Шүүх | Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
Хэргийн индекс | 142/2022/02180/И |
Дугаар | 142/шш2024/00806 |
Огноо | 2024-05-22 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 142/шш2024/00806
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *********-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч:***********-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 47,742,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 50,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *****,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******,
Хариуцагчийн өмгөөлөгч *****,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Лхагвасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ********* нь хариуцагч *********-д холбогдуулан 31,828,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж 47,742,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Нэхэмжлэгч ********* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...иргэн ***********, түүний захирал ********тай 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 16/22 тоот үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдан авах гэрээ байгуулсан. Тус гэрээгээр ***** аймгийн *********, ******* баг, **********-ийн зүүн урд зочид буудлын 4 давхар 864 м.кв талбай бүхий объектыг 600 м.кв газартай хамт 1,000,000,000 /нэг тэрбум/ төгрөгөөр худалдахаар тохиролцсон. Гэрээний дагуу ********, ********* бид төлбөрийг тэнцүү хуваан авахаар тохиролцсон. ******** нь гэрээний төлбөр болох 500,000,000 /таван зуун сая/ төгрөгийг авсан. Харин ******** миний бие *******аас Худалдаа хөгжлийн банкнаас авсан зээлийн төлбөрийг суутгаад гэрээний төлбөрт нийт 250,000,000 төгрөг авахаас 2016 онд 30,000,000 төгрөг, 2017 онд 106,240,000 төгрөг, 2018 онд 70,800,000 төгрөг, 2017 онд барилгын материал болох 0,5-ийн хайрга 1467 тн буюу 920 куб.метр авсан. 1 куб.метр хайрга үнэ 12,100 төгрөг байсан. 920 куб.м*12,100 төгрөг=11,132,000 төгрөг болсон. Өнөөдрийн байдлаар нийт 218,172,000 төгрөгийг аваад байна. ***********, түүний захирал ***********д үлдэгдэл төлбөр болох 31,828,000 төгрөгийг авах талаар удаа дараа утсаар болон биечлэн уулзаж мэдэгдсэн боловч төлбөрийг төлөхгүй байна. Иймд Үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр болох 31,828,000 төгрөгийг , түүний захирал *****аас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч -ийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...би ы нэхэмжлэлийг хүлээн авч, танилцлаа. 2020 онд нягтлан бодогч төлбөр дууссан, баримт бүрдсэн гэж хэлсний дагуу тай биечлэн уулзаж, тооцоо дууссан тухай мэдэгдсэн. Бид найз нөхдийн харьцаатай учир хувь хүний хувьд би найзын ажил хүнд байсан үед энэ мөнгийг дуусгах ёстой гэсэн сэтгэлээр хандаж дуусгасан боловч нягтлан бодогч тооцоо нийлсэн акт үйлдээгүй, ажлаасаа гарсан. 2021 оны сүүлээр Амраа уулзаж, дансаа үзсэн чинь 32 сая төгрөг дутуу байна гэж надад хэлсэн. Би баримт шүүж байгаад дутуу бол өгье, дууссан гэдэгт итгэлтэй байна гэж хэлсэн. Олон жилийн өмнөх нийт 1 тэрбум төгрөгийн олон удаа цувуулж, бэлнээр болон янз бүрийн дансаар өгч байсан, нягтлан бодогч байхгүй байгаа учир баримт бүрдүүлэх цаг хугацаа шаардлагатай, шүүх хуралд биечлэн очихдоо авч очих болно... гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ы нэхэмжлэлтэй -д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэл болон түүний нэмэгдүүлсэн шаардлагатай танилцаад бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. нь нэхэмжлэгчид ямар ч өр төлбөргүй бөгөөд нэхэмжлэлд дурдаад буй төлбөрүүд нь бүрэн төлөгдсөн бөгөөд ямар ч өргүй тул зээлийн гэрээний 31,828,000 төгрөг, нэмэгдүүлсэн шаардлагад дурдсан алданги 15,914,000 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрөхгүй. Урьдчилсан байдлаар тохиролцож бичгээр үйлдэж байсан боловч нотариатаар гэрчлүүлээгүй, улсын бүртгэлд бүртгүүлээгүй, хүчин төгөлдөр болоогүй гэрээ гэх баримтыг үндэслэж нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна. Харин талуудын хооронд 2016 оны 09 дүгээр сарын 21-ний орой бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан гэрээ, 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан гэрээгээр үл хөдлөх хөрөнгийн үнийг тохиролцож тогтоосон ба үнийг нь бүтэн төлсөн тул үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарсан. Улмаар үл хөдлөх хөрөнгийн бүх үнэ нь төлөгдсөн болно. Харин уг үл хөдлөх хөрөнгийг одоо бусдад худалдсан тул улсын бүртгэлийн хэлтсээс миний төлөөлүүлэгч нь дээрх гэрээнүүдийг улсын бүртгэлд бүртгэгдсэн эсэх талаарх лавлагааг гаргуулан авах боломжгүй болсон байна.
