Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 101/ШШ2024/03989

 

 

 

 

 

 

 

2024 08 *******

101/ШШ2024/03989

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал лж, тус шүүхийн шүүх дааны танхимд хийсэн даанаар,

Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн ******* регистрийн дугаартай, Ч*******, ******* дугаар хороо, ******* ******* дугаар гудамж ******* тоотод оршин суух, ******* ******* овогт Н******* Б нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б дүүрэг, дугаар хороо, Э байрлах Б дүүргийн З,

Хариуцагч: Б дүүрэг, дугаар хороо, Э байрлах Б дүүргийн И -д тус тус холбогдох,

20******* оны ******* дүгээр сараас 2023 оны 10 дугаар сарыг дуусталх нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг даалгах, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж 4,9*******,999 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх даанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч Б дүүргийн И итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, шүүх дааны нарийн бичгийн ар Н.Дэжид нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх даанд гаргасан тайлбартаа: гэв.

Нэхэмжлэгчийн 20******* оны ******* дүгээр сараас 2023 оны 10 дугаар сарын дуусталх нийгмийн даатгалын шимтгэлийг төлөн бичилт хийхийг даалгаж, Хөдөлмөрийн тухай хуулийн дугаар зүйлийн .1-д заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж 4,9*******,999 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах. ЧД-ийн ******* дүгээр хорооны иргэн Н.Б нь БЗД-ийн нийтлэг үйлчилгээний газар-3, ОНӨААТҮГ-т 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн ачигчаар ажиллаж байсан боловч БЗД-ийн И 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн дугаар тогтоолыг үндэслэн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ажлаас чөлөөлсөн. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан асуудлаар Хөдөлмөрийн тухай хуулийн 154-р зүйлийн 154.2-д заасны дагуу БЗД-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хороонд хандсан бөгөөд тус хорооны 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн тэмдэглэлээр хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо нь нэхэмжлэгчийн гаргасан гомдлын шаардлагыг үндэслэлтэй гэж үзэж байна гэж дүгнээд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлэх арга хэмжээг дуусгавар болгосон тухай мэдэгдсэнийг 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдөр гардан авсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д заасан эрхийн дагуу иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч БЗДИХАШШ-ийн шүүгчийн 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн дугаартай захирамжаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ ажил олгогчийн хууль бус шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэж тодорхойлсон байх боловч хариуцагчаар БЗДИТХ, БЗДЗД нарыг татсан нэхэмжлэлийг хариуцагч тодорхойгүй гэж үзэхээр байна гэж дүгнээд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байдаг. Ажил олгогч БЗД-ийн нийтлэг үйлчилгээний газар-3, ОНӨААТҮГ-ын 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 4 тоот албан бичгээр одоогийн байдлаар нэг ч ажилтан албан хаагчгүй, үйл ажиллагаа явагдахгүй, 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөр бүрэн зогсоосон, БЗД-ийн И 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн -р тогтоолын дагуу татан буугдаж байгаа тухай болон нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй" тухайгаа БЗД-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд мэдэгдсэн. Мөн ажил олгогч БЗД-ийн "Нийтлэг үйлчилгээний газар-3 ОНӨААТҮГ-ийн 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн БЗДИХАШШ-д гаргасан тайлбарт нийтлэг үйлчилгээний газар 3, ОНӨААТҮГ-ын үйл ажиллагааг зогссонтой холбоотой санхүүжилт олгохоо больсон тул ХХБ-ны 26*******181207 тоот данс болон Голомт банкны дансанд хог хаягдлын хураамж төвлөрүүлэх данс зэргийг битүүмжлэн татан буугдах үйл ажиллагаа явагдаж байна гэсэн байдаг. Тийм учраас шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий гарч, заавал биелэгдэх ёстой учраас татан буугдаж байгаа БЗД-ийн нийтлэг үйлчилгээний газар-3 ОНӨААТҮГ-ыг хариуцагчаар татаагүй бөгөөд харин, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77-р зүйлийн 1-д И нь тухайн аймаг, сум, нийслэл, дүүргийн өмчийн зүйлсийг хүн амаа төлөөлөн өмчлөгч нь байна, мөн зүйлийн 2 дахь хэсэг Орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах талаар и дараах бүрэн эрхтэй- ийн 4-д орон нутгийн өмчийн хуулийн этгээд байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэр гаргаж, гүйцэтгэлд нь хяналт тавих гэж заасан болон мөн хуулийн 78-р зүйлийн 1 дэх хэсгийн 1-д и Хурлаас олгосон эрх хэмжээний дотор орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах гэж Дүүргийн З даргын бүрэн эрхэд хуульчилсны дагуу хариуцагчаар БЗД-ийн "Нийтлэг үйлчилгээний газар-3, ОНӨААТҮГ-ыг татан буулгах тогтоол гаргасан БЗД-ийн И , уг тогтоолыг хэрэгжүүлэхийг даалгасан БЗД-ийн З нарыг тодорхойлсон болно. Нэхэмжлэгч нь хийснээрээ цалин авдаг байсан болохоор Хөдөлмөр, нийгмийн Хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.3-д зааснаар сүүлийн 3 сарын буюу 2023 оны 07, 08, 09-р сарын цалингийн дунджаар тооцож, уг байгууллагад нийтдээ 5 жил 4 сар ажилласан учраас Хөдөлмөрийн хуулийн -р зүйлийн .1.3-д зааснаар 3 сараар тэтгэмжийг нэхэмжилсэн болно. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 154-р зүйлийн 154.8-д заасан эрхийн дагуу нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч, БЗД-ийн нийтлэг үйлчилгээний газар-3, ОНӨААТҮГ-ын ачигчаар ажиллаж байсан. Н.Б 20******* оны ******* дүгээр сараас 2023 оны 10 дугаар сарыг дуусталх нийгмийн даатгалын шимтгэлийг төлөн бичилт хийхийг даалгаж, хөдөлмөрийн тухай хуулийн дугаар зүйлийн .1.3-д заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж 4,9*******,999 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б дүүргийн И итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх даанд гаргасан тайлбартаа:

Н.Б нэхэмжлэлтэй Б дүүргийн и д холбогдох 20******* оны 12 дугаар сараас 2023 оны 10 дугаар сарыг дуусталх нийгмийн даатгалын шимтгэлийг төлөн бичилт хийхийг даалгаж, Хөдөлмөрийн тухай хуулийн дугаар зүйлийн .1-д заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж 1,6,740 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгтэй танилцаад дараах хариу тайлбарыг хүргүүлж байна. Монгол Улсын з захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага нь тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн з, нийгмийн асуудлыг хуулийн хүрээнд хариуцаж бие даан шийдвэрлэх эрхтэй байна. Б дүүргийн и Хурлын Т 20******* оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 174 дүгээр тогтоолоор Орон нутгийн өмчит нийтлэг үйлчилгээний газрыг 20******* оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн байгуулж байсан. Монгол Улсын Засгийн газрын 20******* оны 340 дүгээр тогтоолоор төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, төр-хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх, бизнесийн үйл ажиллагаанд төрийн оролцоог багасгах зорилгоор төрийн зарим чиг үүрэг, ажил үйлчилгээг сонгон шалгаруулалтын үндсэн дээр зохих хууль журмын дагуу хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх арга хэмжээ авч ажиллахыг төсвийн ерөнхийлөн захирагч болон аймаг, нийслэлийн З нарт үүрэг болгосны дагуу дүүргийн Зас 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 01а/1629 тоот албан бичгээр Нийтлэг үйлчилгээний газар-1, 2, 3, 4 ОНӨААТҮГ-ыг татан буулгах тухай асуудлыг даанаар хэлэлцүүлэхээр хавсралтын хамт барьсан. Монгол Улсын з захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.12 дахь заалтад орон нутгийн өмчит хуулийн этгээд байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэр гаргах, дүрмийг батлах, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2.4 дэх заалтад орон нутгийн өмчийн хуулийн этгээд байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэр гаргаж, гүйцэтгэлд нь хяналт тавих бүрэн эрхийг и д олгосон. Хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд тус асуудлыг дүүргийн и Хурлын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн ээлжит арван хоёрдугаар даанаар хэлэлцэн "Нийтлэг үйлчилгээний газар-1, 2, 3, 4" ОΗΘΑΑΤΥΓ-ыг татан буулгах тухай дугаар тогтоолыг баталсан. Нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Нэхэмжлэлийн шаардлагаас үзэхэд дүүргийн и нь дараах үндэслэлээр хариуцагч байх үндэслэлгүй байна. Үүнд: Дүүргийн и Хурлын 20******* оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 44 дүгээр тогтоолоор "Нийтлэг үйлчилгээний газар 1, 2, 3, 4" орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дүрмийг баталсан байдаг. Тус дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт "З даргын санал болгосноор дүүргийн и Хурлын тогтоолоор газрыг үүсгэн байгуулах, татан буулгах, өөрчлөх асуудлыг шийдвэрлэнэ, 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт Газрын даргыг дүүргийн З томилж, чөлөөлнө", 3 дугаар зүйлийн 3.6 дахь хэсэгт Газрын удирдлага, зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг дүүргийн З тогтооно", 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэгт Г нь дүүргийн Зтай Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллах бөгөөд З даргын өмнө ажлаа хариуцан тайлагнана гэж тус тус заасан. Мөн дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.14 дэх хэсэгт