Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 2017/ШЦТ/134

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, улсын яллагч Д.Аянагүл, шүүгдэгч П. нарыг  оролцуулан  тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар  ******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  шүүгдэгч  ******* ******* овогт *******гийн д холбогдох, эрүүгийн 1736000460076 дугаартай 178/2017/0142/Э/  индекстэй хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 15-ны   өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1995оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн. 21 настай, эрэгтэй, яс үндэс өөлд, бүрэн дунд боловсролтой, засал чимэглэгч  мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3 эх, ах нарын хамт ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух хаягтай одоо ******* аймгийн ******* сумын ******* багийн 14-26 тоотод оршин суух аминдаа дундын өмчлөлийн 200 ямаа, 2 морь, гэр нэг, мотоцикль нэгийн  хөрөнгөтэй, сарын өрхийн орлого 250000 төгрөг  ял шийтгэл эдэлж байгаагүй гэх *******  дугаарын регистртэй ******* ******* овогт *******гийн .

Холбогдсон хэргийн талаар  /Яллах дүгнэлтээр /

Шүүгдэгч П. нь 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр ******* аймгийн ******* сумын Цамбагарав багийн 23 дугаар байрны дээвэр дээр байсан 2 ширхэг гэрэлтүүлгийг  хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч П. нь үйлдсэн гэмт хэргээ сайн дураар хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлтдээ:   “Миний бие  Эрүүгийн 1736000460076 дугаартай хэрэгт яллагдагчаар татагдан байцаалт өгсөн. Би өөрийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч хохирол мөнгөө бүрэн барагдуулсан. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү ” гэх хүсэлт / хх-68-р хуудас/, хохирогч Б.Дамбадагвын Эрүүгийн 17360000460076 дугаартай хэрэг хохирогчоор тооцогдсон  байцаалт өгсөн. “Би өөрийн алдагдсан гэх 2 ширхэг гэрлийг бүрэн бүтэн хүлээн авсан, надад ямар нэгэн гомдол санал хүсэлт байхгүй. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү?”  гэх хүсэлт / хх-ийн 67-р хуудас/ болон   2017 оны 11 дугаар сарын 08-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолоор  “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр ” ирүүлсэн байх тул  хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч П. нь 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр ******* аймгийн ******* сумын Цамбагарав багийн 23 дугаар байрны дээвэр дээр байсан 2 ширхэг гэрэлтүүлгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар,  хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь  хэрэгт авагдсан болон хялбаршуулсан журмаар  хянан хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдож  байна. Үүнд:

            2017 оны 11 дугаар сарын 08-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол/хх-ийн 12-рт/

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл/хх-ийн 5-рт/

Хэргийн газарт үзлэг хийсэн  ... ******* аймгийн ******* сумын  Прогресс сургуулийн арын 23 дугаар байрны дээвэр дээр болсон байх ба  гэрэлтүүлэг байсан төмөр бэхэлгээтэй хоёр ширхэг суурь байх ба хар өнгийн цахилгааны утасны үзүүр үлдсэн байв. Уг цахилгааны утсыг хурц үзүүртэй зүйлээр хэрчиж авсан байв.  Хэрэг учралын газар хатуу хучилттай байсан  тул гутлын мөр үлдээгүй байв ... гэх тэмдэглэл , гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-8-рт/

Эд зүйл түр хураан авсан тэмдэглэлээр... тухайн хулгайд алдагдсан гэх хоёр ширхэг гэрэлтүүлэг нь хар өнгийн хүрээтэй, урд талын хэсэгтэй шилэн дэлгэцтэй, дотор хэсэгтээ гурван ширхэг лед гэрэлтэй, 380 вольтын хүчин чадал бүхий хоёр ширхэг гэрэлтүүлэгт үзлэг хийж, тэмдэглэл үйлдэн хураан авч, эд зүйлд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн ...  тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 09-12-рт/

 Прокурорын 2017 оны 11 сарын 09- ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” 5/34 дугаартай  тогтоолоор П.ын эзэмшлийн 3 хонь, 70 тооны ямааг битүүмжилсэн  тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-17-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч / ******* аймгийн ******* сумын Магсаржав багийн 62 айлын орон сууцны 42 тоотод оршин суух/  ГЦЦЭ ХХК- ний нярав ажилтай, Цалинч овогт Булгаагийн Дамбадагвын өгсөн"... 2017 оны 08 дугаар сарын дундуур байсан ба өдрийг сайн  санахгүй байна. Тэр өдөр миний  төрсөн дүү болох Б.Гантулга залгаж 23 дугаар байрны дээвэр дээр  байсан 2 ширхэг гэрэлтүүлэг та авсан  уу? гэж асуусан.  Би үгүй  гэж хэлэхэд алга болсон байна. Хулгайд алдагдсан юм болов уу? гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд би Б.Гантулга руу залгаж цагдаад хэлчих гэж хэлсэн. Манай дүү Б.Гантулга тухайн үед *******од байхгүй  байсан болохоор тухайн байрны СӨХ-ийн даргаар цагдаад өргөдөл өгүүлсэн байна лээ. Тухайн  гэрэлтүүлгийг 2016 оны 08 сард Эрээнээс нэг ширхэгийг нь 300000 төгрөгөөр нийт 2 ширхэг гэрэлтүүлэг 600000 төгрөгөөр худалдаж авсан. Уг гэрэлтүүлэг нь төмөр хар өнгийн  хүрээтэй  урдаа шилэн нүүртэй дотор талдаа 2 юм уу 3 ширхэг лед гэрэлтэй 30х50 см орчим хэмжээтэй  гэрэлтүүлэг байсан.  23 дугаар байрны дээвэр дээр байсан гэрэл мөн байна. 2 ширхэг гэрэлтүүлгийг хүлээн авлаа. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... .. гэх мэдүүлэг /хх- ийн 18-22, 24 -рт/

            Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.ийн өгсөн... 2017 оны 08 сарын 10- ны өдөр манай үйлчлэгч эмэгтэй над руу залгаж, 23 дугаар байрны дээвэр дээр байсан гэрэлтүүлэг хулгайд алдагдсан байна гэсэн. Тэгтэл удалгүй Монхоо буюу Гантулга над руу залгаж цагдаагийн байгууллагад гэрэл алга болсон талаар бүртгүүлчих гэж хэлэхээр нь цагдаагийг байгууллагад мэдэгдсэн. Тухайн гэрлийг албан ёсоор манай СӨХ-д хүлээлгэн өгсөн зүйл байхгүй... гэх мэдүүлэг / хх- 26 дугаар хуудас/

               Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б. өгсөн...Тухайн 23 дугаар байрны дээвэр дээр байсан гэх 2 ширхэг гэрэлтүүлэг миний эзэмшлийн гэрэлтүүлэг биш. Тэр гэрэлтүүлгийн эзэн нь миний  ах болох Б.Дамбадагва гэх хүний гэрэлтүүлэг юм. 2016 оны 12 сарын 28-ны өдөр миний  ГЦЦЭ ХХК нь  ашиглалтанд орсон болохоор СӨХ-ийн дарга Б. эгч миний эзэмшлийн гэрэлтүүлэг гэж ойлгож байгаа юм шиг байна лээ. Тухайн  алга болсон гэрэлтүүлгийн эзэн нь би биш юм..." гэх мэдүүлэг /хх-ийн 2-30-рт/

            Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.ын өгсөн“...2017 оны 08 сарын сүүлээр байсан өдрийг нь сайн санахгүй байна. Би тэр өдөр гэртээ амрах гээд байж байхад манай найз П. манай  өөрийн гэрт ирж надад 2 ширхэг гэрэлтүүлэг өгч амбаарт хийж хадгалуулсан. Тэгээд П. надад “би хадланд явахдаа энэ 2 гэрэлтүүлгийг ашиглана түр хадгалж байгаарай”  гэж хэлээд явсан.Тухайн үед П.Сосрбарамын авчирсан 2 ширхэг гэрэлтүүлгийг хулгайн эд зүйл гэж мэдээгүй хадлан хийхдээ ашиглах гэж байгаа юм байна  л гэж ойлгосон ... гэх мэдүүлэг /хх-ийн 31-32-рт /

            Эд зүйл үнэлсэн тухай тайлангаар...30х50 см-ийн гэрэлтүүлэг 2 ширхэг 600000 төгрөгөөр үнэлсэн гэх үнэлгээний баримт/ хх-ийн 40-рт/

