Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 104/ШШ2024/00453

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  З.Ганчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар;

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******од байрлах, “******* ББСБ” ХХК /РД:*******/,

Хариуцагч: *******,,од оршин суух, овогт гийн /РД:/

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 238.380.157 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч: Ө.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ууганчимэг нар оролцов.

                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь Д.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 238.380.157 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Зээлдэгч Д. нь 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр “******* ББСБ” ХХК-тай ЗХЗА-ХЗ/ тоот зээлийн гэрээ болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнүүдийг байгуулан 40.000.000 төгрөгийг 24 сарын хугацаатай, 3.3 хувийн хүүтэй зээлж, сар бүрийн 25-ны өдөр тэнцүү 1.666.666 төгрөгийг дүнгээр төлөхөөр харилцан тохиролцсон. Энэхүү зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Ч.гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн, *******, // , хаягт байрлалтай 33.33 м/кв талбайтай 1 өрөө орон сууц, улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн *******, // ны хаягт байрлалтай 33.33 м/кв талбайтай 1 өрөө орон сууцнуудыг барьцаалсан. Зээлдэгч Д. нь “Тэнүүн төгөл” нэртэй хувийн цэцэрлэг ажиллуулдаг, мөн найман нэрийн хүнсний дэлгүүр шинээр барьж байгаа тул санхүүжилт хэрэгтэй байгаа гэж 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдөр банк бус санхүүгийн байгууллагад хандан дахин 100.000.000 төгрөгийн зээл авах хүсэлт гаргасан. Ингээд зээлдэгчийн хүсэлтийн дагуу  ЗХЗА-ХЗ/ тоот зээлийн гэрээ болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг байгуулан 100.000.000 төгрөгийг 24 сарын хугацаатай 3.3 хувийн хүүтэй зээлж, сар бүрийн 15-ны өдөр үндсэн зээлээс 4.000.000 төгрөгийг нэмж хүүгийн хамт төлөхөөр харилцан тохиролцсон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлдэгч өөрийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүрэг 14 дүгээр хороо, хаягт байрлалтай 120 м/кв талбайтай амины орон сууцыг барьцаалуулсан. Д. нь зээл авснаас хойш дэлхий нийтэд гарсан цар тахлын улмаас цэцэрлэгийн үйл ажиллагаа доголдсон, дэлгүүрийн орлого муу гэдэг шалтгаанаар 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл дээрх 2 зээлээс нэг ч төгрөгийн төлөлт хийгээгүй тул зээлийн хүүнүүд хуримтлагдаж эхэлсэн. Зээлдэгч 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш бага багаар хуримтлагдсан хүүгийн төлбөрөөс төлж эхэлсэн ч дундаа 3-4 сараар төлөхгүй тасалдаж байсан. Ингээд 2022 онд зээлийн гэрээнүүдийн хугацаа дууссан бөгөөд зээлдэгчийн зүгээс зээлийн гэрээнүүдийн хугацааг сунгах хүсэлт гаргасан тул гэрээнүүдийн хугацааг 24 сараар сунгаж ЗХЗА-ХЗ/-1, ЗХЗА-ХЗ/-1 тоот зээлийн нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээнүүдийг тус тус байгуулсан. Зээлийн гэрээний хугацааг сунгаснаас хойш мөн л зээлийн эргэн төлөх хуваарийг зөрчиж 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан 40.000.000 төгрөгийн зээлийн төлбөрийг 2023 оны 8 дугаар сараас хойш огт төлбөр төлөөгүй, 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан 100.000.000 төгрөгийн зээлийн төлбөрийг 2023 оны 9 сараас хойш өнөөдрийг хүртэл огт төлөхгүй гэрээний үүргээ биелүүлэхгүй байна. Зээлдэгч 2024 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар 40.000.000 төгрөгийн зээлийн гэрээний үндсэн төлбөрт 3.771.283 төгрөг, хүүгийн төлбөр 51.006.716 төгрөг төлсөн бөгөөд зээлийн гэрээний төлөгдөөгүй үлдэгдэл төлбөр нь үндсэн төлбөрийн 36.228.716 төгрөг, зээлийн хүүгийн 7.977.028 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн 110.056.716 төгрөг, нийт 44.315.801 төгрөг байна. 100.000.000 төгрөгийн зээлийн гэрээний үндсэн төлбөрт огт төлбөр төлөөгүй, хүүгийн төлбөрт 58.870.000 төгрөг төлсөн бөгөөд зээлийн гэрээний төлөгдөөгүй үлдэгдэл төлбөр нь үндсэн төлбөрийн 100.000.000 төгрөг, зээлийн хүүгийн 93.778.356 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн 286.000 төгрөг, нийт 194.064.356 төгрөг байна.

