Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 2017/ШЦТ/138

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа, улсын яллагч Ш.Сувд-Эрдэнэ, шүүгдэгч Б., шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ган-Очир, М.Мандалбаяр нарыг  оролцуулан  тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар  ******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т  зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  шүүгдэгч  ******* овогт Баярбаатарын д холбогдох, эрүүгийн 1736000000065 дугаартай 178/2017/0139/Э/  индекстэй хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны   өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.     

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1984 оны 06 дугаар сарын 18-ны өдөр *******-******* аймгийн ******* суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, яс үндэс ард халх,  боловсрол, мэргэжилгүй хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн  хамт ******* аймгийн ******* сумын *******  багийн 18-4 тоотод  оршин суух аминдаа, гэр нэгийн хөрөнгөтэй, хашааны газартай,  сарын өрхийн орлого 500000-600000 төгрөг,  ял шийтгэл эдэлж байгаагүй гэх *******  дугаарын регистртэй ******* овогт *******ын

Холбогдсон хэргийн талаар  /Яллах дүгнэлтээр /

Шүүгдэгч Б. нь ******* аймгийн ******* сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт байрлах э хүнсний дэлгүүрт  нэвтэрч эд зүйл хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б. нь үйлдсэн гэмт хэргээ сайн дураар хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлтдээ:  “2017 оны 10 сарын 14-нд ******* аймгийн ******* сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт байрлах “э” хүнсний дэлгүүрт орж овогтой д хохирол учруулсан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т  зааснаар  зүйлчлэгдэн шалгагдаж хэрэг нь прокурорт шилжсэн. Хохирогч Д.д учруулсан хохирлоо төлж барагдуулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хангасан тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү? ” гэх хүсэлт /хх-92-р хуудас/, хохирогч овогтой гийн...  Би хохирлоо бүрэн барагдуулж авсан тул надад ямар нэгэн гомдол санал хүсэлт байхгүй ...  гэх хүсэлт / хх-ийн 89-р хуудас/ болон   2017 оны 11 дугаар сарын 10-ны өдрийн 5/21 дугаартай  “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай.  ******* аймгийн Прокурорын газрын тогтоолыг  ирүүлсэн байх тул  хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 Шүүгдэгч Б. нь гэм буруугийн асуудлаар маргаагүй тул  түүний ******* аймгийн ******* сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт байрлах “э” хүнсний дэлгүүрт  нэвтэрч 33500 төгрөгний эд хөрөнгө  хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн талаархи хэрэгт  авагдсан   яллах болон цагаатгах нотлох баримтуудыг  хялбаршуулсан журмаар  хянан хэлэлцэв.

 Үүнд:

            Хэргийн газарт үзлэг хийсэн... Уг хэрэг болсон гэх газар нь ******* аймгийн ******* сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт байрлах “э” хүнсний дэлгүүр нэртэй нэг давхар улаан тоосгон ертөнцийн зүгээр зүүн тийш харж байрласан шар өнгийн модон хаалгатай 2 цонхтой 2 цонх нь гадуураа төмөр сараалжин хаалт байв. Шар өнгийн хаалганы дунд хэсгийн мод байхгүй дотор хаалга нь онгорхой байдалтай байв. Тухайн дэлгүүрийн хаалганы ойролцоо мөр дүрс илрүүлэх чиглэлээр ажилласан боловч мөр дүрс илрээгүй. Хаалганы цөмөрсөн хэсгийг хэмжиж үзэхэд 48х26 см-ийн хаалганы хэсэг дотогшоо цөмөрч унасан байдалтай байсныг гэрэл зургаар бэхжүүлэн авав. Тухайн хаалга цоожтой байх ба хохирогч нар нь эзгүй байх тул үзлэгийг 3 кадр гэрэл зургаар бэхжүүлэн дуусгав... гэх тэмдэглэл , гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 2-4-рт/

Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-7-рт/

Эд мөрийн баримтаар хураан авсан ... Viva нэртэй 0.5 гр – ын архи мэт шингэн зүйл, супер контик гэсэн бичиглэлтэй цагаан цэнхэр өнгийн алаг нийлэг ууттай  зүйлсийг Б., Б.Алатангэрэл нараас эд мөрийн баримтаар хураан тэмдэглэл,  гэрэл зураг  /хх-ийн 10-11-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.ийн өгсөн…2017 оны 10 сарын 14-ний орой гэртээ найз болох ийн хамт архи ууж байгаад архи дуусахаар ньБ. бид 2 гэрээсээ гарч такси аваад 00 цаг өнгөрөөд архи авах санаатай “э” төв дээр ирээд хүн байхгүй болохоор нь Б. хаалгыг нь цохиж ороод нэг шил “VIVA” нэртэй архи, Боргио нэртэй 2.5 литрийн шар айраг зэргийг  барьчихсан гарч ирсэн. Тэгээд такситай яваад Буурлууд дэлгүүрийн ард талд таксинаас буугаад дээшээ эргээд явж байгаад 7-р сургуулийн ар талаас цагдаа нарт баригдаад цагдаа дээр хүргэгдэж ирсэн… гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.ын өгсөн...2017 оны 10 сарын 15-ны шөнийн  01 цагийн орчимд эмнэлэг дээрээс эхнэрээ аваад “э” дэлгүүрийн үүдээр өнгөрөхөд хаалга нь хагарсан байдалтай дотор талын хаалга нь онгорхой байхаар нь бууж үзээд хүн байхгүй байна гэдгийг мэдээд цагдаагийн газрын үүдэн дээр зогсож байсан цагдаа нарт мэдэгдэж иргэний үүргээ биелүүлсэн… гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.ийн өгсөн…Б., Б.  хоёр 2017 оны 01 сарын 25-ны өдөр шөнийн 03 цаг 40 минутын үед Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт байрлах 7 дугаар сургуулийн урд талын гудманд VIVA нэртэй тал шил архи барьсан согтуу явж байхад нь цагдаагийн газар дээр авчирж дэслэгч Б.Учралд хүлээлгэн өгсөн… гэх мэдүүлэг /хх-ийн 27-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Я.ын өгсөн…2017 оны 01 сарын 14-нөөс 2017 оны 01 сарын 15-нд шилжих шөнө би Прокурор дээр жижүүрийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд шөнийн 00 цагийн үед би байгууллагынхаа гал түлэх гээд гарахад “э” дэлгүүрийн гадна зүгээр байсан. Би галаа түлчихээд буцаад 20-30 минутын дараа гараад харахад цагдаагийн машин байсан. Би гайхаад хартал урдаас нэг цагдаа ирээд “э” дэлгүүрлүү хулгай орсон байна. Та үзэж харсан уу? гэж асуухаар нь би байгуулллагын гадна талыг эргэж тойроход юм анзаарагдаагүй гээд тэр цагдаатай хамт очоод дэлгүүрийн үүдэн хэсгийг харчихаад буцаад ажил руугаа орсон гэх мэдүүлэг../хх-ийн 29-30-рт/

            Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Анхбатын өгсөн…2017  оны 10 сарын 14 нөөс 15-нд шилжих шөнийн 00 цагийн үед намайг таксинд явж байхад 10 дугаар цэцэрлэгийн дээд талын 4 замын уулзвар дээр 2 залуу гараа өргөөд зогсож байхаар нь аваад явж байтал архи зардаг дэлгүүр байна уу? гээд надаас асуухаар нь би 6 дугаар сургуулийн ар талд байрлах дэлгүүр архи зардаг юм шиг байна лээ гээд тэр дэлгүүр дээр очоод зогстол нөгөө 2 залуу буугаад хаалгыг цохьсон. Онгойлгохгүй болохоор нь тэр 2 залуу машинд суугаад “э” дэлгүүр дээр ирсэн. Тэгээд намайг Засаг даргын тамгын газар руу явдаг зогсоол руу эргүүлээд зогсоосон. Тэгээд тэр 2 залуу буугаад “э” дэлгүүр лүү явсан. Тэгээд  нэг их удалгүй эрүүн дээрээ сахалтай ах ганцаараа ирээд онгойлгойхгүй юм байна явъя гээд хэлэхээр нь би машинаа асаагаад зам руу гарсан чинь надтай хамт явсан залуу урагшаа явчих шиг боллоо.  Араас нь явъя гээд явж байгаад хуучин Эрдэм сургуулийн зогсоол дээр ирээд зогстол нөгөө залуу яваагүй юм шиг байна гээд машинд суусан ах би буугаад хараадъя гээд “э” дэлгүүр лүү явж очоод буцаад хүрээд ирсэн. Нөгөө залуу дэлгүүр лүү орсон байна гэж хэлээд намайг хүлээгээд байж бай одоо хүрээд ирэх байх гэхээр нь би зогсоод байж байтал нөгөө алга болсон залуу дэлгүүрийн хаалганы заагаар урдаас нь гараад ирсэн. Тэр 2 залуу машинд ирж суугаад эрүүн доороо сахалтай залуу чи яаж байгаа юм бэ? дэлгүүр рүү яах гэж орж хулгай хийж байгаа юм бэ? гээд загнасан чинь нөгөө залуу би согтуу болохоороо орсон юм гэж хэлсэн. Тэр 2 залуу Буурлууд дэлгүүрийн ар талын гудманд очиж буугаад явсан. Би буцаж эргэж ирээд цагдаагийн байгууллагад ирж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 31-рт/

