| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 101/2024/03155/И |
| Дугаар | 101/ШШ2024/03207 |
| Огноо | 2024-06-19 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 101/ШШ2024/03207
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******** тоот хаягт оршин байрлах “С******* ф******* *******” ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******** тоот хаягт оршин суух Г******* овогт Ж*******ы Д******* /рд:*******/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 57,054,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жамъяндорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “С******* ф******* *******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний өмгөөлөгч Р.Б******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Ж.Д******* нь зээлдүүлэгч “С******* ф******* *******” ХХК-тай 2021 оны 04 дүгээр сарын 06-ний өдөр дугаартай “Зээлийн гэрээ” болон дугаартай “Барьцааны гэрээ”-г байгуулан 26,000,000 /Хорин зургаан сая/ төгрөгийн зээлийг сарын 4,0 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлсэн.
Зээлдэгч Ж.Д******* нь 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн дугаартай “Зээлийн гэрээ”-ний дагуу зээлсэн зээл, хүүгийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх баталгаа болгож Toyota Land Cruiser Prado 150 маркийн улсын дугаартай мөнгөлөг саарал өнгөтэй автомашиныг барьцаалуулсан болно.
Зээлдэгч Ж.Д******* зээл авснаас хойш дугаартай “Зээлийн гэрээ”-ний дагуу үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлөлтөд нийт 18,800,000 /Арван найман сая найман зуун/ төгрөгийг төлсөн байна.
Харин шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн байдлаар зээлдэгч Ж.Д******* нь 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн дугаартай “Зээлийн гэрээ”-ний дагуу төлөх үндсэн зээлийн *******эгдэл 26,000,000 /Хорин зургаан сая/ төгрөг, зээлийн үндсэн хүүгийн *******эгдэл 31,054,000 /Гучин нэгэн сая тавин дөрвөн мянган/ төгрөг, нийт 57,054,000 /Тавин долоон сая тавин дөрвөн мянган/ төгрөгийн зээлийн өр төлбөртэй байна.
Зээлдэгч Ж.Д******* нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх тул манай байгууллагын зүгээс тус шүүхэд хандан энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.
Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагч Ж.Д*******д холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Үүнд: Зээлдүүлэгч “С******* ф******* *******” ХХК болон зээлдэгч Ж.Д******* нарын хооронд байгуулагдсан 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн дугаартай “Зээлийн гэрээ”-ний дагуу үндсэн зээл 26,000,000 / Хорин зургаан сая / төгрөг, зээлийн хүү 31,054,000 / Гучин нэгэн сая тавин дөрвөн мянган / төгрөг, - нийт 57,054,000 /Тавин долоон сая тавин дөрвөн мянган/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.
1а.Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2021.4.6-нд зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 26 сая төгрөг зээлсэн. Хариуцагч нь автомашин барьцаалуулсан бөгөөд өөрөө эзэмшиж байгаа юм. Талууд харилцан тохиролцоод зээлийн гэрээ байгуулснаас хойш 18,800,000 төгрөг төлсөн. Шүүхэд нэхэмжлэл гаргах үед үндсэн зээл 26,000,000 төгрөг, хүү 31,054,000 төгрөг, нийт 57,,054,000 төгрөгийн төлбөртэй байгаа юм. Зээлийн эргэн төлөх хугацаа дууссан ба төлөхийг удаа дараа шаардсан боловч бүрэн төлөөгүй 3 жил болж байна. Хамгийн сү******* 2022.3.28-ны өдрөөр тооцоо нийлсэн байдаг. Нийт 38,800,000 төгрөгийн өр төлбөр байгааг баталгаажуулсан. Үүнээс хойш зээлээ төлөхийг удаа дараа шаардаж байсан. Тооцоо нийлэхдээ төлнө гэсэн боловч төлөөгүй тул нэхэмжлэл гаргасан. Үндсэн зээл 26,000,000 төгрөг, хүү 31,054,000 төгрөг, нийт 57,054,000 төгрөг гаргуулна. Хариуцагч нь зөвхөн үндсэн зээлийг төлнө, хүүг төлөхгүй гэдэг боловч учрыг тайлбарлаагүй. Хуульд зааснаар зээлээ төлж дуусгах хүртэл хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхөөс чөлөөлөгдөхгүй. Иймд хариуцагчийн тайлбар үндэслэлгүй гэв.
2. Хариуцагч Ж.Д******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие “С******* ф******* *******” ХХК-с 2021 оны 04 сарын 06-ны өдөр 26,000,000 төгрөгийн зээл авсан бөгөөд 31,054,000 төгрөгийн хүүг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно гэжээ.
3. Нэхэмжлэгч нь дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн: Зээлийн гэрээний тооцоолол 2 ширхэг /хх8, 9/, зээлийн гэрээ /хх10-11/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх12/, барьцааны гэрээ /хх13-14/, Худалдаа хөгжлийн банкны шилжүүлгийн мэдээлэл 9 ширхэг /хх15-19/, гараар бичсэн хүсэлт /хх20/, тооцоо нийлсэн акт /хх21/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх22/, Б.Мөнхтуулын иргэний үнэмлэхийн хуулбар /хх23/,
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 44,406,575.27 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас *******эх 12,647,424.73 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч “С******* ф******* *******” ХХК нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 26,000,000 төгрөг, хүү 31,054,000 төгрөг, нийт 57,054,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
3. Хариуцагч Ж.Д******* нь зээл авсан талаар болон үндсэн зээлд 26,000,000 төгрөг төлөх талаар маргаагүй, харин хүү 31,054,000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэж маргасан
4. Шүүх хариуцагчид 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд мэдэгдсэн дугаар уруу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т зааснаар шүүх хуралдааны товыг мэдэгдсэн. Мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар хариуцагч нь хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй. Хариуцагч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, ямар нэг хүсэлт гаргаагүй тул дээрх хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй.
5. Зохигчид 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 26,000,000 төгрөгийн үнэ бүхий зээлийн гэрээг 3 сарын хугацаатайгаар, сарын 4 хувь хүү төлөх, хугацаандаа төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувийн нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцон байгуулсан. /хх10-11/
6. Иргэний хуулийн 451 дүгээр 451.1-д зааснаар зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг тодорхой үндэслэл, хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, хүүг буцаан төлөх үүрэг хүлээнэ.
7. Зээлийн гэрээ байгуулагдсан өдөр нэхэмжлэгч нь 9 удаагийн үйлдлээр нийт 26,000,000 төгрөгийг хариуцагчид олгосон болох нь Худалдаа хөгжлийн банкны шилжүүлгийн мэдээллээр тогтоогдсон. /хх15-19/
8. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлийн гэрээний хугацаа дуусах нь зээлдэгчийг зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөхгүй.
9. Нэхэмжлэгч нь 2024 оны 03 дугаар сарын 29-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан тул зээлийн гэрээ нь 2 жил, 11 сар, 23 хоног хэрэгжсэн, өөрөөр хэлбэл хариуцагч дээрх хугацаанд мөнгөн хөрөнгийг ашигласан байна. Зээлийн гэрээ хэрэгжсэн хугацаанд хариуцагчид үүссэн үүргийг тооцвол 1 жилд 48 хувь тул 12,480,000 /26,000,000*48%/ төгрөг, 2 жилд 24,960,000 төгрөг, 1 сард 4 хувь тул 1,040,000 /26,000,000*4%/ төгрөг, 11 сард 11,440,000 төгрөг, 1 хоногт 35,068.49 /12,480,000/365/ төгрөг, 23 хоногт 806,575.27 төгрөг, нийт 37,206,575.27 төгрөгийн хүү тооцогдоно. Энэхүү нийт хүү дээр үндсэн зээлийг нэмбэл хариуцагчид 63,206,575.27 төгрөг төлөх үүрэг үүссэн байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчийг нийт 18,800,000 төгрөг буцаан төлсөн гэж тайлбарласан бөгөөд хариуцагч энэхүү мөнгөн дүнгийн талаар маргаагүй.
Иймд хариуцагч нь 44,406,575.27 /63,206,575.27-18,800,000/ төгрөг төлөх үүргээ гүйцэтгээгүй тул энэ хэмжээгээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тохиолдолд хангасан хэсэгт холбогдох хураамжийг хариуцагчаас гаргуулна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хариуцагч Ж.Д*******гоос 44,406,575.27 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “С******* ф******* *******” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас *******эх 12,647,424.73 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 443,220 төгрөгийг улсын орлогод хэвээр *******ээж, хариуцагчаас 379,982.88 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД