| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Золзаяа |
| Хэргийн индекс | 183/2024/01923/И |
| Дугаар | 101/ШШ2024/03897 |
| Огноо | 2024-08-13 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 101/ШШ2024/03897
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Зозаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: У******* хот, С******* дүүрэг, ******* дүгээр хороо, М******* ******* *******, ************** давхар, тоот хаягт байрлах В******* ******* ХХК /Регистрийн дугаар:66*******7656/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хариуцагч: У******* хот, Б дүүрэг, *******5 дугаар хороо, *******3 дугаар хороолол, байр тоот хаягт оршин суух М Овогт Б Ж /Регистрийн дугаар:ИЦ8803*******8*******8/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт *******5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М
хариуцагч Б.Ж
шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Элбэгзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай В******* ******* ХХК /РД:66*******7565/ нь 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Б.Ж *******5,000,000 төгрөг зээлсэн ба энэхүү мөнгийг Б.Жийн хэлснээр эхнэр Б.Уийн Хаан банк ХК-ийн данс руу шилжүүлсэн.Хариуцагч тус мөнгийг 3 сарын дараа буцаан өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл буцаан төлөөгүй ба Иргэний хуулийн 28******* дүгээр зүйлийн 28*******.*******-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар мөнгийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй.Иймд 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт *******5,000,000.00 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч, тус шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие В******* ******* ХХК-тай хамтран Хөдөлгөөнт хэрэгслийн хөгжлийг дэмжигч хүч төв ТББ-ийн үйл ажиллагааны хүрээнд 2023 оны 06 дугаар сард Повер экспо фестиваль наадмыг зохион байгуулсан. Нэхэмжлэгч В******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Б нь Хөдөлгөөнт хэрэгслийн хөгжлийг дэмжигч хүч төв ТББ-ийн гүйцэтгэх захирал бөгөөд, миний бие ТУЗ-ийн дарга, манай эхнэр Б. У уг ТББ-ийн гишүүн юм. Бидний хооронд Повер экспо фестиваль тэмцээнийг зохион байгуулсантай холбоотой өр, алдагдал, асуудал, маргаан байгаа бөгөөд энэ нэхэмжлээд байгаа мөнгө нь тус арга хэмжээнд зарцуулагдсан төлбөр юм. Нэхэмжлэгч В******* ******* ХХК нь уг тэмцээнийг зохион байгуулахтай холбоотой өр, алдагдлын асуудлыг шийдвэрлэхээс нааш хэн хэндээ мөнгө төгрөг өгөх асуудал байхгүй болно. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Талуудын шүүхэд өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтууд
Нэхэмжлэгчийн өгсөн нотлох баримт нь:
*******. Улсын тэмдэгтийн хураамжид 232,950.00 төгрөг төлсөн баримт,
2. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар / нотариат гэрчилсэн/
3. Итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мд олгосон итгэмжлэл
4. Хаан банк ХК дахь 5*********************58*******798 тоот дансны зарлагын баримт,
Хариуцагч нарын өгсөн баримт,
*******. Хариу тайлбар,
2. Иргэний үнэмлэхийн лавлагаа
3. Хариуцагчийн оршин суугаа хаягийн лавлагаа
Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон хэлэлцүүлсэн бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
*******. Нэхэмжлэгч В******* ******* ХХК-иас хариуцагч Б.Жид холбогдуулан 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт *******5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хариуцагчаас хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсжээ. Шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч В******* ******* ХХК нь хариуцагч Б.Жид холбогдуулан 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр олгосон зээлийн гэрээний үүрэгт *******5,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргажээ.
3. Хариуцагч Б.Ж 2023 оны 06 дугаар сард зохион байгуулагдсан авто повер экспо наадмыг нэхэмжлэгч В******* ******* ХХК-тай хамтран зохион байгуулсан, уг арга хэмжээний ашиг, зардал тооцоог өдий хүртэл гаргаж өгөөгүй ба аудитын тайланг огт хийлгээгүй тул уг асуудлыг шийдвэрлэсэн нөхцөлд нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх тухай татгалзал, түүний үндэслэлээ тайлбарласан. /х.х-ийн *******5/
Энэ хэрэгт шүүхээс 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүрэг, нөлөөллийн мэдүүлгийн талаар тайлбарлаж, танилцуулсан.
4. Иргэний хуулийн 28******* дүгээр зүйлийн 28*******.*******-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заасан.
Тайлбарлавал, энэ хуулийн *******96 дугаар зүйлийн *******96.*******.*******-д эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно гэж заасны дагуу тус хуулийн 28******* дүгээр зүйлийн 28*******.*******-д зааснаар зээлдэгчийн хувьд зээлийг буцаан төлөх болон зээлдүүлэгч зээлийг шаардах эрх, үүрэг үүсэх гол үндэслэл нь гэрээгээр тохиролцсон мөнгө болон бусад төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлсэн байх ёстой.
Нэхэмжлэгч В******* ******* ХХК нь гэрээний зүйл *******5,000,000 төгрөгийг хариуцагчийн эхнэр Б.Уийн Хаан Банк ХК-ийн 5*******668336422 дансанд шилжүүлсэн тул зээлийн гэрээгээр буцаан шаардах эрх үүссэн тухай нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй ба хариуцагч хөрөнгө шилжүүлэн авсан, буцаан төлөх үйл баримттай холбоотой маргаагүй, мөн уг *******5,000,000 төгрөгийг Повер экспо фестиваль тэмцээнийг зохион байгуулахад зарцуулсан тухай хариу тайлбарт дурдсан боловч, шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн эмчилгээний зардалд зарцуулсан тухай мэдүүлсэн.
/х.х-ийн 6/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх гэж, мөн *******07 дугаар зүйлийн *******07.3-д Хариуцагч, хариуцагчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана гэж тус тус заажээ.
Үүнээс үзвэл тухайн хэрэг маргааны талууд нотлох үүргийн хуваарилалтын хувьд өөрт ашигтай тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчид *******5,000,000 төгрөгийг буцаан төлөх ёсгүй буюу Хөдөлгөөнт хэрэгслийн хөгжлийг дэмжигч хүч төв ТББ болон нэхэмжлэгч В******* ******* ХХК-ийн хооронд үүссэн өр, төлбөр тооцоог нэхэмжлэлийн шаардлагад харилцан тооцуулах тухай шаардлага, татгалзалтай холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй, тайлбараа баримтаар нотлохгүй байна.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 38.2-т Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба цахим баримт, эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно гэж заажээ.
Иймд хариуцагч Б.Ж нь нэхэмжлэгч В******* энтертаймент ХХК-иас *******5,000,000 төгрөгийг хүлээн авсан талаар маргаагүй тул дээр дурдсан хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж зааснаар хариуцагчийг *******5,000,000 төгрөгийг хүлээн авсан гэж үзэж талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.*******.*******, 28******* дүгээр зүйлийн 28*******.*******-д зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдаж, гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэв.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.*******-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232,950.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Жоос 232,950.00 төгрөг гаргуулж нэхэмжлэгч В******* ******* ХХК-д олгох нь зүйтэй.
Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагч Б.Жоос *******5,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч В******* ******* ХХК-д олгох нь зүйтэй байна..
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.*******, **************5.2.*******, **************6, **************8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
*******. Иргэний хуулийн 28******* дүгээр зүйлийн 28*******.*******-д заасныг үндэслэн хариуцагч Б.Жоос *******5,000,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч В******* ******* ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.*******, 60 дугаар зүйлийн 60.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235,950.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Жоос 235,950.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******20 дугаар зүйлийн *******20.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар *******4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.4, **************9.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЗОЛЗАЯА