П   гэдэг хүнтэй ам зөрөөд Чойгилийн гэрт байсан хутгийг аваад манай ахын зүүн гарын булчинд нэг удаа хутгалсан. Тэр шөнөдөө Бүсийн оношилгоо эмчилгээний төвд машинтай хүргүүлж ирээд маргааш нь УлаанБ  хотын гэмтлийн тасаг руу явах шаардлагатай гэхээр нь хотод очиж гэмтлийн гар сарвууны тасагт очиж зүүн гарандаа судас, ширхэг залгуулсан хагалгаанд орсон. Гэмтлийн тасагт 2016 оны 11 дүгээр сарын 17-21-ний өдөр хүртэл хэвтэн эмчлүүлсэн. 2016 оны 11 дүгээр сарын 23-28-ний өдөр Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн гэмтлийн тасагт 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хэвтэн эмчлүүлсэн. Хөдөө гэртээ байж байгаад Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн мэдрэлийн тасагт 2017 оны 01 дүгээр сарын 04-11-ний өдөр хүртэл хэвтэн эмчлүүлсэн. Ж аас эмчилгээний мөнгийг гаргуулж, хуулийн дагуу арга хэмжээ авч өгүүлмээр байна…” гэсэн мэдүүлэг. /1хх-ийн 40 дүгээр хуудас/,

Гэрч О.Э-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “… 2016 оны 11 дүгээр сарын дундуур өдрийг нь санахгүй байна Ж  манайд шөнө 02 цагийн орчим согтуу орж ирээд сууж байтал гэрийн гадаа машинтай П  , Т , 2 танихгүй залуутай өвс ачих гэж орж ирсэн. Би гэртээ 1 нас 5 сартай ачтайгаа хоёулаа л байсан. Манай нөхөр том хүүгийнд очих гээд явчихсан байсан. П  , Б, 2 танихгүй залуутай орж ирээд мэнд мэдэхээр нь би тэд нарын дунд 1 шанага монгол архи гаргаж өгсөн. Монгол архи уугаад сууж байтал Ж  нь манай хүргэн П  д хандаж би танай сургийг нь гараагүй байсан адууг сургийг нь гаргаж өгөхөд чи надад шил архи авч өгөөгүй гэж гомдоллосон. Тэгсэн П   би адууныхаа сургийг өөр хүнээс сураг гаргаад өөрөө олсон гэсэн чинь Ж  чи адуугаа өөрөө олохооргүй байсан, би л чамд адууны чинь сургийг гаргаж өгсөн гээд олон удаа яриад байхаар нь П   босож ирээд Ж ы өмсөж явсан дээлнээс нь заамдаад аваад арагш гараараа нэг удаа түлхээд буцаагаад дугтраад суулгасан. Би тэгэхээр нь П  д хандаж чи настай хүнийг яах гэж байгаа юм гэхэд Ж г заамдаж байснаа болиод П  , Т , нэг танихгүй залуутай гараад гурвуулаа гараад явсан. Манай гэрт нэг танихгүй залуу нь үлдсэн. Би тэд нарыг гэрээс гарахаар нь хүүхдээ унтуулах гээд буруу хараад хэвтэж байтал Ж  согтуудаа ээрүү П   өөрийнхөө адууг олж авч чадахгүй байсан гээд ганцаараа юм яриад суугаад байснаа гэрт байсан танихгүй залуу манай гэрээс гарахад Ж  тэр залуугийн араас гарч байхдаа манай гэрийн зүүн талд байдаг тогооны эргэнэг дээрээс юм авчих шиг болсон. Би тэгэхээр нь Ж ы араас гүйж очоод зүүн талын ханцуйндаа юм нуугаад байхаар нь дээлнийх гадна талаас барьж үзэх гэхэд гараа өөрлүүгээ татаад байхаар нь дээлнийх ханцуйг гадна талаас нь барьж үзэхэд хутганы иш баригдсан. Би Ж аас хутгыг авах гэтэл гараа ширвээд ойртуулахгүй гэрээс гарсан. Би Ж ы араас гартал П   нөгөө хоёр залуутайгаа машин дээр өвсөө ачиж байгаа харагдсан. Би Ж ыг тэд нар луу очуулахгүй гээд Ж ы дээлний бүснийх нь араас барьчихсан зогсож байхад П   юу болсон гээд ганцаараа хүрээд ирсэн. Би П  д хандаж Ж ы ханцуйд юм байна, хол байж бай гэж хэлсэн. П  , Ж д хандаж та бид хоёр хоорондоо маргалдаад явах вэ дээ гээд юм яриад сууж байхаар нь би П  д хандаж Ж ы гарт юм байгаа шүү гэж ахиж хэлсэн. П  , Ж  ах яав л гэж гээд хажууд нь тулаад суугаад байсан. Ж  согтуудаа ухаан санаа нь орж гараад байхаар нь би дээлээ өмсөх гээд гэр лүүгээ орох гэснээ болиод өвс ачиж байсан Т  дээр очоод Ж ы ханцуйнд хутга байна, П   хажууд нь тулж суучаад байна, яах бол гэхэд Т  машинаас буугаад П  , Ж  нар руу явсан. Би гэртээ орж дээлээ нөмгөн өмсөөд эргээд гарах гэтэл Т ыг нэг залуу нь барьчихсан хутгалуулчихлаа гээд үүдний амбаарт ороод ирэхээр нь үгүй байлгүй дээ гэж хэлээд хартал Т ын зүүн гарын ханцуйнаас нь цус гараад байсан. Би тэгэхээр нь тэр хоёроос П  г асуухад мөн хутгалуулсан гэж хэлсэн. Би тэгэхээр нь гэрээс гүйгээд гартал П   явган ганцаараа гэр лүүгээ алхаж явсан. Би тэгэхээр нь П  г гайгүй юм байна гэж бодоод гэртээ эргээд орж ирээд Т ын дээлийг тайлаад зүүн гарыг үзэхэд зүүн гарын булчин хэсэгт хутганы өргөний хэмжээтэй ангайсан цус гарч байхаар нь гэртээ байсан эмийн сангаас марлиар дарж боох гэтэл цус нэвтрээд байхаар нь шархны дээд талаас марлиар чангалж бооход цус нь тогтсон. Тэгсэн П   гэрт ороод ирчихсэн дээлээ тайлчихсан зүүн гарын бугалга хэсгийг нь нэвт хутгалчихсан байсан. Тэгэхээр нь тухайн үед амралтаа аваад ирчихсэн байсан Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн арьс, харшлын их эмч төрсөн эгч Чулуундолгор руу утсаар яриад гэртээ хурдан хүрээд ир гэж хэлсэн. Ойрхон байсан тул удаагүй Т ыг үзээд судас тасарсан байна, эмнэлэг авч явна гээд аймаг руу Т , П   нарыг аваад явсан. Би гэртээ үлдсэн. Ийм л зүйл болсон. Ж  нэлээн согтуу байсан, ухаан санаа нь орж гараад байх шиг байсан. Учир нь гэнэт уурлачихаад хэсэг зүгээр байж байгаад гэнэт уурлаад байсан болохоор тэгж бодож байгаа.  ... Хүүхдийн баасны хутга хийх гэж байсан хуучин хутга байсан. Манай эзэмшлийн хутга. Хутгыг хогтой хамт шатаагаад хаячихсан. Одоо бид нарт байхгүй...” гэсэн мэдүүлэг. /1хх-ийн 41-42 дугаар хуудас/,

Гэрч С.Б-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “… 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж байхад шөнө дунд хүнд хутгалуулчихсан байдалтай ирэхэд очиж үзсэн. Үзэхэд биеийн байдал хүнд, цус багадалтанд орсон, шокийн байдалтай хүн байсныг хүлээн авах дээр эмийн эмчилгээ хийж байгаад биеийн байдал тогтворжсоны дараа тасагт хэвтүүлсэн. Т ын зүүн гарын шархны хэсэгт булчин, судас, мэдрэл гэмтсэн, том судаснаас цус алдсан байдалтай байсныг цус тогтоож, шархыг цэгцэлж мөн эмийн эмчилгээ давхар хийсэн. Т ыг УлаанБ  хот руу ГССҮТөв  рүү оношилгоо, эмчилгээ хийлгэхээр явуулсан. Тухайн үед Т ын биеийн байдал маш хүнд байсан тул эмчилгээ хийсээр байгаад мэдэгдэж амжаагүй...” гэсэн мэдүүлэг. /1хх-ийн 43-44 дүгээр хуудас/,

Гэрч Б.Т-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр жижүүрийн үүрэг гүйцэтгэж байхад шөнийн 04 цаг өнгөрч байхад 2 хүн хутгалуулсан байдалтай цус алдсан, өвдөлт ихтэй хүлээн авах дээр орж ирэхэд бүртгэлд авч тухайн өдрийн жижүүр эмч Б-г утсаар дуудаж үзүүлсэн. Эмчид үзүүлээд Т ыг гэмтлийн тасагт хэвтүүлсэн. Т  гэдэг хүн хүнд байсан тул анхны тусламж үзүүлээд таарсан. Т ын ар гэрийнхэн цагдаад мэдэгдсэн гэж ярьж байхаар нь цагдаад мэдэгдээгүй...” гэсэн мэдүүлэг. /1хх-ийн 45 дугаар хуудас/,