Иймээс ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч *****, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ****** нар нь сөрөг нэхэмжлэлдээ: ******** нь ******* аймгийн ***********-ийн зүүн урд байрлах "**** нэртэй 3 давхар үл хөдлөх хөрөнгийг худалдан авахаар тохиролцож, улмаар нэхэмжлэгч ******* болон ******* нартай амаар тохиролцож 1.000.000.000 /нэг тэрбум/ төгрөгөөр худалдан авах болж, худалдагч нарын зүгээс татвар бага төлөх үүднээс хямд үнээр худалдаж байгаа мэт гэрээ байгуулж, үнийг дүнг нь өөр өөрөөр гэрээ байгуулсан. Харин худалдан авагч тал болох **********-ийн хувьд ******, ********* нарын Худалдаа хөгжлийн банкинд байсан 500.000.000 /таван зуун сая/ төгрөгийн зээлийг өөр дээрээ шилжүүлэх замаар авч үлдэгдэл 500.000.000 /таван зуун сая/ төгрөгийг цувуулан өгөхөөр тохиролцсон байдаг. Ийнхүү үлдэгдэл үнийг *********, түүний захирал *******, түүний эхнэр ******** нар нь нэхэмжлэгч *******, ********** түүний хүсэлтийг дагуу эгч нь болох ********* нарын дансанд шилжүүлсэн байдаг. Гэтэл ********* болон түүний захирлын тооцооны алдааг далимдуулан нийт 50.000.000 /тавин сая/ төгрөгийг авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тодруулбал хэрэгт авагдсан ************нарын дансны хуулга болон бэлэн бусаар гүйлгээ хийсэн баримтуудаас үзвэл дараах үйл баримт тогтоогдож байна. Нэхэмжлэгч ******** нь нэхэмжлэл гаргахдаа өөрийн дансны хуулгыг гаргаж өгөөгүй байх ба шинээр цуглуулсан нотлох баримтаар 2016,08.23-нд 15.000.000 /арван таван сая/ төгрөгийг ********* буудлын урьдчилгаанд төлсөн байна.
*****ийн Хаан банкны ********** дугаартай дансаар:
1. 2016.09.14 -*******аас -3,000,000 төгрөг
2. 2016.08.16- *******аас буудлын барилгын урьдчилгаа -70,000,000 төгрөг
3.2016.08.16-******** зочид буудлын барилгын урьдчилгаа -30,000,000 төгрөг,
4. 2016.09.14- *******ын данснаас газар 3,000,000 төгрөг
5. 2017.01,19- *** үнэ ******аас- 8,000,000 төгрөг
6. 2017.01.25- ****- 2,000,000 төгрөг
7. 2017.04.11 газар -300,000 төгрөг
8. 2017.05.25 ****** ********ны үнэ - 15,000,00 төгрөг
9. 2017.10.02 *******ээс караокены үнэ -10,000,000 төгрөг
10. 2017,10,02 ********ээс караокены үнэ -10,000,000 төгрөг
11. 2017.11.07 -********аас караоке подвал үнэ - 7,000,000 төгрөг
12. 2017.12.14- карокены үнэ - 10,000,000 төгрөг
13. 2017.12.21.- ******* кароанены үнэ - 5,000,000 төгрөг
14. 2018.01.02- ******- 200,000 төгрөг
15. 2018,01.04- ****** - 300,000 төгрөг
16. 2018.01.17 - ******* кароакены үнэ - 2,000,000 төгрөг
17. 2018.02.13- *******ээс караокены үнэ - 5,000,000 төгрөг
18. 2018.02.15-********аас орлого- 290,000 төгрөг
19. 2018.02.15- *** -200,000 төгрөг
20. 2018.06.16- ********- 1.000.000 тегрөг
21. 2018.07.17- *******-1,000,000 төгрөг
22. 203 8.08.15- *********аас-1,000,000 төгрөг
23. 2018.09.18- ***********-1.000.000 төгрөг
24. 2018.10.15 ***********- 500.000 төгрөг
25. 2018.10.16- ************ -500,000 төгрөг
26. 2018.11.07- Зээл төлөлт караокены үнэ ***********ээс-10,000,000 төгрөг
27. 2018.11.13- *******-1.000.000 төгрөг
28. 2018.12.21 ***********- 500.000 төгрөг
29. 2019.01.18- **********- 500.000 төгрөг
30. 2019.05,02- ******** - 500,000 төгрөг
31. 2019.05.07- **********- 500.000 төгрөг
32. 2019.05.22- *************с төлбөр -5,000,000 төгрөг нийт-204,290,000 төгрөг
***********- ХХБ *************
1. 2016.12.06- -с саян буудлын рестораны урьдчилгаа- 30,000,000 төгрөг
2. 2016.12.27- -с ******* төлбөр- 40,000,000 төгрөг
3. 2017.02.13- -с ***********-ны үнэ -2,000,000 төгрөг
4. 2017.05.19- аас ***** үнэ - 30,000,000 төгрөг
5. 2017.06.07- аас- 8,000,000 төгрөг
6. 2017.06.21-******* үнэ - 8,000,000 төгрөг
7. 2017.07.03- ******** үнэ - 2,000,000 төгрөг
НИЙТ 120,000,000 ТӨГРӨГ
204,290,000=+= 120,000,000 324,290,000 ТӨГРӨГ+42,00,000/********ийн дансруу Шилжсэн/-366,290,000 төгрөг.
Ийнхүү нэхэмжлэгч , нар нь хариуцагч болон түүний захирал аас маш их хэмжээний мөнгийг илүү авсан байтал -иас үл хөдлөх хөрөнгийн үнэ 31.828.000 төгрөг, алданги 15.914.000 төгрөг нийт 47.742,000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь илт үндэслэлгүй байна.
Иймээс аас тооцооны алдааг далимдуулж илүү авсан төлбөрийн зарим хэсэг болох 50.000.000 /тавин сая/ төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******** сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлд дурдсан үнийн дүнгээр ямар нэг илүү мөнгө хариуцагчаас аваагүй бөгөөд гагцхүү гэрчээр оролцож байсан одоо гуравдагч этгээдээр хэрэг маргаанд оролцохоор болсон ийн авсан мөнгөтэй нийлбэр дүнгээр нэхэмжлэгч илүү мөнгө авсан мэт харагдаж байгаа болно. Үнэн хэрэгтээ , нарт нь тусдаа газар наймаалцсан байдаг. Тэр мөнгө нь уг үл хөдлөхийн үнэ хөлсөнд орсон мэт сөрөг нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 16/22 дугаартай зээлээр худалдан авах гэрээ, ы Хаан банкны дансны хуулга, *********-ийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн албан бичиг, аас тай утсаар харилцсан зурвасны зураг,
Хариуцагчаас: 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2018 оны 01дүгээр сарын 02-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, дансны хуулганы түүвэр, мөнгөн шилжүүлгийн баримт, ын Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга, -ийн худалдаа хөгжлийн дансны хуулга зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.
Хэргийн оролцогчийн хүсэлтээр: **********-ийн зүүн талд байрлах ****** төв үл хөдлөх эд хрөнгийн худалдах худалдан авах гэрээнүүд, дэлгэрэнгүй лавлагаа, өмчлөх эрхтэй холбоотой нотлох баримтууд, Орхон аймгийн тойргийн нотариатч аас ыг төлөөлж болон нарын хооронд 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг гэрчилсэнтэй холбоотой баримтуудыг гаргуулж нотлох баримтаар бүрдүүлсэн байна.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагч -д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө худалдсаны үлдэгдэл үнэ 47,742,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.
Нэхэмжлэгч нь түүний захирал тай 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 16/22 тоот Үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдан авах гэрээ байгуулж зочид буудлын 4 давхар объектыг газрын хамт 1,000,000,000 /нэг тэрбум/ төгрөгөөр худалдан авсан гэрээний төлбөрт нийт 250,000,000 төгрөг авахаас 218,172,000 төгрөг авсан, одоо үлдэгдэл 47,742,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлийг тайлбарлаж байна.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд 2020 онд нягтлан бодогч төлбөр дууссан, баримт бүрдсэн гэж хэлсэний дагуу тай биечлэн уулзаж, тооцоо дууссан тухай мэдэгдсэн. Нягтлан бодогч тооцоо нийлсэн акт үйлдээгүй, ажлаасаа гарсан 2021 оны сүүлээр уулзаж, дансаа үзсэн чинь 32 сая төгрөг дутуу байна гэж надад хэлсэн гэж тайлбарлаж байна.
Талуудын хооронд 2016 оны 09 сарын 21-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдан авах гэрээг бичгээр байгуулсан боловч нотариатаар гэрчлүүлээгүй, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 110 дугаар зүйлийн 110.1 дэх заалттай нийцээгүй байгаа хэдий ч дээрх хэлцлээр талуудын илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл хүчинтэй байна./ х.5 /
Дээрх гэрээнээс гадна талуудын хооронд 2017 оны 05 сарын 10-ны өдөр, 2018 оны 01 сарын 02-ны өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ хавтаст хэрэгт авагдсан байна / х.151,152 /
2017 оны 05 сарын 10-ны өдрийн гэрээгээр нэг талаас ыг төлөөлж , нөгөө талаас -ийн захирал нар харилцан тохиролцож **************-ийн зүүн талд төв хаягт байрлах, 0 болон 1 давхарын 432 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай эд хөрөнгийг худалдан авагч ын өмчлөлд шилжүүлж, худалдан авагч тал хэлэлцэн тохирсон үнэ болох 50,000,000 төгрөгийг төлөхөөр тохиолцсон. 2018 оны 01 сарын 02-ны өдрийн үл хөдлөх худалдах-худалдан авах гэрээгээр талууд мөн *************** давхар, 1 давхарт /подваль/ хаягт байрлах, 216 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авагч ын өмчлөлд шилжүүлж, худалдан авагч тал хэлэлцэн тохирсон үнэ болох 50.000.000 төгрөгийг төлөхөөр тус тус тохиролцсон байна.
Түүнчлэн хэргийн 5-р хуудсанд байгаа 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 16/22 тоот Үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдан авах гэрээнээс гадна мөн 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ 1-р хавтасны 153-р талд авагдсан байна. Дээрх гэрээнд худалдагч талаас , нар, худалдан авагч талыг төлөөлж нар гарын үсэг зурж *********** давхарт байрлах зочид буудлын зориулалттай хэсгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлж, худалдан авагч тал м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай эд хөрөнгийг худалдан авагч ын өмчлөлд шилжүүлж, худалдан авагч тал хэлэлцэн тохирсон үнэ болох 50,000,000 төгрөгийг худалдагч тал , нарт төлөхөөр тохиролцсон байна./ х.153/
Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэсийн 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн № 481 дугаартай Нотлох баримт хүргүүлэх тухай албан бичигт Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн ************** төв тоот үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэрэгт 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүд авагдаагүй ба дэлгэрэнгүй лавлагаа, өмчлөх эрхтэй холбоотой нотлх баримтуудын хуулбарыг улсын бүртгэгчийн хуулбар үнэн тэмдэгээр баталгаажуулан хүргүүлэв гэжээ. Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн лавлагаанд улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй ************ м.кв үл хөдлөх эд хөрөнгө нь Өмчлөгчийн хүсэлтээр болон гэрээ хэлцэлээр бүртгэл салгаснаар шинэ бүртгэл үүсгэх гэсэн бүртгэлийн төрөлд бүртгэгдэн 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр худалдсан, Эрдэнэт-ивээл ХХК өмчилсөн гэж бүртгэгдсэн байна. Харин дээрх үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн хувийн хэрэгт 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн № 16/21 дугаартай худалдах-худалдан авах гэрээ авагдсан байна. Уг гэрээнд нэг талаас захирал , нөгөө талаас Мухлаш овогтой Амарсайхан, Батсайхан овогтой Мөнхдөл нар төлөөлж **********, улсын бүртгэлийн ********** дугаартай ************** давхар бүхий 864 м.кв барилгыг иргэн нар хамтаар эзэмшдэг. 0, 1 давхаруудын үл хөдлөхийн гэрчилгээг иргэн , нарын нэр дээр гэрчилгээг гаргаж, үүний 2, 3-р давхар бүхий 432 м.кв зочид буудлын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг -д 100,000,000 төгрөгөөр зарж борлуулахаар харилцан тохиролцов гээд талууд гарын үсэг зурсан байна. Ийнхүү нь дээрх төвийн 2 давхар, 3 давхар, 432 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болж улсын бүртгэлийн Ү-2101026588 дугаарт бүртгүүлэн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн ********* тоот гэрчилгээг авсан байна. Талууд дээрх үл хөдлөх эд хөрөнгийг өөр өөр гэрээнүүд дээр 50,000,000 төгрөг, 100,000,000 төгрөг гэж үнийг олон янзаар бичсэн боловч 1,000,000,000 / нэг тэрбум / төгрөгөөр харилцан тохиролцож худалдсан болох нь тогтоогдож байх бөгөөд Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар өмчлөгчөөр бүртгүүлснээр , нарын өмчлөх эрх дуусгавар болсон байна.
