Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 155/ШШ2024/00762

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Г.Даваахүү  даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын ************* багт оршин суух, Х  П-н Б  (*********** )-ийн хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай, оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Б  нь  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Цэргийн алба хааж ирээд 1987 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс Хөвсгөл аймгийн Дэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдэлд уурын зуухны ыгалчаар 1988 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Нийтийн аж ахуй, ахуй үйлчилгээний төвд 1990 оны  5 дугаар эарын 01-ний өдрийг хүртэл машинистаар, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Эрчим хүчний үйлдвэрт 1990 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл уурийн зуухны машинистаар тус тус ажилсан. Одоо өндөр насын тэтгэвэр тогтоолгох болтол ажиллаж байсан хугацааны орсон, гарсан тушаал аймгийн архиваас олдохгүй байгаагаас миний улсад ажиллаж байсан сайдал тогтоогдохгүй байна.

Иймд П.Б  намайг Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдэлд 1987 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 1988 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл уурын зуухны галчаар, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Нийтийн аж ахуй, ахуй үйлчилгээний төвд 1988 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл машинистаар, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Эрчим хүчний -щзэрт 1990 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл машинистаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Нотлох баримтаар:

Нэхэмжлэгчээс Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 11/603 дугаартай тодорхойлолт,

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх Амьдрал нэгдлийн даргын 1988 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн №23 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1989 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн №08 дугаартай Иргэдэд арга хэмжээ авах тухай захирамж, захирамжийн хавсралтын хуулбар, БНМАУ Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр, геологийн яамны Хөвсгөл аймаг дахь Эрчим хүчний үйлдвэрийн захиргааны 1990 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн №228 дугаартай Мэргэжлийн зэрэг ахиулах тухай тушаалын хуулбар, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх Амьдрал нэгдлээс 1990 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр нээж олгосон Хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Монгол Улс Батлан хамгаалах яам Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 05/245 дугаартай Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, Нийгмийн даатгалын Баталгаажилтын хуудас, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн цалингийн тодорхойлолт,  Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын ЗДТГ-аас 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдөр олгосон цалингийн тодорхойлолт, архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн П.Б гийн ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөлсний лавлагаа зураг зэрэг баримтуудыг ирүүлсэн. (хх-ийн 4-12, 36-38  дахь тал)

Мөн нэхэмжлэгчийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Н.Д г гэрчээр асуусан ба онцгой ажиллагааны журмаар шүүх Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс П.Б гийн хаатр-21 (А), хаягийн хуудас № 7, Хаатр 01 (А), Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс лавлагаа зэрэг баримтын лавлагаа гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн. (хх-ийн 28-33, 34  дахь тал)

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн 

судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  Х  П-н Б  (*********** ) нь ажиллаж байсан байдлаа тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба тэрээр шүүх хуралдаанд хүсэлтийн шаардлагаа өөрчлөн багасгасан болно.

П.Б  нь Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдэлд 1987 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 1988 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл уурын зуухны галч, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Нийтийн аж ахуй, ахуй үйлчилгээний төвд 1988 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл уурын зуухны машинист, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Эрчим хүчний салбарт 1990 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл машинистаар тус тус ажиллаж байсан болох нь Тухайлбал:

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдлийн даргын 1988 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн №23 дугаартай: “...П-н Баяраа...” гэх Ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар,

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1989 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн №08 дугаартай: “...8.П.Б  50 төгрөгөөр...” гэх Иргэдэд арга хэмжээ авах тухай захирамж, захирамжийн хавсралтын хуулбар,

БНМАУ Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр, геологийн яамны Хөвсгөл аймаг дахь Эрчим хүчний үйлдвэрийн захиргааны 1990 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн №228 дугаартай: “...1.П.Б  машинист зэрэг 2...” гэх Мэргэжлийн зэрэг ахиулах тухай тушаал, тушаалын хавсралтын хуулбар,

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх амьдрал нэгдлээс 1990 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр нээж олгосон Хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

Хөвсгөл аймгийн Архивын тасгаас 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдөр олгосон цалингийн тодорхойлолт, архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн П.Б гийн ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөлсний лавлагаа,

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын ЗДТГ-аас 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдөр олгосон цалингийн тодорхойлолт, архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн П.Б гийн ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөлсний лавлагаа,

