Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 2017/ШЦТ/142

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, улсын яллагч Д.Аянагүл, шүүгдэгч Д.*******, хохирогч М.******* нарыг  оролцуулан  тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар  ******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  шүүгдэгч  ******* овогт *******ын *******д холбогдох, эрүүгийн 1736000000081 дугаартай 178/2017/0147/Э/  индекстэй хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 24 - ний  өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.                                        

                        Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Монгол Улсын иргэн, оны 10 дугаар сарын 08 - ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, настай, эрэгтэй, яс үндэс ард халх, бүрэн дунд  боловсролтой, мэргэжилгүй тодорхой  эрхэлсэн ажилгүй, ам бүл - 2 , эхнэрийн хамт ******* аймгийн ******* сумын ******* багийн - тоотод  оршин суух аминдаа гэр нэгийн хөрөнгөтэй, сарын өрхийн орлого 600000 төгрөг,  ял шийтгэл эдэлж байгаагүй гэх *******  дугаарын регистртэй ******* овогт *******ын *******.

Холбогдсон хэргийн талаар  /Яллах дүгнэлтээр /

Шүүгдэгч Д.******* нь 2017 оны 11 сарын 02 - ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* аймгийн ******* сумын ******* багийн 11 дүгээр гудамжны 02 тоотод өөрийн эхнэр М.*******тэй маргалдан данхтай цайг түүний толгойн тус газарт шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.******* нь үйлдсэн гэмт хэргээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн ба   ******* аймгийн Прокурорын газрын газраас хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  байх тул  хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 Шүүгдэгч Д.******* нь гэм буруугийн асуудлаар маргаагүй тул түүний 2017 оны 11 сарын 02-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* аймгийн ******* сумын ******* багийн 11 дүгээр гудамжны 02 тоотод өөрийн эхнэр М.*******тэй маргалдан данхтай цайг түүний толгойн тус газарт шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд  хэрэгт  авагдсан   яллах болон цагаатгах нотлох баримтуудыг  хялбаршуулсан журмаар  хянан хэлэлцэв.

 Үүнд: Зөрчлийн хэрэг нээх тухай 2017 оны 11 сарын 07-ны өдрйин 898 дугаар тогтоол /хх-ийн 2-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.*******ийн өгсөн... Миний бие 2017 оны 11 сарын 02 ны өдөр гадуур явж байгаад 17 цагийн үед гэртээ ороход манай нөхөр Д.******* нь чи хаагуур  явж байгаад ирсэн юм бэ? гэж хэлэхэд нь би гадуур ажлаар явж байгаад ирлээ. Миний хаагуур явах нь ямар хамаатай юм бэ? гэж хэлтэл манай нөхөр Д.******* нь данхтай цайгаа асгаад данхаа миний толгой руу шидсэн юм. Тэгээд би цагдаагийн байгууллагад гомдол гаргах болсон юм. Манай нөхөр Д.******* нь намайг байнга хардаж сэрддэг юм Хардах болгондоо намайг зодож цохьдог...  гэх мэдүүлэг/ хх-ийн 08-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.*******гийн өгсөн...2017 оны 11 сарын 02-ны өдөр цагийн орчимд манай хүү Д.******* нь өөрийн эхнэр болох М.*******тэй хоорондоо гэрийн гадна хэрэлдэж байгаад нэг нэг рүүгээ данх шидэж байсан юм. Тэгсэн манай хүү Д.******* нь эхнэр болох М.******* рүү шидсэн хөнгөн цагаан данх нь толгойн тус газар нь онож манай  бэр болох М.*******ийн толгойноос цус гараад эмнэлэг рүү явсан юм. Манай хүү Д.*******  нь эхнэр болох М.*******тэй согтуу гэртээ хүрч ирээд маргалдсан юм. Урьд нь нэг их зодож цохиж байгаагүй. Харин хоорондоо хэрэлдэж маргалддаг байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 9,30-31-рт/