Эд зүйл үнэлсэн тухай тайлангаар ... Viva нэртэй 0,5 грамын архи 12000 төгрөг, чихэр 1 кг -13000 төгрөг, боргио 2.5 летрийн пиво -6500 төгрөг, контик -2 ширхэг -2000 төгрөг нийт 33500 төгрөг ... гэх   баримт/ хх-ийн 34-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.гийн өгсөн… ******* аймгийн ******* сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт байрлах “э” хүнсний дэлгүүрийн хаалгыг эвдэж 2017 оны 01 сарны 14-нөөс 01 сарын 15-нд шилжих шөнө хулгай орж  VIVA нэртэй  0.5 граммын архи 1 ширхэг нэг бүрийн үнэ 12000 төгрөг 1 кг-ын ууттай чихэр 1 ширхэг 13000 төгрөг, 2.5 литрийн пиво 1 ширхэг 7000 төгрөг контик 2 ширхэг нэг бүрийн үнэ 1000 төгрөг зэрэг эд зүйл хулгайлагдсан байна. Өөр эд зүйл алга болоогүй хохирлоо төлүүлж авмаар байна… гэх мэдүүлэг /40-41-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.ийн яллагдагчаар өгсөн…2017 оны 10 арын 14-нөөс 15-нд шилжих шөнө ******* аймгийн ******* сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт байрлах “э” хүнсний дэлгүүрээс архи авах гээд Б.ийн хамт такси барьж очоод дэлгүүрийг нь 5 минут орчим цохьсон боловч онгойлгохгүй байсан тул  би хаалганы цоорхойгоор дотогшоо ороод зүүн гар талын лангуунаас нэг шил  “VIVA” нэртэй 0.5 граммын архи 1 ширхэг 2.5 литрийн пиво 1 ширхэг 2 ширхэг контик авсан. Өөр эд зүйл аваагүй. Би Б.ид хаалганы цоорхойгоор нэг шил хулгайлж авсан архиа өгөөд араас нь би цоорхойгоор гараад бид 2 таксинд суугаад “Буурлууд” дэлгүүрийн хойд талд таксинаас буусан. Тэгээд бид 2 гудманд хулгайлж авсан 1 пивоо уучихаад нэг нэг татаад нөгөө архиа аваад дээшээ 7-р сургуулийн ар талаар явж байгаад цагдаа нарт баригдаад цагдаа дээр хүргэгдэж ирсэн… гэх мэдүүлэг /хх-ийн 46-49,51-52-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.ийн яллагдагчаар дахин өгсөн...  Намайг дэлгүүрлүү орох үед Б. нь таксин дотор сууж байсан. Бид хоёр хулгай хийх талаар ярилцсан зүйл байхгүй. Таксиний жолооч Засаг даргын тамгын газар луу явдаг зам дээр ө төвийн дэлгүүрийн ар талд зогсож байсан. Намайг хулгай хийгээд гараад ирэхэд таксиний жолооч Эрдэм сургуулийн зогсоол дээр  зогсож байсан. Б. таксин дотор сууж байсан. Архи л уух гэж  хулгай хийсэн... гэх мэдүүлэг / хэргийн 48-49 дүгээр хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.ийн яллагдагчаар өгсөн... Би 2017 онб 10 сарын 14-15 нд шилжих шөнө архи авах гээд ******* аймгийн ******* сумын Цамбагарав багт үйл ажиллагаа явуулдаг ө дэлгүүрээс архи авах гээд Б.ийн хамт очтол дэлгүүр нь онгойхгүй байсан. Тэгэхээр нь би таксинд суугаад манай найз урагшаа явчих шиг боллоо  гээд Эрдэм сургуулийн урд тал дээр такси зогсоогоод байж байтал Б. ирэхгүй болохоор хайгаад очсон боловч байхгүй байсан. Тэгээд  дэлгүүр лүү орсон юм байна гэж бодоод буцаад машинд ирээд суусан боловч ирэхгүй болохоор нь буцаад явж байтал өмнөөс гараад ирсэн. Би юу хийчихвээ гээд загнасан. Тэгтэл надад 0.5 - ын архи надад өгсөн. Тэгээд бид хоёр нөгөө таксинд суугаад Буурлууд дэлгүүрийн хойд талд очиж буусан. Тэнд буугаад пиво уугаад архинаас нэг нэг татаад архиа аваад 7 дугаар сургуулийн урд талаар явж байтал цагдаа нарт баригдсан. ө дэлгүүрийн хаалга ямар байсныг анзаараагүй. хаалга цохиод үлдсэн би машинд очиж суусан. Б.ийг хулгай хийсэн  талаар мэдэхгүй. Б. нь  манай төрсөн эгчийн хүүхэд. Таксиний жолоочид Буурлууд хойлдонгийн гудамжинд бууна гээд дээшээ явсан. Би Б.тэй хамаатан болохоор цагдаад хэлээгүй... гэх мэдүүлэг / хэргийн 51-52 дугаар хуудас/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар.. *******  овогт Баярбаатарын нь урьд ял шийтгэл үгүй ...  гэх баримт/ хх-ийн 62-рт/

  Хохирогч гийн гийн ... Би хохирлоо төлүүлж авсан тул надад ямар нэгэн санал гомдол байхгүй. Шүүх хуралд суухгүй...  гэх хүсэлт / хэргийн 89 дүгээр хуудас/

Эд мөрийн баримтаар Viva нэртэй .- грамын задалсан тал шил архи  1 ширхэг, супер контик 2 ширхэгийг эд мөрийн баримтаар тооцох тогтоол ...  / хэргийн 90 дүгээр хуудас/

Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай ... яллагдагч Б.ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжгүй, үндэслэл тогтоогдохгүй байх тул Б.ид холбогдох бусдын орон байранд нэвтэрсэн гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгов... гэх тогтоол / хэргийн 94 дүгээр хуудас/ зэрэг  болно.

Хэрэгт авагдсан  болон хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Б.ийг ******* аймгийн ******* сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт байрлах “э” хүнсний дэлгүүрт нууцаар, хууль бусаар нэвтэрч 33500 төгрөгний  эд хөрөнгийн хулгайлсан нь  хэрэгт авагдсан хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, эд мөрийн баримтаар тооцох тогтоол, тус дэлгүүрээс хулгайлагдсан эд мөрийн баримтыг Б., Б. нараас хураан авсан тэмдэглэл, тогтоол, яллагдагч Б.ийн ... ө дэлгүүр дээр ирээд хаалгыг цохиод хүн гарч иэрэхгүй болохоор нь дотор нь унтаж байж магадгүй гээд үүдэн дээр нь байсан чулуугаар хаалгыг нь цохиж  ороод Viva нэртэй архи, боргио нэртэй пиво, зэргийг аваад гадна хүлээж байсан Б.ийн хамт гэрлүүгээ явж байгаад 7 дугаар сургуулийн тэндээс цагдаад бригдсан... гэх мэдүүлэг, гэрч С., Э.Пүрэвсүрэн нарын өгсөн...   Б., Б. нарыг 2017 оны 10 сарын 15- ны шөнийн 03 40 минутын үед Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт байрлах 7 дугаар сургуулийн урд гудмаас Viva нэртэй тал шил архи барьсан согтуу явж байхад нь барьж авсан. ө дэлгүүрийн хаалгыг гараараа цохиж байтал цөмрөөд орсон тэр цоорхойгоор нь дотогш ороод эгч байхгүй болохоор нь архи, пиво чихэр контик зэргийг авсан. Пивоо уусан, чихрийг идсэн гээд архи контик зэргийг барьсан явж байхаар нь цагдаагийн газар авчирж өгсөн... гэх мэдүүлэг, гэрч Э.Анхбатын өгсөн... 2017  оны 10 сарын 14 нөөс 15-нд шилжих шөнийн 00 цагийн үед намайг таксинд явж байхад 10 дугаар цэцэрлэгийн дээд талын 4 замын уулзвар дээр 2 залуу гараа өргөөд зогсож байхаар нь аваад явж байтал архи зардаг дэлгүүр байна уу? гээд надаас асуухаар нь би 6 дугаар сургуулийн ар талд байрлах дэлгүүр архи зардаг юм шиг байна лээ гээд тэр дэлгүүр дээр очоод зогстол нөгөө 2 залуу буугаад хаалгыг цохьсон. Онгойлгохгүй болохоор нь тэр 2 залуу машинд суугаад “э” дэлгүүр дээр ирсэн. Тэгээд намайг Засаг даргын тамгын газар руу явдаг зогсоол руу эргүүлээд зогсоосон. Тэгээд тэр 2 залуу буугаад “э” дэлгүүр лүү явсан. Тэгээд  нэг их удалгүй эрүүн дээрээ сахалтай ах ганцаараа ирээд онгойлгойхгүй юм байна явъя гээд хэлэхээр нь би машинаа асаагаад зам руу гарсан чинь надтай хамт явсан залуу урагшаа явчих шиг боллоо.  