Х  П-н Б  (*********** )-ийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдөр гаргаж ирүүлсэн Хаатр 1 (А) маягтын баримт 1 хуудас (Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарагдсан), 

Х  П-н Б  (*********** )-ийн Улсын бүртгэлийн 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдөр гаргаж ирүүлсэн Хаягийн хуудас №7 маягтын баримт 1 хуудас (Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарагдсан), 

Х  П-н Б  (*********** )-ийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдөр гаргаж ирүүлсэн Хаатр 21 (А) маягтын баримт 1 хуудас (Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарагдсан), 

Хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан гэрч Н.Д гийн: ”... П.Б  нь Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдэлд 1987 оноос 1988 он хүртэл галчаар ажиллаж байгаад, тус сумын Нийтийн аж ахуй, ахуй үйлчилгээний төв рүү шилжин 1988 оноос 1990 он хүртэл машинистаар ажиллаж байсан. Ингээд 1990 онд Нийтийн аж ахуй, ахуй үйлчилгээний төвөөс гарч, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Эрчим хүчний үйлдвэрт 1990 оноос 1995 он хүртэл машинистаар тус тус ажиллаж байсан юм...” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар давхар тогтоогдож байх тул  шаардлагыг хангаж шийдвэрлэв. (хх-ийн 4-10, 20, 28-38 дахь тал)

Харин нэхэмжлэгчийн Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Эрчим хүчний салбарт 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл машинистаар ажиллаж байсан гэснийг хэрэгсэхгүй болгов.

Учир нь: нэхэмжлэгч нь Монгол Улсын Нийгмийн даатгалын тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш буюу 1995 оны 1 дүгээр  сарын 01-ний өдрөөс  нийгмийн даатгал төлсөн байх ёстой. Гэтэл ийм баримт хэрэгт авагдаагүй ба гэрч нарын мэдүүлгийг давхар нотлох баримт байхгүй, нэхэмжлэгч нь дээрх хугацаанд ажиллаж байсан тухайгаа нотлож чадаагүй болно.

Хэрэгт П.Б гийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг 1995 оны 3 дугаар сар, 1995 оны 7 дугаар сараас 1995 оны 12 дугаар сар, 1998 оны 6 дугаар сараас 8 дугаар сар, 1999 оны 6 дугаар сараас 8 дугаар сар, 2000 оны 7 дугаар сараас 10 дугаар сарыг дуустал нөхөн тооцуулсан тухай  2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Баталгаажилтын хуудасны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

Монгол Улс Батлан хамгаалах яам Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 05/245 дугаартай: “...П-н Б  БХЯ-ны сайданы 1984.6.05-ны өдрийн н/216 дугаар тушаалаар Хөвсгөл аймгаас 1984.6.20-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 110 дугаар ангид алба хааж, мөн сайдын 1987 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн н/234 дүгээр тушаалаар 1987.6.22-ны өдөр 564953 дугаарын цэргийн батлахтай  халагдсан...” гэх Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа зэрэг баримтууд авагдсан ба хугацаат цэргийн алба хаасан хугацаа нь ажилласан жилд тооцогддог  болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар улсын орлогод хэвээр үлдээв. (хх-ийн 11-12 дахь тал)

Мөн нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй ба хэргийг зохигч талын эзгүйд хянан шийдвэрлэх хүсэлтийг нэхэмжлэгч гаргаагүй байсан ч хэргийг тухайн үед цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан шүүх шийдвэрлэж болно гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-д заасан.

Иймээс хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд нэхэмжлэгчийн эзгүйд хянан шийдвэрлэхээр тус шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн шүүгчийн захирамжаар тогтсныг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар  Х  П-н Б  (*********** )-ийн Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдэлд 1987 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 1988 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл уурын зуухны галч, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Нийтийн аж ахуй, ахуй үйлчилгээний төвд 1988 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл уурын зуухны машинист, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Эрчим хүчний салбарт 1990 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл машинистаар ажиллаж байсан байдлыг тогтоож,  хүсэлтийн шаардлагаас Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Эрчим хүчний салбарт 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл машинистаар ажиллаж байсан гэснийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс хойш 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.ДАВААХҮҮ