Цагдаагийн газрын мэдээллийн санд бүртгэгдсэн Д.*******д холбогдох зөрчлийн материал / хх-ийн 12-19-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.*******ийн дахин өгсөн.  өгсөн... Миний бие 2017 оны 11 сарын 02 ны өдөр гадуур хуучин ажил болох БОЭТөвд тойрох зуруулах гээд явж байгаад 17 цагийн үед гэртээ ороход манай нөхөр Д.******* нь гэртээ ирчихсэн байсан бөгөөд “чи хаагуур явж байгаад ирсэн юм бэ? Би өдөр гэрт ирж мал гаргаад гэдэс дотор арилгуулах гэсэн чинь чи байхгүй  гэж хэлэхэд нь би гадуур ажлаар явж байгаад ирлээ. Миний хаагуур явах нь  ямар хамаатай юм бэ?” гэж хэлтэл манай нөхөр Д.******* нь данхтай цайгаа авахаар нь би гараад явсан чинь миний араас шидэхээр нь би данхыг нь аваад урдаас нь шидсэн чинь дахиад аваад шидэхэд миний толгойг оносон юм. Тэгээд миний толгойноос цус гараад бид 2 эмнэлэг дээр очоод оёдол тавиулсан. Тухайн өдөр манай хадам  ээж  харсан. Өөр хүн хараагүй.  Манай нөхөр Д.******* нь намайг зодож цохиж дарамталж байгаагүй. Бид 2 хоорондоо эвтэй амьдардаг. Хааяа архи дарс хэрэглэдэг ч гэсэн  гэртээ ирээд үг дуугүй унтаад өгдөг. 2006 оноос хойш хамт амьдарч байгаа. Д.******* нь хамт байхад халамжтай. Хүнд тусархуу хүн байгаа юм. Надад санал гомдол байхгүй Нэхэмжлэх зүйл байхгүй Бидний харилцаа хэвийн сайхан байгаа ... гэх мэдүүлэг/ хх-ийн 28-29-рт/

******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 сарын 08-ны өдрийн 565 дугаартай... М.*******ийн биед гэмтэл учирсан байна.  

М.*******ийн  биед тархины оройгоос  дагзруу үргэлжилсэн 8 см урт 7 ширхэг мэс заслын оёдол бүхий шарх, тус хэсгийн хуйханд хаван хавдар гэмтэл  тогтоогдлоо.

М.*******ийн  биед учирсан гэмтлүүд нь цохигдох, мөргөлдөх унах  үед мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн  байх боломжтой

М.*******ийн биед учирсан гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1 ... гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний бүтэц үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр  хугацаагаар сарниулсан /түр /гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн  зэрэгт хамаарна.

             М.*******ийн  биед учирсан дээрхи гэмтлүүд нь хөдөлмөрийн ерөнхий чадвар  тогтонги алдалтыг 5-10% алдагдуулна. гэх дүгнэлт /хх-ийн  34-рт//

Эд зүйлс үнэлсэн тухай тайлангаар БНХАУ-д үйлдвэрлэсэн хөлдөөгч 1 ширхэг 300000 төгрөг гэх баримт /хх-ийн 37-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд Д.*******гийн яллагдагчаар өгсөн...Миний бие 2017 оны 11 сарын 02-ны өдөр ******* аймгийн ******* сумын Наран багт байрлах Цагаан морь зах дээр иргэн З.Идэрсүрэнгийн хамт 2 шил 0,75 граммын “Ерөөл” архи хувааж  уусан юм. Тэгээд би тухайн архи уусны дараа гэртээ 14 цагийн орчимд хүрч ирээд мал гаргаж муулах үед манай эхнэр М.******* нь гэртээ байхгүй болохоор нь гаргасан малынхаа арьс тушаагаад гэртээ орой цагийн үед ирсэн чинь манай эхнэр ирсэн байсан.  Би цай ууж байхдаа өдөр гэртээ ирээд мал гаргаж байхад хаагуур яваад алга болчихдог юм бэ? гэсэн чинь миний хаагуур явах чамд ямар хамаатай юм гэж хэлэхээр нь тэрэнд нь уур хүрээд тэрнээс болж бид 2 маргалдсан юм. Тэгээд би уурандаа цайтай хөнгөн цагаан данхаа өөрийн эхнэр болох М.*******рүү шидэх гэсэн чинь гэрээс гараад гүйхээр нь араас нь данхтай цайгаа шидсэн чинь толгойн арын хэсэгт оноод тэгээд манай эхнэрийн толгойноос цус гараад бид 2 эмнэлэгт очиж оёдол тавиулсан... Эхнэр гаднаас орж ирээд бид 2 хоорондоо хэрэлдэж маргалдаад тэрний гайгаар уурандаа эхнэрээ цайны хөнгөн цагаан данхаар цохьсон. Өөр зодож цохисон зүйл байхгүй. Бид 2 нэг их хэрэлдэж маргалдаад байдаггүй, хамт 8 жил орчим амьдарч байна.  Эхнэр М.*******ийн биед хөнгөн хохирол учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 40-41-рт/

Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, Эд хөрөнгө битүүмжилсэн... 340000 төгрөгийн үнэлгээтэй 1 хаалгатай цагаан өнгийн хөлдөөгчийг битүүмжлэв ...  гэх  тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн -рт/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар...******* овогт *******ын *******  нь урьд ял шийтгэлгүй ...  гэх баримт/ хх-ийн 49-рт/

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.*******гийн өгсөн...Би  2017 оны 11 сарын 02- ны өдөр  мал муулсан.  Манай  эхнэр М.******* байхгүй байсан. Орой ирээд цай ууж сууж байгаад данхтай цайгаа шидэж  толгойн тус  газар нь шидэж  гэмтэл учруулсан. Гэм буруугаа ойлгон гэмшиж байна ... гэх мэдүүлэг

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.*******ийн өгсөн... ямар нэг санал гомдол байхгүй. Гэр бүл болоод 10 жил болж байна. Энэ хугацаанд зодож цохиж байгаагүй...  гэх мэдүүлэг зэрэг болно.

Хэрэгт авагдсан болон хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үзлээ.

Шүүгдэгч Д.******* нь 2017 оны 11 сарын 02-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* аймгийн ******* сумын ******* багийн 11 дүгээр гудамжны 02 тоотод өөрийн эхнэр М.*******тэй маргалдан данхтай цайгаа шийдэж  түүний толгойн тус газарт цохиж  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэлд ******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.

Мөн шүүгдэгч Д.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болно.

Иймд шүүгдэгч Д.*******г хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол  учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Д.*******  нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэргийн 49 дүгээр хуудас дахь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн прокурорын сонсгосон 500 нэгж буюу 500000 төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.3 дугаар зүйлийн 3 дахь  хэсэгт заасныг журамлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******г 500 нэгж буюу 500000 төгрөгний торгох ялаар шийтгэж,  шүүгдэгч  Д.*******г 500000 төгрөгний торгох ялыг 1 сарын хугацаанд  хэсэгчилэн төлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Д.******* нь 500000  төгрөгний торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд  биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тайлбарлав.

Эрүүгийн 1736000000081 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, хохирогч нэхэмжлэх хохиролгүй болохыг  тус тус дурдав.  

 Шүүгдэгч ******* овогт *******ын *******гийн эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн цагаан өнгийн хөлдөөгч  битүүмжилсэн прокурорын 2017 оны 11 сарын 13-ны өдрийн 5/47 дугаартай  “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол” - ыг хэвээр үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4,5 дахь хэсэг, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг  36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******г 500 нэгж буюу 500000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******гээр 500000 төгрөгний торгох ялыг 1 сарын хугацаанд  төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Д.******* нь 500000  төгрөгний торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд  биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тайлбарласугай.

5. Эрүүгийн 1736000000081 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй  болохыг тус тус  дурдсугай.

6. Шүүгдэгч ******* овогт *******ын *******гийн эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн цагаан өнгийн хөлдөөгч  битүүмжилсэн прокурорын 2017 оны 11 сарын 13-ны өдрийн 5/47 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол” - ыг хэвээр үлдээсүгэй.

 7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Д.*******д  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр хэрэглэсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч ,  хохирогч  гомдлоо,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                     Т.ЦЭЦЭГМАА