Газрын үйл ажиллагааг урт хугацааны болон жилээр төлөвлөн ажиллаж, биелэлтийг дүүргийн З даргын өмнө тайлагнаж ажиллана" гэж газрын эрх, үүрэгт тусгаж өгсөн ба 7 дугаар зүйлийн 7.9 дэх хэсэгт "дүүргийн З даргын Тамгын газарт тухайн жилийн үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалт, зарцуулсан хөрөнгө санхүү, үр дүнгийн талаар тодорхой тусгасан Тайланг хүргүүлнэ", 7 дугаар зүйлийн 7.10 дахь хэсэгт дүүргийн Зтай байгуулсан Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний биелэлтийг хагас, бүтэн жилээр гаргаж Нийслэлийн Өмчийн асуудал эрхэлсэн газарт хүргүүлнэ гэж тус тус заасан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн дугаар зүйлийн .1 дэх хэсэгт заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмжийг хуульд заасан үндэслэлээр ажилтанд олгох тухай заасан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд ажил олгогч" гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр хүнийг ажиллуулж байгаа дотоод, гадаадын аж ахуйн нэгж байгууллагыг, ажилтан гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр ажиллаж байгаа Монгол Улсын иргэнийг ойлгоно гэж заажээ. "Нийтлэг үйлчилгээний газар-2, 3, орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын Захирал нь дүүргийн Зтай Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилладаг бөгөөд Г нь төсвийн шууд захирагч байна. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулиар уг харилцаанд оролцогч ажил олгогч нь "Нийтлэг үйлчилгээний газар-4" орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын Захирал нь нэхэмжлэгчийн хувьд ажил олгогч байна. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн дугаар зүйлийн .1-д заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж олгох субъект нь Б дүүргийн и биш байх тул тус нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хариуцагч биш байна. Хүсэлт Нийгмийн даатгалын шимтгэлийг төлөн бичилт хийхийг даалгах тухайд: "Нийтлэг үйлчилгээний газар-4" орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь төсөвт байгууллага бөгөөд Нийтлэг үйлчилгээний газрын дүрмийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт заасны дагуу орлого, зарлага, санхүүгийн үйл ажиллагааг дүүргийн З даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс нь Газрын хийсэн ажлын тайлан, хорооны З даргын гүйцэтгэлийн үнэлгээг харгалзан гүйцэтгэлийн хувиар санхүүжилтийг тухай бүр олгодог байсан. "Нийтлэг үйлчилгээний газар-4" орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын Захирал нь дүүргийн и Хурлаас баталсан төсвийн хүрээнд өөрийн байгууллагад ажиллаж буй ажилтан албан хаагчдын нийгмийн даатгалын шимтгэлийг 20******* оны 12 дугаар сараас 2023 оны 10 дугаар сарыг дуусталх хугацаанд буюу татан буугдахаас өмнөх хугацаанд төлөөгүй нь тухайн газрын буруутай үйлдлээс үүдэлтэй байна. Тус байгууллагын санхүүжилт, аливаа зардал нь тухайн төсвийн жилд зарцуулах дүүргийн хот тохижуулах зардлын төсөвт сууж, төсвийг жил бүр тогтоолоор батлан, харьяа байгууллагад төсөв зарцуулах эрхийг олгосон тул ахин олгох боломжгүй юм. Иймд Б дүүргийн и , дүүргийн Зд тус тус холбогдох, нийгмийн даатгалын шимтгэлийг төлөн бичилт хийхийг даалгаж, Хөдөлмөрийн тухай хуулийн дугаар зүйлийн .1-д заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж 1,6,740 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас Б дүүргийн и д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд:

Нэхэмжлэгчээс Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Нийтлэг үйлчилгээний газар гурав Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын 2024 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 04, 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 05 дугаартай албан бичиг, Б дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны дааны №******* тэмдэглэл, Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн дугаартай шийдвэрийг,

Хариуцагч Б дүүргийн И хурлаас Б дүүргийн И 2023 оны 6 дугаар сарын 21-ны өдрийн дааны , 20******* оны 6 дугаар сарын 29-ны өдрийн 44, 20******* оны 6 дугаар сарын 29-ны өдрийн 41, 20******* оны 12 дугаар сарын 16-ны өдрийн дугаартай тогтоолыг тус тус гаргаж өгсөн.

 

Шүүх даанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх даанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч Б дүүргийн З, Б дүүргийн И -д тус тус холбогдуулан 20******* оны ******* дүгээр сараас 2023 оны 10 дугаар сарыг дуусталх нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг даалгах, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж 4,9*******,999 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б дүүргийн З даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2024 оны 5 дугаар сарын *******-ны өдөр гардуулж, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан тухай тайлбар болон нотлох баримтаа бүрдүүлж, шүүхэд ирүүлэх үүрэгтэйг тайлбарласан байх боловч хариуцагчаас тайлбар болон ямар нэг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй, 38 дугаар зүйлийн 38.1-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй,42 дугаар зүйлийн 42.4-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж тус тус зохицуулсан.

Хуульд зааснаар хариуцагч Б дүүргийн З нэхэмжлэлийн шаардлагыг гардан авч, хариу тайлбар нотлох баримт гаргаж өгч мэтгэлцээгүй нь түүнийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох хэдий ч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах эсэхэд хууль зүйн хувьд дүгнэлт нь зүйтэй.

3. Зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх даанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг Б дүүргийн нийтлэг үйлчилгээний газар-3, Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын ачигчийн албан тушаалаас Б дүүргийн И 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн дугаар тогтоолыг үндэслэн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ажлаас чөлөөлсөн боловч хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж олгоогүй, мөн 20******* оны ******* дүгээр сараас 2023 оны 10 дугаар сарыг дуусталх нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийгээгүй тул тус хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг даалгуулна гэж тодорхойлсон.

Хариуцагч Б дүүргийн И татгалзлын үндэслэлээ тухайн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах хариуцагч биш тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

5. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэж заасан.

Хөдөлмөрийн тухай хуульд хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандан шийдвэрлүүлэхээр заасан.

Нэхэмжлэгч Н.Б нь хөдөлмөрийн эрхийн тус асуудлаар Б дүүргийн хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргаж, тус хорооны 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаартай тэмдэглэлээр нэхэмжлэгчийн гомдлын шаардлага нь үндэслэлтэй гэж үзсэн болох нь хэрэгт авагдсан тус хорооны тэмдэглэлээр тогтоогдож байх тул хуульд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааг явуулсан гэж үзнэ. /х.х-ийн дахь талд/

6. Хариуцагч Б дүүргийн И 2023 оны 06 дугаар сарын 21-ны өдрийн дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн ажиллаж байсан Нийтлэг үйлчилгээний газар гурав Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг татан буулгасан болох нь зохигч талуудын тайлбар болон хэрэгт авагдсан уг тогтоолын хуулбар зэргээр тогтоогдож байх бөгөөд талууд уг үйл баримтад маргаагүй. х.х-ийн 40-41 дэх талд/

Б дүүргийн И 2023 оны 06 дугаар сарын 21-ны өдрийн дугаар тогтоолыг үндэслэн Б дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар гурав Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирлын 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дугаар тушаалаар нэхэмжлэгч Н.Быг тус газрын ачигчийн ажил, албан тушаалаас чөлөөлсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /х.х-ийн 9-12 дахь талд/

