Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 155/ШШ2024/00761

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 155/ШШ2024/00761

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Г.Даваахүү  даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын ************ багт оршин суух, Х  Ц-н Б (********* )-ын хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай, нэхэмжлэгч Ц.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Б нь  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдэлд 1983 оноос 1985 он хүртэл, 1988 оноос 1990 он хүртэл тасралтгүй малчнаар ажиллаж байсан. Гэтэл одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл хөдөлмөрийн дэвтэр болон ажилд, томилсон, чөлөөлсөн тушаал олдохгүй зэргээс миний улсад ажиллаж байсан байдал тогтоогдохгүй байна.

Иймд намайг Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдэлд 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан боловч баримт байхгүй хэсэг болох  1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан хэсгээ дараа баримтаа бүрдүүлээд тогтоолгохоор хүсэлтийн шаардлагаа багасгаж байна. Иймээс миний Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдэлд 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 5 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл, 1988 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Нотлох баримтаар:

Нэхэмжлэгчээс Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 11/616 дугаартай албан бичиг, Тагнуулын Ерөнхий газар Тусгай архивын 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 801/1198 дугаартай Хугацаат цэргийн алба хаасны лавлагаа, Нийгмийн даатгалын дэвтрийн баталгаажилтын хуудас, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн даргын 1988 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн №39 дугаартай Цэргээс ирсэн хүмүүсийг ажилд томилох тухай тушаалын хуулбар, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын ЗДТГ-аас 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр олгосон цалингийн тодорхойлолт, архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Ц.Бын ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөлсний лавлагаа зэрэг баримтуудыг ирүүлсэн. (хх-ийн 4-20 дахь тал)

Мөн нэхэмжлэгчийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Х.М, Н.Х  нарыг гэрчээр асуусан ба онцгой ажиллагааны журмаар шүүх Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Ц.Бын хаатр-21 (А), хаягийн хуудас № 7, Хаатр 01 (Азэрэг баримтын лавлагаа гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн. (хх-ийн 33, 34, 37-41 дахь тал)

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн 

судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  Х  Ц-н Б(********* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба тэрээр шүүх хуралдаанд хүсэлтийн шаардлагаа өөрчлөн багасгасан болно.

Ц.Бнь Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдэлд 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 5 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл, 1988 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь Тухайлбал:

Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын ЗДТГ-аас 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр олгосон цалингийн тодорхойлолт, архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Ц.Бын ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөлсний лавлагаа,

Х  Ц-н Б(********* )-ын Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдөр гаргаж ирүүлсэн Хаатр 1 (А) маягтын баримт 1 хуудас (Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарагдсан), 

Х  Ц-н Б(********* )-ын Улсын бүртгэлийн 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдөр гаргаж ирүүлсэн Хаягийн хуудас №7 маягтын баримт 1 хуудас (Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарагдсан), 

Х  Ц-н Б(********* )-ын Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдөр гаргаж ирүүлсэн Хаатр 21 (А) маягтын баримт 1 хуудас (Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарагдсан), 

Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн даргын 1988 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн №39 дугаартай: ...3.Цэваандорж Б4-р хэсэгт хоньчин, 1988.07.15... гэх Цэргээс ирсэн хүмүүсийг ажилд томилох тухай тушаалын хуулбар,

Хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан гэрч Х.Мгийн: ...Ц.Бнь 1983 оноос 1985 он хүртэл Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдэлд хоньчноор ажиллаж байгаад, 1985 онд хугацаат цэргийн албыг 3 жил хаасан. Цэргээс 1988 онд халагдаж ирээд үргэлжлүүлэн тус нэгдэлдээ малчнаар 1990 он хүртэл тасралтгүй ажилласан юм... гэх, гэрч Х.Х ын: ... Ц.Бнь Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдэлд 1983 оноос 1985 он хүртэл хонь маллаж байгаад, 1985-1988 оны хооронд хугацаат цэргийн 3 жилийн албыг хаасан. Ингээд тэрээр цэргээс 1988 онд халагдаж ирээд, үргэлжлүүлэн тус нэгдэлдээ малчнаар 1990 он хүртэл ажилласан юм... гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар давхар тогтоогдож байх тул  багасгасан шаардлагыг хангаж шийдвэрлэв. (хх-ийн 7-20, 33, 34, 37-41 дахь тал)

Хэрэгт Ц.Бын ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг 1990 оны 01 дүгээр сараас 2000 оны 12 дугаар сарыг дуустал нөхөн тооцуулсан тухай 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Баталгаажилтын хуудасны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 11/616 дугаартай ...Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн даргын 1983-1985, 1989 оны тушаалыг шүүж үзэхэд Ц.Быг малчнаар томилж, чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна... гэх тодорхойлолт,

Тагнуулын ерөнхий газар Тусгай архивын 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 801/1198 дугаартай: ...Ц-н Бнь Хөвсгөл аймгаас НАХЯ-ны 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 364 дүгээр тушаалаар цэргийн албанд татагдаж, 05 дугаар ангид алба хаагаад мөн сайдын 1988 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн б/308 дугаар тушаалаар 06 дугаар сарын 19-ний өдрөөс цэргийн албанаас халагджээ... гэх Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа зэрэг баримтууд авагдсан ба хугацаат цэргийн алба хаасан хугацаа нь ажилласан жилд тооцогддог  болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар улсын орлогод хэвээр үлдээв. (хх-ийн 4-6 дахь тал)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар  Х  Ц-н Б(********* )-ын Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдэлд 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 5 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл, 1988 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс хойш 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.ДАВААХҮҮ