 

Б.Т ын: “....2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр би манай эгчийн хүүхэд Ж , Т  нартай цагаан өнгийн “Портер” машинтай агтны адуу өгөх гэж Зүүнбаян-Улаан сумын 5 дугаар багийн “Шарт” гэх газар нутаглаж байсан Л гэх айлын гадаа Зүүнбаян-Улаан сумын иргэн ХүрэлБ , хаанахыг нь мэдэхгүй Баяраа гэдэг залуу хоёрт 2 морь, 3 гүү зарсан. Адуугаар зарчихаад Х  гэдэг айлд би Т , Ж , П   нарын хамт очиж 2 шил, 0.5 литрийн “Ерөөл” архи уучихаад 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 00 цаг өнгөрч байхад П  гийнд би, Ж , Т  бид дөрөв ороод П  , би, Т  бид 3 1 шанага Монгол архи уусан. Ж  архи уудаггүй тул уугаагүй. П  гийнхээс 2016 оны 11 дүгээр сарын 16-ны 01 цаг өнгөрч байхад бид дөрөв Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 5 дугаар багийн “Хөх энгэр” гэх газар нутагладаг нутгийнхан Чойг гэж дууддаг айлын гаднаас П  гийн өвсийг авах гэж очсон. Ч гэх айлд шөнө ороход гэрт нь Чойг байгаагүй. Чойгийн эхнэр бид нарт 1 шанага Монгол архи өгөхөөр нь би, Т , Ж , П   бид нар хувааж ууж байхдаа П   нь Ж д хандаж та өдөр эвээр ярьж байгаад адуугаа зарчихгүйдээ гэж хэлэхэд Ж  нь П  тэй хэрэлдээд байсан. Монгол архиа ууж дуусаад Т , Ж  бид гурав гараад машиндаа өвсөө ачиж байхад Чойгийн эхнэр Чимэгээ бид гурав дээр ирээд Ж  манай гэрээс хутга аваад гарлаа, нэг нь очоод хутгыг нь аваадах гэж хэлсэн. Би машин дээр өвс ачиж байснаа болиод машинаас буугаад Ж , П   хоёр дээр очоод П  гийн ханцуйн дээрээс нь татаад эргээд алхтал миний зүүн гарыг юмаар зүсэх шиг болсон. Зүүн гарнаас цус их хэмжээгээр гараад Чой гэх айлд ороод дээлээ тайлаад зүүн гараа юмаар ороогоод манай төрсөн эгчийн хүүхэд Ж , Т , П  , тухайн үед амарч явсан П  гийн эхнэрийнх нь эгч, БОЭТөвийн арьс, өнгөний эмч Чулуундолгор миний зүүн гарыг боогоод аймгийн БОЭТөвийн түргэн дээр очоод түргэний эмч нь үзээд оёо тавьсан. Би эмнэлэгт хоночихоод маргааш нь УлаанБ  хотод очиж эмчлүүлэх шаардлагатай гэхээр нь хот руу Цэрэндорж гэх залуугийн машинтай дүү Б ын хамт яваад 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Гэмтлийн гар, сарвууны тасагт очиж хэвтээд 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр эмнэлгээс гарсан. 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр аймагт ирээд 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр БОЭТөвийн гэмтлийн тасагт 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хэвтэн эмчлүүлсэн. Хөдөө гэртээ байж байгаад аймгийн БОЭТөвийн мэдрэлийн тасагт 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл хэвтэн эмчлүүлж өнөөдөр эмнэлгээс гарсан. П  г Ж  нь зүүн гарын шуунд нь нэвт хургалсан байсан. П   аймгийн эмнэлэгт надтай хамт 2016 оны 11 дүгээр сарын 15-ны шөнөдөө ирж гараа үзүүлсэн. УлаанБ  хот руу явж эмчилгээ хийлгэж ирээд зүүн гар зүгээр болчих байх гэж бодоод цагдаад хэлээгүй. Одоо болтол зүүн гарын сарвуу мэдээгүй байгаа тул дүү Ба өргөдөлөө бичүүлсэн. Би Ж тай маргалдаагүй. Тэр өдөр бид нарыг Ч ороход Ж  согтуу байсан. Ж  согтуудаа П  тэй хэрэлдсэн уурандаа намайг болон П  г хутгалсан гэж бодож байна. Ж  нь УлаанБ  хот руу явахад эмчилгээний зардал гэж 4000000 төгрөг өгсөн. Тэр мөнгөөр нь эмчилгээ хийлгэсэн боловч одоо болтол зүүн гар мэдээгүй байгаа. Цаашид дахин эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа тул эмчилгээний болон бусад зардлаа нэхэмжилнэ...” гэсэн тайлбар /1хх-ийн 6 хуудас/,

