Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 2022/ДШМ/21

 

*******, *******, *******, 
*******, ******* нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай


Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Ш.Төмөрбаатар, М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:   
Прокурор Л.Галав,
Шүүгдэгч *******, *******, 
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Г.Лхам, 
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ж.Чимэддулам, 
Хохирогч Д.Эрдэнэбулган, Г.Эрдэнэбат нарын өмгөөлөгч Т.Дашцэрэн
Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат нарыг оролцуулан,        
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мөнхбат даргалж, хийсэн шүүх хуралдааны 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 2022/ШЦТ/70 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам, хохирогчийн өмгөөлөгч Т.Дашцэрэн нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч *******, *******, *******, *******, ******* нарт холбогдох 2122000580080 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Төмөрбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв. 
Шүүгдэгч: ******* овогт *******ийн *******, 2000 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-6 эцэг, эх, эмээ, дүү нарын хамт амьдардаг, Дундговь аймгийн Сайнцагаан сум ******* тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 38 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсгүүдэд зааснаар 4 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж байсан //
Шүүгдэгч: овогт гийн , 2001 оны 08 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, дүүгийн хамт амьдардаг, Дундговь аймгийн Сайнцагаан сум , байранд оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 61 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж уг ялыг тэнсэн харгалзаж байсан, 
мөн Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 38 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсгүүдэд зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж байсан /РД:/ 
Шүүгдэгч: овогт ын , 2002 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5 эцэг, эх, ах, дүү нарын хамт амьдардаг, Дундговь аймгийн Сайнцагаан сум Боржигоны 10-5 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 61 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж уг ялыг тэнсэн харгалзаж байсан, 
мөн Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 11 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж байсан,
мөн Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 38 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсгүүдэд зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж байсан /РД:/
Шүүгдэгч: овогт гийн , 1993 оны 06 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, ойжуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, Дундговь аймгийн Сайнцагаан сум , тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 10 хоногийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заанаар 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ял шийтгүүлж байсан /РД:/
Шүүгдэгч: овогт ын , 1998 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хүнд машин механизмын засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4 эх, өвөө, дүү нарын хамт амьдардаг, Дундговь аймгийн Сайнцагаан сум тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж байсан /РД:/
Шүүгдэгч ******* нь Дундговь аймгийн Өлзийт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Ногоон хөвийн худаг” гэх газраас 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хохирогч Б.Жавхлангийн эзэмшлийн цахилгаан үүсгэвэр гаргагч моторыг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч учрах саадыг арилгах зорилгоор 17-93 БРА улсын дугаартай машин механизм ашиглаж хулгайлсан,
Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 0 100 дугаар байрны 15 тоотод иргэн Д.Эрдэнэбулганы орон байрны вакум цонхыг түлхэн орж мөнгөн хазаар, мөнгөн бөгжтэй суман ташуур, 4 ширхэг их гарын үндсэн хул, 5 ширхэг жижиг мөнгөн аяга, дунд гарын ногоон хаш аяга, дунд гарын үндсэн тагш, 5 ширхэг их гарын мөнгөн аяга, 14 ширхэг дунд гарын мөнгөн аяга, 2 ширхэг хаш хөөрөг, Сэврэй хийцийн дунд гарын мөнгөн аяга, 2 ширхэг дарс, их гарын шар мана хөөрөг, сувдан даруулга 2 ширхэг, мөнгөн бугуйвч, эрэгтэй мөнгөн гинж, алтан ээмэг хосоороо, монетон ээмэг, гинж, кулон, бөгж хосоороо, монетон бөгж 1 ширхэг зэрэг нийт 69590000 төгрөгийн эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан, 
Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн Дундговь аймгийн Сайнцагаан сумын 09 дүгээр баг Мандалын 16-21 тоот хашаанаас 2021 оны 03 дугаар сарын 28-аас 29-нд шилжих шөнө иргэн Э.Хүдэрбаатарын эзэмшлийн 59- 98 ДУЗ улсын дугаартай “Даюун” маркийн мотоциклыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч бусдад 500000 төгрөгийн хохирол учруулсан, 
Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн Дундговь аймгийн Хулд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Нүхэн Хонд” гэх газарт хохирогч Н.Төртогтохын эд зүйлсээ хадгалдаг ёмкостны цоожийг 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр арматурын төмрөөр хөшин эвдэлж тусгайлан хамгаалсан агуулахад хууль бусаар нэвтэрч эмээлийн мөнгөн эдлэлүүдийг хулгайлж түүнд 990156 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч *******, *******, ******* нар нь бүлэглэн Дундговь аймгийн Сайнцагаан сумын 4 дүгээр багийн нутгаас 2021 оны 10 дугаар сард иргэн М.Оюунцэцэгийн 5 тооны хонийг нууцаар, хууль бусаар хулгайлан авсны улмаас бусдад 800000 төгрөгийн хохирол учруулсан, 
Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн Дундговь аймгийн Сайнцагаан сумын 1 дүгээр баг Моддын тойром гэх газраас 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр иргэн Х.Ганбаатарын өмчлөлийн 1 тооны гүүг нууцаар, хууль бусаар хулгайлан авсны улмаас бусдад 900000 төгрөгийн хохирол учруулсан, 
Шүүгдэгч ******* нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Номгон гэх газраас 2021 оны 09 дүгээр сарын 24-өөс 25-нд шилжих шөнө иргэн Д.Жаргалсайханы эзэмшлийн 17 тооны адуу хулгайлж түүнд 16 сая төгрөгийн хохирол учруулсан, 
Шүүгдэгч *******, *******, ******* нар нь бүлэглэн Дундговь аймгийн Гурвансайхан сум 2 дугаар баг “Ганц толгой” гэх газар нутаглах иргэн Г.Цэрэнлхамын гэрт 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хууль бусаар, нууцаар нэвтрэн орж мөнгөн аяга 20 ширхэг, алтан гинж, ээмэг, бөгж, хуучны хаш хөөрөг, мөнгөн бүс, мөнгөн хормойн боолт, гар утаснууд зэрэг эд зүйлс хулгайлсан, 
Шүүгдэгч ******* нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9 дүгээр баг Мандалын 6-26 тоот хашаанд байх иргэн Г.Эрдэнэбатын гэрээс 2021 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 04 сарын 27-ны өдрийн хооронд төмөр сейф 1 ширхэг, шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга 5 ширхэг, Жиб маркийн гар утас 1 ширхэг, цайны дээж өргөдөг модон цац 1 ширхэг, Дробинка маркийн галт зэвсэг 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдад 2500000 төгрөгийн хохирол учруулсан, 
Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 2021 оны 10 дугаар сарын 20-оос 24-ний өдрийн хооронд Дундговь аймгийн Сайнцагаан сум 4 дүгээр баг “Хоолойн гашуун” гэх газар нутаглах иргэн Б.Ууганы гэрээс мөнгөлсөн хул, үндсэн шар хул, хар аяга мөнгөлсөн дунд гарын мөнгөн аяга, хүрэн аяга мөнгөлсөн дунд гарын мөнгөн аяга, мөнгөн хазаар, хөх цэнхэр өнгийн торгон хоргой эмжээртэй даалинтай даваа толгойтой халтар манан хөөрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдад 9300000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 
Дундговь аймгийн Прокурорын газраас: шүүгдэгч Б.Сумьяасүрэнд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар, шүүгдэгч *******ид Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар, шүүгдэгч *******эд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар, шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д холбогдуулан 6 удаагийн үйлдэл тус бүрд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийг 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар, 2 удаагийн үйлдэл тус бүрд Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийг 2 дахь хэсгийн 2.1, 2.4, Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх хэсэг болгон, шүүгдэгч *******эд холбогдуулан 3 удаагийн үйлдэл тус бүрд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар, 3 удаагийн үйлдэл тус бүрд 17.12 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн 17.12 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэг болгон, шүүгдэгч *******ид холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг болгон тус тус нэгтгэн зүйлчилж, 
Шүүгдэгч *******г ганцаараа болон бусадтай бүлэглэн, машин механизм ашиглан 6 удаагийн үйлдлээр бусдын орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг, 2 удаагийн үйлдлээр бусадтай бүлэглэн машин механизм ашиглаж мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч *******ийг бусадтай бүлэглэн 3 удаагийн үйлдлээр бусдын орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг, 3 удаагийн үйлдлээр ганцаараа болон бусадтай бүлэглэж, машин механизм ашиглан, бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч *******ийг бусадтай бүлэглэн 2 удаагийн үйлдлээр хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр болон бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч *******г бусадтай бүлэглэн хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч *******ыг бусадтай бүлэглэн болон машин механизм ашиглан мал хулгайлах гэмт хэргийг, бусадтай бүлэглэн бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 
шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийг 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч *******эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн 17.12 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч *******ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж шийтгэж, 
