| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2024//00137/И |
| Дугаар | 157/ШШ2024/00169 |
| Огноо | 2024-09-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 157/ШШ2024/00169
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би, нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч ******* холбогдох “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 141,526 (нэг зуун дөчин нэгэн мянга таван зуун хорин зургаан) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-ийн гүйцэтгэх захирал ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэний хуулийн 451.1, 453.1 дахь заалтууд, талуудын хооронд байгуулсан 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 200505-275057 зээлийн дугаартай 100,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл гаргуулах тухай. Иргэн Р.******* нь манай “*******” зээлийн аппликейшн дахь үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 220505-275057 зээлийн дугаартай 100,000 төгрөгийг онлайн зээлийн гэрээ байгуулан 8.1% хүүтэй 21 хоногийн хугацаатай зээлсэн. Зээлдэгч Р.******* нь зээлийн эргэн төлөлтийг төлөлгүй бидний тавьсан удаа дараагийн зээл төлөх талаарх шаардлагыг үл биелүүлэн зээл, зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлөлгүйгээр 472 хоног хугацаа хэтрээд зээлээ төлөөгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна.
Иймд Р.******* 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар төлөгдөөгүй байгаа үндсэн зээлийн үлдэгдэл 52,606 төгрөг, үндсэн зээлийн хүү 69,383 төгрөг нэмэгдүүлсэн хүү 19,537 төгрөг төлөхөөр байна.
Иймд гүйцэтгээгүй үүргийн нийт дүн 141,526 төгрөгийг зээлдэгч Р.*******гаас гаргуулж, “******* ******* ББСБ” ХХК-д олгон, компанийг хохиролгүй болгож өгнө үү.” гэжээ.
2.Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр тус шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “******* ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн хариуцагч Р.******* нь нэхэмжилсэн дүн болох 141,526 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК нь хариуцагч ******* холбогдуулан “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 141,526 (нэг зуун дөчин нэгэн мянга таван зуун хорин зургаан) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
2.Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК, хариуцагч Р.******* нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
Хариуцагч Р.******* нь нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, 100,000 төгрөг авсан бөгөөд хариуцагч нь 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу үндсэн төлбөр, хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийн хамт төлөх үүрэг хүлээсэн байна.
3.Зохигчдын хооронд 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр №220505-275057 дугаартай зээлийн гэрээ байгуулсан бөгөөд нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас “гэрээний төлбөр 141,526 (нэг зуун дөчин нэгэн мянга таван зуун хорин зургаан) төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.
4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Р.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 141,526 төгрөгийг төлж, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
5.Хариуцагч Р.******* нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 141,526 төгрөгийг төлж барагдуулж, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
6.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж, нэхэмжлэгч байгууллага нь тайлбарыг ирүүлсэн байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ.
7.Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,896 төгрөгийн тал хувь болох 2,448 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 2,448 төгрөгийг, хариуцагч Р.*******гаас улсын тэмдэгтийн хураамж 2,448 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 141,526 (нэг зуун дөчин нэгэн мянга таван зуун хорин зургаан) төгрөгийг хариуцагч Р.******* нь төлж барагдуулж, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,896 төгрөгийн тал хувь болох 2,448 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 2,448 төгрөгийг, хариуцагч Р.*******гаас улсын тэмдэгтийн хураамж 2,448 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