Ё.Ж ы: “...2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 23 цагийн орчим би Ч гэдэг айлд эхнэр Чимэгээтэй нь хоёулаа байж байтал Чойгил байгаагүй. Ч машинтай П  , Т , танихгүй хоёр залуутай дөрвүүлээ орж ирсэн. Би П  д хандаж чи арай намайг тэгж хэлмээргүй юм, чиний олохооргүй адууг би чамд олж өгч байсан гэж хэлсэн чинь П   намайг зүүн шанаа руу цохиод хоолой боогоод унагаасан. Би хэсэг хугацаанд ухаан алдаж байгаад сэргэхэд тэд нар гараад явчихсан байсан. Би уурандаа Чойгилын зүүн талд байсан эргэнэг дээр байсан хутга авч гарснаа санаж байгаа. Нэг мэдсэн чинь миний бие рүү модоор тал талаас цохиод байхаар нь гартаа барьсан хутгаараа П  , Т  нарыг сандарсандаа хутгалчихсан байна лээ. Нэг ухаан орсон чинь П  , Т  нар Чойгилын гэрт орчихсон байхаар нь тэд нарын барьж байсан модыг Чойгилын үүдний амбаарын урд эд мөрийн баримт шүү гэж Чимэгээд хэлсэн. Т , П   нар тэр шөнөдөө аймагт ирж эмнэлэгт үзүүлсэн гэсэн. Би Б  гэдэг айлд хоночихоод маргааш өглөө нь өөрийнхөө биеийг үзэхэд миний нүүр халцарчихсан, баруун талын ташаан толгой цээж, баруун өвдөг хөндүүр, хөхөрчихсөн байсан. Би эмнэлэгт үзүүлээгүй, гэрээрээ эмчилгээ хийлгээд өөрөө эдгээсэн. ..П   манай гэрт 2016 оны намар өдрийг нь санахгүй байна, Банди гэдэг залуутай ирээд намайг Өлзийт сумын хүн тул манай суманд шилжиж ирчихээд нутгийн гүнд буугаад байхгүй шүү, захдуу буугаарай гэж хэлэхээр нь би П  д хандаж хаана ногоо газар байна тэр газар бууна гэж гэртээ маргалдаад өнгөрсөн. Тэрнээс болж Чойгилын гэрт П  тэй маргалдсан. Т т эмчилгээний мөнгө 4000000 төгрөг өгсөн. Аймгийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхэд нь 500000 гаран төгрөг, эрүүл мэндийн дэвтрийг нь 57000 төгрөг өгч бөглүүлсэн. Ор хоногийн мөнгийг нь эмний мөнгө 85000 төгрөг, П  д эмчилгээний мөнгө гэж 100000 төгрөг өгсөн. Мөн 5 эм хонь аваарай гэж хэлсэн. Одоогоор хонио аваагүй байна...” гэсэн тайлбар /1хх-ийн 8 хуудас/,

Сэтгэцийн шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 09 дугаартай: “...Үзүүлэгч Ё.Ж  нь чихрийн шижингийн шалтгаант тархины эмгэгшил дунд зэрэг, чихрийн шижингийн шалтгаант захын мэдрэлийн эмгэг, хүнд үе шат өвчтэй эмчийн хяналтанд байдаг. Үзүүлэгч Ё.Ж  нь чихрийн шижингийн шалтгаант тархины эмгэгшил дунд зэрэг, чихрийн шижингийн шалтгаант захын мэдрэлийн эмгэг өвчтэй, эмчийн хяналтанд эмчлүүлж байгаа. Үзүүлэгч Ё.Ж  нь хэрэг үйлдэх үед сэтгэцийн хувьд чихрийн шижингийн шалтгаант тархи эмгэгшил дунд зэрэг, чихрийн шижингийн шалтгаант захын мэдрэлийн эмгэг өвчтэй байсан. Үзүүлэгч Ё.Ж  нь болсон үйл явдлыг зөвөөр тусгаж, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Үзүүлэгч Ё.Ж  нь сэтгэцийн хувьд чихрийн шижингийн шалтгаант тархи эмгэгшил дунд зэрэг, чихрийн шижингийн шалтгаант захын мэдрэлийн эмгэгтэй учир хэрэг хариуцах чадваргүй..” гэсэн дүгнэлт /1хх-ийн 53 хуудас/,

Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн 2017 оны 03 дугаар сарын 15-