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******, *******, ******* нарт оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч *******гийн эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар, шүүгдэгч *******ийн эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар, шүүгдэгч *******ын эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******д оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ял дээр тус шүүхийн 2021 оны 04 сарын 28-ны өдрийн 38 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 05 cap 24 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч *******гийн биечлэн эдлэх ялыг 8 жил 5 cap 24 хоногийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч *******ид энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр тус шүүхийн 2021 оны 04 сарын 28-ны өдрийн 38 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 5 cap 24 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон нэмж нэгтгэн, шүүгдэгч *******ийн биечлэн эдлэх ялыг 3 жил 11 cap 24 хоногийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч *******ад энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ял дээр тус шүүхийн 2021 оны 10 сарын 28-ны өдрийн 106 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 08 cap 16 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон нэмж нэгтгэн шүүгдэгч *******ын биечлэн эдлэх ялыг 5 жил 08 cap 16 хоногийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч *******д энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр тус шүүхийн 2021 оны 04 сарын 28-ны өдрийн 38 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 11 cap 14 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч *******гийн биечлэн эдлэх ялыг 1 жил 5 cap 14 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус тогтоож
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 1 жил 5 cap 14 хоногийн хугацаанд Дундговь аймгийн Сайнцагаан сумын төвөөс гадагш гарахгүй байх хязгаарлалт тогтоох арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт шүүгдэгч *******гийн эдлэх 8 жил 5 cap 24 хоногийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч *******ийн эдлэх 5 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч *******ийн эдлэх 3 жил 11 cap 24 хоногийн хугацаагаар хорих ял, *******ын эдлэх 5 жил 8 cap 16 хоногийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, 
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 84 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцон хасаж, 
шүүгдэгч *******, *******, *******, ******* нар нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, 
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гээс 51355743 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Эрдэнэбулганд 34195000 төгрөгийг, хохирогч Н.Төртогтоход 495078 төгрөгийг, хохирогч Г.Цэрэнлхамд 10088666 төгрөгийг, хохирогч Д.Ганбаатарт 450000 төгрөгийг, хохирогч М.Оюунцэцэгт 266666 төгрөгийг, хохирогч Г.Эрдэнэбатад 1500000 төгрөгийг, хохирогч Б.Ууганд 1700000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Д.Дамдинсүрэнд 1410333 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Н.Батбаярт 1250000 төгрөгийг, шүүгдэгч *******ээс 19356243 төгрөгийг гаргуулан хохирогч Н.Төртогтоход 495078 төгрөгийг, хохирогч Д.Жаргалсайханд 3695500 төгрөгийг, хохирогч Г.Цэрэнлхамд 10088666 төгрөгийг, хохирогч Д.Ганбаатарт 1700000 төгрөгийг, хохирогч М.Оюунцэцэгт 266666 төгрөгийг, хохирогч Б.Ууганд 1700000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Д.Дамдинсүрэнд 1410333 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Н.Батбаярт 1250000 төгрөгийг, шүүгдэгч *******оос 34195000 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Эрдэнэбулганд 34195000 төгрөгийг, шүүгдэгч *******аас 11765665 төгрөгийг гаргуулан хохирогч Г.Цэрэнлхамд 10088666 төгрөгийг, хохирогч М.Оюунцэцэгт 266666 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Д.Дамдинсүрэнд 1410333 төгрөгийг тус тус олгож, 
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт хураан авсан Даюун маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг улсын орлогод оруулж, шүүгдэгч *******ийн хохирол нөхөн төлөхөд зарцуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.8-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураан авсан 1793 БРА улсын дугаартай Соната 5 маркийн тээврийн хэрэгслийг шүүгдэгч *******эд, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Дорбинка маркийн галт зэвсэг 1, саарал өнгийн төмөр сейф, цагаан өнгийн гялгар ууттай 1900 грамм жинтэй тунгалаг өнгийн чулуу, цагаан өнгийн эмжээртэй хар өнгийн хүүхдийн хос гутал, удирдлага 1 ширхэг зэргийг хохирогч Г.Эрдэнэбатад, ногоон өнгийн иштэй бахь, олс зэргийг эзэмшигчид нь буцаан олгож, хэрэгт хавсарган ирүүлсэн Си-Ди-г хэргийн хадгалах хугацаа дуустал эрүүгийн 2122000580080 дугаартай хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, *******, *******, ******* нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. 
Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Г.Лхам давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан саналдаа: нь 2021 оны 10 дугаар сарын дундуур иргэн М.Оюунцэцэгийн 5 тооны мал, мөн 2021 оны 10 дугаар сарын сүүлчээр Г.Цэрэнлхамын эд хөрөнгийг шүүгдэгч *******, ******* нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах, мөн бусадтай бүлэглэн машин механизм ашиглан мал хулгайлах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. нь дээрх гэмт хэргийг хамтран бүлэглэж үйлдээгүй оролцоогүй, харин , ******* нарыг дээрх гэмт хэргүүдийг үйлдэхэд нь хамт явж байсан. Өөрөөр хэлбэл шүүгдэгч , ******* нар нь ыг машин бариад хөдөө яваад өгөөч гэж гуйхад нь үгүй гэж хэлээгүй машиныг бариад хөдөө явсан. Тэд нарыг мал хулгайлах, эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэгт хамтран оролцоогүй, тэр 2-ыг хулгайлах гэмт хэрэг үйлдэж байгааг мэдээгүй. нь мал хулгайлах үйлдлээс нэг ч төгрөг аваагүй. Харин нь Цэрэнлхамын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж эзэмшсэн, ашигласан, захиран зарцуулсан, нуун дарагдуулсан гэмт хэргийн субъектийг шалгаж тогтоогоогүй нөхцөл байдал үүссэн байхад хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Хавтаст хэрэгт , ******* нар нь Наранцацралыг дээрх гэмт хэргийг үйлдэхэд оролцоогүй. нь болохоор хөл муу /хиймэл хөлтэй/ машин барьж явж чадахгүй байсан тул аар машинаа бариулж явсан. Тиймээс нь хулгайлах гэмт хэргүүдэд хамтран оролцоогүй. Мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байх боломжтой байдал харагдаж байгаа.
Иймд анхан шатны шүүхээс хулгайлах гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай тооцож шийдвэрлэснийг Эрүүгийн хуулийн тусгай онгийн 18.6 дугаар зүйлд зааснаар зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү гэв. 
Хохирогч Д.Эрдэнэбулганы өмгөөлөгч Т.Дашцэрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: *******, ******* нар нь бүлэглэн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р баг, 100-р байрны 15 тоотоос хохирогч Д.Эрдэнэбулганы нэр бүхий эд хөрөнгүүд, эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, хохирогчид 69590000 төгрөгийн хохирол учруулаад байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “гэмт хэргийг хэн үйлдсэн” заасныг буюу нотолбол зохих байдлыг бүрэн нотлоогүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт хамтран оролцсон оролцоо хэлбэр бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж эзэмшсэн, ашигласан, захиран зарцуулсан, нуун дарагдуулсан” гэх гэмт хэргийн субъектийг шалгаж тогтоогоогүй нөхцөл байдал үүссэн байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир нь.
Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж заасан.
*******, ******* нарт холбогдох хэргийн 1-р хавтаст хэргийн 156-158-р талд авагдсан Б Сумъяабазарын гэрчээр хууль сануулж авсан мэдүүлэг дурдагдсан П.Отгонжаргал /бөө Отгоо/ гэх хүний үйлдлийг шалгаж, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох шаардлагатай байх бөгөөд уг мэдүүлэгт дараах зүйлийг тодорхой мэдүүлдэг.
- “Би 2021 оны 4 сарын 14-16-ны хооронд *******ийн Liv Frodem гэх фэйсбүүк чат руу өөрийн Б”Сс Ссс гэсэн хаягаас бичсэн чатыг сэргээснийг хэргийн материалд хавсаргуулахаар гарган өгч байна. Тухайн чатад 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 20 цаг 41 минутад ийн чат хаяг руу “Otgo ahd helsii muu ym ogoogui gj heleere gj” /Отгоо ахад хэлсэн үү, юм өгөөгүй гэж хэлээрэй гэж/ гэсэн утгатай чат бичихэд хариуд нь Like гэсэн хариу явуулсан”,
- “Би оос юу болсон талаар асуухад хөөргөө Отгонжаргал ахад үзүүлсэн, тэгсэн Отгонжаргал ах хөөрөг байгаа айлд мөнгөн аяга байхгүй байна гэж байхгүй гэхээр нь авсан мөнгөн аягуудаа бусад хулгайлсан бүх зүйлээ бүгдийг нь Отгонжаргал ахад өгсөн гэсэн”,
, Отгонжаргал ахын хамт машинтай нь эхнэрийнх нь ажилладаг дэлгүүр рүү яваад ....1 хрооп лаазтай пиво, 3 шил архи, 0.5 граммын 1 архи, ундаа, гоймон зэрэг эд зүйл хашаанд буулгасан”, - “ бид хоёрыг хоригдоод гарч ирэхэд Отгонжаргал ах мөнгө өгөх байх гэж хэлж байсан” гэж тус тус мэдүүлдэг.
