Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 101/ШШ2024/03928

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: О******* аймаг, Б******* Д******* баг ******* дугаар байр ******* тоот хаягт оршин суух Г******* овогт Ц******* М******* /РД:*******/-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: У хот, Б дүүрэг, *******6 дугаар хороо, Б хороолол, 41******* дугаар байр, тоот хаягт оршин суух Б овогт Ж Э /РД:ЗП9007*******601/,

Хариуцагч: У хот, Б дүүрэг *******6 дугаар хороо, Б хороолол, 41******* дугаар байр, тоот хаягт оршин суух Х овогт Б Ч /РД:ЗП700118*******8/ нарт холбогдох,

8,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О, хариуцагч Ж.Э, хариуцагч нарын өмгөөлөгч Э.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Дэжид нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Ц.М******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Ц.М******* нь Ж.Эын хүсэлтээр түүний ээж Б.Чийн Хаан банкны дансанд ******* удаагийн гүйлгээгээр *******0*******0 оны 11 дүгээр сарын *******0-ны өдөр нийт *******8 сая төгрөгийг шилжүүлсэн.

Тухайн үед хариуцагч нь оёдлын туслах материал ээжийн хамт Нарантуул зах дээр зардаг байсан. Иймд би өөрийн оёдлын газрын хэрэгцээнд бараа материал урд нь захиж авахуулдаг байсан тул итгээд найзынхаа данснаас мөнгө шилжүүлсэн. Үүнээс хойш захирсан бараа материал ирэхгүй нь тодорхой болсон. Хил гааль ковид өөр бараа өгий гэх мэтээр удаа дараа хугацаа авч хойшлуулж ирсэн. Ингээд би шилжүүлсэн мөнгөө шаардахад миний мөнгийг бизнесээ эргэлтэнд оруулсан удахгүй өгнө гэж янз бүрийн шалтаг тоочиж бага багаар урт хугацаанд хааяа нэг шилжүүлдэг байсан. Одоо өр төлбөрөө өгөхгүй байгаа тул хариуцагч нараас 8,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

*******.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:

Хариуцагч болон нэхэмжлэгч нар нь олон жил найз нөхдийн харилцаатай байсан. Нэхэмжлэгч нь Эрдэнэт хотод оёдлын үйлдвэртэй. Оёдлын туслах материалыг хариуцагч нараас худалдан авдаг харилцаатай байсан. *******0*******0 оны 11 сарын *******0-ны өдөр *******8,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлж бараа материал захиалдаг. Ингээд хөл хориотой байна гэх шалтгаанаар бараа материалыг өгөөгүй удсан байдаг. Ингээд тухайн материалынхаа оронд ковидын хамгаалалтын цагаан хувцас авах талаар санал болгосон. Нэхэмжлэгчийн зүгээс тус хувцсыг зарж борлуулсан мөнгөө өгчих гэж санал болгосон. Анх мөнгө шилжүүлсэн бараа материал авахаар мөнгө шилжүүлсэн тул хариуцагч талд хугацаа олгож хүлээсэн. Хариуцагчаас *******0*******1 онд ******* удаагийн гүйлгээгээр 5,000,000 төгрөг шилжүүлсэн. Хамгийн сүүлд *******0************** оны 04 сард 5,000,000 төгрөгийг шилжүүлж нийт 15,000,000 төгрөгийг өгсөн байдаг. Мөн 4,500,000 төгрөгт нь оймс авсан байдаг. Үлдэгдэл 8,500,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Үүнийгээ авах гэхээр шалтгаан тоочдог. Уг харилцаа нь анхнаасаа худалдах, худалдан авах гэрээний харилцаа байсан. Хамтран ажиллах гэрээний харилцаа байгаагүй. Сүүлдээ би дампуурсан гэж ярьдаг байсан. Иймд 8,500,000 төгрөгийг хариуцагч нараас тэнцүү хэмжээгээр шаардаж байгаа. Учир нь мөнгийг шилжүүлсэн данс нь н.Чийн данс байсан. Хариу төлбөр нь уг хоёр хүнээс мөн орж ирдэг.

Хамтран ажиллах гэрээний харилцаа үүсээгүй. Нэхэмжлэгч бол бараа материал худалдан авахаар тухайн мөнгийг шилжүүлсэн. Хамтран ажилладаг байсан, бараа материал нийлүүлдэг байсан гэж хэлж байна. Энэ нь үндэслэлгүй, нэхэмжлэгч спорт хувцас үйлдвэрлэдэг байсан. Тухайн үед энэ хоёр хүний хувьд утсаар харилцан тохиролцсон байдаг. Ковидын үед уулзах боломжгүй байсан. Иймд энэ хүмүүс хоорондын итгэлцлээр тухайн бараа бүтээгдэхүүнийг худалдаж, худалдан авахаар тохиролцсон. Уг үйлдэл мөн залилангийн шинжтэй үйлдэл байсан. Ашигаа хувааж авна гэж тохиролцсон зүйл байхгүй. н.Ч нь Наран-туул захад бараа материал нийлүүлдэг хүн байсан. Мөн уг мөнгийг шилжүүлсэн байдаг. Бараа материал нийлүүлэхээр тохиоролцсон мөнгөө нэхэмжилж байна. Бараа материал нийлүүлэх үүрэггүй байсан бол хариуцагчийн шилжүүлсэн *******8,000,000 төгрөгөөр хариуцагч нар нь үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж харж байна.

Хариуцагч нараас тус бүр 4,*******50,000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

3.Хариуцагч Б.Ч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Дэлгэрэнгүй тайлбарыг шүүх хурал дээр гаргана гэжээ.

4.Хариууцагч Ж.Э, хариуцагч нарын өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би ковидын үед ковидын хувцас хэрэглэл оёдог байсан. Энэ үед нэхэмжлэгч над руу яриад хамт ажиллах санал тавьсан. Хэн хэнээсээ мөнгө гаргаад олсон ашгаа хувааж авъя гэж тохиролцсон. Тухайн үед **************,000 төгрөгөөр зарагдаж байсан хувцас 5,000 төгрөгөөр зарагдах болсон. Ингээд нэхэмжлэгч мөнгөө авъя гэсэн. Мөн надаас ямар нэгэн бараа материал захиалаагүй. Бараа материал захиалсан бол холбогдох баримт нь байх ёстой. Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 8,500,000 төгрөгийг би хүлээн зөвшөөрөхгүй. Би энэ хүнээс илүү авлагатай. Бид найз нөхдийн харилцаатай хүмүүс тул би сөрөг нэхэмжлэл гаргаагүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч гэх хүн надад ирээд нэхэмжлэгч цалингаа тавьж чадахгүй байна гэж хэлэхэд нь би боломжоороо уг мөнгийг бол шилжүүлж байсан.

