| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2024/00776/И |
| Дугаар | 155/ШШ2024/00764 |
| Огноо | 2024-07-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 155/ШШ2024/00764
| 2024 оны 07 сарын 05 өдөр | Дугаар 155/ШШ2024/00764 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын *********** багт оршин суух, О Д-н Ч ( *********** )-ын хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай, нэхэмжлэгч Д.Ч нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Ч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдлийн харьяа сумын клубт 1986 оноос 1995 он хүртэл тасралтгүй клубын эрхлэгч, хөгжмийн багшаар тус тус ажиллаж байсан. Гэтэл одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл хөдөлмөрийн дэвтэр байхгүйгээс миний улсад ажиллаж байсан байдал тогтоогдохгүй байна.
Иймд намайг Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан нэгдлийн харьяа сумын клубт 1986 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэж нэхэмжлэл гаргасан. Хэрэгт авагдсан тушаалд бичигдсэн нэршлээр ажиллаж байсан байдлаа тогтоолгоход татгалзах зүйлгүй гэв.
Нотлох баримтаар:
Нэхэмжлэгчээс Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын ЗДТГ-аас 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр олгосон цалингийн тодорхойлолт, архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Д.Ч ын ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөлсний лавлагаа,
Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 11/201 дугаартай тодорхойлолт, 2007 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн Гал түймэр гарсан тухай нотломжийн хуулбар, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Засаг даргын тамгын газрын 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 03/89 дугаартай тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Ардын депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргааны соёлын хэлтсийн даргын 1986 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн №11 дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбар, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1986 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн №7 дугаартай Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай захирамжийн хуулбар, Хөвсгөл аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Соёлын хэлтсийн даргын 1986 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн №29 дугаартай Ажлаас чөлөөлөх ба томилох тухай тушаалын хуулбар, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Ардын депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргааны 1988 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Хариуцлагатай жижүүр томилох тухай захирамжийн хуулбар, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын ЗДТГ-аас 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдөр олгосон цалингийн тодорхойлолт, архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Д.Ч ын ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөлсний лавлагаа, гэрэл зураг зэрэг баримтуудыг ирүүлсэн. (хх-ийн 4-20 дахь тал)
Мөн нэхэмжлэгчийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Ц.Бийг гэрчээр асуусан ба онцгой ажиллагааны журмаар шүүх Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Д.Ч ын хаатр-21 (А), хаягийн хуудас № 7, Хаатр 01 (А) зэрэг баримтын лавлагаа гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн. (хх-ийн 48-50 дахь тал)
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн
судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ОД-н Ч (************ ) нь ажиллаж байсан байдлаа тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба тэрээр шүүх хуралдаанд хүсэлтийн шаардлагаа өөрчлөн багасгасан болно.
Д.Ч нь Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдлийн харьяа Соёлын төвд 1986 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл клубын эрхлэгч, 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хртэл хөгжмийн багш, 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл захирлаар тус тус ажиллаж байсан болох нь Тухайлбал:
Хөвсгөл аймгийн Ардын депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргааны соёлын хэлтсийн даргын 1986 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн №11 дугаартай: ...Д.Ч ыг 1986 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс Рэнчинлхүмбэ сумын клубын эрхлэгчээр тус тус томилон ажиллуулсугай... гэх Ажилд томилох тухай тушаалын хуулбар,
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Ардын депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргааны 1986 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн №7 дугаартай: ...Дорж овогтой Ч ыг 1986 оны 2 дугаар сарын 01-нээс эхлэн... гэх Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай тушаалын хуулбар,
Аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны соёлын хэлтсийн даргын 1986 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн №29 дугаартай: ...Д.Ч ыг 1986 оны 07 дугаар сарын 01-нээс клубын эрхлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлж клубын хөгжмийн багшаар томилон ажиллуулсугай... гэх Ажлаас чөлөөлөх ба томилох тухай тушаалын хуулбар,
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Ардын депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргааны 1988 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн №25 дугаартай: ...До Ч клубын... гэх Хариуцлагатай жижүүр томилох тухай захирамжийн хуулбар,
Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон лавлагаа,
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Засаг даргын 1995 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн №18 дугаартай: ...Д.Ч ад нэг сарын дундаж хөлстэй тэнцэх цалинг бодож олгохыг... гэх Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалын хуулбар,
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын ЗДТГ-аас 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдөр олгосон цалингийн тодорхойлолт, архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Д.Ч ын ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөлсний лавлагаа,
ОД-н Ч (************ )-ын Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдөр гаргаж ирүүлсэн Хаатр 1 (А) маягтын баримт 1 хуудас (Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарагдсан),
ОД-н Ч (************ )-ын Улсын бүртгэлийн 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдөр гаргаж ирүүлсэн Хаягийн хуудас №7 маягтын баримт 1 хуудас (Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарагдсан),
ОД-н Ч (************ )-ын Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдөр гаргаж ирүүлсэн Хаатр 21 (А) маягтын баримт 1 хуудас (Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарагдсан),
Хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан гэрч Ц.Бийн: ... Д.Ч нь Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан нэгдлийн харьяа сумын клубт 1986 оноос 1995 он хүртэл эрхлэгч, хөгжмийн багшаар тус тус ажиллаж байсан... гэх, гэрч Л.Д ийн: ...Д.Ч нь 1986 оноос 1995 он хүртэл Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан нэгдлийн харьяа сумын клубт хөгжимчин, эрхлэгчээр тус тус ажиллаж байсан... гэх мэдүүлэг, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар давхар тогтоогдож байх тул шаардлагыг хангаж шийдвэрлэв. (хх-ийн 5-39, 48-50, 55-89 дахь тал)
Хэрэгт Д.Ч ын ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг 1995 оны 4 дүгээр сараас 1996 оны 10 дугаар сарыг дуустал нөхөн тооцуулсан тухай 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Баталгаажилтын хуудасны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 11/201 дугаартай ...Тус аймгийн Рэнчинлхүмбэ сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны 1989 оны захирамжийг шүүж үзэхэд Д.Ч ыг ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна... гэх тодорхойлолт зэрэг баримтууд авагдсан ба хугацаат цэргийн алба хаасан хугацаа нь ажилласан жилд тооцогддог болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар улсын орлогод хэвээр үлдээв. (хх-ийн 31 дахь тал)
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ОД-н Ч (************ )-ын Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдлийн харьяа Соёлын төвд 1986 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл клубын эрхлэгч, 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хртэл хөгжмийн багш, 1993 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл захирлаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс хойш 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