          Мал  үнэлсэн тухай тайлан/ хх-ийн 42-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд П.ын яллагдагчаар өгсөн“...Би 2017 оны 08 сард ******* аймгийн  ******* сумын төвд хөлсөөр айлын засвар хийгээд  байж  байсан юм. Тухайн үед би ******* аймгийн ******* сумын Шураг багт хадлан хийгээд  буцаад явах гэж байхдаа 2017 оны 08 дугаар сарын хэдний  өдөр гэдгийг би сайн мэдэхгүй санахгүй байна. ******* аймгийн ******* сумын Цамбагарав багийн 23 дугаар  байрны  дээвэр дээр 2 ширхэг гэрэлтүүлэг байхаар нь тухайн 2 гэрлийн утсыг бахиар тасалж аваад үүрээд шинэ дулааны хажууд байх найз Б.ын гэрт ирээд найз Б.ыг дуудаж гаргаж ирээд энэ 2 гэрлийг танайд түр байлгаж байгаад  авъя хадгалаад байж байгаарай гэж хэлээд үлдээчихээд явсан юм.  Тэр үед манайхан  хадлан  хийгээд дуусчихсан  байсан болохоор гэрэлний  хэрэг гараагүй юм. Би тэр 2 гэрлээ найз Б.ын гэрээс авалгүй ******* сум руу явчихсан. Сүүлд ******* суманд байж байхад надтай цагдаагийн алба хаагч утсаар яриад би ирж болсон хэргийн талаар хэлж үйлдсэн гэмт хэргээ хүлээсэн. Би ганцаараа хулгайн гэмт хэрэг үйлдсэн  ... гэх мэдүүлэг /хх-ийн 47-48-рт/

 Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар.. ******* *******  овогт *******гйин нь урьд ял шийтгэлгүй гэх баримт/ хх-ийн 59-рт/ зэрэг болно.

Хэрэгт авагдсан болон хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үзлээ.

Шүүгдэгч П.ын  2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр ******* аймгийн ******* сумын Цамбагарав багийн 23 дугаар байрны дээвэр дээр байсан 2 ширхэг гэрэлтүүлгийг  хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэмт үйлдэлд нь  ******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.

Иймд шүүгдэгч П.ыг  бусдын 600000 төгрөгний хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар , хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч П. нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэргийн 43 дугаар хуудас дахь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч П. нь  2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр ******* аймгийн ******* сумын Цамбагарав багийн 23 дугаар байрны дээвэр дээр байсан 2 ширхэг гэрэлтүүлгийг буцаан өгсөн  болох нь  эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-11-12-рт/ зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч П. нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасныг  журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.ыг 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, явган зорчигчдыг гарцаар гарахад нь туслах ажлыг өдөрт  дөрвөөс дээшгүй цагаар ******* аймгийн ******* сумын нутагт хийж гүйцэтгүүлэхийг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.ыг нийтэд тустай ажил хийлгэх ял биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын  8 цагийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих учиртай болохыг  тайлбарлав.

Эрүүгийн 1736000000070 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид учирсан хохирол төлөгдсөн зэргийг тус тус дурдаж, шүүгдэгч П.ын  эзэмшлийн 80 тооны мал битүүмжилсэн прокурорын 2017 оны 11 сарын 09-ний өдрийн 5/34 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол” -ыг хүчингүй болгов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4,5 дахь хэсэг, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг  36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* ******* овогт *******гийн ыг хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар,  хууль бусаар авч  хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1дэх хэсэгт заасныг журамлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ******* овогт *******гийн ыг 250 / хоёр зуун тавь /  цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.4 дүгээр зүйлийн  2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.аар  явган зорчигчдыг  гарцаар гарахад нь  туслах ажлыг өдөрт 4-өөс дээшгүй цагаар ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт хийж гүйцэтгүүлэхийг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ******* овогт *******гийн нь  нийтэд тустай ажил хийлгэх ял биелүүлээгүй бол 8 цагийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тайлбарласугай

5. Эрүүгийн 1736000460076 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид учирсан  хохирол төлөгдсөн болохыг тус тус дурдаж, шүүгдэгч П.ын  эзэмшлийн 80 тооны мал битүүмжилсэн прокурорын 2017 оны 11 сарын 09-ний өдрийн 5/34 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол” - ыг хүчингүй болгосугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч П.д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч ,  хохирогч  гомдлоо,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ ******* аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                     Т.ЦЭЦЭГМАА