ны өдрийн 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй Шүүх сэтгэц эмгэг судлалын 228 дугаартай: “… Ё.Ж  нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Ё.Ж  нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй бөгөөд сэтгэцийн өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна. Ё.Ж  нь 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 03 цагийн орчим
буюу хэрэг үйлдэгдэх үед сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Ё.Ж  нь болсон үйл явдлыг зөвөөр тусган авах, зөвөөр илэрхийлэн мэдүүлэг өгөх чадвартай байна. Ё.Ж  нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Ё.Ж  нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Өвөрхангай аймгийн Бүсийн Оношилгоо Эмчилгээний төвийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 3 эмчийн бүрэлдэхүүнтэй гаргасан Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтийн 1,2,3,5 дахь дүгнэлт үндэслэл муутай байна. Харин уг дүгнэлтийн 4 дэх хэсэг үндэслэлтэй байна. Шүүх сэтгэц эмгэг судлалын 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 3 эмчийн бүрэлдэхүүнтэй гаргасан Шүүх сэтгэц эмгэг судлалын 206 тоот дүгнэлт үндэслэлтэй байна...” гэсэн  дүгнэлт /1хх-ийн 75-78 дугаар хуудас/,

Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 47 дугаартай: “... Б.Т ын биед зүүн гарын бугалганы хэсгийн зүсэгдсэн шархны сорви, бугалганы мэдрэлийн ширхэг тасарсан, тохой, бугуй сарвууны үений хөдөлгөөн хязгаарлагдмал, зүүн тохой үенээс урагш мэдрэхүй алдагдсан, шууны булчингийн хатингаршил, бугуй, хуруунуудын үе хөдөлгөөнгүй болсон, зүүн

бугалганы зөөлөн эдийн гэмтэл бүхий гэмтэл тогтоогдож байна. Уг гэмтэл нь иртэй үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэргийн цаг хугацаанд үүссэн байх магадлалтай. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд 90% нөлөөлнө. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын хөдөлмөрийн чадвар тогтоох хүснэгтийн 20-4, 98-1 дэх заалтыг үндэслэв. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.4 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна…” гэсэн дүгнэлт /1хх-ийн 60 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 966 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн: “1.Б.Т ын биед зүүн гарын бугалганы гадна дунд хэсэгт шууны мэдрэл гэмтээсэн зүсэгдсэн шарх гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 2.Урьд гаргасан Өвөрханай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Шүүх эмнэлгийн үзлэг дугаар №47 тоот шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй байна. 3.Б.Т ын биед зүүн гарын бугалганы гадна дунд хэсэгт шууны мэдрэл гэмтээсэн шарх гэмтлийн хүндрэл болох зүүн гарын бүх хурууны хөдөлгөөн бага хэмжээгээр хязгаарлагдалт бүхий үлдэц уршиг нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн чадвар ладалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 4.15.94.1-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 20 хувиар алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Шинжээч М.Чимэд-Очир, Ц.Бадрал, Г.Ханхүү” гэсэн дүгнэлт /2хх-ийн 65-67 хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 1018 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн: “Б.Т ын биед учирсан зүүн бугалган дахь шууны мэдрэл, судас гэмтээсэн хатгагдаж үүсэн шарх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг 20 хувиар алдагдуулна. 2.Урьд гаргасан Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шүүх эмнэлгийн үзлэгийн 47 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ШЭШГ-ын хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 966 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Шинжээч Ө.Сарангэрэл, Ч.Эрдэмболор, Н.Туяа, Ш.Цэцэгмаа, Ц.Нандинцэцэг/ гэсэн дүгнэлт /2хх-ийн 81-83 хуудас/,

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /1хх-ийн 9 хуудас/,

Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс” ХХК-ий 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн №02/79 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 12-14 дугаар хуудас/,

Монгол Улсын Эрүүл мэнд, Спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 416 дугаартай тушаал /1хх-ийн 36-39 хуудас/,

Хохирогч Б.Т ын 27397 дугаартай өвчний түүхүүд /1хх-ийн 114-131 дугаар хуудас/,

Хохирогч Б.Т ын 112 дугаартай өвчний түүх /1хх-ийн 145-155 дугаар хуудас/,

Хохирогч Б.Т ын 7303 дугаартай өвчний түүх /1хх-ийн 171-178 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ё.Ж ы хувийн байдлыг тодорхойлсон цахим иргэний үнэмлэхний хуулбар, Өвөрхангай аймгийн авто тээврийн төвийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 01/39 дүгээр хуудас, №015888 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, Өвөрхангай аймгийн Өлзийт сумын 2 дугаар багийн засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 24-ний 08 дугаартай тодорхойлолт, Өвөрхангай аймгийн Өлзийт сумын Эрүүл мэндийн төвийн  2017 оны 01 дүгээр сарын 23-ны №05 дугаартай тодорхойлолт, шүүгдэгч Ё.Ж ы мал тоолсон баримт, №00/000399 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, /хх-ийн 102,106,107, 108, 109, 110 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ё.Ж ы өвчний түүх /1хх-ийн 129-130, 148-149, 150-155/,

Шүүгдэгч Ё.Ж ы урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 142 дугаар хуудас/,

Хохирогч Ц.П  гийн хүсэлт /1хх-ийн 168/,

Яллагдагч Ё.Ж ы хүсэлт /1хх-ийн 169/,

2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 17 дугаартай “Зарим яллагдагчид холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоол /1хх-ийн 181-182 хуудас/,

 

Хохирогч Б.Т ын шүүхэд ирүүлсэн : “...Миний бие Ё.Ж ы буруугаас нэг жил шахам хугацаанд эрүүл мэндээр хохирч 9 удаа УлаанБатаар  хот руу явж эмчилгээ хийлгэсэн. Одоогоор миний биеийн байдал хуучин хэвэндээ ороогүй, хөдөлмөрийн чадвараа алдсаар байна. Миний эмчилгээний зардалд зориулж 4000000 төгрөг, 20 хонь, 2 тугалтай үнээ өгсөн. Эдгээрийг би эмчилгээний зардалд бүрэн хэрэглэсэн. Одоо 500000 төгрөг өмгөөлөгчийн зардалд нэхэмжилж байна. Цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилнэ. Надад учруулсан гэмтэл нь хүнд гэмтэл байсан гэж одоо ч би боддог. Нэг жил шахам хугацаанд эрчимтэй сайн эмчилгээ хийлгэсний үр дүнд гэмтлийн зэрэг өөрчлөгдсөн байгаа байх. Шүүх хуралд оролцохгүй, өмгөөлөгч оролцоно. Надгүйгээр шүүх хурал хийхийг зөвшөөрнө...” гэсэн хүсэлт,

Шүүгдэгч Ё.Ж  нь хохирогч Б.Т т 2017 оны 07 дугаар сарын 23-ны өдөр “4000000 төгрөг бэлнээр, 20 хонь, 2 тугалтай үнээ” зэрэг хохирол төлсөн баримт зэрэг болно.

Шүүгдэгч Ё.Ж  нь согтуурсан үедээ 2016 оны 11 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнийн 03 цагийн орчим Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 5 дугаар баг “Хөх Энгэр” гэх газар нутаглаж байсан тус сумын иргэн Ч.Д  гэрт бусадтай маргалдан улмаар хохирогч Б.Т ын зүүн гарын бугалганы хэсэгт хутгалж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Б.Т ын “... Бид гурав машин дээр өвсөө ачиж байтал Чойгийн эхнэр Чимгээ бид гурав дээр ирээд Ж  манай гэрээс хутга аваад гарлаа, нэг нь очоод хутгыг нь аваадах гэж хэлсэн. Би машин дээр өвс ачиж байснаа болиод машинаас буугаад Ж , П   хоёр дээр очоод П  г ханцуйн дээрээс татаад дагуулаад эргээд алхтал Ж  эхлээд миний зүүн гарыг юмаар зүсэх шиг болсон. ... Одоо болтол сайн эдгээгүй зүүн гарын сарвуу бага зэргийн мэдээ орсон. Бугуй хэсэг нь мэдээгүй байгаа. Би Ж тай маргалдаагүй. Ж  согтуудаа П  тэй маргалдаад байсан. Намайг П  г авч явахад л намайг хутгаар хутгалсан...” гэсэн мэдүүлэг /хх-22-23/, гэрч О.Чулуундолгорын “…2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр би амралтаараа хүргэн П  гийнд амарч байхад шөнийн 04 цагийн орчим гар утас дуугараад хүн цус алдаад байна гэхээр би ганцаараа Доржпалам гэх айлд очиход Т  гэх залуу зүүн гарын бугалга хэсэгтээ нэвт хутгалуулчихсан гараа даавуугаар ороочихсон байхаар гарыг нь нарийн ахиж боож цус тогтоогоод өвс ачиж байсан машинд суулгасан...” /хх-24/, гэрч О.Очирпүрэвийн “…Б.Т ын биед гадны биетээр хатгагдсан шархтай, бас мэс засал хийгдсэн шархтай манай эмнэлэгт ирсэн. Б.Т  нь хүнд хутгалуулсан талаар ярьж байсан санагдаж байна...” /хх-30/, гэрч П.Т ын “...Т  өвс ачаад зогсож байхад айлын эхнэр Ж ыг гэрээс хутга авчихсан гээд хашгирахаар нь Т  машинаас буугаад П  , Ж  нар дээр дөнгөж очиход Т  намайг Ж  хутгаараа дүрчихлээ гээд бахирсан. Сүүлд сонсоход эхлээд П  г Ж  хутгаараа дүрчихээд дараа нь Т ыг очихоор нь дүрсэн юм шиг байна лээ...” /хх- 33-34/, гэрч Б.Б ын “...2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр шөнийн 03 цагийн орчим миний төрсөн ах Т  нь Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сүмын 5 дугаар багт байдаг Чойгил гэх айлаас өвс ачих гээд очиход Өвөрхангай аймгийн Өлзийт сумын иргэн Ёндонгийн Ж  гэгч нь манай ахтай хамт явсан П   гэдэг хүнтэй ам зөрөөд Чойгилийн гэрт байсан хутгыг аваад манай ахын зүүн гарын булчинд нэг удаа хутгалсан гэсэн…” /хх-40/, гэрч О.Эрдэнэчимэгийн “… Би гэртээ орж дээлээ нөмгөн өмсөөд эргээд гарах гэтэл Т ыг нэг залуу нь барьчихсан хутгалуулчихлаа гээд үүдний амбаарт ороод ирэхээр нь үгүй байлгүй дээ гэж хэлээд хартал Т ын зүүн гарын ханцуйнаас нь цус гараад байсан. Би тэгэхээр нь тэр хоёроос П  г асуухад мөн хутгалуулсан гэж хэлсэн...” /хх-41-42/, гэрч С.Б-н “…2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж байхад шөнө дунд хүнд хутгалуулчихсан байдалтай ирэхэд очиж үзсэн. Үзэхэд биеийн байдал хүнд, цус багадалтанд орсон, шокийн байдалтай хүн байсныг хүлээн авах дээр эмийн эмчилгээ хийж байгаад биеийн байдал

тогтворжсоны дараа тасагт хэвтүүлсэн...”/хх-ийн 43-44/, гэрч Б.Төгс-Эрдэнийн “...2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр жижүүрийн үүрэг гүйцэтгэж байхад шөнийн 04 цаг өнгөрч байхад 2 хүн хутгалуулсан байдалтай цус алдсан, өвдөлт ихтэй хүлээн авах дээр орж ирэхэд бүртгэлд авч тухайн өдрийн жижүүр эмч Батмягмарыг утсаар дуудаж үзүүлсэн...” /хх-ийн 45/ гэсэн мэдүүлгүүд, хохирогч Д.Т ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 966 дугаартай дүгнэлт /2хх-65-67/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 1018 дугаартай дүгнэлт /2хх-/, Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй шүүх, сэтгэц эмгэг судлалын 228 дугаартай дүгнэлт /хх- 75-78/, Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс” ХХК-ий 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн №02/79 дугаартай үнэлгээний тайлан /хх-12/, хохирогч Б.Т ын 27397, 112, 7303 дугаартай өвчний түүхүүд /хх-114-131, 145-155, 171-178/, шүүгдэгч Ё.Ж ыг сэжигтнээр болон яллагдагчаар байцааж авсан тэмдэглэлүүд /хх- 98-99, 101/, шүүгдэгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч Ё.Ж ыг согтуурсан үедээ 2016 оны 11 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнийн 03 цагийн орчим Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 5 дугаар баг “Хөх Энгэр” гэх газар нутаглаж байсан тус сумын иргэн Ч.Д  гэрт бусадтай маргалдаж, хохирогч Б.Т ын зүүн гарын бугалганы хэсэгт хутгалж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн 2002 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Хохирогч Б.Т ын бие махбодид зүүн гарын бугалганы хэсгийн зүсэгдсэн шархны сорви, бугалганы мэдрэлийн ширхэг тасарсан, тохой, бугуй сарвууны үений хөдөлгөөн хязгаарлагдмал, зүүн тохой үенээс урагш мэдрэхүй алдагдсан, шууны булчингийн хатингаршил, бугуй, хуруунуудын үе хөдөлгөөнгүй болсон, зүүн бугалганы зөөлөн эдийн гэмтэл бүхий хүнд гэмтэл учирсан болохыг тогтоосон Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 47 дугаартай шинжээчийн дүгнэлт нь  хохирогч Б.Т ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 966 дугаар “Б.Т ын биед зүүн гарын бугалганы гадна дунд хэсэгт шууны мэдрэл гэмтээсэн зүсэгдсэн шарх гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтдийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 2.Урьд гаргасан Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Шүүх эмнэлгийн үзлэг дугаар №47 тоот шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй байна. 3.Б.Т ын биед зүүн гарын бугалганы гадна дунд хэсэгт шууны мэдрэл гэмтээсэн шарх гэмтлийн хүндрэл болох зүүн гарын бүх хурууны хөдөлгөөн бага хэмжээгээр хязгаарлагдалт бүхий үлдэц уршиг нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн чадвар ладалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 4.15.94.1-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 20 хувиар алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн /, мөн хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан 1018 дугаартай шинжээчийн “Б.Т ын биед учирсан зүүн бугалган дахь шууны мэдрэл, судас гэмтээсэн хатгагдаж үүсэн шарх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг 20 хувиар алдагдуулна. 2.Урьд гаргасан Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шүүх эмнэлгийн үзлэгийн 47 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ШЭШГ-ын хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 966 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.” гэсэн дүгнэлтүүдээр тус тус няцаагдаж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч Ё.Ж ы үйлдсэн “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар “хоёр зуун тавин нэгээс дөрвөн зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх ял, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр” заасан бол 2015 онд батлагдаж 2017 оны 07 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял” шийтгэхээр хуульчилсан нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж байх тул шүүгдэгч Ё.Ж ы үйлдсэн гэмт хэрэгт 2015 оны эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх нь  зүйтэй байна.

