Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 155/ШШ2024/00699

 


Зохигчийн эвлэрлийг 
баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү  даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сумын ************** оршин суух, Т Б-н Б,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Дархан-Уул аймгийн Дархан сумын *************** тоотод оршин суух, Т  Э-н О-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын *************** тоотод оршин суух, Ө  Д-н Д-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 15,000,000 (арван таван сая ) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О ,

Хариуцагч Д.Д-, түүний өмгөөлөгч Б.Батдорж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О  нь хариуцагч Д.Д-, Ш.Б  нарт холбогдуулан зээлийн үлдэгдэл төлбөр 15,000,000 (арван таван сая ) төгрөг, хохирол буюу өмгөөлөгчийн хөлс 1,000,000 (нэг сая) төгрөг, нийт 16,000,000 (арван зургаан сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:... Би Д.Д-ийн төрсөн эгч Д  овогтой Гантуяатай 2022 оны 03 дугаар сард танилцаж, 2023 оны 02 дугаар сарыг хүртэл ойр дотно харилцаатай байсан. Энэ хугацаанд буюу 2022 оны 07 дугаар сард Гантуяа нь миний дүү Д.Д- болон түүний эхнэр Ш.Б  нарт 4 сарын хугацаатай 20,000,000 төгрөг зээлүүлээч гэсэн. Д.Д-, Ш.Б  нар нь эхнэр нөхөр хоёр бөгөөд анх надаас мөнгө зээлэх үедээ надтай утсаар л ярьж байсан. Би харж байгаагүй. Харин 2023 оны цагаан сараар гэрт нь очиж анх уулзаж байсан. Нэхэмжлэлд бичсэн энэ хаягтаа амьдарч байсан. Одоо ч амьдардаг. Би мөнгө зээлүүлэхдээ Д.Д- болон түүний эхнэр Ш.Б  нартай утсаар ярьж тохиролцон зээлүүлэхээр болсон. Тэд 2022 оны 12 дугаар сар гэхэд миний мөнгийг буцааж өгнө гээд Ш.Б ы Голомт банкны 4905107886 тоот дансруу шилжүүлчих гэсэн. Би өөрийн Голомт банкны 3405123317 тоот данснаас 20,000,000 төгрөгийг данс руу нь шилжүүлж, Д.Д-, Ш.Б  нарт зээлүүлсэн. Надтай анх тохирсноор бол 2022 оны 12 дугаар сард миний мөнгийг буцааж төлөх ёстой байсан. Гэтэл 2023 оны 06 дугаар сарын13-ны өдөр миний Хаан банкны 5890546571 тоот дансруу Д.Д- нь өөрийн дансаараа 5,000,000 төгрөг шилжүүлж өгсөн. Үлдэгдэл төлбөрөө нэхэхээр өгнө гэдэг боловч өгдөггүй. Би мөнгөө энэ хүмүүс анхнаасаа ямар ч хүү, алдангигүй, гэрээ хийхгүйгээр эгчтэй нь ойр дотно харилцаатай байсан болохоор итгээд өгсөн. Гэтэл өнөөдрийг хүртэл миний мөнгийг өгөхгүй намайг хохироож байна. Эгчид нь хэлэхээр чи шүүхдээ өг гэдэг болсон. Иймд аргагүй эрхэнд өмгөөлөгчид хандсан. Мөн өмгөөллийн хөлсөнд 1,000,000 төгрөг өгөхөөр тохиролцсон. Иймээс Д.Д-, Ш.Б  нараас зээлийн төлбөр 15,000,000 төгрөг дээр надаас гарах ёсгүй зардал гарсан гэж үзэж өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 1,000,000 төгрөгийг нэмээд 16,000,000 төгрөгийг нэг гэр бүлийн гишүүд буюу эхнэр, нөхрийн харилцаатай хариуцагч нар нь хамтран хариуцах ёстой гэж үзэж нэхэмжилж байна.

