| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2024/00549/И |
| Дугаар | 155/ШШ2024/00693 |
| Огноо | 2024-06-19 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 155/ШШ2024/00693
| 2024 оны 06 сарын 19 өдөр | Дугаар 155/ШШ2024/00693 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын *************** тоотод оршин суух, З овогт -н М-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрт холбогдох,
Ажилгүй байсан хугацаа болох 2024 оны 1 дүгээр сарын 02-ний өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртлэх цалин хөлстэй тэнцэх нөхөн олговорт 2,814,862 (хоёр сая найман зуун арван дөрвөн мянга найман зуун жаран хоёр) төгрөгийг гаргуулж, уг нөхөн олговроос нэхэмжлэгчийн ажилгүй байсан дээрх хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг суутган нөхөн төлүүлж, холбогдох байгууллагын бүртгэлд бичилт хийхийг даалгах тухай, 155/2024/00549/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хулан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.М нь хариуцагч Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрт холбогдуулан ажилгүй байсан хугацаа болох 2024 оны 1 дүгээр сарын 02-ний өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртлэх цалин хөлстэй тэнцэх нөхөн олговорт 2,883,392 (хоёр сая найман зуун наян гурван мянга гурван зуун ерэн хоёр) төгрөгийг гаргуулж, уг нөхөн олговроос нэхэмжлэгчийн ажилгүй байсан дээрх хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг суутган нөхөн төлүүлж, холбогдох байгууллагын бүртгэлд бичилт хийхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
А.Шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:...Миний бие Д-н М нь 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын харуул хамгаалалтын ажилтны ажилд томилогдон 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд ямар нэг сахилгын болон алдаа зөрчил гаргалгүй ажиллаж байсан юм. Гэтэл 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр намайг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон ба уг тушаалыг эс зөвшөөрч Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, тус шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 155/ШШ2024/00281 дугаар шүүхийн шийдвэрээр миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын дарга нь тус шүүхийн шийдвэрийг 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр гардан авч, 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн Б/49 дугаар тушаалаар 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын жижүүрийн албан тушаалд эгүүлэн томилсон учраас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх хүсэлтэй байна. Миний бие Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын жижүүрээр ажиллаж байх хугацаандаа 2023 оны 10 дугаар сард 795,000 төгрөг, 11 дүгээр сард 929,692 төгрөг, 12 дугаар сард 1,203,781 төгрөг, нийт 2,928,473 төгрөгийн цалин авсан бөгөөд үүнээс 1 сарын дундаж цалин хөлс 976,158 төгрөг, 1 өдрийн цалин хөлс 45,053 төгрөг болж байна. Үүнийг миний ажилгүй байсан 1 дүгээр сард 22 өдөр, 2 дугаар сард 21 өдөр, 3 дугаар сард 21 өдөр, нийт ажлын 64 өдрийг 45,053 төгрөгөөр тооцоход 2,883,392 төгрөг болж байна.
Иймд Хөдөлмөрийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-ын 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 2,883,392 төгрөгийг гаргуулж, ажилтны хууль бусаар ажлаас халагдсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн даатгуулагчийн халагдахын өмнө авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас ажил олгогчийн төлбөл зохих хувиар бодож буруутай этгээд төлөх үүрэгтэй тул миний ажилгүй байсан 2024 оны 1 дүгээр сарын 02-ны өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 31-ний өдөр дуустал хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч байгууллагад даалгаж өгнө үү...гэжээ.
Б.Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хулан нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан тайлбартаа:..Д.М нь 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын харуул хамгаалалтын ажилтны ажилд анх томилогдсон. Гэтэл 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр түүнийг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон ба уг тушаалыг эс зөвшөөрч Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргахад 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 155/ШШ2024/00281 дугаар шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн ба Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын дарга нь 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн Б/49 дугаар тушаалаар 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын жижүүрийн албан тушаалд эгүүлэн томилсон байдаг.
Ажилгүй байсан хугацааны нөхөн олговор бодоход анх гаргасан 2,883,392 төгрөгнөөс бага зэрэг багасаж зөрүүтэй мөнгөн дүн гарч байна. Иймд уг дүнгээр 2024 оны 1 дүгээр сарын 02-ний өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртлэх цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулж, уг нөхөн олговроос нэхэмжлэгчийн ажилгүй байсан дээрх хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг суутган нөхөн төлүүлж, холбогдох байгууллагын бүртгэлд бичилт хийхийг даалгаж өгнө үүгэв.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 155/ШШ2024/00281 дугаартай шийдвэрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөгжимт драмын театрын даргын 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн Б/49 дугаар тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, итгэмжлэл,
хариуцагчаас Хөвсгөл аймгийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/58 дугаар тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,өмгөөлөгч сонгон авсан тухай хүсэлт гэсэн баримтуудыг тус тус гаргаж өгсөн.
Шүүх хуралдаанаар зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч Д.М нь хариуцагч Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрт холбогдуулан 2024 оны 1 дүгээр сарын 02-ний өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговорт 2,883,392 (хоёр сая найман зуун наян гурван мянга гурван зуун ерэн хоёр) төгрөгийг гаргуулж, ажилгүй байсан 2024 оны 1 дүгээр сарын 02-ны өдрөөс 2024 оны 3 дугаа сарын 31-ний өдөр дуустал эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч байгууллагад даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
3.Харин шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хулан...ажилгүй байсан хугацааны нөхөн олговор бодоход анх гаргасан нэхэмжлэлээс бага зэрэг багассан зөрүүтэй мөнгөн дүн гарч байна. Иймд уг дүнгээр 2024 оны 1 дүгээр сарын 02-ний өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртлэх цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулж, уг нөхөн олговроос нэхэмжлэгчийн ажилгүй байсан дээрх хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг суутган нөхөн төлүүлж, холбогдох байгууллагын бүртгэлд бичилт хийхийг даалгаж өгнө үүгэв.
Үүнийг нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл өөрчлөгдөөгүй, харин нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан гэж үзнэ.
4.Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэлээД.М нь 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын харуул хамгаалалтын ажилтны ажилд анх томилогдсон.
Гэтэл 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр түүнийг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон ба уг тушаалыг эс зөвшөөрч Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргахад 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 155/ШШ2024/00281 дугаар шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.
Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын дарга нь тус шүүхийн шийдвэрийг 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр гардан авч, 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн Б/49 дугаар тушаалаар 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын жижүүрийн албан тушаалд эгүүлэн томилсон.
Иймд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулж, уг нөхөн олговроос эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг суутган нөхөн төлүүлж, холбогдох байгууллагын бүртгэлд бичилт хийхийг даалгахаар шаардлага гаргасан ... гэж тайлбарлав.
5.Иргэний эрх зүйн маргаанд зохигч өөрсдийн нэхэмжлэлийн шаардлага болоод татгалзлаа нотлох үүрэгтэй.
Харин шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн гаргаж, цуглуулж өгсөн нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй эсэх талаас нь үнэлж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр шийдвэр гаргадаг.
6.Хариуцагч Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын дарга Ж.Даваадамдин нь нэхэмжлэгч Д.М-н тус шүүхэд 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн хувийг 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдөр гардан авсан бөгөөд түүнд хариу тайлбар ирүүлэх хуулинд заасан хугацаа тогтоож өгсөн боловч хариуцагч нь товлосон хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй байна.
Тодруулбал хариуцагч Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрт 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэл гардуулж, 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хариу тайлбар, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэхийг мэдэгдсэн талаар БАРИМТ №4 маягт хэрэгт авагджээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, татгалзсан эсэх талаар хариу тайлбар ирүүлээгүй буюу нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг няцаагаагүй болно. ( хавтаст хэргийн 16 дугаар тал)
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж хуульчилсан.
Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байх тул хариуцагч Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй байна.
8.Нөгөө талаар Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 155/ШШ2024/00281 дугаартай шийдвэрээр...Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/16 дугаартай Д.М-н хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулиар хамгаалагдсан ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна гэж дүгнэж...Д.Мг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн байх ба шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.
Мөн хариуцагч нь Д.Мг 2024 оны 4 дүгээр сарын 01-ны өдрөөс урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн томилсон болох нь Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын даргын 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн Б/49 дугаар Д-н Мг ажилд эгүүлэн томилох тухай тушаал болон зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдлоо.
Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-дХөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоногэж хуульчилсан.
9.Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.
Тооцоолол:
Нэхэмжлэгч нь 2023 оны 10 дугаар сард 795,000 төгрөг, 11 дугаар сард 929,692 төгрөг, 12 дугаар сард 1,203,781 төгрөгийн цалин авч байсан ба сүүлийн 3 сарын цалин нь нийт 2,928,473 төгрөг, нэг сарын дундаж цалин 976,157 төгрөг, нэг өдрийн цалин 45,402 төгрөг байна.
Ажлын хоног 2024 оны 1 дүгээр сар 22, 2024 оны 2 дугаар сар 20, 2024 оны 3 дугаар сар 20, Д.М-н ажилгүй байсан хугацаа 2024 оны 1 дүгээр сарын 02-ний өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажлын нийт 62 хоног буюу 2,928,4733=976,157, 976,15721.5=45,402, 45,40262=2,814,966 төгрөг болно.
Иймд нэхэмжлэгч Д.Мд Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театраас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговорт 2,814,966 (хоёр сая найман зуун арван дөрвөн мянга есөн зуун жаран зургаа) төгрөгийг гаргуулж, уг нөхөн олговроос нэхэмжлэгчийн ажилгүй байсан дээрх хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг суутган нөхөн төлүүлж, холбогдох байгууллагын бүртгэлд бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Д.М-н тэмдэгтийн хураамжид төлсөн 131,284 (нэг зуун гучин нэгэн мянга хоёр зуун наян дөрөв) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах нэхэмжлэлийн хангагдсан үнийн дүнд тохирох тэмдэгтийн хураамжид 59,989 төгрөг, нөхөх олговроос нэхэмжлэгчийн ажилгүй байсан дээрх хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг суутган нөхөн төлүүлж, холбогдох байгууллагын бүртгэлд бичилт хийхийг даалгах нэхэмжлэлд төлөх улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, нийт 130,189 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олголоо.
Шүүх нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хариуцагч байгууллагын даргад 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдөр зохигчийн эрх үүргийн тайлбарлан, нэхэмжлэл гардуулж, хариуцагчийн өмгөөлөгч авч, шүүх хуралдаанд оролцох тухай хүсэлтийг хангаж, хойшлуулж байсан зэргээс үзэхэд хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй ба 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 9 цаг 30 минутад болох шүүх хуралдааны товыг хариуцагч талд мэдэгдсэн.
Гэтэл хариуцагч болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэргийг хариуцагч талын эзгүйд хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан тул хүсэлтийг тус шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 19-ны өдрийн.......дугаартай шүүгчийн захирамжаар хангаж, хариуцагч байгууллагын дарга Ж.Даваадамдин, түүний өмгөөлөгч Б.Манлайбаяр нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэхээр тогтож, шийдвэрлэсэн болохыг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Мд түүний ажилгүй байсан хугацаа болох 2024 оны 1 дүгээр сарын 02-ний өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртлэх цалин хөлстэй тэнцэх нөхөн олговорт 2,814,966 (хоёр сая найман зуун арван дөрвөн мянга есөн зуун жаран зургаа) төгрөгийг хариуцагч Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театраас гаргуулан олгож, уг нөхөн олговроос нэхэмжлэгчийн ажилгүй байсан дээрх хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг суутган нөхөн төлүүлж, холбогдох байгууллагын бүртгэлд бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.М-н тэмдэгтийн хураамжид төлсөн 131,284 (нэг зуун гучин нэгэн мянга хоёр зуун наян дөрөв) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 130,189 ( нэг зуун гучин мянга нэг зуун наян ес) төгрөгийг хариуцагч Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театраас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