Нэхэмжлэгч нь хариуцагч нараас тэнцүү хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Б.Чийн дансаар дамжуулан мөнгө шилжүүлсэн, авсан зүйл байдаг. Б.Ч бол уг хэрэгт хариуцлага хүлээлгэх хүн биш. Нэхэмжлэгч хариуцагчаа өөрөө сонгох эрхтэй боловч Ч нь хариуцагч биш. Иймд уг хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн сая нотлох баримтаар өгсөн гэрээ, батламж бичиг зэрэг эдгээр баримтууд нь он цаг дарааллын хувьд хэрэгтэй шууд холбогдоно. Хариуцагч өөрөө уг хувцас хэрэглэлийг оёж байсан тул ковидын үед сул чөлөөтэй ажиллаж байсан. Нэхэмжлэгч хөрөнгө оруулсны дараа тухайн нөхцөл байдал өөрчлөгдөж эхэлсэн. Нэхэмжлэгчийн хувьд хамтарч ажиллах санал тавьсан болох нь хариуцагчийн хариу тайлбар, нэхэмжлэгчийн тайлбар зэргээс харагдаж байна. Ковидын үеийн нөхцөл байдал харьцангуй чөлөөтэй болсон ингээд тус бизнес нь уналтад орсон. Тухайн эд зүйлийн үнэ огцом буурч ямар ч ашиггүй болсон. Энэ хоёр хүний хувьд найз нөхдийн холбоотой байсан. Иргэний хуулийн 176 дугаар зүйлийн 176.1 дэх хэсэгт заасныг баримтлан хуулийн этгээд байгуулахгүйгээр ашиг олох зорилгоор хамтран ажилласан. Иймд уг хоёр хүн хамтран ажиллах хэлцэл хийсэн. Нэхэмжлэгч мөн энэ талаар дурдаж байна. Мөн хариуцагч Ж.Эаас уг мөнгийг нэхэмжлэх нь үндэслэлгүй. Энэ харилцаанд Иргэний хуулийн *******43 дугаар зүйлийн *******43.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй. Хамтран ажиллах хэлцэл үүссэн. Нэхэмжлэгч мөн хамтран ажиллах хэлцэл байгуулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Үйлдвэрлэлд нь хөрөнгө оруулсан гэж үзэж байна. Талууд уг эрсдэлийг хоёулаа үүрэх ёстой. Иймд хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

5.Нэхэмжлэгчээс, Т.Б эзэмшлийн Хаан банкны дансны хуулга, хариуцагчаас, Ц.М*******гийн эзэмшлийн Хаан банкны дансны хуулга, Талархлын хуудас, *******0*******0 оны 11 дүгээр сарын *******5-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ зэрэг баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн байна.

Шүүхэд болон шүүх хуралдааны үед зохигчдын гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ НЬ:

1.Нэхэмжлэгч Ц.М******* нь хариуцагч Ж.Э, Б.Ч нарт олбогдуулан 8,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 8,500,000 төгрөгийг гаргуулах гэж тайлбарлаж байх бөгөөд шүүх хуралдаан дээр хариуцагч нарыг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр хариуцагч тус бүрээс 4,*******50,000 төгрөг гаргуулна гэж тодорхойлсон.

Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх үндэслэлийг нэхэмжлэгчтэй хамтран ажилласан, алдагдалд орсон тул буцаан төлөх төлбөргүй гэж маргаж байна.

Нэхэмжлэгчээс худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэх үндэслэлээр хариуцагчийг бараа нийлүүлэх үүргээ биелүүлээгүй тул шилжүүлсэн мөнгөө буцаан авах шаардлага гаргаж байх бөгөөд хариуцагч Ж.Э нь худалдах худалдан авах гэрээний хүсэл зоригийн илэрхийлэлийг үгүйсгэж хамтран ажиллахаар тохиролцсон гэж тайлбарласан.

*******.Шүүх зохигч талуудын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Ц.М******* нь Хаан банкны 51*******7099590 дугаартай данснаас *******0*******0 оны 11 дүгээр сарын *******0-ны өдөр 15,000,000 төгрөг, 13,000,000 төгрөгийг хариуцагчийн данс руу тус тус шилжүүлсэн болох нь тогтоогдож байх бөгөөд хариуцагч Ж.Э үүнтэй маргахгүй байна. /х.х-ийн 4 дэх тал/

Нэхэмжлэгч уг *******8,000,000 төгрөгийг хариуцагчид зээлдүүлсэн гэж, хариуцагч Ж.Э нь хамтран ажилласан гэж, хариуцагч Б.Ч нь нэхэмжлэгчийг танихгүй ямар нэг эрх зүйн харилцаанд оролцоогүй гэж тус тус тайлбарлан маргасан.