Талууд гэрээ байгуулагдсан, үл хөдлөх хөрөнгийн үнийг 1,000,000,000 төгрөгөөр тохирсон гэдэг дээр маргахгүй байна. Талууд гэрээндээ худалдан авагч тал үл хөдлөх эд хөрөнгийн үнийг төлж дууссаны дараа худалдагч тал болох , нар үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч -ийн нэр дээр шилжүүлж өгөхөөр тохиролцсон байх бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлж өгөх үед болон түүнээс хойших хугацаанд нэхэмжлэгч нь үнийг дутуу төлсөн талаар ямар нэгэн гомдол гаргаж байгаагүй, 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж хариуцагчаас худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр гэж нэхэмжилсэн байна.
Хариуцагч -ийн захирал ын Хаан банкин дахь ********** тоот данснаас 33 удаагийн гүйлгээгээр хамтран үүрэг гүйцэтгүүлэгч *******-ийн ******** тоот данс руу 205,290,000 төгрөг, Худалдаа хөгжлийн банкны 7 удаагийн гүйлгээгээр Г.ын Худалдаа хөгжлийн банк дахь ********* тоот данснаас ийн ХААН банкин дахь ********* тоот данс руу 120.000.000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр ******ийн эгч ***********ийн Хаан банкны данс руу 42 сая төгрөг нийт 367,290,000 төгрөг төлсөн болох нь дансны хуулгуудаар батлагдаж байна./ х.103-170, х.44-53/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагчийн 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр буудлын урьдчилгаа гэж шилжүүлсэн 15 сая төгрөгийг авсан гэдгийг хүлээн зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагаа бууруулан 24.423.000 төгрөг нэхэмжилсэн болно.
Гуравдагч этгээд нь ы хамт үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг байгуулж гэрээнд гарын үсэг зурсан хамтран үүрэг гүйцэтгүүлэгч байна.
Хариуцагч нь Иргэний хуулийн 241 дүгээр зүйлийн 241.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчдийн хэн нэг нь энэ хуулийн 241.1-т заасан шаардлага гаргаагүй бол үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг өөрийн үзэмжээр үүрэг гүйцэтгүүлэгчийн аль нэгэд шилжүүлж болох бөгөөд энэ тохиолдолд бусад үүрэг гүйцэтгүүлэгчдийн өмнө хүлээх үүргээс чөлөөлөгдөнө гэж зааснаар нэхэмжлэгч нь тухайн үед үүргийн гүйцэтгэлийг шаардаагүй учраас хамтран үүрэг гүйцэтгүүлэгч болох д мөнгийг төлснөөр үүргээ гүйцэтгэсэн байна.
Гуравдагч этгээд ******* нь хариуцагч -д газар худалдсан гэж байгаа боловч нэхэмжлэгч , гуравдагч этгээд ******* нар нь 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулан **********-ийн зүүн урд хаягт байрлах Орхон аймгийн Засаг даргын 2011 оны 10 сарын 18-ны өдрийн №434 тоот шийдвэрээр олгогдсон хүчин төгөлдөр гэрчилгээтэй 600 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай газрын эзэмших эрхийг хариуцагч -ийн эзэмшилд шилжүүлэхээр тохиролцож Засаг даргад хүсэлт гаргасны дагуу ****** аймгийн Засаг даргын 2016 оны 09 сарын 27-ны өдрийн А/484 дугаартай захирамжаар Газар эзэмших эрхийг -нд шилжүүлжээ.
Иймд хариуцагчийн нэхэмжлэгч , гуравдагч этгээд нарт төлсөн 367,290000 төгрөгөөс ийн авах ёстой гэж байгаа 250,000,000 төгрөгийг хасаж тооцоход хариуцагч нь нэхэмжлэгч , гуравдагч этгээд нарт 117,290,000 төгрөг илүү төлсөн байна. Хариуцагч үүнийгээ багасган дээрх илүү төлсөн мөнгөнөөс 50,000,000 төгрөгийн сөрөг нэхэмжлэл гарган нэхэмжилсэнийг хангах үндэстэй байна.
Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 241.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч ы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.2.1-д заасныг баримтлан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, аас 50,000,000 төгрөг гаргуулан -нд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 554,610 төгрөгийг, хариуцагч -аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч аас 407,950 төгрөгийг гаргуулж, хариуцагч -д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН