Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 155/ШШ2024/00677

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 155/ШШ2024/00677

Хөвсгөл аймаг

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

     

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү би, 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Бага тойруу-34, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн VIII дугаар байранд байрлах, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Нээлттэй боловсролын төвийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ************ тоотод оршин суух, Зэвгээ Ч-ын С  (***************** )-д холбогдох,

Сургалтын төлбөр 1,302,740 (нэг сая гурван зуун хоёр мянга долоон зуун дөч) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч  Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Нээлттэй боловсролын төв нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч- овогтой С  нь ШУТИС-ийн Нээлттэй боловсролын төвд 2014-2015 оны хичээлийн жилийн хаврын улирлаас элсэн орсон. Нийт суралцсан хугацаандаа 24 кр сонгож үзсэн ба нийт 2,002,740 төгрөг төлөхөөс 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 700,000 төгрөгийг төлж, 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар 1,302,740 төгрөгийн сургалтын үлдэгдэл өр төлбөртэй байна. Сургалтын төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.

Иймд сургалтын төлбөрийн үлдэгдэл 1,302,740 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 36,000 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч.С  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: *****************  регистрийн дугаартай Ч.С  миний бие ШУТИС-ийн магистрын ангид 2015 онд элсэн суралцах болсон. 2015 оны хаврын ээлжинд сургалтад нь бүрэн хамрагдсан.

Харин 2015 оны намрын ээлжит сургалтад нь бүтгүүлсэн боловч сургалтын үйл ажиллагаанд оролцож, суралцаж чадаагүй юм. Гэтэл сургалтын төлбөр 1,302,740 төгрөгийн нэхэмжлэл ирсэн байна. Энэ сургалтын төлбөрийг бүрэн төлж чадахааргүй байх тул хөнгөж өгөхийг хүсэж байна.

Би 800,000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Чинзориг шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Шинжлэх ухаан технологийн их сургуулийн нэхэмжлэлтэй Ч.С д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Чинзориг миний бие дараах хүсэлтийг гаргаж байна. Үүнд:

Хариуцагчийн тайлбарт үндэслэн нэхэмжлэгчийн зүгээс 800.000 төгрөг дээр эвлэрэхэд татгалзах зүйлгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлага болох 1.302.740.0 төгрөгөөс 502.740 төгрөг татгалзаж байна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Нээлттэй боловсролын төв нь хариуцагч Ч.С д холбогдуулан, сургалтын төлбөр 1,302,740 (нэг сая гурван зуун хоёр мянга долоон зуун дөч) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Чинзориг нэхэмжлэлийн шаардлагаа 502,740 (таван зуун хоёр мянга долоон зуун дөч) төгрөгөөр багасгаж, хариуцагч Ч.С  нэхэмжлэлийн багасгасан шаардлага болох 800,000 (найман зуун мянга) төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрсэн байна.

Иймд зохигчийн  дээрх  эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул  талуудын  эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 36,000 (гучин зургаан мянга) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 800,000 (найман зуун мянга) төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 23,750 (хорин гурван мянга долоон зуун тавь) төгрөгийн гаргуулж нэхэмжлэгчид олголоо.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч  Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Нээлттэй боловсролын төв нь хариуцагч Ч.С д холбогдуулан сургалтын төлбөр 1,302,740 (нэг сая гурван зуун хоёр мянга долоон зуун дөч) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан ба тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 502,740 (таван зуун хоёр мянга долоон зуун дөч)  төгрөгөөр багасгаж, хариуцагч Ч.С  нэхэмжлэлийн багасгасан шаардлага болох 800,000 (найман зуун мянгатөгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчдийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.6-д зааснаар Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 36,000 (гучин зургаан мянга) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 800,000 (найман зуун мянга) төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 23,750 (хорин гурван мянга долоон зуун тавь)  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Нээлттэй боловсролын төвд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.Гансүх нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ   Г.ДАВААХҮҮ