Нэхэмжлэгчийн хариуцагчийн дансанд мөнгө шилжүүлсэн баримтаар нэхэмжлэгч нь хариуцагчид *******8,000,000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримтыг нотлох боловч уг баримт нь худалдах, худалдан авах гэрээний дагуу *******8,000,000 төгрөгийг шилжүүлсэн, хариуцагч нь бараа материал нийлүүлэх үүрэг хүлээх хүсэл зориг харилцан илэрхийлэгдсэнийг нотлосон гэж үзэхээргүй байна.

Өөрөөр хэлбэл, нэг талын мөнгө шилжүүлсэн баримтаар худалдах, худалдан авах гэрээний гол нөхцөлийг нөгөө тал хүлээн зөвшөөрч хүсэл зоригоо илэрхийлж харилцан үүрэг хүлээсэн болохыг нотлох боломжгүй, мөнгө шилжүүлсэн буюу нэг талын хүсэл зориг бүхий баримтаар хоёр талын хүсэл зориг нэгдсэн гэж үзэхээргүй байна.

Иймд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1 хэсэгт хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон үндэслэлээр амаар хийх хэлцлийг хийсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул талуудын хооронд Иргэний хуулийн *******43 дугаар зүйлийн *******43.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэх боломжгүй байна.

3.Түүнчлэн, хариуцагч Ж.Э нь хамтран ажиллах зорилгоор *******8,000,000 төгрөгийг хүлээн авсан гэж тайлбарлаж маргаж байх боловч мөн адил талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Тодруулбал, хариуцагчийн татгалзлын үндэслэл болох нэхэмжлэгч нь хамтран ажиллах санал тавьсны дагуу хэн хэн нь мөнгө гаргаж хамгаалалтын хувцас оёж, худалдан борлуулж олсон ашгийг хувааж авахаар тохиролцсон, алдагдалд орсон гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, хариуцагч татгалзлын үндэслэлээ баримтаар нотлох үүргийг хэрэгжүүлээгүй байна.

4.Хариуцагч Б.Ч холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын тухайд, талуудын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчтэй аливаа эрх зүйн харилцаанд оролцсон гэх үндэслэл мөн тогтоогдохгүй байна.

Тодруулбал, хариуцагч Б.Чийг 4,*******50,000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

5.Иргэний хуулийн 49******* дугаар зүйлийн 49*******.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд буцаан шаардах эрхтэй гэж, мөн хуулийн 493 дугаар зүйлийн 493.1-д Буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө, түүнээс олсон орлого, үр шим, түүнчлэн тухайн хөрөнгийг эвдсэн, устгасан, гэмтээсэн буюу хураалгасан бол нөхөн төлбөрт авах бүх зүйл хамаарна гэж тус тус заасан.

Өөрөөр хэлбэл, аливаа иргэн, хуулийн этгээд гэрээ болон хуулиар хүлээсэн эрх, үүргээ үнэнч шударгаар биелүүлж, эдийн болон эдийн бус баялгийг шударгаар буюу тодорхой үндэслэлээр олж авсан тохиолдолд уг эд хөрөнгийг өмчлөх болон эзэмших эрх үүсэх бөгөөд үндэслэлгүйгээр эд хөрөнгө олж авсан тохиолдолд эрх бүхий этгээдэд буцаан өгөх үүрэг үүснэ.

6.Иймд дурдсан үндэслэлээр хариуцагч Ж.Э нь нэхэмжлэгчээс шилжүүлэн авсан мөнгийг буцаан төлөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагч Ж.Эаас 4,*******50,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.М*******д олгож, хариуцагч Б.Ч холбогдуулан гаргасан 4,*******50,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

7.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.******* дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн *******00,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Эаас улсын тэмдэгтийн хураамжид 8*******,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.*******.******* дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                           ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 49******* дугаар зүйлийн 49*******.1, 49*******.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Эаас 4,*******50,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.М*******д олгож, хариуцагч Б.Ч холбогдуулан гаргасан 4,*******50,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн *******00,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Эаас 8*******,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.М*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******0 дугаар зүйлийн 1*******0.*******-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА