| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2024//00167/И |
| Дугаар | 157/ШШ2024/00170 |
| Огноо | 2024-09-12 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 157/ШШ2024/00170
2024 09 12 157/ШШ2024/00170
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би, нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч ******* холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт нийт 843,201 (найман зуун дөчин гурван мянга хоёр зуун нэг) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “О.******* нь “******* ББСБ”-тай 2019 оны 06 сарын 28-ны өдөр 140000392109 дугаартай Зээл, зээлийн эрх нээх гэрээг байгуулсан ба зээлдэгч нь дээрхи гэрээний үндсэн дээр өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны 95008002 дугаарыг ашиглан Мобикомын вэб сайтнаас зээл авч, төлж байсан болно. О.******* нь уг гэрээний үндсэн дээр 2022 оны 06 сарын 17-ны өдөр 500,000 төгрөгийг сарын 2,4%-ийн хүүтэйгээр авч, 2022 оны 07 сарын 17-ны өдөр төлж барагдуулахаар байсан боловч төлөөгүй. Өнгөрсөн хугацаанд О.*******аас зээлийн гэрээний үүргийг шаардаж мсж илгээх, холбоо тогтоохыг оролдсон ч өөртэй нь холбогдох боломжгүй байсаар өнөөдрийг хүрсэн ба одоог хүртэл огт төлөлт хийгээгүй байна. О.*******ын зээлийн гэрээний үүрэг 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар үндсэн зээл 500,000 төгрөг, зээлийн хүү 288,461 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 54,740 төгрөг, нийт 843,201 төгрөг төлөх зөрчилтэй байгаа болно.
“******* ББСБ” нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Монгол улсын иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон, шаардах эрхтэй байх тул О.*******аас зээлийн гэрээний үүрэгт нийт 843,201 /найман зуун дөчин гурван мянга хоёр зуун нэг/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна
Зээлийн төлбөрийг ******* ББСБ-ын Хаан банк дахь 5077152233 тоот дансанд төлж болно” гэжээ.
2.Хариуцагч ******* овогт ******* ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “******* овогт ******* миний бие нь ******* ББСБ-аас зээл авсан нь үнэн. Энэ зээлээ 2024 оны 10 сарын 10-нд 400000 төгрөгийг төлж, 2024 оны 11 сарын 10-нд 430201 төгрөгийг төлж барагдуулна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь хариуцагч ******* холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт нийт 843,201 (найман зуун дөчин гурван мянга хоёр зуун нэг) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
2. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.
Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК, хариуцагч О.******* нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна.
Хариуцагч О.******* нь нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-тай 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр №140000392109 дугаартай зээлийн эрх нээх гэрээг байгуулсан.
Дээрх зээлийн эрх нээх гэрээний үндсэн дээр хариуцагч нь нэхэмжлэгч байгууллагаас 500,000 төгрөгийг сарын 2.4 хувийн хүүтэйгээр зээлж авсан бөгөөд 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл үндсэн зээлийн төлбөр, зээлийн хүүгийн төлбөрийн хамт төлөх үүрэг хүлээсэн байна.
3.Зохигчдын хооронд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас “Зээлийн гэрээний үүрэгт нийт 843,201 (найман зуун дөчин гурван мянга хоёр зуун нэг) төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.
4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 843,201 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
5.Хариуцагч О.******* нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 843,201 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
6.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24,787 төгрөгийн тал хувь болох 12,393 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 12,393 төгрөг 50 мөнгийг, хариуцагч О.*******аас улсын тэмдэгтийн хураамж 12,393 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 843,201 (найман зуун дөчин гурван мянга хоёр зуун нэг) төгрөгийг хариуцагч О.******* нь төлөхийг зөвшөөрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24,784 төгрөгийн тал хувь болох 12,393 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 12,393 төгрөг 50 мөнгийг, хариуцагч О.*******аас улсын тэмдэгтийн хураамж 12,393 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч О.******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