Араас нь явъя гээд явж байгаад хуучин Эрдэм сургуулийн зогсоол дээр ирээд зогстол нөгөө залуу яваагүй юм шиг байна гээд машинд суусан ах би буугаад хараадъя гээд “э” дэлгүүр лүү явж очоод буцаад хүрээд ирсэн. Нөгөө залуу дэлгүүр лүү орсон байна гэж хэлээд намайг хүлээгээд байж бай одоо хүрээд ирэх байх гэхээр нь би зогсоод байж байтал нөгөө алга болсон залуу дэлгүүрийн хаалганы заагаар урдаас нь гараад ирсэн. Тэр 2 залуу машинд ирж суугаад эрүүн доороо сахалтай залуу чи яаж байгаа юм бэ? дэлгүүр рүү яах гэж орж хулгай хийж байгаа юм бэ? гээд загнасан чинь нөгөө залуу би согтуу болохоороо орсон юм гэж хэлсэн. Тэр 2 залуу Буурлууд дэлгүүрийн ар талын гудманд очиж буугаад явсан. Би буцаж эргэж ирээд цагдаагийн байгууллагад ирж хэлсэн... гэх мэдүүлэг , Б.ийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн... Би 2017 онб 10 сарын 14-15 нд шилжих шөнө архи авах гээд ******* аймгийн ******* сумын Цамбагарав багт үйл ажиллагаа явуулдаг ө дэлгүүрээс архи авах гээд Б.ийн хамт очтол дэлгүүр нь онгойхгүй байсан. Тэгэхээр нь би таксинд суугаад манай найз урагшаа явчих шиг боллоо  гээд Эрдэм сургуулийн урд тал дээр такси зогсоогоод байж байтал Б. ирэхгүй болохоор хайгаад очсон боловч байхгүй байсан. Тэгээд  дэлгүүр лүү орсон юм байна гэж бодоод буцаад машинд ирээд суусан боловч ирэхгүй болохоор нь буцаад явж байтал өмнөөс гараад ирсэн. Би юу хийчихвээ гээд загнасан. Тэгтэл надад 0.5 - ын архи надад өгсөн. Тэгээд бид хоёр нөгөө таксинд суугаад Буурлууд дэлгүүрийн хойд талд очиж буусан. Тэнд буугаад пиво уугаад архинаас нэг нэг татаад архиа аваад 7 дугаар сургуулийн урд талаар явж байтал цагдаа нарт баригдсан. ө дэлгүүрийн хаалга ямар байсныг анзаараагүй. хаалга цохиод үлдсэн би машинд очиж суусан. Б.ийг хулгай хийсэн  талаар мэдэхгүй. Б. нь  манай төрсөн эгчийн хүүхэд. Таксиний жолоочид Буурлууд хойлдонгийн гудамжинд бууна гээд дээшээ явсан. Би Б.тэй хамаатан болохоор цагдаад хэлээгүй... гэх мэдүүлэг, хохирогч Д.гийн өгсөн…******* аймгийн ******* сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт байрлах ”э” хүнсний дэлгүүрийн хаалгыг эвдэж 2017 оны 01 сарны 14-нөөс 01 сарын 15-нд шилжих шөнө хулгай орж “VIVA” нэртэй 0.5 граммын архи 1 ширхэг нэг бүрийн үнэ 120000 төгрөг 1 кг-ын ууттай чихэр 1 ширхэг 13000 төгрөг, 2.5 литрийн пиво 1 ширхэг 7000 төгрөг контик 2 ширхэг нэг бүрийн үнэ 1000 төгрөг зэрэг эд зүйл хулгайлагдсан байна. Өөр эд зүйл алга болоогүй хохиррлоо төлүүлж авмаар байна…гэх мэдүүлэг /40-41-рт/ баримтуудаар нотлогдож байна... гэх мэдүүлэг, эд зүйлийг үнэлсэн тайлангаар  тус тус  нотлогдсон гэж шүүх үзлээ.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн хулгайлах гэмт хэргийн тайлбарт”  Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэн тооцохгүй.  Энэ зүйлийн 2, 3 дах хэсэгт энэ тайлбар хамаарахгүй” гэснээс үзэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг нь хохирлын хэмжээ шаардахгүй бөгөөд хэлбэрийн бүрэлдэхүүнтэй  байхыг хуульчилсан байна.

             Орон байранд нэвтэрч  хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэдгийг цонх, хаалга түгжээг зэргийг  эвдэж орохыг ойлгох ба шүүгдэгч Б. 2017 оны 10 сарын 14-15- нд шилжих шөнө ө дэлгүүрийн хаалгыг эвдэж орсон нь хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зураг, мөрдөн шалгах ажиллагаанд  шүүгдэгч Б.ийн өгсөн... хаалга нь онгойхгүй болохоор дэргэд нь байсан чулуугаар цохиж онгойлгоод орсон., гэрч Б.ийн өгсөн... Б. хаалгыг эвдэж дэлгүүр осон байсан. Би хамаатан тул энэ талаар цагдаагийн байггуллагад мэдэгдээгүй ... гэх мэдүүлэгээр тогтоогдож байгаа болно.

            Бусдын эд хөрөнгийг  үйл ажиллагаа явуулах  зориулалттай орон байранд  нэвтэрч хууль бусаар нууцаар авсан бол  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д заасан  гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бий болгосон гэж үзнэ. 

Шүүгдэгч Б.ийн  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр,  нууцаар хууль бусаар  үйл ажиллагаа явуулах зориулалттай орон  байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэнд  ******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч  Б.ийг  бусдын эд хөрөнгийг  хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар үйл ажиллагаа явуулах зориулалттай орон  байранд нэвтэрч авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.  нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэргийн 62 дугаар хуудас дахь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” болон гэрч Б.Алтантуяагийн өгсөн... Манай ах Б.  өмнө нь гэмт хэрэг зөрчилд шалгагдаж байгаагүй. Зунд нь барилга дээр ажилладаг... гэх мэдүүлэг, А.Баярбаатарын өгсөн... Б. нь эцэг, эх болон дүүгийн хамт амьдардаг. Өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй... гэх мэдүүлэг, хэргийн 76 дугаар  хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” –аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б. нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлсөн нь хэргийн 89 дүгээр хуудас дахь хохирогч Д.гийн гаргасан... Хохирлоо бүрэн барагдуудлж авсан, надад ямар нэгэн санал гомдол байхгүй, шүүх хуралд суухгүй... гэх хүсэлтээр тогтоогдож байх тул шүүгдэгч нь бусдад учруулсан хохирлыг төлсөн гэж үзэв.

Шүүгдэгч Б. нь гэм буруугийн хувьд маргахгүй байгаа ба шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь  хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч зүйлчлэлийн асуудлаар маргаагүй болно.

Шүүгдэгч Б. болон түүний өмгөөлөгч нь  хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан ба прокурорын сонгосон 2 жилийн хорих  ялыг Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэн оногдуулах хүсэлт гаргасныг  шүүх  ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзэв.

Шүүгдэгч Б. нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч  байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.д  1 жилийн хорих ял оногдуулж, түүнд оногдуулсан  хорих ялыг эрүүгийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Эрүүгийн 1736000000065 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй Viva нэртэй нэг шил архи, 2 ширхэг контик зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, , шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид учирсан хохирол төлөгдсөн зэргийг тус тус дурдав.

Хуульд тохиолдлын шинжтэй нөхцөл байдал гэдгийг сүбъект  урьдчилан мэдэх, тооцоолох боломжгүй гэнэт үүссэн гадны объектив хүчин зүйлийн нөлөөнд автаж гэмт хэрэг үйлдсэн байхыг ойлгоно гэж заасан атал шүүгдэгч Б. нь  согтуугаар санаатайгаар бусдын  байнга үйл ажиллагаа явуулдаг дэлгүүрийн  хаалгыг чулуугаар цохиж хагалж,нэвтрэн орж  хулгайлах гэмт хэрэг үйлдснийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн нь гэж үзэх боломжгүй юм.  

Иймд шүүгдэгч Б.ийн  үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч  бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд  хэрэгт авагдсан цагаатгах болон яллах талын баримтаар хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн нарын шүүгдэгч Б.ийг тохиолдлын шинжтэй  нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэх дүгнэлт нь үндэслэлгүй  гэж шүүх үзсэн болно.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4,5 дахь хэсэг, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг  36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт Баярбаатарын ийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч ******* овогт Баярбаатарын ийг 1 / нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.6 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт Баярбаатарын д  оногдуулсан 1 жилийн  хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн 1736000000065 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн“VIVA” нэртэй 0.5 граммын архи 1 ширхэг,  контик 2 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн  эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

6.Шүүгдэгч ******* овогт Баярбаатарын нь  цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид учирсан  хохирол төлөгдсөн болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Б.д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч ,  хохирогч  гомдлоо,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ ******* аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

                                                                                          

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                     Т.ЦЭЦЭГМАА