7. Хэрэгт авагдсан Б дүүргийн И тогтоолоор баталсан 20******* оны 6 дугаар сарын 29-ны өдрийн 44 дүгээр тогтоолын 1.1-т Нийтлэг үйлчилгээний газар-1, 2, 3, 4 Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь дүүргийн хог хаягдлын менежментийг хэрэгжүүлж, хог хаягдлын үйлчилгээний хураамжийг авахад дэмжлэг үзүүлэх, тээвэрлэх ажлыг хийж гүйцэтгэх үндсэн чиг үүрэг бүхий Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар мөн гэж, 1.4-т Газрын өмчлөгч нь дүүргийн И байна гэжээ. /х.х-ийн 42-49 дэх талд/

Монгол Улсын з захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.12 дахь хэсэгт И нь орон нутгийн өмчит хуулийн этгээд байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэр гаргах, дүрмийг батлах, мөн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2.4 дэх хэсэгт орон нутгийн өмчийн хуулийн этгээд байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэр гаргаж, гүйцэтгэлд нь хяналт тавих бүрэн эрхийг и д байхаар тус тус зохицуулсан.

Хэдийгээр Б дүүргийн И нь хуульд заасан дээрх эрх хэмжээний хүрээнд Нийтлэг үйлчилгээний газар-1, 2, 3, 4 Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар-ыг тус тус татан буулгасан байх боловч уг тогтоолоос үүсэх эрх зүйн үр дагаврыг хариуцах үүрэгтэй байна.

Мөн Б дүүргийн И тогтоолоор баталсан 20******* оны 6 дугаар сарын 29-ны өдрийн 44 дүгээр тогтоолын 3.6, 3.7 дахь хэсэгт тус тус зааснаар З нь тус газрын удирдлага, зохион байгуулалтын бүтэц, орон тоог хариуцаж, газрын нь Зтай гэрээ байгуулж, ажлаа тайлагнадаг байх тул татан буугдсан Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын ажилтанд олгох тэтгэмж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийх үүргийг хариуцагч Б дүүргийн З хамтран хариуцахаар байна.

8. Хөдөлмөрийн тухай хуулийн дугаар зүйлийн .1-д Энэ хуулийн 65.4.2, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажилтанд нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй эсэхээс үл хамааран ажил олгогч дараах хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно гэж, мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хдсан, орон тоо цөөрсөн бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж зохицуулсан.

Тодруулбал, ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан тохиолдолд мөн хуулийн дугаар зүйлд заасан тэтгэмжийг ажилтанд олгох үүрэгтэй юм.

Нэхэмжлэгч Н.Б нь Б дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар гурав Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд буюу нийт 5 жил 4 сар ажилласан байх тул ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн дугаар зүйлийн .1.3 дахь хэсэгт зааснаар 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгох үүрэгтэй тул уг тэтгэмжийг нэхэмжлэгч нь шаардах эрхтэй.

Нэхэмжлэгчийн дундаж цалин хөлсийг 2023 оны 7-9 дугаар сарын цалингаар тооцоход дундаж цалин 1,637,333 төгрөг гарч байх бөгөөд үүнийг 3 сараар тооцож, хариуцагч нараас 4,9*******,999 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.

9. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт ажил олгогч нь ажилтны цалин хөлс, өөрийн цалингийн сангаас хуульд заасан хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэлийг суутган авч нийгмийн даатгалын санд төлөх үүрэгтэй бөгөөд хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрээс үзэхэд 20******* оны ******* дүгээр сараас 2023 оны 10 дугаар сарыг дуусталх хугацаанд ажил олгогч нь зохих нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, зохих бичилтийг хийгээгүй байх тул хариуцагч нарт зохих шимтгэлийг тухайн хугацаанд төлж, бичилт хийлгэхийг даалгах нь зүйтэй гэж үзэв.

10. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн .1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 163,750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 163,750 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.1, *******5.2.1 дэх хэсэг, *******6, *******8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн дугаар зүйлийн .1, .1.3, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б дүүргийн З, Б дүүргийн И хурлаас 4,9*******,999 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, нэхэмжлэгч Н.Бд олгож, хариуцагч нарт 20******* оны ******* дүгээр сараас 2023 оны 10 дугаар сарыг дуусах хүртэл хугацааны нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэлийг хувь тэнцүүлэн нөхөн төлж, бичилт хийлгэхийг даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн .1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 163,750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Б дүүргийн З, Б дүүргийн И хурлаас улсын тэмдэгтийн хураамжид 163,750 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, нэхэмжлэгч Н.Бд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.2, *******9.3, *******9.4, *******9.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх даанд оролцсон талууд 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