| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2024/00778/И |
| Дугаар | 155/ШШ2024/00763 |
| Огноо | 2024-07-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 155/ШШ2024/00763
/МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын ************ оршин суух, Х Т-ы М (***************)-ийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай, нэхэмжлэгч Т.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.М нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдэлд 1986 оноос 1988 он хүртэл малчин, мөн тус сумынхаа 8 жилийн сургуульд 1989 онд үйлчлэгчээр ажиллаж байгаад, тус нэгдлийн амрах байрны үйлчлэгчээр үргэлжлүүлэн ажилласан. Гэтэл одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл хөдөлмөрийн дэвтрийн тамга, тэмдэг дутуу дарагдсанаас миний улсад ажиллаж байсан байдал тогтоогдохгүй байна.
Ийм намайг Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдэлд 1986 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл туслах саальчин, 1989 оны 2 дугаар сарын 23-ны өдрөөс 1989 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Баянзүрх сумын 8 жилийн сургуульд цэвэрлэгчээр, 1989 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 9 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл Соёл нэгдлийн амрах байрны үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.
...Хэрэгт байгаа баримтын ажилд томилсон он сар өдрөөр ажиллаж байсан байдлаа тогтоогоно гэв.
Нотлох баримтаар:
Нэхэмжлэгчээс Нийгмийн даатгалын дэвтрийн Баталгаажилтын хуудас,
Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын ЗДТГ-аас 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдөр олгосон цалингийн тодорхойлолт, архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Т.М ийн ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөлсний лавлагаа,
Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 8 жилийн сургуулийн захирлын 1989 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн №10 дугаартай Түр ажилчин ажиллуулах тухай тушаалын хуулбар,
Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн Ерөнхий хорооны гишүүдийн хурлын 1990 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Нэгдлийн гишүүдийг батлах тухай тогтоол, тогтоолын хавсралтын хуулбар,
Банязүрх сумын Соёл нэгдлийн 3 дугаар бригадын саальчин Төмөрбаатар овогтой М ийн хурлын 1989 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Хурлын протокол,
Баянзүрх сумын Соёл нэгдлийн 3 дугаар бригадын даргын 1989 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Илгээлтийн саальчин Төмөрбаатар овогтой М ийн ажил байдлын тодорхойлолт,
Т-ы М ийн Илгээлтийн үнэмлэх зэрэг баримтуудыг ирүүлсэн. (хх-ийн 8-27, 33-36 дахь тал)
Мөн нэхэмжлэгчийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд С.Э, Б.Г нарыг гэрчээр асуусан ба онцгой ажиллагааны журмаар шүүх Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Т.М хаатр-21 (А), хаягийн хуудас № 7, Хаатр 01 (А) зэрэг баримтын лавлагаа гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн. (хх-ийн 31, 32, 41-45 дахь тал)
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн
судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х Т-ы М (***************) нь ажиллаж байсан байдлаа тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байна.
Т.М нь Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдэлд 1986 оны 7 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл саальчин, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 8 жилийн сургуульд 1989 оны 2 дугаар сарын 17-ны өдрөөс 1989 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл цэвэрлэгч, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн амрах байранд 1989 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 9 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан болох нь Тухайлбал:
Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын ЗДТГ-аас 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдөр олгосон цалингийн тодорхойлолт, архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Т.М ийн ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөлсний лавлагаа,
Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр олгосон цалингийн тодорхойлолт, архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Т.М ийн ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөлсний лавлагаа,
Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 8 жилийн сургуулий захирлын 1989 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн №10 дугаартай Түр ажилчин ажиллуулах тухай,
Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн Ерөнхий хорооны гишүүдийн хурлын 1990 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн №03 дугаартай Нэгдлийн гишүүдийг батлах тухай тогтоолын, тогтоолын хавсралтын хуулбар,
Баянзүрх сумын Соёл нэгдлийн 3 дугаар бригадын саальчин Төмөрбаатар овогтой М ийн хурлын 1989 оны 05 дугаар сарын 08 -ны өдрийн Протоколын эх хувь,
Баянзүрх сумын Соёл нэгдлийн 3 дугаар бригадын илгээлтийн саальчин Төмөрбаатар овогтой М ийн 1989 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Ажилд байдлын тодорхойлолтын эх хувь,
Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн дарга Б.Энх-Амгалангаас олгосон Хөдөлмөрийн дэвтрийн тэмдэглэлийн эх хувь,
Т-ы М ийн Илгээлтийн үнэмлэхийн эх хувь,
Х Т-ы М (***************)-ийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдөр гаргаж ирүүлсэн Хаатр 1 (А) маягтын баримт 1 хуудас (Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарагдсан),
Х Т-ы М (***************)-ийн Улсын бүртгэлийн 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдөр гаргаж ирүүлсэн Хаягийн хуудас №7 маягтын баримт 1 хуудас (Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарагдсан),
Х Т-ы М (***************)-ийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдөр гаргаж ирүүлсэн Хаатр 21 (А) маягтын баримт 1 хуудас (Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарагдсан),
Хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан гэрч С.Эийн: ”... Т.М нь анх илгээлтээр 1986 онд Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн 03 дугаар бригадад туслах малчнаар элсэн орж, 1988 он хүртэл буюу 2 жил орчим ажилласан. Түүнээс хойш хаана ажиллаж байсныг мэдэхгүй...” гэх, гэрч Б.Гийн: ”...Т.М нь Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 8 жилийн сургуульд 1989 онд үйлчлэгчээр 1, 2 сар орчим ажиллаад, тус сумын Соёл нэгдлийн амрах байрны үйлчлэгчээр ажиллахаар шилжин явсан...” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар давхар тогтоогдож байх тул шаардлагыг хангаж шийдвэрлэв. (хх-ийн 31-32 дахь тал)
Хэрэгт Т.М ийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг 1990 оны 01 дүгээр сараас 2000 оны 12 дугаар сарыг дуустал нөхөн тооцуулсан тухай 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Баталгаажилтын хуудасны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар авагдсан ба хугацаат цэргийн алба хаасан хугацаа нь ажилласан жилд тооцогддог болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар улсын орлогод хэвээр үлдээв. (хх-ийн 7 дахь тал)
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Х Т-ы М (***************)-ийн Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдэлд 1986 оны 7 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл саальчин, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 8 жилийн сургуульд 1989 оны 2 дугаар сарын 17-ны өдрөөс 1989 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл цэвэрлэгч, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн амрах байранд 1989 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 9 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс хойш 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