Иймд Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч Ё.Ж д холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Ё.Ж ыг  хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгч Ё.Ж  нь хохирогч Б.Т т хохиролд 4000000 төгрөг, 20 хонь, 2 тугалтай үнээ өгсөн болох нь хохирогч Б.Т ын шүүхэд ирүүлсэн хүсэлтээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Ё.Ж ыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзсэн болно.

Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд “2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан зорчих эрхийг хязгаарлах ялыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ” гэж заасан байх тул зорчих эрх хязгаарлах ялыг шүүх хэрэглэх боломжгүй, мөн шүүгдэгч Ё.Ж  нь инсулинээс хамаарах чихрийн шижин өвчний учир грруппид байдаг болох нь хавтаст хэрэгт авагдсан Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 0005238 тоот шийдвэр,

шүүгдэгч Ё.Ж ы өвчний түүх /1хх-ийн 129-130, 148-149, 150-155/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх тул түүнд нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах шаардлагагүй гэж үзэж, түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж заасан бөгөөд шүүгдэгч Ё.Ж  нь адуу-72, үхэр-56, хонь-705, ямаа-375, бүгд-1208 толгой малтай болох нь мал, тэжээвэр амьтад, хашаа худгын 2016 оны тооллогын баримт, Өвөрхангай аймгийн Өлзийт сумын 2-р багийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 8 дугаартай албан бичиг зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Ё.Ж д оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Ж айхан нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдлаа.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Ё.Ж ы  цагдан хоригдсон 20 хоногийн 1 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээнийн төгрөгөөр тооцож, 300000 төгрөгийг түүний эдлэх ялаас хасах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал дараах зардлаас бүрдэнэ”:

1.1.хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, гэрч, хөндлөнгийн гэрч, шинжээч, мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрч, өмгөөлөгчид төлөх зардал;

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг Засгийн газар батална” гэж тус тус заасан бөгөөд хохирогч нь өөрийн хүсэл зоригоо илэрхийлж, хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд өмгөөлөгч сонгон авч, хууль зүйн туслалцаа авахдаа талуудын чөлөөт байдал, тэгш эрхийн зарчмын үндсэн дээр төлбөртэй

хийгдсэн хэлцлийн төлбөрийг энэ гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол гэж үзэхгүй юм.   

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч Б.Т ын нэхэмжилсэн өмгөөллийн хөлс болох 500000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ё.Ж  нь 20 хоног цагдан хоригдсон, хохирогчид хохиролд 4000000 төгрөг, 20 хонь, 2 тугалтай үнээ өгсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хэрэгт хураагдсан бичиг баримтгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

Хэрэгт шүүгдэгч Ё.Ж ы өмчлөлийн 20 толгой эм хонийг  битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ё.Ж д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.3, 3.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Өвөрхангай аймгийн Прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ё.Ж д холбогдох хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Гэлэн овогт Ё.Ж ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр  хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Гэлэн овогт Ё.Ж ыг 2000 /хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2000000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Ё.Ж д оногдуулсан 2000 /хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2000000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд  хэсэгчлэн  төлөхөөр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Ж  нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Ж ы цагдан хоригдсон 20 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, 300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  300000 төгрөгийг түүний эдлэх ялаас хассугай.

7. Шүүгдэгч Ё.Ж  нь 20 хоног цагдан хоригдсон, хохирогчид 4000000  төгрөг, 20 хонь, 2 тугалтай үнээ төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурьдсугай.      8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч Б.Т ын нэхэмжилсэн өмгөөлөгчийн хөлс болох 500000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт шүүгдэгч Ё.Ж ы 20 тооны эм хонийг битүүмжилсэн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгосугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ё.Ж д   авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

12. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ё.Ж д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                М.МАНДАХБАЯР

                                   ШҮҮГЧ     Д.ЦЭЦЭГЭЭ

                                                       Ч.БАЙГАЛМАА