Иймд Д.Д-, Ш.Б  нараас 16,000,000 төгрөг гаргуулж, намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан тайлбартаа:... Манай зүгээс эвлэрэх боломжтой. Нэхэмжлэлийн шаардлагаа 1,000,000 (нэг сая) төгрөгөөр багасгаж, үлдэх 15,000,000 (арван таван сая ) төгрөгийг 2024 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 1,500,000 (нэг сая таван зуун мянгатөгрөг, 2024 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 1,500,000 (нэг сая таван зуун мянгатөгрөг, 2024 оны 9 дугаар сарын 28-ны өдөр 1,500,000 (нэг сая таван зуун мянгатөгрөг, 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 1,500,000 (нэг сая таван зуун мянгатөгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 1,500,000 (нэг сая таван зуун мянгатөгрөг, 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 1,500,000 (нэг сая таван зуун мянгатөгрөг, 2025 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр 1,500,000 (нэг сая таван зуун мянгатөгрөг, 2025 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 1,500,000 (нэг сая таван зуун мянгатөгрөг, 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 1,500,000 (нэг сая таван зуун мянгатөгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 1,500,000 (нэг сая таван зуун мянгатөгрөгөөр тус тус төлөх, тогтоосон хугацаанд хувиарын дагуу төлөлтийг хариуцагч төлөөгүй тохиолдолд албадан гүйцэтгүүлэхээр эвлэрэх санал гаргаж байна. Ингэж эвлэрэх тохиолдолд хариуцагч н.Б  шүүх хуралдаанд ирээгүй тул боломжгүй болох тул түүнээс татгалзаж, уг мөнгийг хариуцагч Д.Д-оос бүхэлд нь гаргуулахаар шаардлагаа тодруулж байна гэв.

Хариуцагч Ш.Б  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан тайлбартаа:..Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. 20,000,000 төгрөгийг зээлсэн тухайд бол манай нөхөр Д. Д- нь эгч Д.Гантуяад хандан энэ маягтийг авахаар боллоо, бүтлээ гэдгийг хэлж байсан. 2022 оны 7 дугаар сард шиг санагдаж байна. Миний Голомт банкны 4905104886 дансруу ярьж байсан 10,000,000 төгрөг орж ирсэн. Үүнийг манай нөхөр Д.Д- авсан юм. Дээрхи мөнгө хэний мөнгө, хэнээс орж ирээд байгааг, ямар хугацаатай зэргийг нарийвчилж бол мэдэхгүй. Нөхрийн эгч Гантуяа нь бүтээж өгчээ гэсэн ойлголттой явж ирсэн. Гантуяа эгч өөрөө ажил, бизнестэй болохоор бас Б.Баас мөнгө авна гэж огт яриагүй. Тийм болохоор Гантуяа эгчид авсан мөнгөө өгөх юм байна гэж нөхөртэйгээ ярилцаж байсан. Тэгсэн чинь, Б.Б нь миний мөнгө би авна гэсэнд, эгч Д.Гантуяа үүнд тайлбар өгөх шаардлагатай гэж үзэж байна. Манай нөхөр Д.Д- нь Д.Гантуяа эгчээс авсан мөнгөө, хэд хэд хувааж өгсөн гэж ярьсан. Д. Гантуяа эгчид уг мөнгийг өгчихсөн байхад, дахин мөнгө нэхэж байгааг зөвшөөрөхгүй.

Би энэ мөнгийг аваагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Д.Д- хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:.. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлд тэмдэглэгдсэн мөнгө болох 20,000,000 төгрөгийг авсан нь үнэн. Харин төлөх асуудалд маргаантай байна. Үүнд Миний бие 5,000,000 төгрөгийг Б. Б ХААН банкны 5890546571 тоот данснаас шилжүүлсэн. Миний төрсөн эгч Д. Гантуяа болон Б.Б хоёр гэр бүлийн харилцаатай байсан үед энэ яригдаж байгаа мөнгө болох 20,000,000 төгрөгийг эхнэр Ш.Б , бид хоёр эгч Д.Гантуяагаас зээлээч гэж хүссэн байдаг. Эгч нөхөр болох Баас авч өгсөн эсэхийг мэдэхгүй. Ямар ч байсан манай эхнэр Ш.Б ы данс руу, Голомт банкны данснаас 20,000,000 төгрөг хийсэн байсан. Бид нэгэнт төрсөн хүмүүс өөр хоорондоо мөнгө авч өгөлцөж байгаа болохоор ямар нэгэн гэрээ хэлэлцээр хийгдээгүй юм, цэвэр итгэл-үнэмшилд үндэслэгдсэн. Ингээд 2023 оны цагаан сараас өмнө эгч Гантуяа нь мөнгөний хэрэг боллоо гээд 5,000,000 төгрөгийг нөхөр Б.Бы дансруу хийлгүүлсэн. Дараа нь 2023 оны 01 дүгээр сард 5,000,000 төгрөгийг бэлнээр авсан. 2023 оны 08 дугаар сард 10,000,000 төгрөгийг ХААН Банкны дансаар эгч Д. Гантуяад өгсөн. Ийм байхад Б.Б нь надаас 20,000,000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй болно. Одоо Б.Б нь мөнгө аваагүй мэт нэхэмжилсэн нь маргаантай байдлыг үүсгээд байна. Би эгч Д.Гантуяагаас утсаар асуухад нэгэнт авсан гэх мөнгийг чинь би Б.Бд өгчихсөн, Б.Б нь давхардуулж мөнгө нэхээд байгаагаа мэдэхгүй байх учиргүй.

Иймд шаардлагатай бол би шүүхэд тайлбар өгч болно гэсэн. Б нь энэ бүгдийг мэдэж байгаа тийм учраас өөрөө нэхэмжлэхгүй төлөөлөгч оролцуулж, өгсөн, мөн авсан мөнгөө нэхэмжлээд байгааг зөвшөөрөхгүй байна.

.... 15,000,000 (арван таван сая ) төгрөгийг 2024 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 1,500,000 (нэг сая таван зуун мянгатөгрөг, 2024 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 1,500,000 (нэг сая таван зуун мянгатөгрөг, 2024 оны 9 дугаар сарын 28-ны өдөр 1,500,000 (нэг сая таван зуун мянгатөгрөг, 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 1,500,000 (нэг сая таван зуун мянгатөгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 1,500,000 (нэг сая таван зуун мянгатөгрөг, 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 1,500,000 (нэг сая таван зуун мянгатөгрөг, 2025 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр 1,500,000 (нэг сая таван зуун мянгатөгрөг, 2025 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 1,500,000 (нэг сая таван зуун мянгатөгрөг, 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 1,500,000 (нэг сая таван зуун мянгатөгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 1,500,000 (нэг сая таван зуун мянгатөгрөгөөр тус тус төлөх, тогтоосон хугацаанд хувиарын дагуу төлөлтийг хариуцагч төлөөгүй тохиолдолд албадан гүйцэтгүүлэхээр гаргасан нэхэмжлэгч талын эвлэрлийн саналыг зөвшөөрч байна. Уг мөнгийг би дангаар хариуцаж төлнө гэв.

Нотлох баримт:

Нэхэмжлэгчээс нэхэмжлэл 2 хуудас, иргэний үнэмлэхний хуулбар хувь 1 хуудас, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт 1 хуудас, Голомт банкны мемориалын баримт, дансны хуулга нийт 2 хуудас, ХААН банкны депозит дансны хуулга 01 хуудас, Итгэмжлэл 01 хуудас, Хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээ 01 хуудас зэрэг нотлох баримтуудыг,

Хариуцагчаас хариу тайлбар 2 хуудас, гэрч асуулгах болон өмгөөлөгч авах хүсэлт зэргийг тус тус ирүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О  нь хариуцагч Д.Д-, Ш.Б  нарт холбогдуулан зээлийн үлдэгдэл төлбөр 15,000,000 (арван таван сая ) төгрөг, хохирол буюу өмгөөлөгчийн хөлс 1,000,000 (нэг сая) төгрөг, нийт 16,000,000 (арван зургаан сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О  нь хариуцагч Ш.Б аас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа 1,000,000 (нэг сая) төгрөгөөр багасгаж, хариуцагч Д.Д- нь нэхэмжлэлийн багасгасан шаардлага болох 15,000,000 (арван таван сая ) төгрөгийг 2024 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 1,500,000 (нэг сая таван зуун мянгатөгрөг, 2024 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 1,500,000 (нэг сая таван зуун мянгатөгрөг, 2024 оны 9 дугаар сарын 28-ны өдөр 1,500,000 (нэг сая таван зуун мянгатөгрөг, 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 1,500,000 (нэг сая таван зуун мянгатөгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 1,500,000 (нэг сая таван зуун мянгатөгрөг, 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 1,500,000 (нэг сая таван зуун мянгатөгрөг, 2025 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр 1,500,000 (нэг сая таван зуун мянгатөгрөг, 2025 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 1,500,000 (нэг сая таван зуун мянгатөгрөг, 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 1,500,000 (нэг сая таван зуун мянгатөгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 1,500,000 (нэг сая таван зуун мянгатөгрөгөөр тус тус төлж барагдуулах, тогтоосон хугацаанд хувиарын дагуу төлөлтийг хариуцагч төлөөгүй тохиолдолд албадан гүйцэтгүүлэхээр талууд эвлэрсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д: Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар...зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх...зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж,...гаргана. Эдгээр...захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна. гэж заасан ба зохигчдийн эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох зүйтэй гэж дүгнэлээ.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч Ш.Б аас татгалзаж, хэргийн зохигчид эвлэрсэн тул тус хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад авсан шүүхийн шийдвэрийг баталгаажуулах арга хэмжээ дуусгавар болсон ба хариуцагч Д.Д- нь тогтоосон хугацаанд хувиарын дагуу төлөлтийг төлөөгүй, шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тус тус дурдлаа.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 237,950 (хоёр зуун гучин долоон мянга есөн зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Д-оос 15,000,000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 232,950 хоёр зуун гучин хоёр мянга есөн зуун тавь)  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор, захирамжийн хувийг Шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О-н нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Д-, Ш.Б  нарт холбогдох зээлийн төлбөр 15,000,000 (арван таван сая ) төгрөг, хохирол буюу өмгөөлөгчийн хөлс 1,000,000 (нэг сая ) төгрөг, нийт 16,000,000 (арван зургаан сая) төгрөг гаргуулах тухай иргэний  хэрэгт  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О  нь хариуцагч Ш.Б аас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа 1,000,000 (нэг сая) төгрөгөөр багасгаж, хариуцагч Д.Д- нь нэхэмжлэлийн багасгасан шаардлага болох 15,000,000 (арван таван сая ) төгрөгийг 2024 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 1,500,000 (нэг сая таван зуун мянгатөгрөг, 2024 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 1,500,000 (нэг сая таван зуун мянгатөгрөг, 2024 оны 9 дугаар сарын 28-ны өдөр 1,500,000 (нэг сая таван зуун мянгатөгрөг, 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 1,500,000 (нэг сая таван зуун мянгатөгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 1,500,000 (нэг сая таван зуун мянгатөгрөг, 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 1,500,000 (нэг сая таван зуун мянгатөгрөг, 2025 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр 1,500,000 (нэг сая таван зуун мянгатөгрөг, 2025 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 1,500,000 (нэг сая таван зуун мянгатөгрөг, 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 1,500,000 (нэг сая таван зуун мянгатөгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 1,500,000 (нэг сая таван зуун мянгатөгрөгөөр тус тус төлж барагдуулах, тогтоосон хугацаанд хувиарын дагуу төлөлтийг хариуцагч төлөөгүй тохиолдолд албадан гүйцэтгүүлэхээр эвлэрсэн зохигчийн  эвлэрлийг  баталж, хэргийг  хэрэгсэхгүй  болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 237,950 (хоёр зуун гучин долоон мянга есөн зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 232,950 хоёр зуун гучин хоёр мянга есөн зуун тавь)  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69, 75 дугаар зүйлд заасныг баримтлан тус шүүхийн шүүгчийн 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 155/ШЗ2024/02423 дугаартай захирамжаар хариуцагч Д.Д-ийн хаан банк дахь 5890546571 тоот дансыг 8,000,000 төгрөгийн хэмжээнд, хариуцагч Ш.Б ы Голомт банк дахь 4905107886 тоот дансыг 8,000,000 төгрөгийн хэмжээнд зарлагын гүйлгээг зогсоож, шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан шүүгчийн захирамжийн үйлчлэл дуусгавар болсныг, энэхүү захирамжийг  хариуцагч Д.Д- нь  сайн  дураар  биелүүлээгүй  бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тус тус мэдэгдсүгэй

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Г.ДАВААХҮҮ