Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 2017/ШЦТ/131

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа, улсын яллагч Д.Дуламжав, шүүгдэгч А.******* нарыг  оролцуулан  тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар  Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  шүүгдэгч  Ители овогт *******ы *******т холбогдох, эрүүгийн 1736000000070 дугаартай 178/*******17/0136/Э/  индекстэй хэргийг *******17 оны 11 дүгээр сарын 07-ны   өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.          

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, ******* оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Ховд аймгийн Ховд суманд төрсөн. ******* настай, эрэгтэй, яс үндэс казак, тусгай дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 6 эцэг эх, эгч, дүү нарын хамт Ховд аймгийн Ховд сумын ******* багт оршин суух, хувиараа мал малладаг, аминдаа 800 толгой мал, гэр нэг, УАЗ-469 маркийн машин нэг, мотоцикль нэгийн  хөрөнгөтэй, сарын өрхийн орлогоо мэдэхгүй,  ял шийтгэл эдэлж байгаагүй гэх *******  дугаарын регистртэй Ители овогт *******ы *******

Холбогдсон хэргийн талаар  /Яллах дүгнэлтээр /

Шүүгдэгч А.******* нь *******17 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Түшиг” зочид буудлын *******3 тоот өрөөнд байрлаж байсан иргэн Б.*******ы эзэмшилийн “SAMSUNG J 5 Prime" маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр  нууцаар авч хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь

Шүүгдэгч А.******* нь үйлдсэн гэмт хэргээ сайн дураар хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлтдээ:   “Миний бие *******17 оны 10 сарын 24-нд “Түшиг” Зочид буудлаас гар утас хулгайлсан. Би хохирогч Б.*******д хохирлыг бүрэн барагдуулсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү?” гэх хүсэлт / хх-62-р хуудас/, хохирогч Б.*******ы  “Миний хохирлыг бүрэн барагдуулсан, надад ямар нэгэн гомдол санал хүсэлт байхгүй. Би шүүх хурал болон бусад ажиллагаанд оролцохгүй гэх хүсэлт / хх-ийн 58-р хуудас/ болон   *******17 оны 11 дугаар сарын 07-ны өдрийн 5/18 дугаартай “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол  зэргийг ирүүлсэн байх тул  хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч А.******* нь *******17 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Түшиг” зочид буудлын *******3 тоот өрөөнд байрлаж байсан иргэн Б.*******ы эзэмшилийн “SAMSUNG J 5 Prime" “маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь  хэрэгт авагдсан болон хялбаршуулсан журмаар  хянан хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдож  байна. Үүнд:

            Гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл/хх-ийн 3-рт/

Хэргийн газарт үзлэг хийсэн...Уг хэрэг учрал болсон гэх газар нь Ховд аймгийн Цамбагарав багийн нутаг дэвсгэрт байрлах “Түшиг”  нэртэй зочид буудалд болсон байх ба тус буудал нь ХААН 9 айлын орон сууцны зүүн талд нь байрлах саарал өнгийн 3 давхар “Түшиг” зочид буудал гэсэн хаягт хүрэн өнгийн материалаар хийгдсэн... *******3 номерийн өрөөнд орж үзлэгийг цааш нь үргэлжлүүлэхэд цагийн зүүний дагуу явуулахад тус өрөө нь шар  ногоон өнгийн цэцэгтэй даавуун бүтээлэгтэй 3 ширхэг орыг эгнүүлж тавьсан байдалтай 170х160 см хэмжээтэй модон цонхтой шаргал өнгийн даавуун хөшигтэй тус өрөөний зүүн буланд нимгэн тавиур түүний дээд  буланд шилэн тавиур түүний дээд талд хар өнгийн 24 инчийн зурагт зэрэг эд зүйл байв. Иргэн Х.******* утсаа халаасандаа хийгээд унтаж байсан гэх орыг “2”-ын  тоогоор тэмдэглэж гэрэл зургийн аргаар бэхжүүлж авсан ба тухайн хэргийн газарт ямар нэгэн гутлын мөр болон гарын мөр илрэх боломжгүй нөхцөл байдалтай байв ... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-7-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.*******ы өгсөн"...Тухайн  *******17 оны 10 дугаар сарын 24-ний өдөр манай найз болох Хүдэрбат Говь-Алтай аймгаас ирсэн Тэгээд Батзориг, Хүдрээ, Баярхишиг бид 4 “Түшиг” буудалд орж өрөө авсан. ...Тэгээд 23 цагийн үед буудлын зохион байгуулагч залуу хоёр найзынхаа хамтаар манай өрөөнд орж ирээд нэг савтай пиво уусан гэж Хүдрээ надад ярьсан. Тэгээд шөнө 02 цагийн үед сэрж ирээд утсаа харахад миний утас байхгүй байсан. Тухайн өдөр болох *******17 оны 10 дугаар сарын 24-ний орой  23 цагийн үед гаднаас зохион байгуулагч бас тэдний найзууд гэх хоёр казак залуучууд орж ирсэн байсан Тэр нөхдүүд гарч явахдаа хулгайлж аваад явсан гэж бодож байна... гэх мэдүүлэг /хх- ийн 8-10 хуудас/

               Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б Хүдэрбатын өгсөн... *******17 оны 10 дугаар сарын 24-ний өдөр найз болох Б.*******тай уулзсан. Тэгээд “Түшиг” буудалд ******* цагийн үед орсон. Орой  23 цагийн орчимд манай амарч байсан өрөөнд Тогтахан, А.******* зохион байгуулагч залуутай орж ирсэн. Тэгээд бид нар 2 том савтай пиво хувааж уугаад орж ирсэн хүмүүс манай өрөөнөөс шөнийн 00 цаг 30 минутын үед гарч явсан. Б.******* унтаж байсан ба удалгүй 02 цагийн  үед ******* сэрээд миний утас хулгайд алдагдсан байна гэж хэлээд утсыг нь хайхад утас нь байхгүй байсан.Тухайн өдөр манай өрөөнд орж ирсэн залуучууд казак залуучууд байсан ба нийт 4 залуу орж ирээд гарсан. Би яг баттай харсан зүйл байхгүй. Гэхдээ гаднаас орж ирсэн хөдөөний гэх нэг нь цэрэгт яваад ирсэн гэх хоёр залуу Б.*******ы унтаж байсан орны хажууд суусан. Тэгээд тэд нар гарч явахдаа тэр 2 залуугийн нэг хулгайлсан байх. Тэр хоёр залууг сэжиглэж байна. Тухайн 2 залуугийн нэрийг сайн мэдэхгүй ба харвал танина. Тэр 2 залуу нэг нь нэгнийхээ хүргэн ах нь гэж ярьж байсан. Бас тэр дүү нь цэргээс саяхан халагдаж ирсэн гэж хэлж байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 хуудас/

            Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Тогтаханы өгсөн“... *******17 оны 10 дугаар сарын 24-ний  оройны 23 цагийн үед Роза, А.******* бид 3 “Түшиг” зочид буудлын *******3 тоотод орж 2 савтай том пиво уусан. Тэгээд тэр өрөөнөөс шөнийн 01 цагийн үед гарч А.*******ийн хамтаар Ховд аймгийн Буянт сум руу явсан. Тэгээд гэрт очиход А.******* надад шаргал өнгийн хавтгай шилэн дэлгэцтэй гар утас үзүүлсэн. Тэгэхээр нь би наадах чинь ямар учиртай утас юм бэ? наад утсаа буцааж өг гэж хэлсэн. Тэгээд бид нар унтаж амарсан... Тухайн үед А.******* гар утсыг өгнө гэж хэлсэн. .. гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 хуудас/

            Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Оразагийн өгсөн“...*******17 оны 10 дугаар сарын 24-ний өдөр А.******* нь надтай уулзах гээд манай ажил дээр хүргэн ахтайгаа хамт ирсэн бөгөөд 1 ширхэг 1,5 литрийн пиво авч ирсэн. Хүргэн ахыг нь би сайн танихгүй. Цэрэгт яваад халагдаж ирээд огт уулзаагүй байж байгаад уулзахаар ирсэн. Би тэр өдөр өөрийн ажил дээрээ ээлжтэй байсан. Тэгээд буудлын нэг давхарт хүлээлгийн танхимд юм яриад сууж байсан чинь *******3 тоот өрөөнд байсан хүмүүсээс нэг хүн доошоо бууж ирээд нөгөө авч ирсэн пивийг хараад манай өрөөнд хамт ороод уучихъя гэсэн чинь би болохгүй гэж хэлсэн чинь А.*******тэй хамт явсан хүргэн ах нь зөвшөөрөөд бид нар хамт өрөөнд нь орсон. Тухайн өрөөнд ороход нэг хүн унтаж байсан. Тэгээд өрөөнд ороод нөгөө пивоо уугаад би цэргээс ирсэн найздаа зориулж нэг пиво авч өгсөн. Тэгээд А.******* хүргэн ахтайгаа манай буудлаас гараад явсан. Би А.*******ийг хүний утсыг хулгайлж авсаныг мэдээгүй. Тэгээд би доор хүлээн авах дээрээ унтаж байсан чинь нөгөө утасны эзэн нь миний утас байхгүй байна гээд надаас асуухаар нь би мэдэхгүй гэж хэлсэн. Тэгээд маргааш нь 10 цагийн үед цагдаа дуудсан байсан бөгөөд  ирээд үзлэг хийгээд явсан. Би маргааш өдөр нь утас руу нь залгаад утас нь холбогдохгүй байсан. Тэгээд А.*******тэй холбоо бариад *******17 оны 10 сарын 25-ны орой 21 цагийн үед манай буудалд байсан эзэнд нь авч ирж өгсөн...  гэх мэдүүлэг /хх-ийн *******- 21 хуудас/

           Мал үнэлсэн тухай тайлангаар...13 настай морь  700000 төгрөг гэх үэлгээний баримт/ хх-ийн 23-рт/

“SAMSUNG J 5 Prime" маркийн гар утсыг 400.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан /хх-ийн 25-26 хуудас/

Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /хх-ийн 30 дугаар хуудас/

          Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 31-32 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд  А.*******ийн яллагдагчаар өгсөн“...*******17 оны 10 дугаар сарын 24-ний өдер өөрийн хүргэн ах Тогтахантай хамт Буянт сумаас ирээд найз Розатай уулзахаар “Түшиг” зочид буудалд очсон. Манай найз Роза “Түшиг” зочид буудалд ажилладаг гэж надад хэлж байсан. Тэгээд найзтайгаа “Түшиг” зочид буудлын нэг давхарт  уулзаад сууж байсан чинь дээрээс нэг согтуу ах буугаад ирсэн. Тэгээд дээшээ хамт манай өрөөнд оръё гэж хэлэхээр нь хүргэн ах Тогтохан болон Роза бид 3  хоёр давхрын нэг өрөөнд нөгөө согтуу хүнтэй хамт   ороод хүргэн ах Тогтохан болон Роза нөгөө согтуу хүн бид 4  хоёр шил пиво хувааж уугаад гарсан.  Бид гурав тэр буудлын өрөөнд ороод зэрэгцүүлж тавьсан 3-н модон дээр хүргэн ах Тогтахан болон Роза бид гурав зэрэгцэж суугаад нөгеө согтуу хүн бид гурвын эсрэг талын орон дээр суусан. Бид нарыг тухайн өрөөнд ороход буудлын өрөөнд нэг согтуу хүн унтаж байсан бөгөөд бид нарыг өрөөрүүгээ дагуулж орсон согтуу хүн хажууд нь суусан. Би орон дээр суусан бөгөөд миний суусан газар утас байхыг хараад пиво уугаад сууж байхдаа нууцаар аваад халаасандаа хийгээд жаахан сууж байгаад гараад явсан. Буудлаас шөнө 01 цагийн үед гараад зүүн хаалганы тэнд хүртэл алхаж байгаад Буянт руу явдаг машин зогсдог газар очоод тэндээс унаанд суугаад Буянт явсан.Тэгээд Буянт сум ороод хүргэн ахын гэрт нь очоод хүргэн ах Тогтаханд үзүүлсэн чинь хаанаас авсан юм бэ? гэж асуухаар нь буудлын орон дээр байхаар нь авчихсан юм гэж хэлсэн чинь “чи яагаад хүний гар утас авч байгаа юм бэ? эзэнд нь өг” гэж хэлсэн. Орой нь манай хүргэн ахын ээж рүү цагдаа залгаж хүргэн ах бид 2-ыг асуусан байсан болохоор маргааш орой нь ******* цагийн үед би буцаж аймгийн төв орж ирээд “Түшиг” зочид буудалд очиж нөгөө өрөөнд архи уугаад согтуу байсан эзэнд нь буцаагаад өгсөн чинь чамайг цагдаад өгсөн байгаа асуудлаа цагдаагаар шийдүүл гэж хэлсэн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/

 Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар.. Ители овогт *******ы *******

нь урьд ял шийтгэлгүй гэх баримт/ хх-ийн 43-рт/ зэрэг болно.

Хэрэгт авагдсан болон хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үзлээ.

Шүүгдэгч А.******* нь *******17 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Түшиг зочид буудлын *******3 тоот өрөөнд байрлаж байсан иргэн Б.*******ы эзэмшилийн  “SAMSUNG J 5 Prime" маркийн гар утсыг хулгайлсан гэмт үйлдэлд Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.

Иймд шүүгдэгч А.*******ийг хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар , хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч А.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэргийн 43 дугаар хуудас дахь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч А.******* нь иргэн Б.*******ы эзэмшилийн  “SAMSUNG J 5 Prime" маркийн гар утсыг буцаан өгсөн  болох нь  эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-31-32-рт/ зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч А.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасныг  журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******ийг 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, явган зорчигчдыг гарцаар гарахад нь туслах ажлыг өдөрт  дөрвөөс дээшгүй цагаар Ховд аймгийн Жаргалант сумын нутагт хийж гүйцэтгүүлэхийг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******ийг нийтэд тустай ажил хийлгэх ял биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын  8 цагийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих учиртай болохыг  тайлбарлав.

Эрүүгийн 1736000000070 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид учирсан хохирол төлөгдсөн зэргийг тус тус дурдаж, шүүгдэгч А.*******ийн  эзэмшлийн 13 настай хар зүсмийн уналгын 1 тооны морь битүүмжилсэн прокурорын *******17 оны 11 сарын 02-ны өдрийн 5/41 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол” -ыг хүчингүй болгох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4,5 дахь хэсэг, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг  36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ители овогт *******ы *******ийг хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч  хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1дэх хэсэгт заасныг журамлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ители овогт *******ы *******ийг 250 / хоёр зуун тавь /  цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.4 дүгээр зүйлийн  2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******ийг  явган зорчигчдыг  гарцаар гарахад нь  туслах ажлыг өдөрт 4-өөс дээшгүй цагаар Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт хийж гүйцэтгүүлэхийг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ители овогт *******ы ******* нь  нийтэд тустай ажил хийлгэх ял биелүүлээгүй бол 8 цагийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тайлбарласугай

5. Эрүүгийн 1736000000070 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид учирсан  хохирол төлөгдсөн болохыг тус тус дурдаж, шүүгдэгч А.Хрманбекийн эзэмшлийн 13 настай хар зүсмийн уналгын 1 тооны морь битүүмжилсэн прокурорын *******17 оны 11 сарын 02-ны өдрийн 5/41 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол” - ыг хүчингүй болгосугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч А.*******д  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч ,  хохирогч  гомдлоо,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                     Т.ЦЭЦЭГМАА