Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 157/ШШ2024/00164

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                   хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                              хэрэгсэхгүй болгох тухай

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би, нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч *******д холбогдох “түрээсийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 1,468,241.31 (нэг сая дөрвөн зуун жаран найман мянга хоёр зуун дөчин нэгэн төгрөг гучин нэгэн мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж хянаад                                                                     

    

      ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн ******* нь “ЛИЙЗ ” ХХК-тай 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 22-184 дугаартай түрээсийн гэрээ байгуулан Galaxy А53 5G маркийн гар утсыг түрээслэхээр гэрээ байгуулсан. Түрээсийн гэрээний үндсэн төлбөр нь 1,699,900.0 төгрөг бөгөөд талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний 1.4 дэх хэсэгт “Түрээслэгч нь түрээсийн төлбөрийг түрээсийн хүүгийн хамт гэрээний хавсралт 1-д заасан хуваарийн дагуу төлөх, 3.2 дахь хэсэгт “Түрээсийн хүү нь 30 хоногт 3.50 хувийн хүүтэй байхаар талууд тус тус тохиролцсон. Түрээслэгч ******* нь гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй, 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс хойш төлбөрөө төлөлгүй 441 хоногийн хугацаа хэтрүүлсэн. Тэрээр түрээсийн төлбөрийн үлдэгдэл болох 904,735.84 төгрөгийг төлөөгүйн улмаас хүү 488,259.91 төгрөг, алданги 75,245.56 төгрөг, нийт 1,468,241.31 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

Гэрээнд заасан төлбөрөө төлөх талаар түрээслэгч талд манай компанийн зүгээс удаа дараа мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй тул түрээсийн төлбөрөө гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Иймд *******аас түрээсийн гэрээний төлбөр 904,735.84 төгрөг, хүү 488,259.91 төгрөг, алданги 75,245.56 төгрөг, нийт 1,468,241.31 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

2.Хариуцагч ******* овогт ******* ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “******* *******ний бие “******* ******* *******” ХХК-ний нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад нэхэмжлэлийн шаардлага 1,468,241.31 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг төлж барагдуулна.” гэжээ.

 

                                                           ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК нь хариуцагч *******д холбогдуулан “түрээсийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж 1,468,241.31 (нэг сая дөрвөн зуун жаран найман мянга хоёр зуун дөчин нэгэн төгрөг гучин нэгэн мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.   

2.Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК, хариуцагч ******* нарын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна.

Хариуцагч ******* нь нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-иас 1,699,900 төгрөгийн үнэтэй “Galaxy А53 5G” маркийн гар утсыг түрээсийн гэрээ байгуулж авсан бөгөөд 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл үндсэн төлбөр, хүүгийн төлбөрийн хамт төлөх үүрэг хүлээсэн байна.

3.Зохигчдын хооронд 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр №22-184 дугаартай түрээсийн гэрээ байгуулсан бөгөөд нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас “гэрээний төлбөр 1,468,241.31 (нэг сая дөрвөн зуун жаран найман мянга хоёр зуун дөчин нэгэн төгрөг гучин нэгэн мөнгө) төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна. 

4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,468,241.31 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна. 

            5.Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 1,468,241.31 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

6.Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,441 төгрөгийн тал хувь болох 19,220 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 19,220 төгрөг 50 мөнгийг, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамж 19,220 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-ийн нэхэмжилсэн 1,468,241.31 (нэг сая дөрвөн зуун жаран найман мянга хоёр зуун дөчин нэгэн төгрөг гучин нэгэн мөнгө) төгрөгийг хариуцагч ******* нь төлөхийг зөвшөөрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,441 төгрөгийн тал хувь болох 19,220 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 19,220 төгрөг 50 мөнгийг, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамж 19,220 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-д олгосугай.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч ******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              М.ЭНХМАНДАХ