Эдгээр өгсөн мэдүүлгээ ******* шүүх хуралдааны шатанд огт үгүйсгэдэггүй бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад энэхүү *******гийн гэрчээр өгсөн мэдүүлэгт дурдагдсан үйл баримтуудыг шалгаагүй. Өөрөөр хэлбэл Б.Сумъяабазараас мэдүүлгийн шатанд гаргаж өгсөн гэх Отгонжаргал гэх хүний талаар той чатаар харилцсан гэх чатыг сэргээснийг хүлээлгэн өгснийг хүлээн авч тэмдэглэл үйлдээгүй. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 22.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Хэрэгт ач холбогдолтой талаас шалган тогтоогоогүй орхигдуулсан.
, Отгонжаргал нар нь Отгонжаргал гэх хүний эхнэрийн ажилладаг дэлгүүрээс архи, пиво, ундаа, гоймон зэргийг авч ирсэн гэж мэдүүлж байхад Отгонжаргал гэх хүний эхнэрийн дэлгүүрээс тухайн өдөр дээрх зүйлсийг худалдан авсан эсэхийг тодруулаагүй орхигдуулсан.
Б.Сумъяабазар нь гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “тухайн эд зүйлсийг Отгонжаргал гэх хүнд өгсөн талаар шууд мэдүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд үүнийгээ үгүйсгээгүй мэдүүлсэн, ******* нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд тухайн эд зүйлсийг Отгонжаргал гэх хүнд өгсөн /тэмдэглэлийн 12-15-р/ талаараа тодорхой мэдүүлсэн байдаг.
Б.Сумъяабазар, ******* нар нь П Отгонжаргал /бөө Отгоо/ гэх хүн нь хулгайлж олж авсан эд хөрөнгүүд гэдгийн мэдсээр байж авсан, ашигласан, нуун дарагдуулсан гэх үйл баримтыг шууд мэдүүлсээр байхад П.Отгонжаргал гэх хүний үйлдлийг шалгаж, хэргийн бодит байдлыг тогтоогоогүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон.
Анхан шатны шүүх Отгонжаргалын эзэмшлийн орон байранд нэгжлэг хийсэн байх бөгөөд шүүгдэгч нарын мэдүүлэг нь бусад баримтаар тогтоогдохгүй байна гэж дүгнэдэг. Хэрэг учрал 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр үйлдэгддэг, гэтэл Отгонжаргал гэх айлд 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр үзлэг хийж байгаа нь гэмт хэрэг үйлдэгдээд төгссөн, тухайн эд хөрөнгийг нуун дарагдуулсны дараа нэгжлэг хийсэн, уг нэгжлэг хийсэн тэмдэглэл нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэх нь эргэлзээтэй байна.
Хэрэгт П.Отгонжаргал гэх хүн оролцсон болохыг шууд нотолсон хэргийн 1-р хавтаст хэргийн 156-158-р талд авагдсан Б.Сумъяабазарын гэрчээр хууль сануулж авсан мэдүүлэг, *******ийн шүүх хуралдааны шатанд мэдүүлсэн мэдүүлэг зэрэг үндэслэл бүхий баримт хэрэгт авагдсан байхад хэргийн бодит байдлыг буюу гэмт хэргийг хэн үйлдсэн эсэхийг нарийн тогтоолгүй хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Иймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1,3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү гэв.
Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Ж.Чимэддулам: Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй. 2021 оны 1 дүгээр сарын 20-оос 21-нд шилжих шөнө Эрдэнэбулганы гэрээс *******, нар эд зүйлсийг хулгайлсан. Бөө Отгоо гэдэг хүнд аваачиж өгсөн. Хулгайлсан үйлдэл нь энэ 2 хүний үйлдэл. Анхан шатны шүүх хурал дээр хэргийг буцаах байр суурьтайгаар оролцож байсан. Учир нь энэ хулгайлсан эд зүйлсээс эдгээр хүмүүс юм аваагүй. Хулгайлсан эд зүйлсээ Отгоо гэдэг хүнд аваачиж өгсөн. Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлд заасан мөнгө угаах гэмт хэргийн шинж байгаа юм биш үү, энэ хэрэгт хамтран оролцогч, хамжигч, хатгагч байгаа юм биш үү гэдэг асуудыг тавьсаар ирсэн. Ийм асуудал байгаа бол цагдаагийн байгууллагат хандаж тусдаа шийдвэрлэх нь зүйтэй юм гэсэн дүгнэлт гарсан. Давж заалдах шатны шүүх хэргийг бүх талаас нь хардаг учраас энэ талаараа дурдаад явъя гэж бодож байна. Ийм учраас хохирлын бодит асуудлыг шалгаж тогтоох хэргийн бодит үнэнийг олж мэдэх ёстой байсан. Анхан шатны шүүх Отгонжаргалынд үзлэг хийсэн юм гэдэг байдлаар үндэслэх хэсэгтэй дүгнэж байна. Энэ хэрэг 1 дүгээр сард гарсан. Үзлэгийг 2,3 сарын дараа хийсэн. Энэ үзлэгээр бүх зүйлийг хаасан. ******* энэ талаараа тодорхой мэдүүлээд чат сэргээгээд өгсөн. Энэ талаар нягтлан шалгах ажиллагааг мөрдөгч хийгээгүй. Хулгай хийсэн нь үнэн боловч энэ эд зүйлсээс нэгийг ч аваагүй, бусдын гар хөл болсон нөхцөл байдал харагдаж байна. Хохирогчийн  өмгөөлөгч хэргийн зүйлчлэл тохироогүй гэж байна. Өмгөөлөгчийн хувьд санал нийлэхгүй байна. Энэ дээр ноцтой гэдэг зүйл их хэмжээний хохирол гэдгийг заагаад өгсөн. Ийм учраас ид холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар орон байранд хулгай хийсэн гэж зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэсэн тайлбарыг гаргаж байна гэв.
Шүүгдэгч Э.Наранцацрал, *******, *******, ******* нар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Тайлбар байхгүй гэв. 
Прокурор Л.Галав давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр 2 удаа мэдүүлэг өгсөн байсан. Эхний мэдүүлэг нь 2021 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр, 2021 оны 12 дугаар сарын 2-ны өдөр тус тус мэдүүлэг өгсөн. Мэдүүлгийг анхнаасаа тууштай өгдөггүй. 2021 оны 12 дугаар сарын 2-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ би машинд сууж байхдаа *******, нарын хулгай хийж байгааг мэдсэн гэж мэдүүлдэг. Хулгай хийсэн зүйлээ зарж борлуулахаар хамтдаа Улаанбаатар хот руу *******, нарын хамт очиж найзынхаа гэрт хонодог. Маргааш нь хулгай хийсэн зүйлээ хамтдаа борлуулдаг. Тухайн хулгай хийсэн зүйлийг зарж борлуулсан мөнгөө ын ээж Нэргүй гэдэг хүний дансаар шилжүүлэн авсан. Тухайн үед *******, нартай хамт явсны хөлсөнд 1500000 төгрөг авахаар тохиролцсон. Эдгээр баримтуудаас харахад шүүгдэгч *******, нартай хамт хулгайн гэмт хэргийг урьдчилан үйлдэж, үгсэн тохиролцон үйлдээгүй хэдий ч хулгайн үйлдлээрээ нэгдсэн байна. Хулгайлах гэмт хэргийг үйлдэх гэж байгаа талаараа мэдсээр байж бие биедээ тусалсан үйлдлээрээ хамтран оролцож *******,  нартай хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн байна гэсэн дүгнэлтийг гаргаж байна. Отгонжаргал гэдэг хүнийг шалгаж өгнө үү, мөнгө угаах гэмт хэрэг байгаа юм биш үү гэж хохирогчийн өмгөөлөгч гомдол гаргаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Отгонжаргалаас гэрчийн мэдүүлэг авсан. Отгонжаргал гэдэг хүний эзэмшлийн гэрт нэгжлэг үзлэг хийсэн. Хэдий шүүгдэгч нар Отгонжаргал гэдэг хүнд өгсөн гэж байгаа боловч гэрчийн мэдүүлгээр давхар нотлогдож байгаа зүйл байхгүй байна. Шүүгдэгч нарыг Отгонжаргал гэмт хэрэг үйлдүүлж олж авсан гэх баримт, гэмт хэрэг үйлд гэж ятгасан баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна. Энэ талаар анхан шатны шүүх бүрэн дүгнэж бичсэн байсан учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:
Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 2022/ШЦТ/70 дугаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч *******, *******, *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2122000580080 тоот хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам, хохирогчийн өмгөөлөгч Т.Дашцэрэн нарын давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв. 
Шүүгдэгч ******* нь 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хохирогч Б.Жавхлангийн эзэмшлийн цахилгаан үүсгэвэр гаргагч моторыг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж хулгайлсан, шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр иргэн Д.Эрдэнэбулганы орон байрны вакум цонхыг түлхэн орж нийт 69590000 төгрөгийн эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан, шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 2021 оны 03 дугаар сарын 28-аас 29-нд шилжих шөнө иргэн Э.Хүдэрбаатарын эзэмшлийн мотоциклыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч бусдад 500000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хохирогч Н.Төртогтохын тусгайлан хамгаалсан агуулахад хууль бусаар нэвтэрч түүнд 990156 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч *******, *******, ******* нар нь бүлэглэн 2021 оны 10 дугаар сард иргэн М.Оюунцэцэгийн 5 тооны хонийг хулгайлан түүнд  800000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр иргэн Х.Ганбаатарын 1 тооны гүүг хулгайлан түүнд 900000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч ******* нь 2021 оны 09 дүгээр сарын 24-өөс 25-нд шилжих шөнө иргэн Д.Жаргалсайханы эзэмшлийн 17 тооны адуу хулгайлж түүнд 16 сая төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч *******, *******, ******* нар нь бүлэглэн иргэн Г.Цэрэнлхамын гэрт 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хууль бусаар, нууцаар нэвтрэн орж мөнгөн аяга 20 ширхэг, алтан гинж, ээмэг, бөгж, хуучны хаш хөөрөг, мөнгөн бүс, мөнгөн хормойн боолт, гар утаснууд зэрэг эд зүйлс хулгайлсан, шүүгдэгч ******* нь иргэн Г.Эрдэнэбатын гэрээс 2021 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 04 сарын 27-ны өдрийн хооронд төмөр сейф 1 ширхэг, шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга 5 ширхэг, Жиб маркийн гар утас 1 ширхэг, цайны дээж өргөдөг модон цац 1 ширхэг, Дробинка маркийн галт зэвсэг 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдад 2500000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 2021 оны 10 дугаар сарын 20-оос 24-ний өдрийн хооронд иргэн Б.Ууганы гэрээс эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдад 9300000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх *******д холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийг 2 дахь хэсгийн 2.1, 2.4, Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх хэсэг болгон, шүүгдэгч *******эд холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэг болгон, шүүгдэгч *******ид холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг болгон тус тус нэгтгэн зүйлчилж, 
шүүгдэгч *******г ганцаараа болон бусадтай бүлэглэн, машин механизм ашиглан 6 удаагийн үйлдлээр бусдын орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг, 2 удаагийн үйлдлээр бусадтай бүлэглэн машин механизм ашиглаж мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, 
шүүгдэгч *******ийг бусадтай бүлэглэн 3 удаагийн үйлдлээр бусдын орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг, 3 удаагийн үйлдлээр ганцаараа болон бусадтай бүлэглэж, машин механизм ашиглан, бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, 
шүүгдэгч *******ийг бусадтай бүлэглэн 2 удаагийн үйлдлээр хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр болон бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч *******г бусадтай бүлэглэн хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, 
шүүгдэгч *******ыг бусадтай бүлэглэн болон машин механизм ашиглан мал хулгайлах гэмт хэргийг, бусадтай бүлэглэн бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 
Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийг 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч *******эд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн 17.12 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч *******ид Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******, *******, ******* нарт оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч *******гийн эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар, шүүгдэгч *******ийн эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар, шүүгдэгч *******ын эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******д оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ял дээр тус шүүхийн 2021 оны 04 сарын 28-ны өдрийн 38 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 05 cap 24 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч *******гийн биечлэн эдлэх ялыг 8 жил 5 cap 24 хоногийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч *******ид энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр тус шүүхийн 2021 оны 04 сарын 28-ны өдрийн 38 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 5 cap 24 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон нэмж нэгтгэн, шүүгдэгч *******ийн биечлэн эдлэх ялыг 3 жил 11 cap 24 хоногийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч *******ад энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ял дээр тус шүүхийн 2021 оны 10 сарын 28-ны өдрийн 106 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 08 cap 16 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон нэмж нэгтгэн шүүгдэгч *******ын биечлэн эдлэх ялыг 5 жил 08 cap 16 хоногийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч *******д энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр тус шүүхийн 2021 оны 04 сарын 28-ны өдрийн 38 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 11 cap 14 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч *******гийн биечлэн эдлэх ялыг 1 жил 5 cap 14 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус тогтоож, шүүгдэгч *******, *******, *******, ******* нарын эдлэх хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч *******гийн цагдан хоригдсон 84 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцон хасаж, бусад шүүгдэгч нарыг цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нараас хохирлыг төлүүлж, энэ хэрэгт хураан авсан Даюун маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг улсын орлогод оруулж, шүүгдэгч *******ийн хохирол нөхөн төлөхөд зарцуулж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураан авсан 1793 БРА улсын дугаартай Соната 5 маркийн тээврийн хэрэгслийг шүүгдэгч *******эд, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Дорбинка маркийн галт зэвсэг 1, саарал өнгийн төмөр сейф, цагаан өнгийн гялгар ууттай 1900 грамм жинтэй тунгалаг өнгийн чулуу, цагаан өнгийн эмжээртэй хар өнгийн хүүхдийн хос гутал, удирдлага 1 ширхэг зэргийг хохирогч Г.Эрдэнэбатад, ногоон өнгийн иштэй бахь, олс зэргийг эзэмшигчид нь буцаан олгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, *******, *******, ******* нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. 
Шүүхийн энэхүү шийтгэх тогтоолыг өмгөөлөгч Г.Лхам давж заалдсан бөгөөд гомдолдоо *******ад мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байх боломжтой байдал харагдаж байгаа тул түүнд холбогдох зүйлчлэлийг хөнгөрүүлэхийг хүсжээ. 
Хохирогч Эрдэнэбулганы өмгөөлөгч Т.Дашцэрэн хэрэгт Отгонжаргал гэх хүн оролцсон болох нь нотлогдоод байхад хэргийн бодит байдлыг буюу гэмт хэргийг хэн үйлдсэн эсэхийг нарийн тогтоолгүй хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү гэжээ. 
Шүүгдэгч болон хохирогч нарын өмгөөлөгчдийн давж заалдсан гомдол нь хавтаст хэргийн доторх нотлох баримтаар нотлогдохгүй, үндэслэлгүй болох нь тогтоогдож байна. 
*******ыг удаа дараагийн хулгайн гэмт хэрэгт оролцоогүй гэж өмгөөлөгч нь үзэж байгаа ч урьд нь хулгайн хэрэгт оролцож ял шийтгэгдсэн талаарх хувийн байдлын тэмдэглэл, гэмт хэргийн шинжтэй үйлдэл болох машины мөр гаргахгүйгээр зам дээр зогсохоор тохиролцдог, малыг бөөнөөр нь нядлан машинд шууд ачих, айлд очоод шууд цоожийг нь эвдлэн орох зэрэг үйлдлийг цуг явсан этгээдүүд үйлдэж байхад дэргэд нь байсан, эзэнгүй гэр саванд нэвтэрч эд зүйлийг авчирч байсныг харж байсан зэргээс үндэслэн гэмт хэргийг мэдээгүй, оролцоогүй гэж үзэх үндэслэлгүй байна гэж дүгнэв.  
Мөн хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс Отгонжаргал /бөө Отгоо/ гэх хүн хулгайн эд зүйлийг авсныг шалгаагүй гэж мэтгэлцэж байгаа ч хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд хэн болохыг бүрэн нотолж тогтоосон байхаас гадна өмгөөлөгчийн гаргаж тайлбарлаж буй зүйл нь энэ хавтаст хэрэгт хамааралгүй өөр гэмт хэргийн шинжтэй зүйл болох бөгөөд уг асуудлыг холбогдох байгууллагад тавьж шалгуулах, прокурорын байгууллага ч анхаарч шалгах шаардлага бүхий зүйл байна. 
Иймд шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нотлогдсон, шүүхээс Эрүүгийн хуулийг үндэстэйгээр зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгч нарт хуульд заасан ялыг оногдуулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын эрхийг ноцтойгоор зөрчсөн зүйлгүй байна гэж дүгнэв. 
Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам, хохирогчийн өмгөөлөгч Т.Дашцэрэн нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгов. 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.    Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 2022/ШЦТ/70 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******ын өмгөөлөгч Г.Лхам, хохирогч Д.Эрдэнэбулганы өмгөөлөгч Т.Дашцэрэн нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 
2.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл шүүгдэгч *******гийн цагдан хоригдсон 57 хоногийг, шүүгдэгч *******ийн цагдан хоригдсон 57 хоногийг, шүүгдэгч *******ийн цагдан хоригдсон 57 хоногийг, шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 57 хоногийг тус тусынх нь хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай. 
3.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.


ДАРГАЛАГЧ                            Ц.ОТГОНЦЭЦЭГ 

   ШҮҮГЧИД                            М.МӨНХДАВАА

                                                                       Ш.ТӨМӨРБААТАР