| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2024/00710/И |
| Дугаар | 155/ШШ2024/00682 |
| Огноо | 2024-06-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 155/ШШ2024/00682
| 2024 оны 06 сарын 14 өдөр | Дугаар 155/ШШ2024/00682 | Хөвсгөл аймаг |
| Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
|
| ||
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү би,
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын *************** оршин суух, Х А-н Э (******* )-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын *********** тоотод оршин суух, Ш Б-ы Б (***********)-д холбогдох,
8,500,000 (найман сая таван зуун мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын сарын 31-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие А.Э нь 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдөр тоёота приүс маркийн 0213УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг өөрийн авга ах Г.Г оор дамжуулан Б.Бгэдэг хүнээс 8,500,000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн үедээ автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж авъя гэхэд Б.Бнь би яаралтай хөдөө явах хэрэгтэй байна, ирээд шилжүүлээд өгье гэж хэлсэн. Мөн надад автомашин авахад зуучилж өгсөн Г.Г ах миний данс руу мөнгөө хийчих, би Б.Брүү шилжүүлчихье гэж хэлсэн тул би Г.Г ахын 5890490978 дугаартай Хаан банкны данс руу 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 8,500,000 төгрөгийг шилжүүлээд машинаа авсан. Тус автомашиныг би 2023 оны 9 сар хүртэл унаж байгаад түүнээс хойш унаагүй, грашт хадгалж байна. Г.Г ах болон Б.Бнар луу би олон удаа залгаж, уулзаж автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлэхийг шаардаж байсан боловч шилжүүлж өгөхгүй явсаар өнөөдрийг хүрлээ. Хамгийн сүүлд Б.Б тэй 2024 оны 5 дугаар сард ярихад би наад машиныг чинь Бат-Очир гэж хүнээс авсан, Бат-Очир нь Мэргэжлийн хяналтын газар ажиллаж байсан Б- гэдэг хүнээс авсан гэж хэлсэн. Ингээд би Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт машины бичиг баримтыг шилжүүлж өгөхгүй байна гэж гомдол гаргахад 0213УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг банк бус санхүүгийн байгууллагад бүртгэлтэй машин байна, шүүхээр асуудлаа шийдвэрлүүл гэж хэлсэн. Б.Бнадад автомашин худалдсан боловч автомашины гэрчилгээг шилжүүлж өгөхгүй байгаа тул худалдах, худалдан авах тухай хэлцлээсээ татгалзаж, автомашиныг Б.Б д эргүүлэн өгч, түүнээс 8,500,000 төгрөгөө гаргуулах хүсэлтэй байна.
Иймд А.Э надад Б.Б гээс 8,500,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Бшүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Б.Бнь 02-13УНЯ номертоо машиныг зарсан нь үнэн. Шилжүүлж өгөхөд бэлэн байгаа. Удаасан нь үнэн болно гэжээ.
Нэхэмжлэгч А.Э шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:
Миний бие А.Э нь 02-13УНЯ улсын дугаартай приус 20 автомашиныг Б.Б гээс 2023 онд худалдаж авсан боловч автомашиныг миний нэр дээр шилжүүлж өгөхгүй тус автомашин нь Банк бус санхүүгийн байгууллагад бүртгэлтэй байсан тул худалдан авсан 8,500,000 төгрөгийг буцаан гаргуулах, худалдах, худалдан авах гэрээнээс татгалзах нэхэмжлэлийг гаргасан. Б.Бнь автомашиныг банк бус санхүүгийн байгууллагаас шилжүүлэн авч миний нэр дээр шилжүүлж өгье гэсэн тул хүлээн зөвшөөрч, худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж 8,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
Нэхэмжлэгч А.Э нь хариуцагч Б.Б д холбогдуулан 8,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан ба тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, 02-13УНЯ улсын дугаартай приус 20 автомашиныг нэхэмжлэгчид шилжүүлэхээр харилцан тохиролцож, эвлэрсэн байна.
Иймд зохигчийн дээрх эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул талуудын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 150,950 (нэг зуун тавин мянга есөн зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 75,475 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олголоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч А.Э нь хариуцагч Б.Б-д холбогдуулан 8,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан ба тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, 02-13УНЯ улсын дугаартай приус 20 автомашиныг нэхэмжлэгчид шилжүүлэхээр харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчдийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.6-д зааснаар Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 150,950 (нэг зуун тавин мянга есөн зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 75,475 (далан таван мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийн гаргуулж нэхэмжлэгч А.Э д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.Гансүх нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