Иймд зээлдэгч Д.гаас 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан ЗХЗА-ХЗ/ тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 36.228.716 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 7.977.028 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 110.056 төгрөг, нийт 44.315.801 төгрөгийг гаргуулах, хэрэв төлбөрийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүд болох улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн, *******, // , хаягт байрлалтай 33.33 м/кв талбайтай 1 өрөө орон сууц, улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн *******, // ны хаягт байрлалтай 33.33 м/кв талбайтай 1 өрөө орон сууцнуудаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах.

Зээлдэгч Д.гаас 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан ЗХЗА-ХЗ/ тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 100.000.000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 93.778.356 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 286.000 төгрөг, нийт 194.064.356 төгрөгийг гаргуулах, хэрэв төлбөрийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүрэг 14 дүгээр хороо, хаягт байрлалтай 120 м/кв талбайтай амины орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н. шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Зээлдэгч Д. нь “******* ББСБ” ХХК-аас 2020 оны 1 дүгээр сарны 21-ний өдөр ЗХЗАХЗ/ тоот зээлийн гэрээгээр 40.000.000 төгрөгийг 24 сарын хугацаатай 3,3 хувийн хүүтэй, сар бүрийн 25-ны өдөр тэнцүү хэмжээгээр буюу 1.666.000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулсны дагуу “******* ББСБ” ХХК нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж Д.д зээлийг бүрэн олгосон. Д. “Тэнүүн төгөл” нэртэй хувийн цэцэрлэг ажиллуулдаг. Мөн 8 нэрийн хүнсний дэлгүүр шинээр барьж байгаа тул санхүүжилт хэрэгтэй байгаа гээд 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдөр “******* ББСБ” ХХК-д дахин 100.000.000 төгрөгийн зээл авах хүсэлт гаргасны дагуу ЗХЗАХЗ/ тоот зээлийн гэрээ болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг байгуулан 100.000.000 төгрөгийг 24 сарын хугацаатай 3.3 хувийн хүүтэй зээлж, сар бүрийн 15-ны өдөр үндсэн зээлээс 4.000.000 төгрөгийг хүүгийн хамт төлөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Энэхүү зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл өөрийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206508932 дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Буга гудамж хаягт байршилтай 120 м/кв талбайтай амины орон сууцыг барьцаалуулсан. “******* ББСБ” ХХК зээлийн гэрээний дагуу 40.000.000 төгрөг, 100.000.000 төгрөгийг Д.гийн Голомт банкны данс руу шилжүүлсэн.

Зээлдэгч нь 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл дээрх 2 зээлээс өнөөдрийг хүртэл одоо нэг ч төгрөгийн төлөлт хийгээгүй. Зээлийн хүү нь хуримтлагдаж 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш бага багаар хуримтлагдсан хүүгийн төлбөрөөс төлж эхэлсэн. Дундаа тасалдалтай 3-4 сар төлөөд 3-4 сар завсарлаж байсан. 2022 онд зээлийн гэрээнүүдийн хугацаа дууссан бөгөөд зээлдэгчийн зүгээс сунгах хүсэлт гаргасны дагуу хугацааг 24 сараар сунгаж /1, /1 зээлийн нэмэлт өөрчлөлт оруулах гэрээнүүдийг тус тус байгуулсан. Зээлийн гэрээнүүдийн хугацаа сунгаснаас хойш 40.000.000 төгрөг болон 100.000.000 төгрөгийг 2023 оны 9 дүгээр сараас хойш өнөөдрийг хүртэл огт төлөхгүй, гэрээний үүргүүдээ биелүүлэхгүй байгаа. Зээлдэгч нь 2024 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар 40.000.000 төгрөгийн зээлийн гэрээний үндсэн төлбөрт 3.771.280 төгрөг, хүүгийн төлбөрт 51.006.716 төгрөг, үлдэгдэл үндсэн төлбөрийн 36.228.716,62 төгрөг, нийт төлөөгүй төлбөр нь үндсэн төлбөрт 36.000.000 төгрөг, хүү 7.000.977 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 110.00 төгрөг, нийт 44.315.029 төгрөг төлөөгүй байгаа. Харин 2020 оны .2 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан 100.000.000 төгрөгөөс үндсэн төлбөрт 100.000.000 төгрөг хэвээрээ, хүүгийн төлбөрт 93.778.356,17 төгрөг, нэмэгдүүлсэн хүү нь 286.000 төгрөг, нийт 194.064.356,17 төгрөг байна. Бид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн, *******, // , хаягт байрлалтай 33.33 м/кв талбайтай 1 өрөө орон сууц, улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн *******, // ны хаягт байрлалтай 33.33 м/кв талбайтай 1 өрөө орон сууцнуудаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаасаа татгалзсан. Одоо зээлдэгчээс 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн болон 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан гэрээнүүдийн төлбөрт нийт 238.380.157 төгрөгийг гаргуулах, зээлүүдийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд улсын бүртгэлийн Ү2206508932 дугаарт бүртгэгдсэн , хаягт байршилтай 120 м/кв талбайтай амины орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

3. Нэхэмжлэгч талаас Д.гийн зээлдэгчийн анкет, зээлийн өргөдөл, 000749562 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 000351347 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 000351353 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2020.02.11-ний өдрийн ЗХЗА-ХЗ/ тоот зээлийн гэрээ, 2020.02.11-ны өдрийн ЗХЗА-ХЗ/ тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, 2022.02.22-ны өдрийн ЗХЗА-ХЗ/-1 тоот зээлийн нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, 2022.02.01-ний өдрийн Д.гийн ******* ББСБ ХХК-д гаргасан хүсэлт, Д.гийн зээлийн дансны хуулга, 2020.01.21-ний өприйн ЗХЗА-ХЗ/ тоот зээлийн гэрээ, 2020.01.21-ний өдрийн ЗХЗА-ХЗ/ тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ,  2022.01.20-ны өдрийн ЗХЗА-ХЗ/-1 тоот зээлийн нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ зэрэг баримтыг шүүхэд ирүүлсэн байна.

4. Хариуцагч талын хүсэлтээр 2023.12.25-ны өдрийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, Ч.гийн Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл, 2023.12.07-ны өдрийн хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол, хохирогчоор мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг баримтыг шүүх бүрдүүлсэн байна.                                                                                                                     

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Д. нь 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр “******* ББСБ” ХХК-тай ЗХЗА-ХЗ/ тоот зээлийн гэрээ болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнүүдийг байгуулан 40.000.000 төгрөгийг 24 сарын хугацаатай, 3.3 хувийн хүүтэй зээлж, сар бүрийн 25-ны өдөр тэнцүү 1.666.666 төгрөгийг дүнгээр төлөхөөр харилцан тохиролцсон. Энэхүү зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Ч.гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн, *******, // , хаягт байрлалтай 33.33 м/кв талбайтай 1 өрөө орон сууц, улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн *******, // ны хаягт байрлалтай 33.33 м/кв талбайтай 1 өрөө орон сууцнуудыг барьцаалсан. Мөн дараа нь 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдөр банк бус санхүүгийн байгууллагад хандан дахин 100.000.000 төгрөгийн зээл авах хүсэлт гаргасан. Ингээд зээлдэгчийн хүсэлтийн дагуу  ЗХЗА-ХЗ/ тоот зээлийн гэрээ болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг байгуулан 100.000.000 төгрөгийг 24 сарын хугацаатай 3.3 хувийн хүүтэй зээлж, сар бүрийн 15-ны өдөр үндсэн зээлээс 4.000.000 төгрөгийг нэмж хүүгийн хамт төлөхөөр харилцан тохиролцсон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлдэгч өөрийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүрэг 14 дүгээр хороо, хаягт байрлалтай 120 м/кв талбайтай амины орон сууцыг барьцаалуулсан. Д. нь зээл авснаас хойш дэлхий нийтэд гарсан цар тахлын улмаас цэцэрлэгийн үйл ажиллагаа доголдсон, дэлгүүрийн орлого муу гэдэг шалтгаанаар 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл дээрх 2 зээлээс нэг ч төгрөгийн төлөлт хийгээгүй. 2024 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар 40.000.000 төгрөгийн зээлийн гэрээний үндсэн төлбөрт 3.771.283 төгрөг, хүүгийн төлбөр 51.006.716 төгрөг төлсөн бөгөөд зээлийн гэрээний төлөгдөөгүй үлдэгдэл төлбөр нь үндсэн төлбөрийн 36.228.716 төгрөг, зээлийн хүүгийн 7.977.028 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн 110.056.716 төгрөг, нийт 44.315.801 төгрөг байна. 100.000.000 төгрөгийн зээлийн гэрээний үндсэн төлбөрт огт төлбөр төлөөгүй, хүүгийн төлбөрт 58.870.000 төгрөг төлсөн бөгөөд зээлийн гэрээний төлөгдөөгүй үлдэгдэл төлбөр нь үндсэн төлбөрийн 100.000.000 төгрөг, зээлийн хүүгийн 93.778.356 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн 286.000 төгрөг, нийт 194.064.356 төгрөг, нийт 238.380.157 төгрөгийг гаргуулах, зээлийн гэрээний үүрэгт 44.315.801 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан Ч.гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн, *******, // , хаягт байрлалтай 33.33 м/кв талбайтай 1 өрөө орон сууц, улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн *******, // ны хаягт байрлалтай 33.33 м/кв талбайтай 1 өрөө орон сууцнуудаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаасаа татгалзаж, харин зээлдэгч үүргээ биелүүлээгүй тохиолдолд талуудын хооронд байгуулсан 2020.02.11-ны өдрийн ЗХЗА-ХЗ/ тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнд заасан 194.064.356 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангах барьцааны зүйл болох овогт гийн гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү2206508932 дугаарт бүртгэгдсэн , хаягт байршилтай 120 м/кв талбайтай амины орон сууцыг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй гэж тодорхойлж байна.

3. Хариуцагч Д. нь 2024 оны 2 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авч, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан хугацаанд шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдааны товийг хариуцагчид мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт заасны дагуу мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, нэхэмжлэгч хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул хэргийг нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан баримт нотолгоог үндэслэн хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1. Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК, Д. нарын 2020.01.21-ний өдөр 40.000.000 төгрөгийг сарын 3.3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлж авсан, үүний дараа 2020.02.11-ний өдрийн ЗХЗА-ХЗ/2007 тоот зээлийн гэрээгээр 100.000.000 төгрөгийг сарын 3.3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлсэн, нийт 140.000.000 төгрөгийг зээлж, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хэтрүүлсэн хугацаанд ногдох нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохиролцож, зээлийн гэрээний дагуу 140.000.000 төгрөгийг хариуцагч Д. зээлийн дансаар хүлээн авсан бөгөөд зээлийн гэрээнд Д. зээлдэгчээр гарын үсэг зурсан байна.

4.2. Талууд 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр ЗХЗА-ХЗ/-1 тоот гэрээ байгуулж, 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 40.000.000 төгрөгийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, гэрээг дахин 24 сарын хугацаагаар, мөн 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдөр ЗХЗА-З/200007-1 тоот гэрээ байгуулж, 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 100.000.000 төгрөгийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, гэрээг 24 сарын хугацаагаар тус тус сунгасан байна.

5. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсэгт заасан зээлийн гэрээг бичгээр хийх шаардлагыг хангасан хэлцэл хүчин төгөлдөр байна.

6. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу “******* ББСБ” ХХК нь Д.гаас үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй байна.

 6.1. Нэхэмжлэгч гэрээний зүйлийг зээлдэгчид хүлээлгэн өгсөн, хариуцагч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй нь хэрэгт цугларсан бичгийн баримт, зохигчын тайлбараар нотлогдсон тул нэхэмжлэлийн шаардлага болох 2020.01.21-ний өдрийн ЗХЗА-ХЗ/ тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 36.228.716 төгрөг, хүүгийн төлбөр 7.977.028 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 110.056 төгрөг, нийт 44.315.801 төгрөг, 2020.02.11-ний өдрийн ЗХЗА-ХЗ/ тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 100.000.000 төгрөг, хүүгийн төлбөр 93.778.356 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 286.000 төгрөг, нийт 194.064.356 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.

Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагын тухайд:

1. 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн ЗХЗА-ХЗ/ тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг ын гийн өмчлөлийн Ү- дугаарт бүртгэгдсэн, *******, // , хаягт байрлалтай 33.33 м/кв талбайтай 1 өрөө орон сууц, улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн *******, // ны хаягт байрлалтай 33.33 м/кв талбайтай 1 өрөө орон сууцнуудаар хангуулахаар талууд тохирч барьцааны гэрээ байгуулсан хэдий ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн ЗХЗА-ХЗ/ тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагаасаа татгалзсан байна.

2. 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн ЗХЗА-ХЗ/ тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг гийн гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206508932 дугаарт бүртгэгдсэн , хаягт байршилтай 120 м/кв талбайтай амины орон сууцаар хангуулахаар талууд тохирч 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн ЗХЗА-ХЗ/ тоот барьцааны гэрээг байгуулан барьцааны гэрээнд Д. барьцаалуулагчаар гарын үсэг зурж, хуульд заасны дагуу барьцаалбарыг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

2.1. 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн ЗХЗА-ХЗ/ тоот барьцааны гэрээ нь барьцаа хөрөнгийн өмчлөгч өөрийн хүсэл зоригийн дагуу барьцаалагчтай харилцан тохиролцсоны үндсэн дээр хуульд заасан шаардлагыг хангаж гэрээ байгуулсан, уг гэрээ хүчин төгөлдөр байна.

2.2. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт “үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй” гэж заасны дагуу “******* ББСБ” ХХК-ийн 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн ЗХЗА-ХЗ/ тоот барьцааны гэрээний дагуу төлбөл зохих үүрэг 194.064.356 төгрөгийн үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах нь үндэслэлтэй байна.

2.3. Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Д.гаас зээлийн гэрээний үүрэгт 238.380.157 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д олгож, гэрээгээр хүлээсэн үүргээ сайн дураар төлөөгүй тохиолдолд 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн ЗХЗА-ХЗ/ тоот зээлийн гэрээний үүрэг 194.064.356 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгийн үнээс хангуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

3. Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 104/ШЗ2024/00 дугаартай шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан шүүгчийн захирамжийн үйлчлэл нь зохигчид шүүхийн шийдвэрт давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлэхийг дурдаж байна.

4. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.718.402 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1.718.402 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

         1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч овогт гийн гаас 2020.01.21-ний өдрийн ЗХЗА-ХЗ/ тоот зээлийн гэрээний үүрэгт 44.315.801 /дөчин дөрвөн сая гурван зуун арван таван мянга найман зуун нэг/ төгрөг, 2020.02.11-ний өдрийн ЗХЗА-ХЗ/ тоот зээлийн гэрээний үүрэгт 194.064.356 /нэг зуун ерөн дөрвөн сая жаран дөрвөн мянга гурван зуун тавин зургаан/ төгрөг, нийт 238.380.157 /хоёр зуун гучин найман сая гурван зуун наян мянга нэг зуун тавин долоон/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д олгосугай.

2. Зээлдэгч Д. нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.1, 165 дугаар зүйлд заасны дагуу барьцаа хөрөнгө болох *******, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо,од байршилтай, Ү- тоот эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 120 м/кв талбайтай амины орон сууцны үнийн дүнгээс 194.064.356 /нэг зуун ерөн дөрвөн сая жаран дөрвөн мянга гурван зуун тавин зургаан/ төгрөгт дүйцэхүйц барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн ЗХЗА-ХЗ/ тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг ын гийн өмчлөлийн Ү- дугаарт бүртгэгдсэн, *******, // , хаягт байрлалтай 33.33 м/кв талбайтай 1 өрөө орон сууц, улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн *******, // ны хаягт байрлалтай 33.33 м/кв талбайтай 1 өрөө орон сууцнуудаар хангуулах шаардлагаасаа татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт зааснаар Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 104/ШЗ2024/00 дугаартай шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан шүүгчийн захирамжийн үйлчлэл нь зохигчид шүүхийн шийдвэрт давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлэхийг дурдсугай.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.718.402 /нэг сая долоон зуун арван найман мянга дөрвөн зуун хоёр/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.гаас  /1.718.402 /нэг сая долоон зуун арван найман мянга дөрвөн зуун хоёр/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д олгосугай. 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    З.ГАНЧИМЭГ